Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хонгор зул
Оруулсан admin on 2005-12-10 19:10:04 (4046 уншсан)

YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ

Ойн цагдаа намайг үүр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бүртэлзэж, нойрмог нүдээ нухлаад,
Хүү минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув. Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хүн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битүү байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.
Энэ хүн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хүнтэй нийцдэггүй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.
Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хөвчийн гүнд хэрэн хэсэн явах бөгөөд идэр гурван есийн хүйтэн шөнө, битүү ойн дунд гулгуун хэмээх их түүдэг асаагаад, бор гөрөөсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий нь залгилж, хөвчийн хүрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сүсэг ихтэй чавганц нар түүнийг «хар махгалын ХУВилгаан гэж цуурхдаг билээ.
Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрүүлэхээр буурал ээжийндээ ирсэн бөгөөд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвүүрхэн үздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертөнц хүн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн үзүүрт сэтгэл санаагаа нууцалж хүнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хүн гэж түүний амьдралын учир явдлыг уудлан илрүүлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хөвчийн тухай үлгэр домгийг нь өдөөн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал өгсний учир би дотно хүн нь болж авлаа.
Бидний ууланд авирахын үес үүр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хөвчийн хөх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан үлгэр домог санагдана.
Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн үлгэр домог сонсоно гэж боддог байлаа.
Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нүд буруулж, уйтгартай бөгөөд сүртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч өөрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар «Найман сарын сүүлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж өгөмз» гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ.
Ойн цагдаа хүнд, хөлтэй хөгшин зээрд морин дээрээ хажуулдан хөглийн харлаж байгаа ойн зүг ширтэж явна. Том гуулин аралтай суран бүсэндээ үйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мөрөвч мод нь халцарсан хураан буу үүрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бүсэлжээ. Бүйлсний үндсээр хийж, хүрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юүдэнгийн нь чихэвч налбаг салбаг хийнэ.
Ой хөвчид мацахдаа гөрөөс мэт сурамгай болсон морь нь битүү ширэнгийн зай завсрыг андахгүй ажээ. Би дөрөөгөөрөө модонд тээглэж, нүүрээ мөчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.
Yүрийн туяа ойн гүнд нэвтэрчээ. Гэвч нүд дасаагүй хүнд нүүл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хөвч бүрэн чимгээ зүүжээ. Шилмүүст модны титмийг цогцолсон гишүү мөчрийн завсраар, оюу өнгөтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шөнийн будангаас хүртсэн шүүдрийн сэрүүн дуслаар шүршинэ. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зүйл бүрийн цэцэг жимсний анхилуун үнэр өгүүлж баршгүй сайхан. Наран өөдөлж уулын ташланд туссан түрүүчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шөнө тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сүүдэр уул өөд тэмүүлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь өндөр ургацат цэцэг ногоонд агссан шүүдрийн бөмбөлөг алтан одот ундрам чулуу мэт гялалзав.
Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд өндөрт гараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчийн дээгүүр цаст уулын цагаан оргил өглөөний наранд тодроод, цэлмэг тэнгэр өөд улбар туяа цацруулан байна.
Би байгалийн үзэсгэлэн сайханд сэтгэлээ өгч орхиод, замчныхаа тухай мартах дөхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгүй биетэй юм шиг чив чимээгүй үсрэн бууж, нүд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж өгөөд битүү ширэнгэнд шингэн замхрах адил алга болов.
Хэдэн мөч өнгөрлөө. Чихээ солбиулж, биеэ хөвчлөн байгаа морьд гэнэт огло үсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сүртэйеэ нүргэлэн цууриатав.
Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос өөр анир чимээгүй болсны дараа буу дуугарсан зүг яаран очлоо.
Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хүрэл чимэгт аварга гаанснаасаа хөх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.
Болор уст уулын горхины дэргэд гал түлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн үе бүл-бүл-гүл-гүл гэх бүдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигүүртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бүхэн ерийн боловч сэтгэл санааг бүүвээлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгуу ажээ.
Нар дээр гарч модод сүүдрээ хураавч, цаст уулнаас үлээж байгаа намрын салхи сэрүүн.
Ойн цагдаа хүндээр шүүрс алдаж миний бодлыг замхрууллаа.
Хонгорзул минь яг энүүхэнд намайгаа хүлээдэг сэн гээд ногоон дээр хажуулдав.
Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.
Хөөрхий Хонгорзул минь гайхалтай бүсгүй байж билээ. Төрсөн нутгийнхаа ой хөвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын үзэсгэлэн сайхан бүхнийг над мэдрүүлсэн юм даа. Дүү минь чи түүнийг цэцэгнээс мэндэлсэн бүсгүй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах өдрийг хүртэл тэр андахгүй мэддэг байлаа.
Ойн дунд энэ дэлхийн үзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шүү.
Бидэнд олдохгүйгээс биш ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа.
Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шүүдрийн дуслыг мөнхийн рашаан гэж хүртдэг, ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний үнэрийг мэддэг байжээ. Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм.
Энэ дэлхий ертөнцөд хичнээн их хайртай байсан гэж санана.
Ой мод, цэцэг навч, жигүүртэн шувуу тэр бүхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм.
Дүү минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертөнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хөвчийн мод жингэнэн цууриатаж цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бүргэд шувуу жигүүрээ дэлгээд элэн хальдаг байсан юм.
Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нүдтэй, шүр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бүсгүй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг үзэсгэлэн гоог өвлөн авч төрсөн юм.
Дүү минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил өнгөрч, хүний үрс өслөө. Золгүй нэг өдөр Баян гарьдын хорлонт нүд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дүлий хойтох урдахаа мэдэхгүй усан тэнэг хүүдээ эхнэр болгож богтлон авлаа.
Хонгорзулыг баян Гарьдын мангуу хүү гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хүнтэй хардаж хайр найргүй жанчдаг байлаа. Хөөрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нүд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нүднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа.
Тэр жилийн хавар боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв.
Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзул гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хүн сайн морь унаад түүнийг харуулдан явдаг байв. Хөвчийн мод ногоорч хөхөө шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нүд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ.
Зуны тэргүүн сарын нэг өдөр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа.
Хонгорзул бид хоёр яг энүүхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хөвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм.
Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн түмэн түмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрүүн салхи энхрийлэн илбэж, жигүүртэн шувуу тойрон жиргэж, хөх хад хөмөгтөө хоргодуулж, ногоон ой сүүдрээрээ халхалж байлаа.
Баян Гарьдын тэнэг хүү араа шүдээ хавирч, ар өвөрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтны түйвээж байжээ.
Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мөрөөдөх болж, бид ХӨВчийн гүнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм.
Би гашуудал хилэнгийн туйлд хүрч Гарьдын тэнэг хүүгийн тархий нь хага ДЭЛСЭЖ, гэр оронгий нь түймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ.
Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дүү минь чи тэгэхэд өлгийтэй хүүхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг илбэн:
-Хөөрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан өгүүлж билээ.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-005.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2585

Анхны цас 2005 он
uvl-004.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3626

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-208.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2517


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn