Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Есүүлээ . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:24:12 (1665 уншсан)

Хорнун шингэж буй нарны туяаг атгаж авах гэж буй мэт гараараа сарвалзан хэвтэж байсанаа гэнэт Найбөхрүү эргэн 

- Найбөх ахаа. Булхан гуай мэдвэл яана гэв. Найбөх огт тоосон шинжгүй мэт байвч нүдэнд нь нэг л гэм хийсэн хүн адил эргэлзээ хургах аж. 

- Ахын дүү юу ч мэдээгүй л юм шиг бай учир нь олдох байлгүй. Тэгээд ч Меруерт л сүүлийн хэд хоног бидэнд өл залгууллаа шүү дээ гэхэд нь Хорнун толгой дохив. Сүбээдэйн толгойн сэргийлэх Зуутын есөн эр эг мэггүй аянга цахилгаан нижигнүүлэн гэнэт асгарсан ширүүн мөндөрөн борооноор тарж яваад хүний газар төөрчээ. Тэр шөнийн харанхуй гэж үнэхээр гараач харж боломгүй түнэр байж. Шөнөжин бороонд салам нүдүүлэж хоноод үүр хаяараад харвал ёстой хаана байгаач мэдэж боломгүй өндөр өндөр цохион дунд л буйгаа мэдсэн ажээ. Борооны ширүүн ус газар дэлхийг сэндийчэн урссаар юун мөр харахтай манатай юу ч үгүй арилгаж орхижээ. Огтоос үзэж хараагүй үл мэдэх газар баримжаа авч таамагаар явна гэдэг үлгэрийн далай байлаа. Ингээд төөрсөн мань есөн эрийн хамгийн туршлагатай олон газар явж, тоймгүй олон тулаанд орж үзсэн насаар ахмад Булханы үгэнд нэгэн дуугаар захирагдаж явах болов. Тэд сар шахуу явсан ч үнэндээ өөрсдийхнийгөө олсонгүй. Ядаж байхад яг дайсаныхаа нутагт тул хэн нэгэнд харагдах л юм бол тэд хүч давуу хүнээр олон харийнханы олз болох аюултай байлаа. Унаж явсан морьд нь мөн өөрсдөө ч эцэхийн туйлд хүрсэн тул тэд энэ ууланд орогнон унаа унашаа тамир оруулах гэж 10 гаран хоножээ. Найбөх тэдэн дундаа хамгийн залуухан бараг хүүхэд гэж болмоор Хорнунг дагуулан өглөө эртлэн ам тосдох ан хайж гарчээ. Тэгж яваад ойд гишүү түүж явсан 20 гаран насны нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй таарсан нь Меруерт байлаа. Меруерт анхандаа зэрлэгүүдийг хараад ухаанаа тавьтал айж хамаг бие нь дагжин чичирч зүгээр л хөшиж орхижээ. Найбөх, Хорнун хоёр түүн дээр очтол Хорнун түүнийг шоолон үхтлээ хөхрөв. Давхраатай маш том ногоон нүдтэй өндөр хамартай шаргал үстэй Меруерт ер нь орос мэт харагдана. Тэр үнэхээр гоо үзэсгэлэн төгс уулын бүсгүй байлаа. Найбөх түүний сайхныг бишрэн ихэд сувдаг ширтэнэ. Нум сум асгаж, махир сэлэм атгаж ширэн дуулга өмссөн хоёр зэрлэгийн дунд Меруерт яахаа мэдэхгүй бүлтэлзэнэ. Найбөх ч бас л сайхан эр билээ. Тэр уул нь өнгөт нүдтэн бүрийг алж болох ч тэгсэнгүй зүгээр л хажууд нь хэвтэх гишүүг сэв хийтэл өргөн үүрээд Меруертэд хандаж “яв” гэж дохив. Айсан чичирсэн амьтан урд нь гаран алхлаа. Хорнун гайхаж

- Найбөх ахаа хаачих нь вэ? гэхэд

- Энэ хүүхнийг дөхүүлээд өгье гэв.

- Наад хүүхэн чинь энэ ууланд Монголчууд байна гээд хэлнэ. Бид өнгөрнө шүү дээ гээд сандран хэлбэл

- Үхэх ёстой бол үхэж л таараа. Чи арай гартаа зэвсэггүй эмэгтэй хүнийг тас цавчих гэж байгаа юм биш биз дээ гээд түүн лүү харан

- Энэ хүүхэн хэлэхгүй ээ гээд өөр юм ярьсангүй. Тэр гурав явсаар ойн захад ирээд Найбөх бүсгүйг зогсоож хошуундаа долоовор хуруугаа наана.

- Чшш чимээгүй гээд өөрийгөө зааж мөн Хорнунг зааж

- Чи биднийг хараагүй шүү хэмээн дүлий хүнтэй ярьж буй мэт чанга чанга ярьж нүдээ таглан үзүүлэв. Сайхь бүсгүй нүдээ эргэлдүүлэн анхааралтай харж байснаа ойлгож буй бололтой толгой дохих нь өөрийг нь амьд мэнд үлдээсэнд баярласан бололтой гэхдээл илт сандчина. Тэгээд түүнийг явуулж орхив Найбөх ер дуугарахгүй бодол болон алхаж байхдаа юу хийснээ л бодоод байх шиг Хорнунд санагдана. Олон сар жилээр орон гэрээсээ хол, эрүүл саруул биетэй залуухан эр хүн эм хүнийг хүсэж хагсаралгүй яахав. Тэр сайхан бүсгүйг хоёул хамжаад дарж унаж хүслээ хангаж болох байсаан харин тэд тэгсэнгүй. Яагаад гэвэл Монгол эрчүүд учраас тийм авир гаргасангүй. Энэ явдлыг мань хоёр бусаддаа хэлсэнгүй харин Найбөх өглөө гараад л явдаг болж ашигтай ан ав хийгээд сүйд болсонгүй ганц хоёр, туулай л авч ирнэ. Өнгөт нүдэт бүсгүйтэй таарсан газраа нилээд хэд хоног сахисаны эцэст дахин таарч түүнийг далалтал бүсгүй эмээсэнгүй бүр инээмсэглэн хүрээд ирж түүнээс хойш тэр хоёр бие биендээ таалагдсан уу үргэлж уулзах болжээ. Найбөх хааяа Хорнунг дагуулаж яваад Меруертийн өгсөн хүнсийг авч ирэхдээ айлын пин, савнаас хулгайллаа хэмээн залдаг байв. Булхан хөгшин тэгэхэд нь

- Хоёр хүүхэд минь хөөрч явж алдаж эндэв. Баригдчихвал сүйд болно шүү

л гэж өөр юм ярьсангүй. Меруертийг нэг л биш болсоныг сэжиглэн харах болсон түүний төрсөн ах Мухтарбек нууцаар дагаж Найбөхтэй уулзахыг харан ёстой боож үхэж босон харайжээ. Тэр чигтээ гүйсээр тосгондоо очин зэрлэгүүд ууланд байгааг зарлан тэднийг тагнах үүргийг аваад хэд хичнээн хүн хаана байгааг олж тогтоох амлалт өгөөд гарч. Ахлагч нь түүнийг хоёр хүнтэй хамт яв гэхэд нь мань эр эвтэйхэн татгалзжээ. Учир нь эмэгтэй дүү нь зэрлэгүүдтэй учиртайг мэдвэл тэдний гэр бүлийг Аллах тэнгэрийн өмнөөс хүйс тэмтрэх аюул нүүрлэх байв. Ху мэргэн мөн л тэр хоёрын эрхлэн тоглохыг харж мэдсэн боловч өөрийнхөндөө хэлсэнгүй Найбөхөд өөрт нь ийн хэлжээ.

- Най минь чи тэр хүүхэнд хэт автаж байж биднийгээ үрчив дээ гэхэд

- Чи мэдээ юу. Тэр муу хүн бишээ. Эндээс явахдаа босуулахаар болсон гэв.

- Сэрэмжтэй байхад гэмгүй шүү хө гэснээс өөр зүйл ярьсангүй харин сайн нөхрөө сэрэмж алдах вий гэж алсаас тандаж хамгаалан харж суудаг болжээ. Дарчин, Тайчир, Булхан 3 бас л нэг юмны үнэр авсан бололтой хоорондоо ийн хуучилна.

- Найбөхийн хацар туяараад байнаа хэхэ гэхэд нь Тайчир

- Чухамаа чухам жигтэйхэн. Өнгөт нүдтэй эхнэр авч очих юм байх даа ха ха хэмээн чанга чанга хөхөрнө. Найбөх л нуугаад байгаагаас бус ер нь бүгд мэджээ. Гэвч мэдээгүй дүр үзүүлэн түүнийг эвгүй байдалд оруулчихалгүй бие биенээ л нударна. Мухтарбек дүүгээ дагаж тэр хоёрыг жаргаж цэнгэж дуустал харж хэвтэхдээ уур хилэнгийн гал дүүрсэн нүдээр ширтэн шүдээ үйртэл хавирч байв. Нар жаргахын алдад гишүүг нь уулнаас буулгаж өгсөн Найбөх эргэн алхлаа. Мухтарбек түүнийг алах хүсэл их байвч хаана очихыг нь мэдэж авах үүрэгтэй тул сэм дагажээ. Бүгсэн газарлуу давдаг өндрийн ард Хумэргэн Найбөхийг ажиж байтал түүний араас хэн нэгэн дагахыг харав. Зүү шиг хурц нүдтэй Хумэргэн нумаа эвшээлгэн онилож байгаад сүүдэр мэт дагагчийг харвалаа 90 алдад харвахдаа алдаж үзээгүй Хумэргэний сум чоно мэт мяраах этгээдийн яг цээжинд тусаж тэр дуу ч гаргаж чадалгүй нам унав. Сумны нисэх чимээгээр бутруу шургасан Найбөх гайхан өндийвөл урд цохион дээрээс Хумэргэн хурдлан бууж ирэв.

- Юу боловоо хө гээд Найбөх гайхсан байртай боловч тайван асуув.

- Би чамд сэрэмжтэй байгаарай гэж хэлсэн дээ. Араас чинь хүн дагаж байлаа.

- Пүүх тийм үү гээд ихэд гайхаж Хумэргэнийг дагаж гүйв. Буржгар үстэй хянган хамартай туранхай хар хүний зүрхэн тус газар сум зоолттой хэвтэж байх нь тэр. Найбөх сандарсан янзтай ийш тийш харангаа

- Энэ новш ганцаараа байсан уу ?гэхэд Хумэргэн түүний биенээс сумаа сугалангаа

- Ганцаараа гээд

- Хөгшчүүл мэдвэл чи арьсаа хуулуулна даа гээд инээв.

- Хэзээ явна гэж байна цаадуул чинь

- Нөгөөдрөөс хөдөлнө гэж байна лээ үхрийн сүүлэн дээр хутга гэгч юм болов доо Най минь гээд тэр хоёр явжээ. Маргааш өглөө нь Хумэргэн Найбөхийг дуудан үхдэл байгаа зүгрүү заав. Тэр зүгт хэдэн хар шувуу эргэлдэнэ. Хумэргэн

- Хоёулаа явж тэр новшийг холхон хаяхгүй бол биднийг энэ шувууд зааж өгөх нь гээд тэр хоёр явлаа. Төд удалгүй хоёр эр үл таних хүний цогцсыг дамнан доошиллоо. Их ч явлаа. Тэр хоёрын хүүр дамнан явааг Меруерт олж үзээд ахынх нь цогцос мөнийг хувцасаар нь таньж уулын жалганд харанхуй болтол уйлж суужээ. Тэр өдөржин, оройжин, шөнөжин уйлахдаа ахыгаа алсан алуурчидаас цусан өшөөгөө авхаа л мэдэж байв. Буруу номын зэрлэгт сэтгэлээ өгч Аллах тэнгэрийг хилэгнүүлсэний хариуг Аллах тэнгэр ахыг нь үхүүлэж авлаа. Одоо тэднийг үгүй хийхгүй бол бурхан өршөөхгүй гэж уулын бүсгүй эргэлтгүй бодож байв. Уулын омогийн ахлагч эрчүүдээ цуглуулан Мухтарбек алга боллоо яах вэ гэцгээн хуралдах ахуйд Меруерт илжгэн дээр ахынхаа цогцосыг тээн авч ирэв. Харин тэр эрчүүдтэй ганц ч үг сольсонгүй чимээгүйхэн уйлсаар холджээ. Омогийн ахлагчийн өргөөнд бөөн үймээн болсоны эцэст Мухтарбекийн найз Серек гэх залуу Меруерт бол их шижигтэй гэж мэдүүлжээ. Түүний харснаар сүүлийн үед өдөр алгасалгүй модонд явдаг төдийгүй 3,4 удаа богцтой зүйл үүрээд ой өөд явахыг харсан гэснээр бузар эм Меруертийг омгоороо байж шүүгээд хэрэв буруутай бол чулуугаар цохиж алахаар юм болцгоожээ. Уулзана гээд ирээгүйд зовсон Найбөх уулын омогийг тантаж байв. Тэд үймэж шуугиж овоорсоор Меруертийн гэрийн зүг бөөнөөрөө явцгаав. Найбөх харсаар л байлаа. Байдал бишдэж байгааг анзаарсан Найбөх тэдэнтэй үзэлцэн хайртай бүсгүйгээ аврахаар нэгэнт шийдэн отогийн зүг бөгтийн ойртож байлаа. Энэ бүгдийг холоос харж суусан Хумэргэн, Хорнун нар тэвдэн Хумэргэн

- За болохоо байлаа. Ахын дүү гүйгээрэй цаад хэдийгээ дууд. Найбөх ах хэцүүдлээ гэж дуулга гээд эрс шийдэмгий саадагтай сумнуудаа урдах зөөлөн газарт зоож Найбөх рүү ойртсон бүгдийг харвахаар зэхлээ. Учир зүггүй юу гэж байгаа нь мэдэгдэхгүй харь хэлээр орилолдсон амьтад Меруертийг гэрээс нь чирч гулдран гарч ирэв. Нүдээ бөлцийтэл уйлсан тэрээр нүд нь огт хөдөлгөөнгүй гөлөрч тэдний орилж хашгирахыг огт сонсохгүй байгаа мэт таг дуугүй зогсоно. Маш урт цагаан сахалтай нэгэн хөгшин олныг дуугай бол хэмээн гараараа зангаад их л олон зүйлийг хашигчин Меруертээс асуугаад байв. Меруерт дуугүй гөлөрсөн чигээрээ толгой дохино. Түүний эх бололтой нэгэн авгай Меруертийг толгой дохих бүрт цухиран тэнгэрт залбиран уйлах ажээ. Овоорсон хүмүүс чулуу түүж эхэлмэгц Найбөх уулынхан буруутай нэгнээ чулуугаар шидсээр байгаад хороодог гэж сонссоноо санаж урт сахалтыг харван унагалаа. Тэр тийм том биенд баймгүй хурдтай хөдөлж бөөн хүмүүсийг ухаарахаас өмнө 7 хүнийг харваад цааш харуулж орхив. Тэдэн рүү харваад байгааг мэдэн бужигнасан хүмүүс хэдэн хором тэвдэн бужигнасанаа ойрхон хашааны ард зогсох хүдэр чийрэг зэрлэгийг олж үзмэгц эрчүүд нь жад сэлмээ барин дайрлаа. Хумэргэн нум сум татсан бүгдийг холоос харван унагаж байлаа. Харваач хүн тул Найбөхийг бодвол олон хөнгөн сумтай ажээ. Найбөх махир сэлмээ суга татан тулаанд орлоо. Хумэргэн сүүлдээ Найбөхрүү гүйж явах замдаа түр зогсон харваж, харвасан сум тоогоороо дайсаныг унагаж байлаа. Энд Монгол баатаруудын тулалдах чадвар ямар гайхамшигтайг үзүүлэж байв. Хумэргэний сум дуусан тэр сэлмээ сугалаад гүйж оров. Нилээд удаан үзэлцэж хоёр эр сульдаж эхлэв тэд олуулаа байлаа. Хоёул ар нуруугаараа налан 2 тийшээ харж зогстол бусад 7 нөхөр нь хуй салхи мэт дайран орж ирлээ. Монголчууд тэдний хэлдэгээр зэрлэгүүд ердөө л есүүлээ байлаа. Зэрлэгүүдийн эхний хэсэг гэж бодсон уулынхан бажиг аван сандран ухарч гүйлээ. Энэ сиймхийг ашиглан Хорнун, Бэрнэг 2 Меруерт дээр гүйхээрээ очин

- Меруерт эгчээ бид таныг суллахаар ирлээ гэхэд тэр болж байгаа бүхнийг гайхан алмайрч орхижээ. Хамгийн анх Хорнунг харснаа л бүүр түүр санав. 9-н Монгол пижигнүүлэн орхиод зугтлаа. Тэдний цөөхнийг ухаарсан уулынхан араас нь хөөлөө. Тэрүүхэн тэр богинохон хугацаанд тэд 40-өөд эрээ хүйс тэмтрүүлжээ. Одоо тэдний тал нь үлдэж араас нь нэхэв. 9-н Монгол нилээд холдож байгаад бүгд ганзаганаасаа гурван талтай хадаас асгаж эхлэв. Яаж ч унасан нэг үзүүр нь дээшээ харан унах хадаас. Төд удалгүй уулынхны морьд годройтож унасаар. Ердөө 20 хүрэхгүй морьтон үлдмэгц тэд эргэн ноцлоо. Үнэхээр талын зэрлэгүүд ажээ. 20 хүрэхгүй морьтонг бараг л ганц ганц харваад үгүй болгов. Одоо Монголчууд сөрөг довтолгоонд орлоо. Морьных нь хөлд хадаас шааж явсарсан мөн л 20 гаруй эр үлджээ. Морьтой хүн явган хүний ноён гэж Монголчууд үздэг. Тэднийг хиар цохих 9-н эрийн хувьд инээдэм болж өнгөрөв. 9-н жирийн цэрэг 60,70-н эрчүүдийг ердөө л хоромхон зуур үгүй хийж тэр омогийн голомтыг хийсгэж орхив. Тэд өөрсдөө унтаж буй барсыг сэрээсэн бүлгөө. Монголчуудыг буцаад уулын омогт орж ирэхэд уйлж унжсан баахан эмэгтэйчүүд хөгшид хүүхдүүд л үлджээ. Аллах тэнгэр тэр тосгоныг мартжээ. Меруертийн дуу гарахаа больж мэдрэл муутай хүн шиг болов. Тэд омогийн бусад хүмүүст догшин ширүүн хандсангүй зөнд нь орхижээ. Эндээ 2,3 хонож унаа уншаа сэлбэн байлаа. Маргааш хөдлөх юм ярьцгааж гал тойрон суутал омогийн хүмүүс бас л дуу шуу уйлаан майлаан болоод явчихав. Тэр зүгт очвол цус нөж болсон нэл шархтай нөхөр байв. Бас л тэнгэр харан бархирна. Булхан хөгшин түүний үгийг чагнаж байснаа

- Бид явах хэрэггүй боллоо. Манайхан зэргэлдээ тосгоныг эзгэнэсэн юмуу даа. Наад нэг юм чинь амь мултарч зугтаж л дээ чааваас Зэрлэгүүд гээд л Аллах гээд орилоод хэвтэнэ.

- Хэ цэс чиний Аллах туслахаа өнгөрсөн байхаа гээд алхаж одов. Меруерт тэр орой амттай хоол хийж 9-н эрийг дайллаа. Манай хэд бөөн хөөр болон идэж ууцгаан амарсан боловч тэд үүрд унтацгаажээ. Тэднийг хорлож алах ухааныг Аллах тэнгэр Меруерт гэх бүсгүйд зааж өгсөн бололтой. Үүрээр Монголын морьтон баатрууд тэр омогт орж ирэхэд 9-н цэрэг нь амгалан нойрсоцгоож тэднийгээ угтан байлаа.

С. Баярсайхан. Есүүлээ. Өгүүллэгийн номноос авав. 2011 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 100 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Төв шуудан
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3370


Яадгийн билээ
Хэмжээс: 600x800 192k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3096


erd-001.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2680


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn