Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл. Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь Чамайг хайрласных нь хариуд хайрла! Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан, Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог! Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна. Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла! Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот. О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Энэ бороо ч аймаар бйанаа Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5711
mongolia2007year-039.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4017
zam-001.JPG Хэмжээс: 600x450 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4874
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: