Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Аав ирлээ
Оруулсан admin on 2013-08-08 13:44:01 (4080 уншсан)

Хүү аавгүй өсчээ. Орой ажлаасаа ихэд ядарсан бололтой ирээд ангаахай адил өлбөлзөх хэдэн хүүхэддээ аяга хоол хийж өгөх гэж зуухны өмнө бүртэлзэх ижиигээ хараад хүү “Миний аав хаачсан юм бол доо” хэмээн бодолд автана.

Гэвч ээжээсээ асууж үл зүрхэлнэ. Асууж болохгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Айлын аавууд гэрийн хойморт ханхайн суухыг үзээд бяцхан гуниглана. Заримдаа өөрөө хойморт гарч, тэднийг дуурайж сууж үзнэ. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн бяцхан хүүгийн санааг хэн ч эс ойлгоно. Сургуульд ороогүй бяцхан хүүг тийм холын гүнзгий юм бодно гэж хэн санах билээ.

Гэрт нь очин гийчин орж ирвэл хүү ихэд баярлана. Эр хүн ирвэл бүр их баярлана. Ярих, хэлэх, тамхи татах, хөдлөх бүрийг нь ажиглана. Дараа нь хэрвээ надад аав байсан бол лав ингэх байсан даа хэмээн зураглаж үзнэ. Хүү аавгүй гэдгээ мэднэ. Аав гэдэг үгнээс нэг л цэрвэнэ. Ер нь мэдээ орсноос хойш аав гэж нэг ч удаа хэлж үзсэнгүй. Тэрбээр хувь тавилантай бүрмөсөн эвлэрчээ. Гэхдээ ганцхан зүйлийг эс ойлгоно. Хүү олон ах, эгчтэй. Тэд бүгд л аав хэмээн ярина. Аав надад тэгж хэлсэн, аавтай би тийшээ явсан гэж дурсана. Гэвч тэдний яриа өнгөрсөн цагийн дурсамж байгааг хүү анзаарлаа. Тэр яригдаад байгаа аав хаачсан тухай үл асууна.

Яагаад ч юм хэлж болохгүй гэж боджээ. Ах, эгч нарт нь үзэгддэггүй ч гэсэн аавтай атал хүү яагаад аавгүй байдаг билээ. Үүнээс хойш надад аав бий хэмээн бодох болов. Гагцхүү хаана байгааг л үл мэднэ. Гэтэл нэг өдөр эгч нар нь “Ааваас хотоос ирсэн” хэмээн шуугилдлаа. Үзэгддэггүй аав одоо ирнэ дээ хэмээн хүү хүлээнэ. Гэтэл ирсэнгүй. Зочин гийчин ирэх болохоор галаа яаран өрдөж, цай цүй болон сандардаг ээжий нь ч юу ч болоогүй аятай ханзарсан товч шилбэхэн хадсан төдий сууна. Гэтэл ах, эгч нар нь аавдаа очно хэмээн саахалтын айл руу уралдан гүйлээ. Охин, хүргэн нь хотод байдаг хэмээн ярилцдаг саахалт айлын эмээгийнд яахаараа аав ирчихсэн байдаг билээ гэж хүү гайхавч учрыг эс олов. Удсан ч үгүй ах, эгч нар нь хот газрын чихэр, боов өвөртөлсөөр орж ирцгээлээ. Аав надад үүнийг өгсөн, аав тэр гуайтай тэгж ярьсан хэмээн тэд ам булаалдан шуугина. Хүү яагаад ч юм бэ ээжий рүүгээ харав. Ээжий нь энэ бүгдийг эс дуулахсан гэсэн аятай толгой тонгойн сууна. Ээж яагаад баярлахгүй байгаа юм болоо гэж хүү бодов. Тэгснээ гэнэтхэн барьж байсан тоглоомоо гэрийн хаяа руу шидэж орхиод ухасхийн гарав. Ах, эгч нар нь ч, ээжий нь ч юу болов хэмээн гайхан харсаар хоцров. Хүү саахалт айл руу чавхадлаа. Аавыгаа авчирч ээжийгээ баярлуулна гэж шийджээ. Гүйх зуураа “ Та нар муухай...Аавын оронд чихэр, боов авчирдаг” хэмээн ах, эгч нартаа уурлан үглэн, үглэнэ. Хүү гүйсэн эрчиндээ саахалтын эмээгийн хаалгыг ихэд ширүүн татав. Гэрт байсан хүмүүс цочсон мэт бүгд нэгэн зэрэг түүнийг харав. Тэр аавыгаа шууд танилаа. Зөн совингоороо энэ л миний аав гэдгийг мэдэрчээ. Аав нь халуу дүүгсэн гэрийн хойморт дээлээ тайлчихсан налайж сууна. Гэрийн зүүнтээ торгон дээлтэй ганган эгч хот газрын ховор нандин барааг дэлгэн, бэлэг сэлтээ хуваана.

“Аав над руу хараасай” гэж хүү хүснэ. Гэнэтхэн аавтай гэдгээ мэдэрсэн ч “Ааваа” хэмээн дуудаж чадахгүй байгаадаа тэрбээр гайхширна. Хүү удаан зогслоо. Хэн ч түүнийг үл анзаарна. Хүү хоолойгоо аяархан засаж үзэв. Бас л анзаарсангүй. Гараад гүйчихье гэж бодовч үл үзэгдэх нэгэн хүчинд баригдаад хөдөлж чадсангүй. Гэтэл аав нь түүн рүү харлаа. Энэ чинь хэн сэн билээ гэж санж ядах мэт тогтоон харснаа бусад руу хандаж “Энэ чинь хэний хүүхэд вэ” гэж асуулаа. “Яагаав нөгөө хэний хүүхэд. Чамайг явахад гэдсэнд байсан” гэж айлын эмээ учир битүүлэг хариулав.

“Аа...” хэмээн дуугаа хураасан аав дахиж түүн рүү харсангүй. Хүү тун ч эвгүй байдалд орлоо. Томчуудын ярианы учрыг гүйцэж ойлгоогүй ч өөртэй нь холбоотой ямар нэгэн тааламжгүй яриа боллоо гэдгийг мэдэрч үүд рүү зүглэлээ. Гэтэл айлын эмээ “Миний хүү хүлээж бай” гэснээ тавган дээрээс ганц чихэр сарвайв. Хүү тулгамдсандаа ухасхийн алгаа тоссоноо, дараа нь юу хийж байгаагаа гэнэтхэн ухаарчээ. Чихрээ харагдсан зүг рүүгээ чулуудаж орхиод ухасхийн гарлаа. Тэр анх ирсэн замаараа анх ирснээсээ хамаагүй хурдан буцаж гүйлээ. Аавыгаа дагуулж ирэх гэж ороод ганц чихэртэй буцсандаа хүү гоморхжээ. Ах, эгч нарыгаа тэнэг хэмээн харааж байсан хүүд аавыгаа төдийгүй ариун нандин итгэлээ ганц чихрээс арилжиж орхисон мэт санагдаж, саахалтын эмээгийнхээс бушуухан холдохыг хүсчээ. Ах, эгч нар нь гаднаа тоглоно. Хүү гүйсээр гэртээ орлоо. Ээжий нь цочсон мэт утас, зүүгээ шүүрч аваад цааш эргэв. Нүдэнд нь нулимс хурж, шүүдрийн дусал мэт гялтганахыг хүү ажиглаж амжлаа. Хүү аавын тухай хэзээ ч ярьсанүй. Бодсон ч үгүй. Харин зургаахан насанд нь учирсан эл түүхийг насан туршдаа мартсангүй.

1991.03.20



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 188 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-012.JPG
Хэмжээс: 600x524 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6373

Хүрэлтогоот
khureltogoot-28.jpg
Хэмжээс: 600x450 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4790

Должин : Зам зуур
zam-017.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4303


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn