Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Ороо морьд
Оруулсан admin on 2015-03-14 15:32:38 (6832 уншсан)

Зуны эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн  ирэх нь  цувж яваа  гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр морины дүү юм.  Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Дамдин  холоос угшил сайтай  үрээ авч  азарга тавьсан бөгөөд шинэ азарга  нь морь хасдаг байсан тул  морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна. Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.

Уулын хажуугийн хэдэн үхэр чулуун дунд хориод морьтой хүн тэдгээр гурван адууг дурандан ярилцах аж. Энэ гурван морь сүүлийн хэдэн жил ороолж гүйгээд баригдахгүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хүмүүс өдөр товлон уулзан энд хүлээж байгаад  усанд ороод гармагц уургач морьдоор өртөөлөн хөөж барихаар тохиролцоод байгаа нь энэ бөлгөө. Шинэхэн дэлий нь зассан бор морио түшин дуран тавих хүнийг Дамдин гэх аж .Тэрээр бусаддаа хандан

-За хадруу гаргаж болохгүй шүү газрынхаа цээжийг Сүрэн Энхээ хоёр ав Та хоёр хэдэн хүн аваад тэр цохионы ард одоо оч .Хээр морийг л хамгийн түрүүн барьж авахыг бодно шүү наад хоёр нь хээр морийг бариад авбал гайгүй биз гэвэл. Хээр алаг морь нь газар цавчлан эргэцэхэд босон харайж хантайрыг нь аван олмоо султгах идэр насны эрийг Хишигт гэх аж .Тэрээр их л чанга дуугаар

-Дамдин ах хоёр морио яадаг санж дураараа бол би л цавьдар морио ямар ч байсан  ханан хавцалд шахаж байж барьж авна хэмээхэд

-Тэгж болохгүй харин уулнаас буулгах хэрэгтэй хавцалд шахвал нисэж үхэж мэднэ гэж хоёр   морины эзэн Дамдиныг хэлвэл .Арай нас ахимагдуу хүрэн дээлтэй хүн дуугүй харж сууснаа бүснээсээ мөнгөн хэрэглэлтэй тамхины хэрэглэлээ авч гаансандаа тамхи нэрж хэт цохин тамхиа асааж хацраа төмбөлзүүлэн хэд сорсноо

-Дамдингийн хэлдэг зөв уулруу гаргаж болохгүй Нэгэнт уулруу гаргахгүй бол  энэ олон уургын морьд байхад хаа холдох вэ гэв.Уурганыхаа хуйвыг чангалан боож зогсох идэр насны залуу

-Энэ гурван морь ч Дамдин ах Хишигт хоёроос илүү   санаа гаргана шүү Бид ч олон удаа хөөцөлдсөн дөө Хишигтээ чи уурга морь уул гуравт найдаж болохгүй шүү хэмээн хөхрөв.

-Би ч цавьдар морио мэднэ Дамдин ахын хоёр мориноос салгачихвал тэр хаа холдоо аж Сүрэн чи харин уурганыхаа хуйвыг битгий хөвөрхий уячихаарай хэмээн Хишигт хэлэв.

 

Гурван морь усаа уугаад нуурын эрэг дээр шилгээж халтар морь цавьдар морь хоёр тоглон ноцолдож хэсэг азнаад аажуухан хойшоо гарлаа.

-За одоо хөдөлцгөөе хэмээн Дамдин уургаа түшин мордлоо .Олон морьтой хүний бараа харсан гурван морь ухасхийн уулын хажуугийн нуранги чулууруу ормогц цаана нь хүлээж байсан морьтой хүмүүс амдан гарч ирвэл хээр морь толгойлон улаан галзуу гурвуулаа нуранги чулуун асган дундуур хадруу дайран гарлаа.

 Араас нь морьтонгууд уван цуван хөөсөн ч чулуун дунд морины хөлөө гэмтээж магадгүй тул орхилоо. Гурван морь газрын бартаа барин хад асган дундуур уул өөд зүтгэн авирлаа.

 Үхэр чулуун дундуур сүлжин авирах бөгөөд урд нь дагуулан гүйх хээр морь түрүүлж гүйснээ эргэж харан зогсох аж.

Тэрээр уулан дээрээс доор нь хүлээж буй морьтой хүмүүс хүмүүсийг харж зогсохдоо уулнаас буувал л баригдана гэдгээ сайн мэдэж байлаа.

Харин доор уулын бэлд хүмүүс цугларч яаж барих талаар ахин төлөвлөгөө боловсруулж байв.

Цавьдар морины эзэн Хишигт гэж  тогтворгүй царайтай эр

-Нэгэнт хадруу гарчихснаас хойш уул өөд улам тууж урд хавцалд шахъя .Хаашаа ч гарах аргагүй гэхэд

-Болохгүй хавцалаас унаж үхнэ хэмээн Дамдин хориглосон ч Хишигт

-Та хоёр морио хаднаас буулгаж барь би цавьдар морио хавцалд шахаж барина хэмээн мордоход   бусад нь л зөвшөөрч  морьтонгууд хоёр хэсэг болж уулын баруун зүүн талаас нь шахахаар болов.

 Хээр морь хүмүүсийн хашхирах гууглах чимээ улам ойртож байгааг мэдсэн бусдыгаа дагуулан уул өөд улам өгссөөр адуу байтугай хүн ч явах аргагүй хад асганд тулав. Хүмүүсийн хашхиралдах дуу улам ойртсоор байлаа. Хээр морь түрүүлэн давхиж байц хадны энгэрээр тойртол эгц урдаас нь гарч ирсэн Хишигт тэргүүтэй хүмүүстэй халз тулгарчихав Буцан эргэн давхих гэтэл хойноос нь дагаж явсан нөгөө хоёртойгоо тулгарч нарийхан гудман хавцалаар чихцэлдэн зүтгэхэд Хишигт цавьдар морио уургалан барьж авахад чарлан цамнаж үлдлээ. Хээр морь халтар морь хоёр буцан давхисаар жижигхэн дэвсэг дээр гарч ирвэл баруун талаас нь Дамдин тэргүүтэй хүмүүс гарч ирлээ. Занганд орсон гэдгээ мэдсэн хээр морь урагшаа тонгойн харахад  нь хорь гаруй метр өндөр хавцалын ёроол тээр доор харагдахад буцан эргэвэл  хойно нь монгол гэрийн ханын өндрийн хэмжээтэй хана хад хөндөлсжээ. Энэ үед уурганы хугархай чирсэн цавьдар морь давхисаар гарч ирэн  хоёр морины дундуур чихцэлдэн зүтгэж орж ирэхэд жижигхэн дэвсэг хад эрмэгээсээ бутран унаж гурван морьтой хамт чулуу дуугарган тоос манаран хориод метрын өндрөөс их чимээ гарган доош уналаа.

-Ээ халаг хэмээн дуун алдан Дамдин мориноосоо буун харайж хадан хясааны ирмэг дээр гүйн гарч харвал гурван морь тээр доор давхаралдан унасан харагдав.Бүгд яаран уулын арлуу бууж доод үзүүрээр нь тойрон гарч ирвэл нүд хальтирмаар юм болсон байлаа.Тэр хавь нь нэл цус болсон байх аж.Хишигтийн цавьдар морь хүзүүгээ дороо хийн унасан байх агаад  хээр морины ихэнх бие нь чулуунд дарагдаж цээжин бие толгой нь ил байх бөгөөд аль хэдийн энэ хоёр морь амь тавьсан байх аж .Харин халтар  морины бөгсөн бие нь хамхарсан бололтой цээжээрээ тийчлэн зүтгэвч босож чадахгүй байлаа.Аврал эрэх мэт дүүрэн нулмистай нүдээр хүмүүсийг харж  битүүхэн үүрсэмээр аядах аж

Ямар ч хүн үүнийг харсан сэтгэл өвдөхгүй байж чадахгүй байлаа.Дамдин өөрийн эрхгүй нүдэнд нь нулмис цийлэгнэн халаглаж

-Хайран морьд хайран морьд хэмээн үглэж байв.

Харин Хишигт хар цагаан дуугүй гэм хийсэн хүн шиг гэлбэлзэн зогссоноо бүснээсээ хутгаа гарган цавьдар мориныхоо дэл сүүлнээс огтлон авч өвөртлөв.

 

- Хөөрхийг ингэж зовоож байхаар амий нь тасалчих юм биш үү гэж нэг нь дуугарахад

Дамдин тэр хүнлүү нэлээд ширүүн харсанаа

-Үгүй   хэмээн шийдмэгээр хэлэв .

Дамдин халтар мориндоо ус зөөж услан өвс ногоо зулгаан өгч шархан дээр нь шавсан шувуу шаазгайг нь үргээн  бэртэл гэмтэлд сайн гэсэн бүхнээр эмчлэхийг оролдсон боловч гурав хоноод л амь тавилаа. Хэдий эзнээсээ зугтаж ороолдог ч үхлийн эрмэг дээр ирчээд Дамдиныг авраач хэмээн гуйж байгаа юм шиг  аягаараа дүүрэн нулмистай нүдийг өнөө хэр нь мартаж чадахгүй байлаа  

Уулын орой дээр бүлээн салхи сэвэлзэн сэрүүхэн байлаа.Дамдин хоёр мориныхоо толгойг уулын орой дээр залчаад сууж байгаа нь энэ бөгөөд тээр доор морьд унаж осолдсон газар нь тэрүүхэндээ бараантан харагдах аж . Адгуус мал ч гэсэн өөрийн   унаган морьд учраас яг тухайн үед болсон үйл явдал байнга сэтгэлийн гүнд оршиж мартахааргүй дурсамжийг Дамдинд үлдээсэн байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-051.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4901

Ёл хад
YolHad_27.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4326

Ёл хад
YolHad_38.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3759


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn