Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Хайрын хайр . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:16:14 (2275 уншсан)

Их зүйлийг ярихыг хүсээд ирхээр дотор минь байгаа үг бүхэн холилдоод чухам хаанаас нь эхлэхээ мэдхээ болих юм.Тэгхээр би эхлээд бага зэрэг тайвширах хэрэгтэй юм байна шүү...Чин үнэнээ хэлхэд энэ бүгдийг бичих надад хүнд байнаа.Юу нь хүнд байгаад байгаа юм гэхээр хайрын хайр,хайран доторхи хайрыг бичих гээд сууж буй минь,үүнийг би бичиж чадах боловуу гэсэн эргэлзээ төрөөд огт болох юм биш.

Хосбаярынх хоёр хөөрхөн дэрсхэн охинтой айл,эхнэр нь Зулаа гэх өндөр царайлаг хүүхэн.Хүүхэд байхад нь “Хөөрхөн” Зулаа гэж дууддаг,ярьдаг байсныг би мэднэ.Зулаа шүдний эмч харин Хосбаяр монгол хэл,уран зохиолийн багш.Хот,хөдөөгөөс гийчин тасархаа байсан элбэг дэлбэг ёстой л сайхан гэр бүлдээ.Зүс царайгаар сайхан эр биш ч гэсэн ухаалаг,даруу төлөв Хосбаярыг “хөөрхөн” Зулаагын нөхөр болж ирсэнийг аймгаараа нэг ярьсаар бүгд мэддэг болжээ. Сайхан бүсгүйн нөхөр хэн бэ? гэж хэрэгт дурлах хүмүүс тэр хоёрыг суухаас өмнө тааж яддаг байж.Архи дарс хэрэглэж мэдэхгүй даруу залууд хамт ажилдаг нөхөдөөс нь өөр танил аймагт бараг үгүй.Харин хамт ажилдаг нөхөд нь бол Хосбаярыг хүндлэн найзлах их дуртай.Авгай,нөхөр аль аль нь өөр өөрсөдийн салбартаа толгой цохих чадварлаг сэхээтнүүд ажээ.Хосбаяр өглөө эртлэн гарч хоёр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилруугаа явна.Учир нь Зулаагын ажил эсрэг зүгт тул зам дагуу гэж ихэвчлэн аавтайгаа явдаг охидууд нь ёстой л цэцэг шиг хөөрхөн дөө.Зэргэлдээх байрны нэг сургуульд багшилдаг Ганцэцэг мөн л хүүгээ хүргэж өгөөд Хосбаяртай цааш ажилруугаа ханьсана.Харин тэр хоёр байнга хамт яваад байгаа хирнээ хэр барагтай л бол дуугараад элдэв юм яриад байхгүй ойр зуурыг үг соливол солиод сургуульруу ороод л хоёр тийш салж одно.Ганцэцэг гадаад хэлний багш,нөхөр нь аймгийн арслан цолтой Нэргүй гэх тэр том биенээс гарамгүй нарийхан гонгиносон дуутай залуу байх.Жилийн жилд улсын наадамд явж зодоглоно тэгж яваад л хотын хүүхэнтэй сууж нутагтаа авч ирсэн биз.Нэргүй нутаг усандаа нэр хүндтэй баячуултай ихэд найзархана.Том жип машин унасан,их мөнгө ярьсан бүдүүн бүдүүн найз гэх хэдэн нөхдөөрөө ихэд бахархана.Ганц хүүтэй түүндээ амиа тавьж ёстой л нурж унана даа.Палигар нүүртэй нүсэр том биетэй нөхөр,аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан жаахан хүү хоёроо Ганцэцэг халамжлахын туйл болно.Нөхрийнхөө дэргэд Ганцэцэг ямх охин шиг жижигхэн,зүс царайгаараа гоо биш ч царай муутай биш нүдэнд дулаахан хүүхэн.Ийм эгэл айлуудын авгай,нөхөр хоёр нэг нь хүүгээ нөгөөх нь охидуудаа цэцэрлэгт нь дөхүүлэж өгөн ханьсан алхсаар жил тойрон явав.Аймгийн арслангын эхнэр,”хөөрхөн” Зулаагын нөхөр хоёр үргэлж хамт яваад байхыг харсаар байж яаж дуугүй байхав дээ энэ чинь хүн амьтан ил далд жиг жуг гэлцдэг болов.Энэ яриа улам лавширсаар бага багаар давс,хачир нэмэгдсээр л байлаа.Ганцэцэг өглөө эртлэн босдогоороо босож хоол унд зэхэж зогстол унтаагаараа үлддэг нөхөр нь гэв гэнэт босоод хувцаслаж гарав.                                                                                                                    

 -Миний хөгшин эрт ажилтай юм уу гэхэд                                                                                                          

-Өнөөдөр би хүүгээ хүргэж өгнөө гэв.Ганцэцэг гайхас хийн                                                                                           

 –Миний хөгшин унтаж л байхгүй дээ.Найз нь ямар зүг буруулах биш зам дагуу юм чинь гэхэд Нэргүй ихэд гайхмаар харсанаа                                                                                                                

–Би хүргэж өгнө за юу гэв.Ганцэцэгт энэ дууны өнгө хачин санагдсан тул дуугүй байсангүй

-Тэгээ тэг хоёр ажил болж байх юм гээд дуугарсангүй.Нэргүй гэдсэндээ түүртэн аахилж уухилсаар гутлаа өмсөнгөө                                                                                                                             

-Хүйтэн орж байна хүү даараад ханиад томуу ороогоод унана.Аав нь хүүгээ машинаар хүргэж өгч байнаа гээд хүүгээ тэврэв.                                                                                                 

-Өглөө таг хүйтэн машинд суугаад очсон энүүхэн энэ хоёрын хооронд алхаад явсан яг адил биз дээ.Бензин тосноос авхуулаад тэгээд ч машин ямар шууд очих биш тээр урдуур тойрно.Чамд ядаргаатай биш үү гэхэд нь                                                                                                  -Би мэдэж байнаа гэснээс өөр зүйл хэлсэнгүй гараад явжээ.Хосбаяр охидоо дагуулан гарч ирээд хэсэг алхав.Нэг л биш ямар нэг зүйл мартаад байгаа ч юм шиг бодоод олдоггүй.  “Нээрээ Ганцэцэг яасан юм болоо хүүхэд шуухад нь өвдөж хавдаагүй байгаа даа”гэж бодохтой зэрэгцэн” Хамт явсаар байгаад дасчихжээ.Эвгүй юмаа,ярьж байгаа нь нэг л өөр гэгэлгэн  ухаалаг,нөхөр хүүхэддээ хайртай,халамжтай сайн хүүхэндээ манай Ганцэцэг” хэмээн өөртэйгөө ярьсаар цаашлав.Ганцэцэг цонхоороо хоёр охиноо дагуулж  яваа Хосбаярыг хараад яагаад ч юм гэв гэнэт нэг их хайр нь хүрээд явчихав.                                        

Ер бусын совин,нэг л сайхан мэдрэмж.Нэргүй хоёр өдөр дараалан хүүгээ хүргэж өгөөд төвөгшөөсөн үү гурав дахь өдрийн өглөө боссонгүй унтаад байв.Ганцэцэг хоёр гурван удаа дуудаад сэрэх шинжгүйд хүүгээ аваад гарав.Бас л өөрөө ч ойлгосонгүй нэг л сайхан санагдаж,дотроо догдлоод ч байгаа юм шиг, яараад ч байгаа юм шиг өөрийн мэдэлгүй л хүүгээ тэврээд түргэн түргэн алхав.Хойноос нь ямар нэгэн юм хөөгөөд байгаа мэт зүрх нь түгших шиг болоход улам хурдлан алхав.Түүний яаран алхаж ирэхийг тосон инээмсэглэх Хосбаярыг хараад дотор байсан жихүүдэснь ор мөргүй болж уужраад ирэв.Тэгэхтээ зэрэгцэн үл мэдэг ичэнгүйрэл асаж хацар нь улайж орхив.                                                                 

-Сайн уу? Ганаа гэхийг сонсон мэндлэнэ гэдгийг нь мэдсээр байж цочин толгой дохихдоо “Би ер нь яагаад байгаа юм бэ”гэж өөрөөсөө асуугаад амжив.Хосбаяр харин Ганцэцгийг бодвол тэгж хүчтэй догдолсонгүй.Гэхдээ л бас баяр баясал дүүрэн байв.Зөвхөн ажил руугаа хамтдаа явах нь л тэр хоёрт жаргал мэт санагдана.Шалигдаа, аальгүйдээ,хайр нь хөрсөндөө тэд аль аль нь нэг нэгнээ хүсэж мөрөөссөнгүй.Яаж ч болдоггүй эмзэгхэн сэтгэл ямархан нандин хайр вэ.Гэр бүлдээ юу юунаас хайртай тэр хоёрын сэтгэлд хайран доторхи хайр л дэлбээлж дээ гэхээс өөр юу гэж хэлэх билээ.Тэврэлдэх ширтэлцэх нь бүү хэл олигтойхон гараа ч барилцаж үзээгүй хоёр,бие биенээ сэтгэлийнхээ мухарт чимээгүйхэн хайрлсаар...Энэ хайр нь хэн хэнээсээ юу ч хүссэнгүй.Яах ёстойгоо ч мэдэхгүй нэг л өөр нандин хайр байлаа.Хосбаяр эхнэртээ хайртай Ганцэцэг нөхөртөө хайртай,гэтэл энэ хайр юу хүсэж яах гэж тэр хоёрын зүрхэнд нахиална вэ.Дэндүү нялх хайрынхаа нахиаг хэн ч үхүүлэхийг хүссэнгүй эмзэгхэн сэтгэлдээ далдлан ургуулсаар...Хол саахалтын дайтай хамтдаа явах тэр ахархан хугацаа тэр хоёрын аль алинд нь юу юунаас эрхэм ажээ.Ямар ч үг солилцолгүй чив чимээгүй зэрэгцэн алхахдаа сэтгэл зүрх нь хайраар бялхаж яг л далдын хүчинд автсан мэт бие биенээ нууцхан харж догдлон явна.Цээжин доторх догдллоо хэн хэндээ хэлсэнгүй зөвхөн өөрссддөө л тээнэ.Хэнд ч хоргүй ямар ч гэмгүй  ийм нэг хайр ер нь байдаг болов уу.                                                                                Амьтан  хүний ам дамжсан цуурхал бүр хэрээс хэтэрч                                                                         

-Хөөрхөн Зулаагийн нөхөр бүр цагаандаа гарч Нэргүйн авгайгаас салахаа байсан гэх эсхүл                                                                                                                                                           

-Дуугүй хүний доодох нойтон гэж тийм сайхан эхнэртээ байж тэр шалчигар шар хүүхэний юунд нь болдог байна гэнэ.Эсхүл                                                                                                                     

-Нэргүй арсланд дүүрээгээ дэлбэ савуулах нь дутсан юм байхдаа.Нэргүй ч гэж Нэргүй харсаар байж дуугүй яваад байдаг тэнэг хог гээд л цуурч гарч байлаа.Энэ яриа золбин хамхуул шиг ийш тийш хийсэн тарсаар Зулаа ч тэр Нэргүй ч тэр аль аль нь сонсоод амжив.Жижиг том гэлтгүй ямар ч асуудалд нухацтай,ихэд ухаалаг ханддаг зантай эр нөхрийгөө тийм бусармаг,хөнгөн явдалтай зууралдана гэдэгтэй огт санаа сэтгэл нийлээгүй тул тэр орой нөхөртэйгээ ярилцахаар шийдсэн Зулаа юун түрүүн Хосбаярынхаа хамгийн дуртай хоолыг хийв.Анхандаа амьтан хүний яриаг сонсоод уур нь оволзон ааш нь хөдлөж байсан ч хэзээ ч билээ уншиж байсан номон дээрх өгүүлбэрүүд санаанд нь бууж”Уурлаж хашигчаад хэрэггүй эхлээд ярилцах нь зүйтэй”хэмээн боджээ.Хоолоо идэж суухдаа Хосбаярыг нилээд ажиглав.Тэр яг л хуучнаараа хоёр охиноо өхөөрдөн сууна.Ямар ч өөрчлөгдсөн зүйл ажиглагдсангүй.Зулаа  хоёр охиноо өрөө рүү нь явуулаад Хосбаяртай яаж ярилцах,яриагаа юунаас,хаанаас нь эхлэхээ мэдэхгүй хэсэг самгардав.Ямарч утгагүй, шал дэмий зүйлийг ярих гээд байгаа мэт байсан ч эмэгтэй хүний эрээ харамлах мугуйд хүслээ дийлхээ  байж                                                                                                                              

–Хосоо чи битгий уурлаарай найз нь  нэг зүйлийг чамтай ярихгүй бол болохгүй нь гэхэд Хосбаяр огт ажиг сэжиг төрсөн янзгүй                                                                                                         

-Юу юм гээд ихэд анхааралтай харав.                                                                                                    

-Би нэг хөгийн яриаг нилээд хэдэн удаа сонслоо.Ганаа та хоёрийн тухай гэхэд Хосбаярын хацар халуу шатаж нэг л биш болов.Үүнийг ажиглсан Зулаагийн хар улам оволзов.Хосбаяр цайгаа аван уухад гар нь үл мэдэг чичэрч байв.                                                   

-Зулаа чиний ярих гээд байгаа юмийг би мэдэж байгаа би ч бас сонссон.Ганаа хүүгээ хүргэж өгөөд би хоёр охиноо хүргэж өгчөөд цааш ажил хүртэл хамт явдаг.Орой хамт ирж хүүхдүүдээ авдаг ердөө л энэ хэмээн өчив.                                                                                         -Би яах вэ чамд итгэнэ харин Нэргүйг би багаас нь мэднэ.Тэгээд ч бөх хүнээс ухаан нэхээд нэмэргүй,бөхчүүд хэзээ ч соёлтой байдаггүй энэ заваан ярианы учирыг олохгүй бол Нэргүй чамд янз бүрийн ааш авир гаргах вий гэж айж байна гээд яриагаа дуусгав.Хосбаяр хариу дуугарсангүй чимээгүйхэн санаа алдав.Ганцэцгийн даруухан инээмсэглэл нүдэнд нь тодорч дахин гүнээр санаа алдлаа.Маргааш өглөө нь Ганцэцэг хүүгээ дагуулан гарч ирсэнгүй.Гурав хоног ажилдаа ч ирсэнгүй.Сэм сураг тавибал өвчтэй гэсэн там тум юм дуулдаж энэ гурав хоног Хосбаярын хувьд үнэхээр хэцүү байлаа.Яг л галзууртлаа дурласан жаахан хөвгүүнийг хайртай охинтой нь уулзуулахгүй  байгаа мэт авирлаж байв.Ганцэцэгт ингэтлээ дурлаж,хайрлаж буйгаа өөрөө ч ойлгохоо байв.Зарим үед хайртай эхнэртээ хүртэл ингэж дурлаж байлуу хэмээн бодоход хүрдэг байлаа.Байж ядан юунд ч юм нэг л бачимдаж хоол идэхэд ч оромгүй болно.Эхнэртээ энэ байдлаа мэдэгдэхгүй гэж хүчээр шахам цай оочилно.Хосбаяр Зулаа хоёрыг ярилцсан тэр орой Нэргүй Ганцэцэг хоёр маргаж нөхөр нь эхнэрээ сургаж байгаа нь энэ гэж гар хүрч.Тэр нүсэр амьтны дэргэд ямх охин шиг жаахан Ганцэцэгт алганы амт нь хэт ахдаж гарын аяыг нь яаж даахав ихэд хүнд бэртэж гэсэн сураг дуулаж.Үүнийг сонссон Хосбаярын хамаг бие нь чичрэн салагнаж урд хожид хэзээ ч уурлаж байгаагүйгээр уурлан юу ч бодож эргэцүүлсэнгүй шууд тэдний рүү алхлаа.Багтаж ядсан уурандаа хаалгыг нь хэд хүчтэй цохиод авав.Гэтэл өрөөсөн эрүү хүзүү нь хөх няц болсон Ганцэцэг хаалга тайллаа.Хэн хэнээ хараад сэтгэл нь хүчтэй догдлон зүрх нь хүчтэй булгилаж удаан уулзаагүй хайртай хосуудын адил ухасхийн тас тэврэлдээд авав.Тэр хоёр юу ч ярьсангүй зүгээр л бие биенээ харцаараа ойлгож байв.Хүний урманд ганц ч үг сольсонгүй Ганцэцгийн хацар дээгүүр томоос том нулимс уналаа.Салгалж чичэрсэн гараараа арчин шууд л үнсэв.Тэврэлдсэн чигтээ хаалгаа хаагаад шууд л бие биенээ ухаан мэдрэлгүй энхрийлэж хоёр биенээ хүсэж явсан далд хүсэл нь садран хэн хэнийгээ хорьж дийлсэнгүй тийм хүсэл бодол аль алинд нь төрсөнгүй.Хэдхэн хормын дараа хагас  нүцгэн болсон хоёр,зөөлөн орон дээр давхралдан уналаа.Эр хүн эхнэрээ зодож дарамталвал,эхнэр хүн өмдөө шувталж хариугаа авдаг гэдэгдээ хөөрхийс....гэж  бодож  огт болохгүй ийм л нэгэн хайр... .Ганцэцэг,Хосбаярын цээжийг дэрлэн хэвтэж байснаа                                                                          

-Чи яах гэж манайд ирсэн юм бэ? гэв.                                                                                        

-Нөхөртэй чинь уулзах гэж хэмээн тааз ширтэн бодол болон зөөлөн өчив.                                              

-Нэргүй чамтай юм ярихгүй ээ,намайг л зодно л биз.                                                                           

-Чи бид хоёр ер нь яасан юм,яагаа ч үгүй байхад чамайг  яагаад  зодсон юм                                                

-Илүү  харж билүү долоосон гэж .....гээд санаа алдав.Хосбаяр                                                              

-Харин одоо бол бид хоёр хэн хэн нь мэдсээр байж буруу юм хийлээ гэхэд,Ганцэцэг ихэд шийдэмгий                                                                                                                                                  

–Гэхдээ би энэ явдалд хэзээ ч харамсахгүй...чамд би хайртай гэв.                                                    

-Би ч гэсэн чамд хайртай гэхдээ хоёулаа дахиад ийм зүйлийн тухай бодсоны хэрэггүй байхаа гэхэд Ганцэцэг дуугүй л толгой дохив.                                                                                         

-Нөхөр чинь хаачаав,                                                                                                                      

-Мэдэхгүй ээ надтай муудхаараа л хэд хоногоор алга болчихдог юм.                                                

Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Хосбаяр эхнэрээ эзгүйд хэдэн хувцасаа цүнхлэж аваад хэл сураггүй яваад өгч.Харин Зулаа нөхөрөө яаж сураад чиг сурагыг эс олжээ.Ганцэцгийн хэвлийд түүний үр биеээ олж байлаа.Сайхан эхнэрээ,цэцэг шиг хөөрхөн хоёр охиноо санаж бэтгэрч явдаг гэдэгт итгэж,энэхүү өгүүллэгээ өндөрлье дөө.

С. Баярсайхан. Есүүлээ. Өгүүллэгийн номноос авав. 2011 он.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 55 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3261

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2666

Д. Батдалай 1985	65х75, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x521 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2746


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn