Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэлгэрийн Равдан : Ерөөлтэй хүмүүс
Оруулсан admin on 2005-12-05 19:48:38 (3787 уншсан)

Надад сайн хань дайралдсан юм шүү гэж сэтгэл өегших үе Доржид олон тохиолддог ажээ.Түүний гэргий Нямын хийсэн дээл хувцасны энгэр зах, эмжээр товчийг харахгүй өнгөрөх хүн бараг байхгүй.Өглөө нөхрөөрөө өрхний оосор татуулахыг тэр шившиг гэж үзнэ.

Бас хоол унд төхөөрөх хувцас хунар угаахад нөхрийгөө хүргэх нэн дургүй.Yүнд нь Дорж баярлаад зогсохгүй, хүн ингэж байхад би яаж зүгээр суух билээ гэж бодох тул орой ажлаасаа тарж ирээд түлээ мод хөрөөдөж хагалахаас эхлэн эмэгтэй хүнд хүндэдмээр ямар ажил байна, тэр бүхнийг унтан унтатлаа уйгагүй бөөцийлдөг ажээ.
Иймээс Доржийн гэрт гадаах ажил цаг ямагт жин тан байх бөгөөд хавь ойрын настайчуул хааяа үр ач нараа зэмлэж үглэхдээ ~ Чи Дорж , Ням хоёрын аж төрж байгааг хар гэнэ. Гэтэл Дорж , Ням хоёр ингэж хэлүүлэх дургүй билээ.Бямба гариг байв. Ням аймгийн соёлын ордонд шинэ жүжиг үзэхээр явсан тул Дорж хоёр хүүхдээ харж , оройнхоо хоолыг хийж байв.Таван ханатай гэрийн дотор саруулхан цэлгэр агаар салхи орох сиймхийгүй мэт пүн хийнэ.Цэцэрлэгтээ яваад ирсэн охин хүү хоёр нь хамаг хувцсаа тайчаад гэрийн хоймор дэвссэн том хивсэн дээр элдэв янзын эрээн мяраан тоглоомоор наадан, энэ тэрийг эв найртай шулганалдана .
Гал дээ пор пор буцалж буй сонгино сармистай хоолны сайхан үнэр хамраар сэн хийж арааны шүлс асгаруулна. Чагнаваас алсад цахилгаан моторын дуу нэгэн жигд лүг лүг хийж, цахилгаан хөрөө үе үе дэргэд юм шиг ханхийн цуурайтсанаа салхины урсгал мэт алгуурхнаар алсхан замхарна.Юм бүгд саруулхан, чөлөөтэй, бас уран уяхан ямар ч сайхан хорвоо вэ дээ хэмээн Дорж сэтгэл уужран бодтол хаврын орой мэт урихан бөгөөд харзын ус мэт тунгалаг харцтай, ааш авир шулуун, гишгэх нь шалмаг багын амраг, үнэнч гэргий нь өөрийн эрхгүй үгүйлэгдэж, түүний булбарай халуун гарыг атгамаар, сэвлэг зөөлөн үсийг нь илбэмээр санагдана.
Авгайгаа одоохон ороод ирнэ гэж бодохоос Дорж хөлийн чимээ байн байн чагнана. Гэвч гэргий нь ирэхгүй л байв. Хоолоо идэцгээлээ. Хоёр хүүхдээ унтууллаа.Бас л ирсэнгүй.
Дорж орон дээрээ бүхлээр хэвтээд Нямаатай эхэлж танилцсанаа дурсан бодож эхлэв. Сэтгэл санаа тав алдсан үед чухам үүнийг л бодвол ямарч бэрхшээлийг даван туулах зориг сэтгэл аяндаа төрдөг ажээ. Жараад оны сүүлээр билээ. Мал сүргийг хашаажуулах их ажил орон даяар өрнөж байв.Энэ үеэр Өвөрхангай аймагт хашаажуулах ажлыг удирдахаар Зөвлөлтийн мэргэжилтэн Орлов гэдэг хүн хамгийн түрүүнд иржээ. Yс шар, нүд цэнхэр Курчатов шиг задгай халимагтай, голдуу хөвөнтэй цамц, саравчтай малгай өмсөж явдаг тэр инженер өглөө хамгийн түрүүнд үйлдвэр дээр ирж, орой хамгийн сүүлд гэрлүүгээ явах бөгөөд хаа явсан газраа «Төмөр мэт сахилга бат, нэг хүн шиг нэгдмэл ажиллагаа » гэж амандаа бувтнах нь олонтой үзэгдэнэ.
Бас хийж байгаа хашааны материалыг ор нэг болгох буюу цаг минут тасалж үрэгдүүлэх ахул орос монгол ажилчдын хэнийг ч хэн гэхгүй улаан нүүрэн дээр нь улалзтал хэлнэ. Гэвч тэр ажилчдын хийх ажлыг мэргэжил чадварт нь тохируулан өдөр тутам маш нарийн тодорхой хуваарилаж өгөөд хүн бүрт нэг бүрчлэн тусалж гүйцэтгэлийг өөрийн биеэр нэг бүрчлэн шалгаж үзэхийн дээр албан ажил дээрээ бүхнээс илүү хөлс гаргаж бүхнээс илүү ядрах тул түүнийг ямар ч залхуу хүн эсэргүүцэж үл чадна. Ганц үүнээс шалтгаалаагүй ч гэсэн Өвөрхангай дахь хашаажуулах ажил шуурхай өрнөж байв.
Шинэ жилийн баяраас өмнөхөн Орлов техник туслалцааны трестээс шинэ тэрэг техник барилгын материал авчрах далимд ээлжийнхээ амралт аваад Москва явах гэж байгаа эхнэр хүүхдээ Улаанбаатарт хүргэж өгөхөөр ГАЗ-69 машинаар Арвайхээрээс гарахад хашааны ангийн дарга Доржийг түүний машинд суулгаж өгчээ.
Дорж төвийн үйлдвэрт шаардлагатай мэргэжилтэн боловч нэг удаа архи ууж ажил тасалсан учир зэрэг буурч хээрийн бригадад ажиллах болсон юм.
Арвайхээрээс гараад хоёр цаг гаруй явсны дараа Орлов жолоочийн урдуур бөхийж харсан чигээрээ,
-Тэр хэнийг даллаад байна гэв.
Цэл залуу жолооч нь
-Биднийг биз гэв.
-Тэгвэл очьё.
-Бензин хүрэхгүй. энэ чинь ирэх очихын лав арваад километр байна шүү дээ.
-Зүгээр бензин олдож болно.
-Та олох юмуу?
-Тэгнээ.
-Тэгвэл явъя л даа , жолооч машинаа зүүн гар тийш нь эргүүлэхэд Дорж урд цонхоор тэр зүгийг харвал үнэхээр тав зургаан километрийн тэртээ уулын энгэрт нэг хүн том хар юмаар даллан тонголзож байв. Машин уулын бэл өөд оволзтол тонгочуулсаар хоромхон зуур түүн дээр хүрч очвол нэг гартаа шуудай , нөгөө гартаа шилбүүр барьсан настай авгай байх бөгөөд Орлов Дорж хоёрыг машинаас гармагц
- Ачтан минь ах дүү нар минь гээд хоёр гараа алдлан ухасхийснээ өөрийн эрхгүй бахардан унав.
Орловын царай барсхийж, эмгэний тохойноос сугадаж босгоод
-Юу болоов эмээ . Та түргэн ярь , бид тусалъя гэсэнд өнөө хөгшин энэ орос хүний ийнхүү монголоор сайхан ярьсанд гайхсан бололтой, түүний нүдрүү ширтэж, амаа ангайснаа,
-Хүү минь , хүү минь .Бид гэдэг чинь сүйд болоод байна гээд хүн хүнрүү харж амьсгаадна.
Тэгснээ, Орлов руу дахин харж ,
-Өвгөн маань уржигдар шөнийн шуурганаар хэдэн хонио эрээд гарсан.Одоо хүртэл сураг байдаггүй.Гэтэл охин минь, Ганц охин минь гээд цааш нь үгээ гүйцээж чадалгүй мэгшин уйлав.
Орловын том цэнхэр нүд орой дээрээ гарч ,
-Суу суу . Танайх хаана байна гээд эмгэнийг урд талын суудалд бараг өргөх шахам суулгав.
Машин эмгэний заасан замаар жирэлзэн довтлох зуур Орлов,
-Тэгээд, тэгээд яасан бэ эмээ гэвэл авгай,
Яасныг бүү мэд хүү минь. Гэв гэнэт мушгилдаж ойгоод бурхан минь , яг л төрөх гэж байгаа хүн шиг орь дуу тавьж байгаа гэдэг жигтэйхэн. Ээ бурхан минь гээд нүдээ анив.
Машин хурдалсаар их бууцны хөлд ганцаар торойх цагаан гэрийн гадаа очиж зогсоод, хүмүүс бүгд машинаас буувал, эмэгтэй хүний яраглан дагжих дуу гэрээс тодхон сонсдож байв.
Дорж, Орловын хойноос дагалдан орвол гялалзсан хар нүд цонхийсон цагаан царайтай залуу эмэгтэй зүүн талын орон дээр нааш цаашаа хөлбөрөн ёолж байснаа орж ирэгсдийг олж хармагц дуугаа хураагаад цээжээ ил гартал дээш нь шууж татсан торгон палаажныхаа хормойг чичирхийлсэн урт цагаан гараараа чадан ядан доош нь болгож байв.
Орлов эцгийн харцаар бүсгүйрүү харж, хувцсыг өвдөгнөөс нь өнгөртөл татаж доошлуулаад,
-Яаж байна хүү минь юу чинь өвдөж байна гэтэл залуу эмэгтэй Орловыг эмч гэж бодож байгаа бололтой энгэрийнхээ товчийг тайлах гэснээ гэнэт амь нь тэмцэв бололтой царай нь үнс мэт хөхрөн зэвийж, нүдээ тас аниад, доод уруулаа хэгз хазаж нуруугаараа нумлан өндийв.
Хэд тэгсний дараа царай нь үл мэдэг засрахад,
-Нуруу тасарчих гээд л байна гэж үгээ зөөж шивэгнэв.Yүнээс хойш бүсгүй хэд хэдэн удаа ингэж амь тэмцсэн боловч огт дуугарахгүй байв.Дорж түүнийг сүрхий хатуужилтай эмэгтэй юм гэж бодно.
Орлов бүсгүйн байдлыг ажиглаж байснаа,
Энэ хурц мухар олгой байж магадгүй түргэн явах хэрэгтэй.Одоо түргэн хувцасла.Алив Таня чи туслаарай гээд босоход Орловын авгай бүсгүйн дэргэд очиж суугаад хувцасаа өмсөхөд нь туслав.Орлов жолоочдоо хандаж,
-Ваня чи энэ охиныг яаралтай Арвайхээрт хүргэж өг гэснээ авгайруугаа харж
-Чи хамт явсан нь дээр байх гэв.Yнэгэн захтай пальто өмссөн өндөр авгай Таня
-Тэгье л дээ.Харин хүүхдүүдээ яах билээ гэсэнд Орлов
-Хоёуланг энд үлдээнэ. Ах нь дүүгээ хараад байж байг,энэ эмээтэй хамт гэсэнд эмгэн ,
-Ээ бурхан минь уйлах байгаа даа гэв.
-Зүгээр уйлахад үхэхгүй. Харин хүйтэн юм битгий өгөөрэй.
-За за эмээ нь хичээлгүй яахав.
Тэгтэл Татьяна Владимировна гайхсан харцаар нөхөрлүүгээ харж ,
-Дорж та хоёр мөн энд үлдэх үү гэв.
-Тэгнээ гээд Орлов Дорж руу баясгалантай харж,
-Бид хоёр эдний өвгөнийг эрнэ гэв .
Ингээд Орлов, Владимировна хоёр залуу эмэгтэйг сугадан гарч , машинд суулгаад Виктор , Иванович хоёр хүүхдээ дагуулж гэрт оров.
Машин хөдөллөө. Доржийн дотор өөрийн эрхгүй уйтгар төрнө. Энэ залуу эмэгтэй замдаа зүгээр хүрэх боловуу . Мухар олгой мөн үү! Зууртаа цасанд суучихвал яана гэж бодохоос санаа зовно.
Цасан шуурганы дунд утаа хаялан холдож буй машины хойноос ширтэн зогссоноо Дорж түүнийг далд ормогц гүн шүүрс алдаад гэрт оров.Орлов энэ эмээгийн үгнээс гаралгүй дулаан гэрт тогтвортой сууж байхыг хүүхдүүддээ захиад Орловын хойноос гарав.Цасан шуурга маналзаж, хүчтэй нөөлөг хуухичсаар л байв. Дорж , Орлов хоёр эмгэний заасан зүгийг барин явав. Зөвхөн ийш тийшээ харж, анир чимээ чагнан нэлээд дуугүй явсны дараа Дорж ,
-Виктор Иванович аа, та түрүүнд монгол морь сайн унаж сурсан гэж ярьсан, хаа яаж сурсан юм бэ? Түүнийгээ та ярихгүй юу гэтэл Орлов,
- Тийм тийм би чамд ярина гэж бодож байсан юм гээд захныхаа цасыг гөвснөө ийнхүү ярьж эхлэв.
- 1941 оны өвөл цаг Гитлерийн фашистууд Москвад тулж ирээд байсан тэр хүнд үед юмсан. Манай морин хороо фашистийн хүчтэй цөмрөлтөнд өөрийн эрхгүй шахагдаж гэдрэг ухарсаар байсан юм.Гарз хохирлыг бол дэндүү их амссан. Чи бод л доо бүхэл бүтэн хорооноос ганц тасаг хүрэхгүй цэрэг үлдэж байсан юм шүү дээ. Гэвч бид Зөвлөлт эх орноо ялна гэдэгт өчүүхэн ч эргэлзэж байгаагүй. Биднийг тэр үед авч явсан гол хүч бол энэ итгэл л байсан юм. Харин өөрийн хувьд гэвэл амьд гарна гэдэгт би л хувьдаа тэр бүр итгэж байгаагүй.Эхлээд нэгийг устгавал солио, хоёрыг устгавал хожоо л гэж бодож явсан даа үнэнийг хэлэхэд гээд Орлов тайван шүүрс алдан инээмсэглэснээ, яриагаа үргэлжлүүлж,
-Яг энэ үеэр монголоос ирсэн бэлгийн морьдыг түгээхэд надад нэг хөөрхөн зээрд таарлаа. Бэлэг түүгээр тогтсонгүй бас нэг захиа байв.Эх бичгийн ард орчуулж бичсэнийг нь уншвал ердөө арван найман настай нэг малчин эмэгтэйгээс бичсэн байх бөгөөд хамгийн эцэст бичсэн ерөөлийн үгийг уншаад өөрийн эрхгүй нүднээс нулимс гарч билээ гээд Орлов дахин шүүрс алдав. Нэг тамхи асаагаад тэр цааш нь ярихдаа,
-Тэнд юу гэж бичсэн байсан бэ гэвэл, Зөвлөлт оронд хэзээд ялахын адил зөвлөлтийн нэг цэрэг та хэзээд амьд буцаж ирнэ. Тэр үеийг би тэсэж ядан хүлээнэ гэсэн байсан. Хүний сэтгэл гэдэг хачин шүү. Түүнээс хойш би өөрийгөө амьд үлдэж юуны магад хэмээн бодох болж билээ. Тэгтэл ч удалгүй Москвагийн дэргэд фашистийн бүх хүчийг анх удаа бут ниргэж манай армийн давшилт эхэллээ. Манай хороо ч бүрэн бүтэн болж сэлбэгдлээ.Түүнээс хойш манай арми зогсолтгүй давшсаар дөрвөн жилийн дараа Берлинг чөлөөлж, Зөвлөлт орон ялалтынхаа их баярыг тэмдэглэхэд жирийн нэг цэрэг би амьд мэнд гарахаар барахгүй хошууч цолтой болчихоод улаан талбайн парааданд алхаж явахад мөн ч сайхан байсан даа. Тэр монгол эмэгтэйн бэлэгтэй сайхан үг өөрийн эрхгүй санаанд орж байсан. Харин хөөрхий зээрд морь минь энэ ялалтын баяртай золгож чадаагүй тэр ялалтыг дөхүүлэлцэж яваад л Дунайн хөндийд үрэгдсэн юмсан гээд Орлов гүн шүүрс алдаж дахин нэг тамхи асаав. Дорж , Виктор Иванович хоёр хүн төрөлхтнийг фашизмын хар шавраас аврах их үйл хэрэгт оролцож яваад үрэгдсэн тэр монгол морины дурсгалыг хүндэтгэх мэт дуу шуугаа хураагаад лагалтсан цасан дундуур хөлөө дээр дээр өргөн зүтгэж явтал гэнэт хүн ханиах чимээ гарахад тэр зүг харвал үнэгэн малгай хулгавчилсан нэг морьтой хүн хамар дээр зогсож байв. Дорж , Орлов хоёр зөвхөн бие биерүүгээ хараад ойртож очвол цаанаас нь олон хонь ямаа цухуйв. Морьтой хүнтэй уулзаж амар мэндээ мэдэлцээд, хэрэг зоригоо асуулцвал өнөө айлын өвгөн мөн байлаа. Хэн хэн нь бөөн баяр болцгоож тэгснээ аймаг руу явсан эдний охин залуу эмэгтэйг ярилцан сэтгэл зовцгоож баахан тамхи татацгааснаа гурвуулаа зэрэгцэн хонио тууж, айлын зүг явцгаав.
Бараг харанхуй болохын үед өнөө айлын зүүн хамар дээр гарч ирвэл аймаг явсан машин ирчихсэн байв. Дорж , Орлов өвгөн гурав хонио санд мэнд бууцны хаяанд оруулаад гэрт орцгоовол Орловын авгай Владимировна бүхнээс түрүүлж ам нээж,
-Өвчилсөн эмэгтэй сайн хүрсэн. Өнөө шөнө багтаж мэс засал хийнэ гэсэн. Мэс заслыг эмч нар өөр нэг хүнд мэс засал хийгээд завгүй байсан тул бид эмчилгээний үр дүнг дуулж чадсангүй арга буюу наашаа эргэлээ гэснийг Виктор Иванович орчуулав. Эмнэлэгийн газар хүргэхээс илүү яахав дээ. Одоо ер болох нь тэр, ачтан минь гэсэн боловч өвгөн эмгэнийхээ нэгэн адил үлэмж санаа зовж байгаа нь түүний хоёр самсай нь шаргалтах баргар царайнаас илэрхий харагдаж байлаа. Өвгөний царайг ажиглан юм бодож суусан Орлов ,
- Та охин дээрээ очмоор байна уу гэсэнд хоёр нүд арван наймтых шиг золбоотой эрвэс хийж ,
- Тэгмээр байна гэв
-Та тэгвэл бидний машинд суугаад яв . Баян өндөр ор . Тэндээс Арвайхээр орох замын машин бишгүй олдоно.
-Нээрэн тэгдэг хэрэг байна шүү гээд өвгөн хувцсаа солихоор бүсээ тайчиж эхлэв. Тэгтэл Виктор Иванович гэрийн эзэгтэй эмгэнд хандаж,
- Та энэ олон хоньтой ганцаараа байгаад байж чадахуу гэвэл эмгэн духнаасаа эхлэн бууралтсан шингэн үсээ илбээд ,
- Амьд хүн байна .Эрүүл саруул байгаа юм байна болох байгаа гэв.
-Ёстой л үнэндээ. Гэвч ..гэснээ Орлов Дорж руу харж
-Гэвч бодит байдал өөр байна .Иймээс чи энд үлдэнэ байгаа ямар ч гэсэн өвгөнийг эргэж иртэл эмээд хань бараа болж байсан нь дээр.
Би эргэж ирж байгаад хашааны ангийн даргатай ярилцана. Зөвшөөрөх үү гэв.
Дорж дотроо чухамхүү ингэх юмсан хэмээн хүсэж байсан тул өөрийн эрхгүй ,
-Зөвшөөрөлгүй яахав гэж дуу алдав.
Ингээд Орлов нар Улаанбаатар луу гарч Дорж өвгөнийд үлджээ.Тэгээд маргааш өглөөнөөс нь эхлэн өдөр бүр хонь хариулж , өглөө оройны цагаар хот хорооны цас малтан өвс тэжээл бэлтгэх болов. Бас тохилог дулаан саравчгүй тул тэнгэр муухайрсан шөнө бараг нойргүй хононо. Байн байн гарч хайсан хашааны амыг үзнэ.Ер нь унтсан ч чимээ чагнасаар үүр цайлгах шиг санагдана.
Ажлын байдал тийнхүү амар биш боловч Дулам хэмээх нэртэй гэрийн эзэн авгай байнга гал өрдөж гэр дотор ямагт дулаан байх бөгөөд шар цагаан тос, тарган хонины сүүл, сүү тос болсон цай зэрэг аль дөмөг сайн чанарын хоол өгөх тул энэ жилийн зун цэргээс халагдсан хорин гурван настай залуу эр Доржийн сэтгэл ямагт өег явна.Ялангуяа тэнгэр цэлмэг дулаавтар үдэш хонио хашиж өрхөө тэгшилсний дараа Гэндэн хэмээх нэртэй гэрийн эзэн өвгөний авдрын ёроолд удаан хадгалснаас үл мэдэг хөгц вам үнэртсэн төө хирийн сахлаг үстэй, бор цувцаа нөмрөөд нэрийг нь Нямаа гэх өнөө залуу эмэгтэйн сайхан үнэр анхилсан орон дээр хэвтсэн хойно сэтгэл тун ч хангалуун сайхан болдог ажээ. Харин заримдаа тэр Нямаа мөдхөн эрүүл саруул болчихоод яралзтал инээсээр орж ирнэ.Хурц хатгалгаас болоод инээж чадахгүй байсан болохоос биш мөн ч сайхан бүсгүй билээ дээ.Нуруу туруу гэж ёстой л хангайн согоо гэсэн үг.Түүнтэй учран танилцахын ерөөл ч байдаггүй байхдаа.Бараг л үгүй биздээ. Ийм залуу сайхан охин юунд нөхөргүй байх вэ за яахав би ямар нүдэндээ харагдсан цэцэг бүрийг үнэрлэж явах ёстой мал биш, хамгийн гол нь зуны эхэн сарын зулзаган ногоо шиг тэр залуу хүүхэн л түргэн эрүүл саруул болоод эргэж ирээсэй.Тэгвэл хамаг хэрэг гүйцэх нь тэр. Тэр хэнийг хайрлаж, хэнтэй суулаа ч гэсэн эрүүл энх , эсэн мэнд явбал юу шиг сайхан билээ гэж бодоод дулаан дээлэндээ шургахад бие сэтгэл нь ёстой жаргалын дээдэд умбаад өөрийн эрхгүй зүүрмэглэж эхэлдэг билээ.
Гэтэл хэд хоногийн дараа Гэндэн аймгаас ирж, охин Ням мэс засал хийлгээд бие нь одоо тун сайн болж байгаа гэж ярихад Дорж, Дулам эмгэний нэг адил зүрхнээс гэрэлтэн царай нь гэрэлтэн байв.Yүнийг хараад Гэндэн өвгөн ,
-Халуун хар элэгтэй ялгаагүй, хаа газрын улс ав адилхан, ээ дээ мөн ч сайхан хорвоо юм даа хөөрхий гэж нулимсаа арчсанаа Доржид хандаж,
-Хүүгийнхээ ажлыг баахан үрчихлээ дээ . Тэгээд одоо хүү минь яахав, буцах уу. Эндээ хонох уу гэв.
Дорж Нямаатай ямарч гэсэн нэг уулзана гэж бодох боловч , албан ажлыг олон хоногоор алгуурлаж болохгүй. Ажилтай байж амьдралтай байна. Амьдралтай байж авгайтай болно гэж бодох тул
-Одоо явалгүй дээ. Унаа олдвол өнөөдөр ч хамаагүй гэсэнд өвгөн ,
-За тэгвэл би мориор хүргэж өгье гэснээ эмгэндээ хандаж хүүд идэж уух юм бэлтгэ. Бас очоод хэдэн өдөр амандаа хийх юм боож өг гэв.
Доржийн очих хээрийн бригад эндээс өртөө шахам зайтай бөгөөд их замын яг мөрт тул ,
-Морь малаар юу хийх вэ, Гэндэн гуай би урд зам дээр очоод замын машинд суучихна гэвэл эмгэн Дулам ,
-Хөлдөж үхэлгүй яадаг юм бэ гэхэд Дорж инээж,
-Зүгээр зүгээр , хэрвээ машин олдохгүй даармаар болвол би буцаад ирнэ гэхэд Гэндэн,
-Тэгвэл ядахдаа зам хүргэж өгье дээ гэв.Тэгээд цай хоол идэж уусны дараа Дорж чанасан мах, шар цагаан тос зэрэг уут дүүрэн хоол хүнсний зүйл ганзагалаад яг аав шиг нь тослог агаад гандмал сэтгэлд дулаахан үнэр анхилсан хүдэр өвгөн Гэндэнтэй зэрэгцэн өргөн талын дундуур шугам татсан мэт зурайх гол замыг чиглэн гарав.Энд тэнд ганц нэгээр торойх мал, тэнгэрийн хаяа зэргийг харж аман дотроо үглэн явснаа Гэндэн,
-Би ер нь орос хүнтэй үнэхээр ерөөлтэй хүн юм гэв.Нямыг эргэж ирэхээр яаж ийгээд нэг уулзах юмсан хэмээн бодож явсан Дорж өвгөний юу хэлснийг төдий л сайн ойлгоогүй боловч
-Аан гэвэл Гэндэн яриагаа цааш үргэлжлүүлж ~ тэр жил Петр гэж нэг цэрэг миний аминд орсон бол Орлов мэргэжилтэн сая охины минь аминд орлоо гэв. Харин үүнийг нь тодорхой ойлгосон тул Дорж
- А мөн та орос эмчээр эмчлүүлж байсан юмуу гэхэд Гэндэн,
-Yгүй үгүй , өөр юм гээд алс зүүнээ цайвалзах хөх тэнгэрийн хаяаг ширтэж хөнгөхөн шүүрс алдсанаа,
Тэр жил 1939 онд би Халх голд Япончуудтай байлдаж явсан хүн л дээ.. Тэгээд манай дивиз Япончуудад сүрхий бөмбөгдүүлсэн нэг өдөр би хайрт мориноосоо хагацаж, түр ухарсан нөхдөөсөө хоцроод алаг шоргоолж шиг ирж яваа дайсны өмнө яаж ч чадахгүй, нуувчнаасаа шоволзож байтал нэг морьтой хүн л толгой дээгүүр харайх шиг болсон чинь намайг өвс шиг шүүрч аваад л пижигнэх нь тэр .Эргэж харвал орос хүн байх бөгөөд намайг жаахан хүүхэд шиг өмнөө дүүрчээ.Тэгтэл төдсөнгүй морь минь үсрээд явчихлаа.Бид хоёр давхраараа харуулдаж унаад, дөнгөж өндийтөл хойноос хөөсөн гурван морьтой япон улаан тулаад ирэх нь тэр. Орос нөхөр маань нэгийг нь , би хоёр дахий нь буудаж өнхрүүллээ. Гэтэл гуравдахь нь орос нөхрийг минь буудчихлаа. Би ч дор нь өнөө японыг унагалаа гээд уул үйл явдал сая болж байгаа юм шиг Гэндэн өвгөний амьсгаа нь давхцаж, нүд нь хурцаар гялалзав.Тэгснээ, урт уртаар тасалдуулан гүн шүүрс алдаад өвгөн,
-Ингэж миний амийг аварсан юм даа хөөрхий минь. Бичиг баримтыг нь үзвэл Петр гэдэг хүн байсан. Миний үр хүүхэд бол ёстой марташгүй хүн дээ. Би хэзээ хойно ухаараад гэр орон эцэг, эх, хань нөхрийг нь олох гэж сураг тавьсан боловч олж чадаагүй юм.
Миний мунхагаас болоод олдох ч боломжгүй болсон байх, түүний бичиг баримтыг зөвлөлтийн ямар анги салбарын хэн гэгч хүнд өгсөнөө мэддэггүй,
Осолдохгүй орос даргад л өгснөө санадаг юм.. хэмээн ярьж явтал баруун талаас нэг машин давхиж ирэв.
Дорж мориноосоо яаран буугаад гараа өргөвөл тэр машин зогслоо. Ингээд Дорж Баян өндөр дахь хээрийн бригад руу гарч, Гэндэн өвгөн гэр лүүгээ буцав. Дорж бодон бодсоор байж хэд хоногийн дараа замын машинд сууж өвгөнийд ирвэл Ням гэртээ ирчихсэн байв. Түүний нүүр царай, бие бялдар нь анх үзсэнээс шал өөр болсон алим мэт өнгөлөг булбарай болсон байх бөгөөд Доржид ер бусын дотно хандаж байх шиг санагдана. Тэр ээжээсээ түрүүлэн цай хоол төхөөрч, зочныг дайлав. Тэгснээ зургийн альбом, маркийн цуглуулга зэрэг нарийн нандин юмаа чемоданаасаа гаргаж үзүүлнэ. Ингэж байтал Гэндэн тэдний ярианд оролцож,
- Одооны хүүхэд та нар мэдэх нь их боловч үзсэн нь бага болохоор гэндэх явдал гаргах гээд байх юм гэснээ Дорж руу харж
- Чи эртээр намайг эргэх гэж явахдаа Орлов гуайг түлш түлээ, аяга шанага авч явья гэхээр дургүйцэж үзсэн гэлүү гэв.
Дорж инээмсэглэж
- Тэгсэн шүү гэтэл Гэндэн яриагаа үргэлжлүүлж,
- Тэр чинь тун буруу хүү минь. Би яг Орлов гуайн хэлдэг шиг зүйлийг тэгэхэд авч явсан. Чухам түүнийхээ хүчээр хоёр гурав хоног амьд явсан хэрэг шүү дээ. Хэрэв тийм юм авч яваагүй бол энэ өвгөн чинь өдийд гэхэд нь эмгэн нь
- Нүгэл хэмээн дуу алдав.
Гэндэн баясгалантай инээмсэглэж
- Юуны нүгэл байх вэ! ямар тэгж хэллээ гээд тэр ёсоор болчих бус гэснээ, өтгөн саарал хөмсгөө эрвэсхийтэл өргөн Ням, Дорж хоёрыг хараад,
- Харин болохгүй, болгоомжлохгүй л байвал осолдож болно. Ингэхээр буух газраа харж ниснэ гэгчийн үлгэрээр учрах тохиолдлыг бүгдийг бодож тунгааж байж, хүн чинь юманд явдал байна шүү дээ.
Ялангуяа осол эндэлтэй үед... хэмээн ярьж байтал нэг хөнгөн тэрэг сурхийн хаяанд нь ирээд зогсов. Гэртэх хүмүүсийн зарим нь гарч амжаагүй байтал монгол орос хоёр хүн орж ирсэн нь мөнөөх мэргэжилтэн Орлов, хашааны ангийн мастер хоёр байв. Бүхнээс түрүүлж гарсан Ням, Дорж хоёр гадаа үлдээд хөнгөн тэрэгний цаана энэ тэрийг ярилцан зогсоно. Ням хөөрхөн алаг нүдээ тормолзуулан
- Та энэ машинаар явах уу гэвэл Дорж
- Уул нь сайхан унаа юм. Яг л манай бригад орно доо гэсэн боловч бүсгүй өөрийг нь явахад дурамжхан юм шиг байхаар нь
- Өнөө шөнө, үгүй өнөөдөр өнжөөд явбал ямар вэ өөрөө юу гэж бодно хэмээн зүрх алдан хэлбэл,
Бүсгүйн царай аажуухнаар гэрэлтээд, доошоо харсан боловч зургар хоёр хөмсөг, шөмбөгөр хөөрхөн уруулаараа инээмсэглэн,
Өөрөө л мэд гээд машины дугуй өшиглөв.
Анх Дорж Нямаатайгаа ийнхүү танилцсан ажээ. Тэр үеийн тэр өдрийн энэ гайхамшигт учралаасаа салж ядан зүүрмэглэж байтал эхнэр Ням нь үнэхээр танан цагаан шүд, улаа бутарсан хацраасаа гэрэл туяа цацруулсаар гэртээ орж иржээ.

ДЭЛГЭРИЙН РАВДАН
Зохиолч Д.Равдан 1932 онд Өвөрхангай аймгийн нутагт малчны гэр бүлд төржээ.Бага дунд сургууль, 1957 онд Багшийн дээд сургууль төгсжээ.1956 оноос уран зохиол сонирхон оролдож, “Учрал”, “Цуцашгүй жигүүртэн” өгүүллэг, туужийн ном, Орхоны шуугиан “ роман бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 66 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г. Цас 1983	160х80, зотон тос
Би чамд хайртай
Хэмжээс: 600x1170 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2750

Ц.Батболд Зотон, тос 92x92
Банхар
Хэмжээс: 600x598 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2875

Зураач : Б.Хонгорзул
khongor023.jpg
Хэмжээс: 600x422 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4084


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn