Сэвэлзсэн салхины зүүдэн хүрднээ ирээд буцсан
Сэхээрэх эрдмийн дээдийн заяат удмын өвгөд минь
Зуурхан хормыг хэдэрлэж учиг өндийлгөсөн
Зүрхнээ шингэж судаснаа лугших өндөр дээдсүүд минь
Нарнаар наадаж намрын шившээ үүрсүүлж
Намайг та нар минь үндсээ тэжээж үнэнийг эрээрэй гэж
Нинжин сэтгэлийн минь ундаргаар шандыг булиглуулж
Насны намбыг төрхөмлөж буй хөрөг дүрнээ хургуулсан
Ийм их заяаг дааж ядан дэргэдэхээ түшиж тулахдаа
Элэгсэг түмний энгүй ивээлээр багана босгож
Эх дэлхийнхээ уярлаар хайраа хийж баринтаглан
Элбэрэлт олон үрсийнхээ дуун цуурайгаар хөглүүлсээн
Далай их дээдсийн минь өндөр шүтээнтэй
Дайчин удмаа дагасан ирэмгий зоригтой
Суут их гэгээнтнүүдийн суу билгийн элбэрэлтэй
Сунаж мөргөх ариун биений хүсэлтэй бид азтай улс
Ончрох сэтгэлийн зангилаа бүрийг шилбүүрдэх
Оюун төгс удмын минь оньсоор наадсан үрс
Огторгуйн чуулбарт үгсээ хүргэж үнэнийг эрсэн
Омголон төрхтэй, оройлог зөнтэй, оюунлаг үрс
Бид хүний сайхан үрс
Билгийн мэлмийд багтаж төрсөн үрс
Бид язгуурын сайхан үрс
Билэгшээлт тэнгэрээс од шүүрч төрсөн үрс
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Мэргэн Хэмжээс: 499x600 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4903
zam-037.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4228
B2-023.JPG Хэмжээс: 600x400 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5053
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: