Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл22)
Оруулсан admin on 2005-11-17 10:51:00 (8528 уншсан)

Харин өглөө яагаачгүй эрт 5 цагт залуу бүсгүйгээс түрүүлэн сэрлээ. Гадаа үүр тэмдэгрэх будэгхэн гэрэл өрөөг гэрэлтүүлнэ. Энэ өрөө Намууны ээж, нагац эгч нарын өрөө байсан нь одоо түүнийх болсон ажээ. Хуучний мебель орний эсрэг талын хананд өвөө нь 30-аад жилийн өмнө Оросоос авчирч охидынхоо өрөөнд хадсан дэлхийн газрын зураг, бичгийн ширээн дээр тавьсан бяцхан глобус, дүүрэн ном өрсөн тавиур гээд он удаан жилийг үдсэн хуучны сэхээтэн айлын цөөхөн хогшилыг тодхон гийгүүлнэ.
Энэ өрөөнд байсан 2 орыг гаргаснаас өөр бараг юуг ч өөрчлөөгүй. Номын тавиурын доод давхарт Намууны авчирсан Сони маркын жижиг хөгжим, олон диск, хуурцгууд л хамгийн шинэ эдлэлүүд биз. Эмээ нь энэ бүхнийг солих шинэ тавилга авахаас дургүйцдэгээс гадна Намуун ч өвөөгийнх нь амьд ахуй үеийг санагдуулсан энэ нандин зүйлсийг хэвээр нь байлгах дуртай юм.
Намууны эмээ 6-30д сэрдэг гэсэн. Тиймээс эмээгээс нь түрүүлж сэрээд гэр рүүгээ гарч алга болохын тулд гар утасныхаа сэрүүлгийг 5-50д тавьжээ. Хайртайгаа учирахаас өмнө ээжийн эрх хүү байхдаа Итгэл энэ утасны сэрүүлгийг яаж ч жингэнэж, хангинаж, шагшрах чимээнд сэрнэ гэж гонж байсан билээ.

Гэтэл хамаг амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн хайр хэмээх энэ зүрхэнд тусдаг шүдний өвчин ийнхүү навч сэрчигнэх, салхи исгэрэх, даавуу сүрчигнэх төдийхэн чимээнд ч сэрдэг соргог амьтан болгон хувиргажээ. Намуун гараа дэрлээд түүний мөрөнд толгойгоо наан нам унтаж байх аж. Зүүн гарынх нь бугуйнд нөгөө хайртай шүрэн бугуйвч харагдана. Нүд нь давхраагүй болохоор сэрүүн байхад нь сайн ялгарч харагддаггүй болохоос нялх унаганых шиг шиг урт хар сормуустай ажээ. Хүзүү нь нарыхан булбарайхан арьстай, хацар нь цонхоор тусах бүдэгхэн гэрэлд цайран, уран нарийхан хөмсөг тодхон зурайх нь хараад л баймаар хөөрхөн. Урьд нь Итгэл олон бүсгүйн өвөрт сэрж байсан ч ингэж хайр нь хүрч, зүрх сэтгэлийн хамгийн нандин утсыг нь хөндөж байсан нь ганц ч үгүй. Ялангуяа энэ намаржин залхтал нь утасдан нойтон хамуу шуг зууралдсаар байгаа Сэнигийн өвөрт сэрэхдээ тэр бүсгүйн байдгаараа ангайн унтаж буй амнаас нь өчигдөрийн уусан пиво, татсан тамхиных нь үнэр холилдон хамар сэтлэм эвгүй үнэр үлээж байсанд ой гутсандаа үсрэн босоод баяртай ч үгүй гарч одсоноос хойш дахин уулзаагүй бултсаар яваа юм.

Тэр Намууны уруул дээр аярхан үнсээд хувцаслан сэмхэн гарч одлоо. Тэдний үүдийг аярхан хаахдаа Итгэл бусгуйчуудийн ёртонцод хийсэн аяллынх нь хамгийн суулчийн зогсоол энэ гэдэгт бат итгэж байлаа.
Энэ өдрөөс хойш Цолмон хуугийнхээ үерхэлд дургуйцэж чадахаа болив.
Харин Хасар л Намууныг зүгээр л мартчихаж чадахгүй байлаа. Сонин дээр гарсан тэнэг зурагнаас болж бараг суй тавьчихсан байсан бусгүйгээ алдаж ирэдүйгээ баллаж хаялаа.
Тэр хачин годгоносон юмаа хаяад Намууныг очиж аргадаач гээд л ээжийгээ углэхэд төбөгшөөж яршигтай юм хэмээн зугатаж байв. Гэтэл суулдээ ээжийнхээ хэлдэгээр ногоо годгоносон охиноосоо өөрөө уйдан Намууныг үгүйлж эхэлдэг байна шүү. Намуунтай хамт өнгөрөөсөн тэр өдрууд, үерхэж тоглож байсан цаг мөчүүдэд туунд хайртай байснаа өөрөө мэдээгүй гэж уу?
Эсвэл зүгээр дасал болчихсон юм болов уу? гэдэг асуултанд хариулж ул чадах мөртлөө л түүнийг үгүйлэх нь сонин. Энэ хуухдийг хүмүүжуулэхдээ би дэндүү их алдаа хийжээ. Манай Хасар миний нөлөөнд хэтэрхий ороод хүүхэн зантай болчихлоо гэж ээж нь ярьдаг нь үнэний хувьтай ажээ. Хасар ийм хүүхэн зантайдаа өөртөө анх удаа уур нь хурэв. Ёр нь Намуунтай үерхэж байхдаа л бодож байсан. Яг л баян нөхөр мөрөөддөг хүүхэн шиг. Гэхдээ юу нь болохгүй байгаа юм бэ? гэтэл зүгээр нэг ангийн хөөрхөн охиноос болж хамаг төлөвлөгөөгөө нураачихдаг. Намууны найз Жавхаатай өчигдөр интэрнэт кафе-д тааралдсан биш Намууныг ийнхүү эргэн саначихав уу гэтэл үгүй. Гэхдээ мартах гэж өөрийгөө албадаж явсан бүх дурсамж нь тэр уулзалтаас болж сэрхийтэл санагдан энэ бүхнийг эргэцүүлэхэд хүрсэн нь үнэн.
-Намуун сайн биз дээ?
-Ёстой сайн байгаа. Итгэл нь дажгүй гоё залуу. Намуунд хачин их хайртай.
-Миний мэндийг хургэчихээрэй.
-Чи чинь нэг хэсэг ФМ-ийн суваг бүхнээр мэндчилгээ дайгаад байснаа яагаад таг болчихоов? Одоо ч өнгөрсөн биз дээ гээд Жавхаа аальгүйтэн тас тас хөхөрсөн. Түүнтэй уулзсаны дараа л тэр Намууныг буцаан авахын тулд бүхнийг хийхээр эргэлтгүй шийдсэн. Бодоод байхад түүнд тусалж чадах ганц хүн бол тэдний аавын туслах Оргил билээ. Оргил гэж тэр овжин залуу мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн гэдгийг тэр мэднэ. Гар утас руу нь залгавал удаан дуудуулж байж авлаа.
-Сайн уу? би Хасар байна. юу байна ?
-Аа гологдсон хүргэн уу? хи хи хи. би танд юугаар туслах бэ?
-Чамтай уулзах хэрэг байна. хэзээ уулзах бэ?
-Гологдсон хүргэн энэ тэр гэж тоглосон шүү. Хөгшөөн битгий уурлаарай. мань нь завгүй байна. Нөгөөдөр өдрийн хоол хамт идэх үү?
-Зүгээр ээ, зүгээр. ер нь яаралтай уулзмаар л байна. за яахав тэгье. нагаөдөр шуу.
-Ок.
Оргилтой уулзаад яриагаа юнаас эхлэх бэ? Намуунтай яваад байгаа тэр өндөр амьтаныг яаж холдуулах бэ? туслаач гэх уу? эсвэл гайгүй мөнгөний ажил байна гэх уу? хэдэн төгрөг хэрэгтэй болох бол? 2-3 саяас наашгүй дээ. за яахав. Намууныг эргүүлээд авч чадвал тэр зэргийн мөнгө юу ч биш. Ээжээс хэдийг авчихаж болно. Гэхдээ нэг саяас хэтрэхгүй. Улдсэнийг нь олохдоо машинаа барьцаанд тавьчихаж болно. Ёрөөсөө ганц нэг найзаасаа авсан ганц нэг зуун ногооны өрөө ч төлчье. Нэхээд яршигтай юм. Ингээд л Хасар хадгаламж зээлийн хоршоо руу гарч одов.

Харин Оргилын хувьд захирлын гологдсон хургэн ямар санал тавихыг тэр сонирхохгүй биш сонирхож л байлаа.
Гэхдээ өөрөөс нь ямар нэг юм гуйх гэж байгаа нь тодорхой байсан.
Тэгэхээр юу гэдэг билээ? авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэгчээр бага зэрэг үнэд орох нь зөв гэж тэрхэн дотроо шийджээ.
Түүнээс гадна тэдний өрсөлдөгч компаны нэгэн менежер бас сонирхолтой санал тавиад тархи толгой нь завгүй байсных билээ.
2 өдрийн өмнө тэр залуу ирж Оргилийг хоолонд уриад компаныхаа шатахууний борлуулалтын хуснэгтийг олж өгвөл сайн шагнана гэжээ. Энэ бол осолтой санал байлаа. Тэдний компаны санхүүгийн хэлтэсийн компьютерууд маш нууц тулхууртэй байдаг. ялангуяа тэр борлуулалтын дун мэдээ зөвхөн ерөнхий нягтлангийн компьютерт л байдаг тул бусад нягтлангууд ч сайн мэдэхгүй. Гэвч тэр .. амласан мөнгө нь 2 захирлын хаалгийг сахиад жилд авах цалингийнх нь нийлбэрээс ч хавьгүй их байсан тул оролдоод узье гэсэн хариу өгчээ. Тэгээд Хасарийг утасдах үед хэрхэн ерөнхий нябо-гийн компьютерын нууц кодыг тайлахаа бодож сууж байжээ.
Оргил мөнгөнд үнэр байдаггүй гэсэн зарчмийг баримталдаг хүн. түүний гадаад байдлаас нь хэн ч дотоод санааг нь гадарлахад бэрх. Нэвт шувт ширтэн давхраагүй бор нүд, өтгөн хөмсөг, дунд зэргийн нуруутай, үсээ ямагт богино халимаг болгон засуулж төсөлнө.
Дуугаа хэзээ ч өндөрсгөхгүй, ямар ч хүнийг ярьж байхад нүд рүү нь ширтэн тэгье, ойлгоё, би танд яаж туслах бэ гээд л чихэн дээр цэцэг ургатал эвлэгхэн ярихаас гадна, үснийх нь тэр буурьтай засалт, чанга ч биш, дорой ч биш нэгэн жигдхэн дуу, цав цагаан цамц, толийтол нь индуудсэн костюм энэ бүхэн нийлээд хэнд ч туйлийн их сэтгэл төрүүлэхээр харагдуулж чаддаг.
Харин доотод сэтгэлийг дуранддаг Эхо аппарат байдагсан бол ийм хар залуугаараа санаа нь хав хар болчихсон найдваргүй этгээд гэдгийг нь мэдэж болохсон билээ.
Бур оютан байхдаа дадлага хийх гэж энэ компанд ирээд дүр үзүүлж чаддаг гайхам авъяасаараа үндсэн ажилтан болж үлдсэн түүхтэй.
Үлдэх үлдэхдээ эхнэр нөхөр 2 захирлын туслах болчихсон л зайтай аавын хүү билээ. ялангуяа эмэгтэй хүний занг муугүй мэдэх тул өөрийнхөөо ярьдагаар Наран захирлын тархийг базаж чаджээ. Түүнд төрснөөсоөө илүү биш юм гэхэд дутуугүй итгэдэг Наран ямар сайндаа л охиныхоо найз залууг судлах уурэг өгч байхав. Гэтэл хумсаа нуусан муужгай мэт санаа муутай энэ залуу яваандаа Намуунтай сууж хургэн нь болоод хөрөнгөнд нь эзэн суух бодол өвөрлөж явдгийг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ.
Тууний энэ алсийн төлөвлөгөөнд номер нэг дайсан нь Нарнгийн шууд ивээлд багтсан, багийн найзийнх нь хүү Хасар байсан бол одоо тэр нь замаас зайлсан.
Гэхдээ олон ааштай Намуун Хасарыг угаас нэг их тоодоггүй байсан бол Итгэл тэр охины сэтгэл зурхийг татчихсанаараа илуу аюлтай гэж тооцоолоод байгаа юм. Намуун бол олон ааштай, эрх дураараа боловч цаанаа өөрийн гэсэн бодолтой толгойг нь амархан эргүүлчихэж болохгүй охин гэдгийг ч Оргил сайн мэднэ. Бодвол Итгэлийн тухай л асуух гэж байгаа биз. өөр ч юм байж магадгуй. Тэр тэнэг амьтантай холбоотон болж Итгэлийг замаасаа зайлуулсан ч болно. Харин түүний дороо босс гэж нэрлэдэг Чимэд захирал туслахдаа Наран шиг тэгж уушиг, зүрхээ нээж хамаг нууцаа даатгана гэдэг гонж.
Ажилсаг гавшгай, хөл хөнгөн чих зөөлөн залуу эрэгтэй туслахдаа сэтгэл хангалуун байдаг ч өрөмдөх мэт нэвт шувт ширтсэн хүйтэн нүд нь огт таалагддаггүй тул нарийн ширийн юмаа
Оргилд мэдэгдэхийг хүсдэггүй.
За энэ ч яхав. Санхүүгийн албаны толгой компьютерт яаж нэвтрэх бэ гэдэг нэгдугээр асуудал болоод байв.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг. Борлуулалтын нэгдсэн дүнгийн хүснэгт алдагдсанийг чөтгөр ч мэдэж чадахгүй. Ялангуяа захирлын туслах бөгөөд ерөнхий зохицуулагч Оргил түүнийг хулгайлан өрсөлдөгч компанд дамжуулснийг хэрвээ байдаг бол дээд бурхан тэнгэр л гадарлах байх. Туунд амралтын өдрөөр ганц нэг зул өргөж, хүрд эргүүлээд тал засчихаж болох байлгүй хэмээн бодоод инээмсэглэв.
Энэ өдөр Чимэд захирал Москва явчихсан, Наран худалдаа уйлдвэрийн яам руу гарсан тул Оргил нэлээд завтай сууж байлаа. Тэр бодож бодож ерөнхий нягтлан Оюунчимэгийн тухай дэлгэрэнгүй мэдэж авахаар шийдлээ. Тэгэхээр боловсон хучнээс анкетыг нь олж авах хэрэгтэй. Дотуур холбоогоор боловсон хүчний Базарханд хүүхэн руу залгав.

-за Базар аа, юутай байна даа? түүний энэ нялуун дуу тэр дүүхэлзсэн биетэй, нөхөргүй хуухэнд шууд таалагдсан нь мэдээж.
-за захирлын туслах юу хэрэгтэй болоов?
-Нараа захирал санхүүгийнхны анкетыг аваад хэдэн юм тэмдэглээрэй гэсэн юм. үдийн цайнаас өмнө гаргаад өгвөл их л хэрэг болох гээд байна, ок?
-тэгэлгүй яхав. Оргил анкет авах гэж Базархандын өрөөнд орохдоо саяхан гарсан шинэ сэтгүүл аваачиж тал засахаа мартсангүй.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-040.JPG
Хэмжээс: 463x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2985


erd-024.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2626

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-240.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2557


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn