Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл20)
Оруулсан admin on 2005-11-14 18:44:00 (7516 уншсан)

Тэр энэ жил 45-тай. Хүмүүс өөрийг нь 40 хүрээгүй байх аа гэж хэлэхээр баярладаг ч өөрөөсөө хэзээ ч зугтаж чадахгүйгээ мэдэхтэйгээ хүн болохоор будгаа арилгасан үедээ хэнд ч царайгаа харуулахийг хүсдэггүй юм. Өдрийн цагт олны дунд бол яахав дээ, сайн чанарын гоо сайхны хэрэглэл, үнэтэй сайхан хувцас наснаас нь хамаагүй залуу болгож өөртөө итгэлтэй бардам харц, захирангуй чанга дуу нь түүнийг эрхэмсэг хатагтай болгон харагдуулдаг. Гэтэл төрсөн ганц охиндоо адлагдан сэтгэлээр уначихаад, будаг шунх, хувцас хунар, ажил албаны багаа тайлсаны дараа өнөөдөр ийнхүү асуй яваа хөгширөлтийн хуй салхинд гүйцэгдэн алдсан эмзэг дорой зүрхтэй жирийн нэгэн эмэгтэй тольны өмнө сууж байлаа.

Гэтэл охин нь ч, нөхөр нь ч түүний дэргэд алга. Ингээд нэг л өдөр хөгширч ганцаардсан эмэгтэй боллоо гэж үү? хэмээн бодоод дэндүү сэтгэл жиндүүлсэн гуниг төрнө. Гадаа намрын дунд сарын уйтгарт салхи улин исгэрч тэнгэр муухай байлаа. Маргааш цас дарчихсан байх биз. Ийм л намрын уйтгарт шөнө нөхөр нь хаанаа юу хийж явааг ч мэдэх юм алга. ямар ч гэсэн ажлаа тараад өөрт нь яаран яаран ирэхээ болиод хичнээн жил болов доо.
Наран л өндрөөс олз хайн газрыг тас ширтэн эргэлдэх элээ мэт нөхрөө хаа явсан газарт нь дагасаар өөрөө ч залхаж гүйцсэн билээ. Бодвол Чимэд үүр цайхын өмнө л гэрийн бараа харж, хажуугаар нь орж хэвтээд нам унтах биз. Тэр за унтъя даа би чинь хэзээ ингэж их гиюүрдэг болоо бэ хэмээн бодоод нойрны эм авч уугаад орондоо оров.
Гэтэл хотын нөгөө захад нэгэн эмэгтэй нойр хулжаан хэвтсэн нь Итгэлийн ээж Цолмон байлаа. Тэр өнөө орой хүүтэйгээ үерхэж буй охины нь тухай ярилцан санаа бодлоо хэлсэн биш ийнхүү нойр нь хулжин одоод догшрон улих салхины чимээнд элдвийг бодсоор улам л сэргэчихжээ.
Хүүгээ орой их л сайхан зантай чихэвчний хөгжимөө сонсон толгойгоо дохилзуулсаар орж ирэхэд нь тэр хоолыг нь халаахаар гал тогооны өрөөндөө орсон юм.Гэтэл Итгэл чихэвчний хөгжимөө сонссон чигээрээ
-Ээж, би хоол идэхгүй шүү гээд угаалгын өрөөндөө орчихов.
Энэ нь түүнд гомдолтой л байлаа. Цолмонд цай хоолны дээжээ барих нөхөр байх биш. Хүүдээ хоол тавиж, ирэхээр нь халааж өгөөд өдрийн болсон явдалаа ярилцан суух дуртайсан. Гэтэл хүү нь тэр охинтой үерхэх болсноос хойш ээжийгээ тоохоо больжээ.
Орой дэлгүүрээ хаахад нь очиж тUSAлдагаа ч мартсан. Тэр санаа алдаад халаагч зууханд хийх гэж байсан тавагтай хуургыг хоргогч руу хийлээ. Хүүгийнхээ найз Жакатай өдөр уулзан “Цаадахь чин ямархуу охинтой үерхээд байгаа юм бэ” гэж асуухад нь мөрөө хавчаад Цоомоо эгч ээ, манай Итгэл баян айлд хүргэн орох гэж байгаа ш дээ. Намууны аав нь МGL Oil-ын эзэн юм байна лээ. Анхандаа ч тэр охин өөрийгөө Хайлаастад байдаг, өөрийгөө асрагч энэ тэр гээд байсан . Манай хүн ч тэрнийг нь тоохгүй хойноос нь гүйгээд байсан юм аа. Бид нар хамт явж байгаад дискоон дээр танилцан юм гэж ярьжээ. Аз болоход түүнийг ажил дээр нь очиж Жакатай уулзахад хүү нь байсангүй. Сонссон зүйл нь түүнийг огтхон ч баярлуулсангүй. Харин ч тэр нь Хайлаастын асрагч охин байсан бол дээр байхгүй юу. Эр хүн бүсгүй хунээс ямар нэгэн юмаараа дорой буурай байх шиг зовлон байхгүй шүү дээ. Өөр шиг нь жижигхэн дэлгүүртэй, 3-н ам бүлээ тэжээх төдий орлоготой хүн яаж маажганаад ч тэрбумаар ярих хөрөнгөтэй орлоготой зиндаанд ойртох ч үгүй юм чин. Өөртэйгээ адилхан дундаж сэхээтэн айлын хүмүүжилтэй, боловсролтой охинтой л суугайсаа гэж Итгэлд хичнээн хэлдэг байлаа.

Залуудаа хоёр хүүхдээ хурдхан шиг том болоосой гэж үглэхэд хурээлэнгийнх нь эрдэмтэн нарийн бичгийн даргын авгай миний дүү, чи нэг ийм үг дуулсан уу? Жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том байдаг, чи хүүхдүүдээ том болохоор ойлгоноо гэж байсан юм. Тэр бухимдсаар ажил дээрээ очив. Яадахад олон юм бодон бухимдаж яваад гарцан дээрээс хөдлөхдөө хүн мөргөчих шахаад бүр ч сэтгэл хямарчээ. Уг нь тэр машин барихаараа эмэгтэй хүний нямбай зангаар элдвийг бодохгүйг хичээн, гар утсаа хүртэл дуут шуудан дээр тавьдаг зантай.
Дэлгүүр дээрээ ирээд найзууд руугаа утасдан Итгэлийн үерхдэг охины эцэг эхийн тухай мэдэх юм байна уу хэмээн найзууд руугаа утасдав.
Гэтэл дэлгуүрийнх нь нэг худалдагч хүүхэн тэдний худын талын хамаатан болж таарав. Амьдрал дорой нэг нь баян хамаатандаа хэзээ ам сайтай байлаа.
Манай Чимэд ах ч гайгүй хүн. авгай нь гэж айхтар хүүхэн бий дээ. Намуунаа багадаа хөөрхөн охин байсан. Одоо царай муутай болчихсон байна лээ. Тэгээд ёстой дураараа амьтан болсон гэсэн. USA-д сурч байгаад сургуулиа хаяад ирсэн. Наран эгчийн нэг найзынх нь хүүтэй үерхдэг юм гэсэн. Ээжтэйгээ Франц яваад ирэхдээ арван хэдэн мянган еврогийн хувцас авчирсан мөртлөө нэгийг нь ч өмсөөгүй гээд л бодчих. Гэр нь Зайсангийн тэнд хоёр-гурван давхар харш байдаг юм гээд л боль гэж зогсоотол нь ярьж гарав.
Ийнхуу тэр охины тухай сонссон дуулсан бухэн нь эхийн сэтгэлийг улам тугшээв. Хүү нь өнөө маргаашгүй л баян айлын хүргэн болчихоод нүд үзүүрлэгдэн доошоо орох гээд байгаа мэт бухимдана. Өдөр хэд хэд утасдахад дандаа утас нь салгаастай байв. Бодвол нөгөө охинтойгоо зугаалж яваа биз. Дараа нь яахав? 10-20 сая төгрөгөөр баян айлын охины ганц удаагын гоёлыг бэлтгэх бэл Итгэлд байхгүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө эцэг нь гэнэт яваад өгөхөд хүү нь ямар их сэтгэлийн зовлонд уналаа.
Гэтэл одоо хэтэрхий баян айлын охинтой үерхэж яах нь вэ дээ. Бас л сэтгэлийн зовлонд унах болно гэж бодохоос тайван сууж чадахгүй байлаа. Түүнээс гадна Жакагийн хэлсэн үгийг л тэр яагаад ч сэтгэлдээ зөвшөөрч чадахгүй байв. Юу гэвэл тэр охиныг баян айлын хүүхэд гэд мэдээд хөөцөлдөн гүйсэн гэдэг үгийг санав. Тэр хүүгээ дотор нь орсон шиг биш юмаа гэхэд амьдралд яаж ханддаг, юу бодож явдагийг сайн мэднэ. Итгэл хэзээ ч баян айлын хүргэн болоод амар хялбар замаар хөрөнгөтэй болъё гэж охиныг нь эргүүлэх хүмүүжилтэй хүн биш. Өнгөцхөн хархад хүү нь гоё ганган хувцсанд дуртай, аятайхан харагдсан охидыг эргүүлэн зугаацаж явдаг хөнгөмсөг хүүхэд шиг мөртлөө дотоод сэтгэл нь тийм биш. Эцгийнхээ гоё ганган юманд дуртай, уйдамхай занг дуурайсан мөртлөө ээжийнхээ аливаад үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг өөрийнхөө хүчинд итгэлтэй чанарыг бас шингээсэнд нь тэр баярлаж явдаг юм. Намуунаас өмнө Итгэл Жакатай нийлчихээд долоо хоногт нэг өөр охин дагуулан , зоогийн газар, биллярд, саун хэсч явдаг байсан нь үнэн. Зарим хамаатнууд нь хүртэл Цолмонд энэ хүү чинь болохоо болих нь ээ. Тааралдах бүрд нэг өөр охинтой явах юм гэж ч хэлж байсан. Гэвч Итгэл хүн муутай, хүүхэмсэгтээ тэгээгүй . жинхэнэ амьдрал зохиох хайртайгаа учраагүй болоод л зугаалж явсан нь тэр. Хэрэв зүрх сэтгэлээ нэг л бүсгүйд өгөх юм бол тэр хөнгөмсөг хүүхнүүдийг дахин нэг нүдээрээ ч харахгүй гэдэгт ээж нь итгэлтэй байдаг юм. Харин одоо тэр хайртайгаа учирчээ. Даанч тэр нь ээжийнх нь хэлж захисаар байтал тэнцвэргүй баян айлын охин байж таарсан нь харамсалтай.
Цолмон хүүгээ усанд ороод гарч ирэхэд нь жүүс аягалж өгөөд яриа өдөв.
-Миний хүү тийм баян айлын охинтой үерхэж болж байгаа юм уу? Тийм эрхи танхил хүүхэд хэцүү дээ. Ээжийнхээ их л болгоомжтой эхэлсэн энэ яриаг үргэлжлүүлэх бодол Итгэлд алга бололтой. Хөгжмөө сонсон үсээ сэнсдсээр суув. Ээж нь дэргэд нь очоод чихэвчийг нь салгаад
-Хүний үг сонсож байна уу, үгүй юу чи? хэнээ ууртай хэлснээ
-Чи чинь хэзээнээс ийм айхтар рок хөгжим сонсдог болчихоов? гэж түгшүүртэйгээр асуусан. Хүүгээ рок хөгжим сонсохоор ийнхүү сандран түгшдэг нь ч учиртай. Аавыгаа салаад явахад 7-р ангид сурч байсан Итгэл сэтгэлээр унан улаан рок болсон удаатай. Найзуудтайгаа нийлж орон сууцны доод хонгилын нэг өрөөг засч рок клуб болгоод шөнөжин үхлийн рок сонсч, нэг удаа оршуулгын газраар яваад хүний гавлын яс авчирахад нь ээж нь мэдэж түгшүүр авсан. Ээж нь ч тэгэхэд ёстой тэвчээр заан тэр хачирхалтай сонирхолоос нь холдуулж чадсан даа. Хүүгийнхээ түмбүүшигнээс гарсан траш рок хамтлагуудын хар дарсан зүүд мэт аймаар клиптэй хуурцгуудыг тэр эзгүйд нь тавиж үзээд үс нь босох шиг болсон.
Бас нэг удаа хүүгийнхээ сонсдог нэг дууны үгийг толь бичигтэй хамжин байж англи хэлнээс орчуулж хүртэл; үзсэн. Бурханы эсрэг босцгоож, үхлийг магтан дуулъя гэх мэтийн галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л байж билээ.
Түүнээс хойш Итгэл рок нэг их сонсохоо больж, айлын хүүхэд рок сонссоор байгаад хар тамхинд орчихож гэнэ хэмээн ээжийгээ нэг удаа ярьхад ээж минь та намайг рокын фэн болчихно гэж айгаад байгаа юм уу даа. тэгэхэд чинь миний шилжилтийн нас байсан юм. Одоо юу гэж хорь гарчихаад тийм юм сонирхож байх юм гэж тайвшруулж байсан юм.
-За, ээж та өнөөдөр яачихсан юм бэ? Би чинь залуу хүн. хаяа рок сонсолгүй яах юм. Та одоо Намууныг баян айлын хүүхэд гэхээр юу гэж бодоод байгаа юм. Хөлнийхөө хуруунд хүртэл алтан бөгж зүүсэн амьтан гэж бодоо юу. Аав нь баян болохоос тэр чинь жирийн нэг охин. тэгээд ч хүнээс ганц гутлын мөнгө ч хамаагүй салгачих юм сан гэж өөрөө эрчүүд өдөж явдаг хүүхнүүдийнх шиг өрөвдмөөр шунал байхгүй, юм үзэж нүд тайлсан охин байхгүй юу. Тэгээд ч бид хоёр маргааш нөгөөдөргүй суух гээд байгаа биш. Дөнгөж үерхэж эхлэж байхад чинь сүржигнээд байх юм. яршигтай юм гээд босоод явчихсан.
Тэр рок хөгжмөөс хойш ээж хүү хоёрын дунд ийм үл ойлголцол, толхилцоон бараг гараагүй юм сан. тэр босч нойрны эм уугаад цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Нөхрөө явахад сэтгэлээ хатамжилан хоёр үр минь байхад би ганцаардахгүй гэж өөрийгөө тайтгаруулж байсан сан. Гэтэл одоо цагаа тулахад ганцаараа юм гэдгээ тов тодхон ухаарав.
Хүүхдүүд нь том болоод өөрсдийнхөө амьдралыг хөөн одоход ганцаараа үлдэх нь. Тэгэхээр өөрийгөө бодох цаг болжээ гэж гунигтай бодоод шөнийн гэрлээ унтраав.
11-р сар гарч цас лавсан орсон өдөр. Намуун нэгэн банкны маркетингийн хэлтэст хагас өдрөөр ажиллах болсоор нэг л мэдэхэд 20 хоночихсон байв. Улаанбаатарын утаа улам л өтгөрөн Богд уулын оройд өвөл эртийн цас цайран цаашлах цагийн хүйтэн жавар үлээнэ.
-Мань хүн ээжтэйгээ муудалцсанаас хойш эмээдээ хань болно гэсэн нэрээр гэртээ бараг харихаа больжээ. Маргааш нь өглөө хичээл дээрээ сууж байтал ээж нь утасдан өдрийн хоол хамт идье гээд урьдынхаасаа нэг л өөр, өөрийгөө буруутгасан ч юм шиг, охиноо улам хөндийрөхөөс айсан ч юм шиг аядуу өнгөөр ярихад нь их л өрөвдөн үдийн хоол хамт иджээ.

Харамсалтай нь ямар ч үед санасан юм нь бүтээд ирэх юм бол цаашлан барьцаа ахиулах гээд байдаг Наран Хасартай сая уулзлаа, та хоёр үерхэлээ сэргээж болохгүй юм уу гэснээс болж охиноо дахин уурлуулчихжээ. Ээжээ, тантай дахин энэ сэдвээр яримааргүй байна. Харин таны ч миний ч уур гарахаар би гэртээ харинаа гэчихээд гараад явчихсан юм. Уг нь банкинд ажиллах болсноо ээждээ хэлж баярлуулахаар очсон ч уулзалтын төгсгөл таалагдаагүй тул тэр тухайгаа цухуйлгасан ч үгүй.,
Харин аавдаа утсаар энэ мэдээгээ дуулгажээ. Ямар ч үед охиноо дэмждэггүй юмаа гэхэд амьдралд нь оролцоод байдаггүй Чимэд харин энэ удаа Миний охин маркетингийн туршлагаа зузаатгаад өөрийнхөө компанид ажиллах юм байгаа биз дээ гэсэн нь бас л Намуунд таалагдсангүй.
Түүний хуввд аавынхаа компанид ажиллана гэдэг бодол хэзээ ч төрж байгаагүй нь учиртай.
Хаа явсан газарт нь түүнийг хүсээгүй имэж болж явдаг оноох том компаны захирлын охин гэсэн нэрнээс залхаж гүйцсэн хүн тэнд очоод ажиллахаар юу болох билээ.
Захирлын охин гэж хэлэгдэж, хүмүүсийн худлаа зусардсан, атаархсан харцан дунд яаж ажиллах юм бэ?
Нэгэнт л аавынх нь компани юм чинь сайн ажиллалаа гээд магтуулах нь утгаггүй, муу байлаа гэхэд хэн бодитой дүгнэх юм бэ?
Энэ амьдралд өөрийн гэсэн хувь заяатай төрж, Намуун гэсэн өөрийнхөө нэрээр дуудуулж явах юм сан гэсэн мөрөөдөл нь аавын компанид ажиллах юм бол бүр мөсөн нурна гэсэн үг. Тэнд ээж нь байхад л хангалттай, Хувийнхаа компанид ажиллаж байгаа юм байж, өрсөлдөгч хүүхэнтэйгээ яг адилхан ажил хийгээд , захирлуудын зөвлөлд төсөл хэлэлцүүлээд, аавыгаа ерөнхийлөгчөө гэж дуудаад л, хэлтсийн даргадаа загнуулаад л байдаг романтик явдал Кореа кинонд л гардаг байх. Гэртээ нэгэн дээвэр дор цуглардаггүй шахам хүмүүс компанидаа гурвуулаа хамт ажиллана гэдэг хэмжээ нь хэтэрсэн хэрэг биш үү? гэж тэр аавдаа хэлэхдээ гомдчих болов уу ч гэж бодсонгүй.
Гэтэл аав нь түүнийг үгэнд гомдоогүй юм байлгүй өөрийгөө илэрхийлэх гээд байгаа юм биз дээ? аяндаа энэ бодол чин өөрчлөгдөх байлгүй, охин минь... гэжээ. Чимэд бол ямар нэгэн юмыг өөрийнхөө санаснаар болгох гэж зүтгэдэггүй хүн. Үүгээрээ ээж нь байсан бол охиныхоо бодлыг нь ямар ч хамаагүй аргаар өөрчилж, өөрийнхөө компанид ажилуулах гэж чадах бүхнээ хийн, ёстой үзэж тарж, үсэрч наалдах байсан. Харин аав нь тиймгүй.
Намуун л үгүй гэсэн бол за за гээд л орхино.
Тэгсэн мөртлөө цаг хугацаа өнгөрөх тусам аавынх нь шийдвэр л зөв байжээ гэдэг нь улам батлагддаг билээ. Харин энэ удаа л битгий тэгээсэй гэж Намуун залбирч байлаа. Давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэсэн үгэнд аав нь их дуртай. Намууныг анх ээж нь ямар ч бэлтгэлгүйгээр орос сургуульд оруулахад аав нь чи хагас жилийн дараа энэ хүүхдийг монгол сургуульд л оруулдаг байж гэж амаа барина даа гэсэн нь яг үнэн болж ихэнх хичээл дээрээ муу гарсан охиноо монгол сургуульд шилжүүлэхээс аргаггүй болсон билээ. бас 10-н жилийн өмнө Намуун дүүтэй болох дөхсөн юм. Тэгэхэд тэднийх энэ компанаа хараахан байгуулаагүй, эхнэр нөхөр хоёр яаманд ажилладаг байсан үе. Бүл нэмэх болсондоо гурвуулаа баярлаж байтал Наран Японд жилийн хугацаатай суралцах болоод ур хөндүүлчихсэн юм. Гэртээ үргэлж тайван байдаг Чимэд тэгэхэд их л уурлан Чи арай гэж олдсон үрийнхээ амыг тасалсандаа насаараа толгойгоо шааж явна даа гээд хаалга саван гарч одсон юм. Хэд хоногийн өмнө ээж нь эмээд нь Тэр жил Япон явахын оронд хүүхдээ төрүүлчихдэг л байж гэж харамсах юм... гэж хоолой зангируулан ярьхыг Намуун сонссон юм.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 20/4 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 76 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-004.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3809

Х.Төгсөө Зотон, тос 40x90
Түрлэг
Хэмжээс: 600x261 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2676

Зураач : Б.Хонгорзул
khongor052.jpg
Хэмжээс: 600x756 160k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3651


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn