Өмнөх үг - Үүр цайж байна
Уран зохиолд өөрийн зам мөрийг гаргах амаргүй, тэр хэрээр сайн сайхан, саруул гэгээн бүхэнд ойртож байдаг. Тэгээд ч уран зохиол хэмээгч өөрөө аугаа ертөнц болох тул хүссэн бүхэн хөл тавиад байдаггүй. Миний бие Ш.Сундуйжавын богино өгүүллэгүүдийг уншаад их замд нэгэн сайн хүүтэй дөрөө харшив хэмэээн баярлав. Өнөөдөр манай уран зохиолд богино хэлбэрийн хүүрнэл зохиол ховор бөгөөд тэр хэрээр хэрэгцээ өндөр байдаг. Тэгвэл Сундуйжав ур ухааны чансаа шалгасан энэ төрөлд чармайсан нь нэн сайшаалтай. Энэ цөөн өгүүллэгүүд дотор анхны хайр, гэнэн атлаа өрөвдөлтэй хагацал, эцэг эхийн элбэрэл, мунхаг үрээ нулимсаа царцтал хүлээсэн хөөрхий эх, хүн чанарын үлэмж цагааан сэтгэл гэрэлтсэн, нэг үгээр амьдралд байдаг юмсыг өөрийн ухааны шүүлтүүрээр шүүн тунгаасан бүтээл орсон нь анхаарал татав. Ш.Сундуйжав Морин жилдээ аргамаг сайн хүлгийн дөрөө таваглав. Унасан эзэн нь хийморьтой, унаа хүлэг нь холч байхын ерөөлийг эрхэм дүүд өргөн барив. Энэ номонд "Үүр цайж байна" гэсэн гэрэл гэгээ гийсэн нэртэй бичил таталбар бий. Миний бие энэ үгээр өмнөтгөл үгээ нэрлэв. Сундуйжавын уран бүтээлийн үүрийг эндээс уншигч та бэлхэнээ анзаарах буйзаа. Сайхан бүхэн өмнө байдаг. Тиймээс зорьсон хэрэгцээ сэтгэл шулуун, сайн хүү, сайхан зохиолч яваарай гэсэн чин сэтгэлийн үгээ эрхэм дүүд дайв.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв
Та уг номыг уншихыг хүсвэл Интер ном, Аз хур номын дэлгүүрүүдээр зарагдаж байна. Утас : 91164574
Ш.Сундуйжав : Эргэн дурсахад /богино өгүүллэг/
Ш.Сундуйжав : Чоно /богино өгүүллэг/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-022.JPG Хэмжээс: 600x450 63k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3837
Гоё л юм харагдаад байна даа Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5552
Зүсэр бороо Хэмжээс: 600x482 48k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5502
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: