Саран нэг л уйтгартайгаар шөнөжин намайг манах шиг Сэтгэлд хоосон хөндийг оддын гэрлээр асаах шиг Салхин хээтэй алгаараа намуухан илж аргадах шиг Сэрүү татсан зурхэнд минь тэрлэгээ тэрээр шидлэх шиг Бодол дундын эгшиг хөггүй намуун хангинаж Бие сэтгэл гандан хөрсөн дээр нь хөрвөөж Бүрхэг үүлэн давхарганд хязгааргүйгээр эрхэлж Бэтгэрж хатсан улиас шиг бүхий л орчилонгоор дүнсийнэ Шанлал уйтгараар угжигдсан зүрх гэдэг эрхтэн дээр Шинэхэн нялхарсан цас нь бударж дуусаад хөлдөнө Шүлэг оюун мэлмий минь цаасанд бэхээ дусалж Шөнийн жаварт үргэсэн дурсамж алсад дүнслэнэ Түмэн бодолд дарагдаж мөхөж үнсэлсэн ширхэг цог Тэртээ холын харанхуйд тийчлэн байж мэгшинэ Түрэлгэ дэлгэсэн далайн хурц ноён давалгаа Тэс.хийн аргагүй цохилоход Тулгуураа гээсэн зүрх Мөнх харанхуйхаа орон зайд Тагшин дарсаар намайг сугадан дураар зөнгөр холхилно. Мэдрэл мэдрэмжийн зааг дээр нууцын үнэн тайлалд Мандах наранг гэгээ цацтал мөнхийн шөнө үргэлжилсэээр..... .
Bayrtai ene amidral ene ertons ene delhiid hamgiin ehnii todiigui hamgiin suuliin hairiig medruulsend chini bayrlalaa
Batsukhiin Ganzorig 2014,11,02
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
art_02.jpg Хэмжээс: 600x504 168k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5682
zam-078.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4567
khuv5-040.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4482
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: