|
|
Нийтлэл: Зэнгийн эртний яруу найрагчдын түүхээс :
Оруулсан admin on 2014-07-29 16:23:46 (4364 уншсан)
" Намрын сэвэлзүүр салхин дахь ганц шөнийн хайр
Мянган цилийн улигт бясалгалаас илүү " - Иккю Сожүн
Зэнгийн түүхэн дэхь алдартай их багш нарын нэг бол Иккю Сожүн / 1394 - 1481 / юм. Түүний тухайд английн зохиолч , Япон судлаач R.H.Blyth : "... Иккю бол Японы Буддизмын түүхэн дэхь хамгийн гайхалтай лам байсан төдийгүй Японоос Зэнгийн их багштан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан агуу гэгээнтэн юм. " хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.
Гэхдээ түүний амьдралын зам мөр тийм ч дардан байсангүй.Японы эзэн хаан Го Камацу-гийн/ 1377-1433 / хүү байсан хэдий ч тухайн үеийн ордны ихэс дээдсийн хуйвалдааны уршгаар түүнийг хааны бутач хүүхэд хэмээн нэриййдэж улмаар амь насанд нь аюул хөнөөл их байсны учир настайд нь Зэнгийн сүмд лам болгохоор өгсөн байдаг. Дайн дажин , үймээн самуун, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхэн нь Иккюг сөхрүүлж чадаагүй бөгөөд тэрээр Япон үндэстний уламжлалт өв соёлд үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ. / Зэнгийн цэцэрлэг , цайны ёслол , уран бичлэг , үндэсний театрийн урлаг гэх мэт /
Иккю Сожүн Японы утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулжээ. Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж , шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байжээ. 1000 гаруй шүлгийг хятад хэл дээр бичсэн ажээ.
.......................................................................
Олон жим уулын бэлд хүргэдэг ч
Оргилд нь бид зөвхөн гэрэлт сарыг л олж хардаг
......................................................................
Заримдаа би гүн харанхуй, хоосонд автана
тэр үед би өөрийгөө ч ханцуйндаа үл нууж чадна
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Надад яагаад ч юм, "Сайн хүн" болох гэж хичээх тусам
"буруу" мэт санагдах юм
....................................................................
Лам нар энэ өдрүүдэд
хатуу чанга журамд
шамдан суралцнам.
Уран гоё хэллэг , алдар суу бол
авъаслаг найрагчийнх...
Овоохойд амьдрах " Галзуу үүл"-д
тийм авъяас үгүй,
Харин тэр дайвалзах хуучин тогоондоо
будаа чанаж, зөв амтыг гаргах гэж хичээж суудаг
.....................................................................
Өвөл, наранд гялалзах хар хэрээнээс өөр юу ч алга !
.................................................................... Иккюгийн шүлгүүдийн тухайд Ошо " The Art Of Enlightment " номондоо ийнхүү бичсэн байдаг : " ...Иккюгийн эдгээр богино хэмжээний шүлгүүд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ энэхүү тодорхойлолт нь Иккюгийн шүлгүүдийг нь агуу яруу найрагч биш гэсэн санааг огт агуулаагүй тул сэтгэлээ чилээх хэрэггүй юм. Чухамдаа яруу найргийг - таны зүрх сэтгэлийг өдөөх төхөөрөмж болгон ашигладаг буюу. Яруу найрагт - зорилго гэж үгүй. иккю бол - агуу яруу найрагч ч биш., жинхэнэ яруу найрагч ч биш ., тэр бол - суутан юм.
...Түүний шүлгүүд бол яг л тарни адил буюу. Иккюгийн шүлгүүдийг ойлгох гэж хичээх хэрэггүй юм, зүгээр л хайрла , энэр , өрөвд , мэдрэмжээрээ холбогдох гэж хичээгтүн. Чингэвээс аажим аажмаар сайхан үнэр мэт, ая эгшиг мэт ямар нэгэн зүйл таны дотор орох мэт болно., тэгээд та ... тэрхүү хүмүүн чухам юуг танд дамжуулахыг хүссэнийг олж мэдэх болно. Тэрээр дамжуулагдаж үл болох зүйлийг дамжуулахыг хүссэн., илэрхийлэгдэж үл болох зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Эцэст нь тэр энэ бүхийнгээ чадсан " .
Мөн түүнчлэн Иккю агуу сэтгэгч, шинэчлэгч байжээ.Тэрээр тухайн амьдарч байсан үеийнхээ хээл хахуульд идэгдэж , ихэс дээдэст зулгуйдан үйлчлэх сүм хийдүүдийн үйл ажиллагааг илт буруушаадаг байв. Тиймдээ ч тэрээр тухайн цаг үедээ дэлгэрээгүй шахам байсан даяанчлах зам мөрийг сонгон орон газраар аялаж , эгэл жирийн ард олны дунд амьдрах болжээ.Өөртөө хятадын эртний Буддын даяанч лам нарын ёс жаягын дагуу " Галзуу үүл " хэмээсэн номын нэрийг өгч , мөнхүү шүлгийнхээ түүврийг "Галзуу үүл - ийн шүлгүүд" хэмээн нэрлэсэн байдаг ажээ.
Иккю : " Зөвхөн сүм хийдэд шавилан хүж асааж , чимээгүй бясалгаснаар гэгээрэлд хүрч чадахгүй юм. Бүхий л хүмүүст Буддагийн мөн чанар оршин байдаг тул ямар ч хүмүүн гэгээрэх боломжтой агаад гэгээрэл бол амьдралын ямар нэг онцгой хэв маяг биш харин амьд туршлага юм " хэмээн сургадаг байжээ.
Түүний амьдралын түүх бол - бусдаас онцгойрсон алдартай нэгний тухай түүх бус харин " ариун зам мөр " - тэй эгэл жирийн хүмүүний түүх билээ. Түүний зохиол бүтээл одоо ч гэсэн -8= үнэ цэнтэй хэвээр оршин буй.
Эмхэтгэн бичсэн : Э.Насанжаргал 2014 он
(
Сэтгэгдэл бичих? |
Нийтлэл |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|