Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц,Түмэнбаяр: Уралын тэс мод
Оруулсан admin on 2005-12-02 11:32:19 (4799 уншсан)

МЗЭ-ийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр
Оросын бүх эмэгтэйчүүдэд зориулав.
(баримтат өгүүллэг)
Утга зохиол урлаг сонин


Ээж минь "Галзуу орос авгайд хүүхдийн тархи хага цохиулчихав аа. Мэдэлтэй л яваарай" хэмээн өглөө бүр сануулдаг үгээ тоть шиг давтаад гарч одлоо. Арваадхан настай би зургаан сартай дүүгээ тэрэгтэй нь түрэн хятадд сиянзны арын өргөн гудамжаар явдаг байсан юм.

Тэр гудамжинд өвөл зунгүй зузаан ноосон алчуураар толгойгоо ороож, цэргийн хөвөнтэй хуучин хүрэм, урт ноосон даавуун банзал өмссөн, хавтгай ногоон халуун сав үүрсэн орос авгай оросоор хараал урсган ойртсон хүмүүс рүү чулуу шиднэ. Би их л айн холуур дөлж явахдаа хүүхэд рүү чулуу шиддэггүйг нь анзаарсан юм. Тэгээд нэг өдөр замын хажуугийн улиас түшин ямар нэгэн дуу аялж, номхон дөлгөөн зогсохыг нь хараад ойртон сонирхоход тэрбээр хачин уянгалаг дуу аялан зогсож байж билээ. Намайг гэнэт анзаарсан тэр "Что ты смотришь" хэмээн гараа далайхад нь дүүгээ түрэн ум хумгүй зугтсансан. Ер монголоор ганц ч үг мэдэхгүй энэ орос авгай хаанаас, хэдийд ирж, яагаад энд өглөө болгон хараал урсгаж, чулуу шидэж зогсдог юм болдоо хэмээн боддог байлаа. Наташа бүсгүй тэс модны цагаахан цэцгээр сүлжсэн эрхэн зүүлтээ алтан шаргал үсэндээ зүүж, болзоот хархүүгээ хүлээн зогсоно. Орос бүсгүйчүүд тэс модыг хайр дурлалын бэлгэдэл болгодог хийгээд өвөлдөө ч унадаггүй улаахан жимс нь гайхамшигтай исгэлэн амттай. Залуус зуны орой баянхуур хөгжмөө тоглон бүжиглэж, хайр сэтгэлийн дуу дуулна. Наташагийн залуу нас дэндүү жаргалтай, өнгөлөг золбоолог байлаа. Ванятайгаа гэрлэж, хүү төрүүлж, орчлонгийн жаргалыг эдэлсэн хорин жил гэдэг харвасан сум шиг өнгөрчээ. Хүү нь 17 хүрч, тэс модны ёроолд болзож явахад, залуу насаа дурсан өхөөрдөн боддог байлаа. Гэтэл нэг л өглөө дайны гашуун утаанд хахаж цацан, нөхөр, хүү хоёроо фронтод үджээ.
-Алзахгүй Наташка минь алзахгүй. Би хүүгээ харж хандаж явна. Чи минь итгэлтэй хүлээж байгаарай хэмээн Ваня нь хэлсэн сэн. Серёжа хүүгээ дахин дахин үнсэж дахиад уулзах ч юм шиг, үгүй ч юм шиг санагдана. Нулимсандаа хахаж хүүгийнхээ хормойноос зууралдахад нэг л хачин совин татаад байсан юм. Тосгоны хүүхнүүд эрчүүдээ үдсэнээс хойш гундуухан уйтгартай, өглөөн нарнаас орой нар хүртэл ажиллана. Алсаас нүргэлж, ниргэлэх бөглүү дуу сонсдоно. Дайны бүүдгэр урт өдрүүдэд, хүмүүс долоо хоногт ганц удаа ирэх шууданчийг тэсэн ядан хүлээнэ. Гэтэл хүүгээс нь Дорнод фронтоос шилжиж, Монголын Халхын голд япончуудтай байлдаж яваа тухай захиа ирээд удаагүй байтал "... Ээжээ сэтгэлээ бариарай. Миний аав жинхэнэ шонхор байсан шүү. Би харамсаж байна Гэхдээ ааваараа бахархаж байна... Аав минь та бид хоёроос салан одсон ч хүү нь очно. Амлая. Одоохон дайн дуусна" гэсэн захианы үгс тархин дундуур нь татаад авлаа. Наташагийн ах дүүс, амраг садан бүгд дайны хөлд үрэгдсэн. Одоо гялайх ганц гэгээ нь Серёжа хүү нь билээ. Наташа өдөржин, шөнөжин "Ганц хүүг минь, хүүг минь л амар мэнд ирүүлээч" хэмээн бурханд залбирч байлаа. Шууданчийн морин тэрэг ирэх тоолонд "Юу гэсэн захиа ирэх бол" гэж бодохоос хөл нь чичирч, гар нь салганан, бүхий л бие нь бадайран зогсдогсон. "Дайн дууслаа" хэмээн сайхан мэдээ гэгээн өглөө шиг тарахад Наташа "Ашгүй дээ, За ашгүй дээ. Миний хүү амьд мэнд ирэх нь" хэмээн баярлаж, өөрийн эрхгүй нулимсандаа хахан уйлах инээх хосолж байсан ч яагаад хүүгээс нь захиа ирэхгүй байна гэх битүүлэг түгшүүрт автаж, хэзээ л нэг аянга буух бол хэмээн айж байлаа. Хүсээгүй ч айж асан тэр өдөр гарцаагүй ирлээ. Захидлын дугтуй дээрх "Наташа-д" гэсэн бичиг хүүгийнх нь биш байлаа. Наташа захидлыг аваад салганан чичирч, задлахаасаа ч бэргэн алмайрсан ч дугтуйг урж, үг үсгийг нь харцаараа гүйлгэн яарч уншлаа. "Хүү чинд хүнд шархадсан. Улаанбаатарын цэргийн эмнэлэгт хүргүүлсэн" хэмээн уншаад л цааш нь юу ч бичсэнийг бүү мэд, захидлаа газар алдлаа. Гэвч "Миний хүү... үр минь, чи минь амьд шүү дээ, амьд. Ээж нь очъё. Ээж нь л хүүгээ авчирч чадна" хэмээн амандаа шивнэлээ. Эргэлзэж тээнэгэлзсэнгүй. Гэр орноо хэн нэгэнд ч захисангүй. Умраас дорно руу зүглэх цэргийн цуваа даган Монгол хэмээх танихгүй газар руу бэдчин явжээ. Наташагийн ганцхан бодол нь хүүгээ яаж ийж байгаад л амьд авч ирэх байлаа. Наташад хүүгүй болчихвол амьд явахын ч хэрэг алга. Тэрээр бүтэн сар өвлийн хүйтнээс янз бүрийн замаар явсаар Улаанбаатарт хүүгийнхээ хэвтэж байгаа эмнэлгийг амь алдах шахан явж олж иржээ. Наташа амьд амьтан тогтохын аргагүй хятадын өмхий гудамжинд нэг айлын өрөөнд гуйж орсон ч өдөржин, шөнөжин хүүгээ сахина. Тэрээр хүүгийнхээ хатсан уруулыг нь дэвтээх гэж нэг үүрээр ус буцалгаад ногоон халуун савандаа хийсээр буцаж ирэхэд хүүгийнх нь толгойг хөнжлөөр бүтээсэн байлаа. Наташа "Үгүй, үгүй миний хүү ... миний үр чи минь үхэх ёсгүй" хэмээн тэвэрч уналаа. Газар дээрх ганц хүүгээ алдсан тэрхүү орос хүүхнийг хавийн хүмүүс түшин хүүгээс нь холдуулжээ. Түүнээс хойш Наташа хүүдээ "Уруулыг нь дэвтээх цай аваачиж өгнө" хэмээн гучин жил өглөө болгон ногоон халуун савны гадар үүрэн гарч явдаг болж, эмнэлэг байсан тэр байшин хүртэлх хэдхэн ахмын зайд тааралдсан монгол хүн, цэргийн хүмүүс рүү чулуу шидэж "Хүүгий минь өг, хүүгий минь өг" хэмээн оросоор хашгирдаг болсон юм билээ. Харин нэг л өглөө галзуу орос авгай хуруу огтлохтой адил алга болсон юм. Хожим сонсохноо хүүгийнхээ шарил тавьсан газар нүд аньсан бөгөөд эдүгээ хүртэл орос ардын "Уралын тэс мод" хэмээх орос ардын дуу сонсогдох тоолонд Уралаас газар дээрх ганц хүүгээ бэдэрч, миний нутагт ясаа тавьсан тэр ээж санаанд минь ордог билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр
Оросын бүх эмэгтэйчүүдэд зориулав.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 66 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
Хэмжээс: 600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2850

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-117.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2516

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-007.JPG
Хэмжээс: 600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3350


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn