Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл19)
Оруулсан admin on 2005-11-14 18:39:00 (6931 уншсан)

Итгэл ширээнүүдийн дундуур өндөр биеэ хэд нугалан мөлхөх шахан явсаар гэнэт сууж байсан ширээнийх нь доороос
-Ингээд гараас нь барьчихвал надаас зугатахыг чин харъя гээд хоёр гараас нь бариад авлаа. Ёо ёо хүн цочоочихлоо гэх мөртлөө Намуун нүдэнд нь баярын оч гялалзах аж. Хоёуулаа номын сангаас хөтлөлцөн гарав. Гадаа бараан уул хэвсийн, жижигхэн жижигхэн цас хаялсан зэврүүн өдөр байлаа. -Чи өнөөдөр ямар гоё харагдаж байгаагаа мэддэг ч болоосой гээд Итгэл хацар дээр нь үнсчихэв. Намуун энэ л уулзалтанд бэлтгэж хамгийн дуртай хувцаснуудаа өмссөн билээ. Туулайны арьсан захтай цав цагаан торгон савхин хүрэм, битүү захтай цагаан ноолууран цамц, дэгжин хийцтэй. Пацо Раббани-ын өмд. хүрэм цамцтайгаа хослуулан зүүсэн жижигхэн сувдтай цагаан алтан ээмэг, зөөлөн үнэртэй сүрчиг. бас үсээ цагаан өдтэй боолтоор сулхан боосон. Цагаан хувцас өмсөхөөр царайд нь гэгээ нэмээд хар нүд нь улам тодрох шиг болно. Хоёулаа машины зогсоол хүртэл хөтлөлцөн яваад өөр өөрийнхөө машины хажууд очиж зогсоод инээлдэв.
-Хоёулаа хаачих бэ? гэж Намууныг асуухад Итгэл
-Чиний очъё гэсэн газар руу л явъя гэлээ
-Эхлээд би гэртээ очоод машинаа тавьчия тэгэх үү?
-Тааллаар чинь л болъё
Төв замаар Намуун машины урсгал дунд их л сандарсан шинжтэй жолоогоо тас зуурчихсан явснаа гэрийнхээ тэндэх буйдхан зам дээр гарч ирээд Итгэлийг гүйцэж түрүүлэн хурдлав. Намуун машинаа тавих нэрээр Итгэлийг шалсаар байгаад гэртээ оруулчихав. Итгэлийг хашааны хаалгаар оронгуут зуудаг Банхар нь том сэгсгэр сүүлээ сохон хуцахад Намуун нохойгоо зандран Итгэлийн гараас нь хөтөлсөөр хаалган дээрээ очив. Хонх дуугарангуут гэрийн уйлчлэгч нь хаалга тайлж өгөв. Цаанааас нь эмээгийнх нь харваас хэрэгт дурласан илт өнгийн харах агаад жижигхэн цагаан хав юунаас дутах бэ жонгинотол хуцан гүйж ирэв.
Намуун Мики нааш ир гээд нохойгоо аваад гутлаа солих зуур
-Эмээ танилц, Итгэл гэдэг юм. компьютерын мэргэжлээр сурдаг хүүхэд. Танд харуулах гээд дагуулаад ирлээ гээд гарыг нь тавилаа. Харуулаад байхдаа яахав дээ гэж Итгэл бага зэрэг эгдүүцсэн ч хөгшинтэй мэндлэхээс аргаггүй байлаа.
-Сайн байна уу эмээ?
-Сайн сайн хүү мин. орооч гэж эмгэн нүдний шилэн дээгүүрээ харангаа хэлээд дөхөж суух аж. Итгэл гутлаа тайлахаас аргаггүй болов. Гэрийн үйлчлэгч нь улавч авчирч өгөв.
-Энэ эгчийг Дооёо гэдэг юм. Манай гэрийн үйлчлэгч
Үүдний өрөө нь жирийн угсармал айлын том өрөөг лав 4 нийлүүлсний дайтай уужим бөгөөд энд тэндгүй зөөлөн буйдангийн хослол тавьсан, европ маягаар тун ч донжтой тохижуулжээ.
Хоёр давхар руу гардаг шатны дэргэдэх хүнхэр адарт Намууны багын зургийг томоос том угаалгаж хаджээ. Итгэлийг буйдан дээр суумагц Намуун эмээдээ түүнийг компьютерын мэргэжлээр сурдаг, гэртээ ээж дүү хоёртойгоо байдгийг товч танилцуулаад ээжийг асуувал ингэж хэлээрэй гэж байгаа юм шүү дээ эмээ. Манай эмээ ухаантай хэмээн цаашлуулаад Итгэлийг өрөөндөө хөтлөн оруулж хаалгаа хаав. Итгэл түүний өрөөнд орж л нэг овоо тайвширчээ. Нэг ханандаа багадаа зурсан зургуудаа зай завсаргүй нааж, үлдсэн 3-н ханандаа өөр өөр өнгийн цаас нааснаас үзэхэд эзэн нь нэлээд этгээд маягийн засахыг бодсон нь илт. Бас Намууны өөрийн бүтээлээс гадна хэд хэдэн уран зураг ханандаа өлгөжээ. Орны дэргэдэх том ханын тавилгыг Намууны өөрөө болоод аавынх нь энд тэндээс олж ирсэн элдэв сувинир , амьтны чихмэл, элдэв дүрсийн чулуу, этгээд хэлбэртэй үндэс гээд хачирхалтай цуглуулгаар чимснээс гадна маш олон ном өржээ. Орны эсрэг талын ногоон хана налуулан тависан жижигхэн буйданг тойруулаад түүний тарьсан том жижиг ваартай янз янзын цэцэг анхилам үнэр түгээнэ.
Харин гадаад дотоодын ганц ч од одонцорын зураг харагдсангүй.
-За яав. Аав ээжийг байх вий гэж бажигдав уу? Би гэдэг чинь ийм л дураараа бас өөрөө ч заримдаа өөрйинхөө яах гээд байгааг ойлгодоггүй хүн ш дээ. Уг нь би зүгээр машинаа тавьчихаад л чамтай явъя гэж бодсон юм. Гэрийн хажууд ирэнгүүт чамайг эмээтэй танилцуулмаар санагдаад... Хачин зантай амьтан байгаа биз? гэж Намууныг хэлэхэд залуу үсийг нь илэн хоёр хацрыг нь гараараа барьж нүд рүү нь харж байснаа уруулд нь уруулаа аяархан хүргэлээ. Хайртай хүнтэйгээ үнсэлцэх ийм сайхан байдгийг аль аль нь анх удаагаа л мэдэрчээ. Намуун эхлээд эсэргүүцэн түлхэснээ нэг л мэдэхэд өөдөөс нь удаан гэгч нь хариу үнсээд энгэрт нь наалдлаа.
-Итгэл ээ, чи миний юунд ингэж татагдсан юм бэ?
-Юм юманд чин. ялангуяа нүдэнд чинь.
-Чи надад тийм их хайртай юмуу?
-Хайрыг хэмжиж болдог юм уу?
-Надад бол хэмжиж болох юм шиг санагдах юм. Чи надаас өмнө... үерхэж байсан уу?
-Үгүй, уулздаг байсан хүүхнүүд бол зондоо. гэхдээ хэнд нь ч хайртай болж байгаагүй. Харин чи?
-Нэг удаа үерхэж байсан. Тэрэнд ... би хайртай байгаагүй гэдгээ сая л мэдсэн.
-Яагаад боличихсон юм бэ?
-Тэрний тухай ярьмааргүй байнаа. Би чамаас тэр хүүхнүүдийн чинь тухай асуухгүй байхад... чи миний албумыг узэх уу?
-Тэгий
Тэр хоёр Намууны хэдэн зузаан албумыг үзчихээд гарахад нар шингэж байв. Одоо Итгэл энэ бүсгүйн тухай хамаагүй ихийг мэддэг болжээ.
Тэр хоёр хамт кино үзэж анх удаа үнсэлцэв. Гэрэл унтраасан кино танхим гэдэг хэзээний хайртай хосуудын үнсэлцдэг газар юм чинь. Киноны дараа Итгэлийн машинаар гэр рүүгээ хүргүүлж явахдаа Намуун банкинд ажиллах болсноо ярин шөнийн хотоор салхи татуулан давхиж явахдаа үгээр хэлшгүй аз жаргалтай байлаа. Тэр хоёр Намууны гэрийн хашааны үүдэнд салж ядан нэлээд зогсоод аргаггүй эрхэнд маргааш болтол баяртай гэцгээгээд салав.
Намрын жихүүн салхи салхилж байсан ч сэтгэлд нь гал асах мэт халуун хайр нь шатаж байсан юм.
Харамсалтай нь хоёр залуугийн сайхан үерхэлд хоёр талаас ээжүүд нь таатай хандсангүй. Итгэлийн ээж тэр өдөр найзуудтай нь уулзаж, Намууныг асрагч биш харин шатахуун оруулж ирдэг том компаний эзний охин гэдгийг мэдээд сэтгэл нь улам үймрэв. Баян айлын танхил охинтой амьдрах ч амар биш. Ер нь тэгээд тэр охин анхнаасаа ямар санаатай Хайлаастад амьдардаг, асрагч энэ тэр болж жүжиглэсэн юм бүү мэд. Цолмон бодох тUSAм сэтгэл дотроо хүүгийнхээ сонголтонд гонсойсоор байлаа
Харин Намууны ээж Наран тэр өдөр Итгэлийн тухай нэлээд юм мэдэж аваад харьжээ. Тэр нөхрийнхөө туслах Оргилд Намууны үерхээд байгаа залуугийн тухай мэдэж ирэхийг даалгасан юм. Оргил бол компанид болж байгаа явдал, ажилтнуудын тухай хов живийг эвтэйхэн дуулгачихдаг, хүний бөөр олоод ир гэсэн ч яаж ийгээд аваад ирж мэдэх овжин үлгэрт гардаг илбэт цурхай мэт дуулгавартай амьтан билээ. Аав нь хаяад явчихсан, ээж нь жижиг дэлгүүр ажилуулдаг, сард доод тал нь дөрвөн хүүхэн сольдог залуу. Сургуулиасаа хоёр жилийн чөлөө авч наймаа хийж байгаад энэ жил хичээлдээ орсон. Найзуудтайгаа хамтарч компьютерын шалихгүй үйлчилгээ явуулдаг Оргилын мэдэж ирснээс иймэрхүү гол гол парадоксууд нь Нарангийн уурыг нь хүргэчихэв.
Нөхөртөө энэ тухай ярихад нь нэг их тоосонгүй. Хүүхдүүд үерхэж л байна биз. сүйд болоод яах гэсэн юм гээд өөрийнхөө ярьдагаар шаариг цохихгүй яваад өгөв. Энэ нь Их хурлын гишүүн, сайдаас өгсүүлээд хамтрагч түншүүдтэйгээ биллярд тоглож шөнө дөл болтол гэрийн бараа харахгүй гэсэн үг. Нөхрийнх нь энэ тоомсоргүй байдал түүнийг бүүр бухимдуулж, охин руугаа залгатал утас нь салгаастай байв. Яг тэр мөчид Намуун Итгэлтэй хамт кино үзэж гар гараа атлагтан сууж байсан юм чинь.
Сүүлийн үед охин нь улам л үгэнд нь орохоо байж, юу хийгээд байгаа нь мэдэгдэхээ больсонд Нарангийн сэтгэл маш их бухимдаж байлаа. Намуун Хасартай үерхэж байсан бол дээр сэн. Гэтэл элдэвээр шалтаглаж байгаад больчихсон. Уг нь Намуун хичээл номдоо тэртээ тэргүй нэг их шамдаад байх биш. Хасартай эртхэн шиг суугаад хүүхэд гаргачихвал дээр сэн гэж хүртэл тэр бодож байсан юм. Хэрэв зээтэй болчихвол сүүлийн үед нэг л өөрөөс нь хөндийрөөд байгаа юм шиг санагдах болсон нөхрийнх нь сэтгэл гэр рүүгээ эргэх юм биш үү. Хүүхэд том болж, амьдралын аар саар бэрхшээл арилсан дөчөөд насны гэр бүлд хямрал нүүрлэн, залуу цагт нь тэднийг нэгтгэж байсан үр хүүхдээ өсгөх, санхүүгийн хувьд хөл дээрээ зогсох гэсэн асуудлууд алга болдогоос аажимдаа бие биенэээсээ хөндийрч эхэлдэг гэдгийг тэр мэднэ. Хос хоёрыг орой гаргасан хүүхэд дахин оройтуулж, гэр бүлд халуун дулаан амьсгал авчирдагийг ч танилуудаасаа дуулсан. Гэтэл одоо өөрийнх нь хүүхэд төрүүлэх хөг өнгөрсөн. Харин охиноос нь зээ гарчих юм бол шал өөр хэрэг. Нөхөр нь ганц охиндоо амь тавьдаг юм чин.
Тэгээд ч ааш нь олдоггүй, дураараа охин нь эртхэн шиг хүнтэй суугаад хүүхэд гаргачихвал эрхбиш ухаан сууна биз. Намууныг Хасартай үерхэж байхад тэр ийм бодолтой байсан юм. Гэтэл бүх юм санаснаар нь болсонгүй. Аль залуу цагийн найз, одоо хэд хэдэн бизнест хамтардаг ганц найз Нансалмаатайгаа худ ураг бололцох бодол нь талаар болчихлоо. Тэгснээ хаанаас олоод авсан юм, эцэгтээ хаягдсан нэг шалдан бандитай зууралдах гэж. Тэр гэртээ оронгуутаа л
-Ээж тэр Намуунтай үерхээд байгаа залууг мэдэх үү? гэж асуулаа.
Аанай л сонин уншаад улаан харандаагаар зурж суUSAн эмгэн охиноо ууртай байгааг гадарласан ч хэзээд зээ охиныхоо талд ордог зангаараа Итгэлийг магтаж гарав.

Харваас томоотой сайхан хүү харагдсан, сайхан ч мэргэжлээр сурдаг юм билээ. Хүү хүүхэд текникийн мэргэжилтэй байх зүгээр байдаг юм. Хүн нүднээсээ андашгүй байдаг юм гэхчилэн магтаж гарахад нь ээж ингээд хүүхэд доргиогоод байдаг юм. Өнөөдөр тэр нь бүүр манайд ирээ юу? Энэ охин ч дийлдэхээ болих нь ээ хэмээн үглэв.
Эмгэн ч мөчөөгөө өгсөнгүй
-Чи хэзээ байтлаа Чимэдтэй суухдаа надаас асууж байсан юм. Хүүхдийн амьдралд битгий оролцоод бай. Би ер нь гэртээ харих минь. Гэр оронтой хүн шүү муу ч гэсэн хэмээн дургүйцсэн тул ярианы сэдэв тэгсгээд өөрчлөгдсөн билээ.
Ээжийгээ гэртээ харилаа хэмээн айлгахад нь Наран аргаггүй бууж өгч, залуудаа нэртэй сайн багш явсан ээжийгээ ийнхүү хүүхдүүддээ тунирхсан ганц биеэ хөгшин болсонд нь гэнэт өрөвдөх сэтгэл оржээ.
Цагийн дараа Намууныг инээсээр орж ирэхэд ээж нь борооны хар үүл шиг барайсан амьтан сууж байв.
Ууртай байгааг нь зориуд анзаарагүй царай гарган нохойгоо салхилуулна гэсэн шалтгаанаар буцаад гарах гэсэн охиныхоо араас тэр
-Намуун хэмээн дуудлаа.
-Ээж яасан бэ? би Микиг гаргачихаад ирий л дээ гэж Намуун хэлэхдээ Итгэлийн тухай ярих нь гэж тааварлаж байлаа. Би тэрний чинь тухай мэднээ л гэнэ. Чи багахан шиг галзуураарай. эртүүдийн тэр утсаар та хоёр надаас нуугдаж холбоо барьдаг байсан улс юм бий. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг юм. тэрнээс арай дээр юм олдсонгүй юу гээд л ээж нь бууж гарав.
- Яриа чинь дуUSAв уу? гэж Намуун асуугаад санаж бодож явдагаа ээждээ бүгдийг нь ярихаар шийдэж өмнөөс нь харан түшлигтэй сандал дээр суув. Өнөөдрийн их баяр хөөрийг нь ингэж гутаах гэж дээ. Ээждэээ хайртайдаа ч биш энэ чинь миний л ээж шүү дээ гэсэн сэтгэлээр, бас багын хүлцэнгүй зангийн үлдэгдэлд баригдсандаа л аяыг нь дагасаар бүр залхаж гүйцжээ. Одоо боллоо. Охин гүнзгий амьсгаа авснаа хоёр гараараа толгойгоо барьж
-Та миний амьдралыг өөртөө таалагдсанаараа шийдэхээ боль.
Би одоо хорь хүрэх гэж байна. Та хэзээ намайг бодож байсан юм бэ? Цэцэрлэгт байхад намайг гэрт дандаа л ганцааранг нь цоожлоод алга болчихно. Би энэ хөшигнөөс гээд салхинд сэвэлзэн буй сиймгэр хөшиг руу заагаад хүртэл айж, тэр харанхуй өрөө рүү хүртэл харахгүй гэж нүдээ анин жорлон ордог, та хоёрын харьж ирэхийг хүлээсээр байгаад унтчихдаг байсан. Дараа нь сургуульд орох болсон чинь надаас ганц ч удаа саналыг минь асуулгүйгээр орос сургуульд оруулсан. Тэгээд найзуудаа ирэхээр нь яг циркийн сургуультай нохой шиг орос дуу дуулуулж, шүлэг уншуулж үзүүлэхийг шаарддаг байсан. Дараа нь үндсэн хичээлдээ муудах нь гэсэн нэрээр монгол сургуульд оруулахдаа бас л надтай яриагүй. Би багаасаа уран зурагт дуртай байсан. Гэтэл та хэнд ч хэрэггүй юм сонирхлоо гээд намайг зургийн дүгүйлангаас гаргасан. тэгээд зургаас холдуулах гэж, бас USA-д сурч байгаа найзууддаа гайхуулах гэж USA-руу явуулсан биз дээ?
Тэнд намайг ямар орчинд өнгөрснийг мэдэх үү? англиар бараг сайн уу, баяртайгаас өөр юм мэдэхгүй намайг аймаар хатуу Мормон шүтлэгтэй айлд суулгасан.
Тэр сургууль нь ч гэж хачин юм байсан. Дандаа хар шар арьстнуудын сурдаг, хар тамхи, sex сонирхдог хүүхдүүд...тэндхийн чийглэг уур амьсгалд нь миний хоолой ангинаас л болоод намайг буцаж ирсэн гэж бодож байна уу та? Би тэндээс залхаад буцаж ирсэн юм. Намайг USA-гаас ирэнгүүт та банкны санхүү гээд миний огт сонирхдоггүй мэргэжлээр сурахыг шаардсан. Нэгэнт намайг дуртай юмнаас минь хөндийрүүүлчихсэн юм чин би үгэнд чинь ороод таныхаар болсон. Аа тийм, өөрийнхөө найзад баахан мөнгө зээлдүүлчихээд эргүүлж авах баталгаа болгох гэж намайг Хасартай үерхүүлсэн. Тэр нь ёстой өөдгүй новшийн амьтан. Та яагаад миний амьдралд дандаа оролцож, өөрийнхөө бодлыг л тулгаж, өөрийнхөөрөө л байлгах гэж зүтгэдэг юм бэ? Энэ бүхний эцэст чин би ямар ч амьдралын зорилгогүй амитан болчихоод байна. Би гэж хэн юм бэ? өөрийн гэсэн нэр мэр ч үгүй амьтан шиг баян айлын охин, аав нь том компаны эзэн гэсэн гэж хүмүүс ярихаар надад сайхан байдаг гэж боддог юм биш биз дээ? Миний дургүй хурч байна. Авьяастай сонирхолтой юмыг минь та дандаа хорьдог, сайханаа зангаа хөдлөхөөр миний карданд баахан мөнгө хийгээд л, гадаадаас үнэтэй хувцаснууд авчирч өгөөд л сэтгэлийг минь хуурчихдаг гэж бодоо юу? Баярлалаа. Би тэр өрөө дүүрэн хувцаснаас чинь бараг өмсдөггүй. Яагаад гээч? Надад бараг хэрэг болдоггүй байхгүй юу. Та нарын тэр мөнгө, компаны энэ тэр чинь надад хэрэггүй. Чиний л төлөө гэж хөрөнгө мөнгө цуглуулдаг гэж битгий л хэлж үзээрэй. Харин ганц дуу оруулж өгсөн бол би танд хамаагүй их баярлах байсан юм. одоо би өөрийнхөөрөө амьдармаар байна.
Явъя эмээ би танайд очлоо шүү гэж нэг амьсгаагаар баахан юм ярьчихаад өрөө рүүгээ гүйлээ.
Ээж нь ю ч хэлж амжсангүй. ээмээ нь ч юу ч хэлсэнгүй
-Ээж та бас явах гэж байгаа юм биш биз дээ? хэмээн эмээгээс нь асуух нь сонсогджээ.
Эмээ ю гэж хариулснийг тэр сонссон ч үгүй хичээлд өмсөх хэдэн хувцсаа цуглуулж цүнхэнд хийгээд шатаар галзуу юм шиг гишгүүр алгасан харайсаар гарч одсон аж.
Төрүүлсэн ганц охинтойгоо ийм харилцаатай болчих гэж.. Гомдол ч гэх үү цөхрөл ч гэх үү нэгэн гашуун бүхэл юм хоолой өөд нь зураад явчихав. Гадаа гараашнаас Намуун машинаа гарган асаагаад хөдлөхийг сонссон ч тэр толгойгоо барин буйдан дээр суUSAар байлаа. Биейиг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэж яасан үнэн үг бэ? Өдий хүртэл өөрийгөө тийм муу ээж байсан гэж бодож байл уу?
Үнэндээ гайхмаар сайн ээж биш л дээ. Даалгавар болгоныг нь хамт хийгээд л багш нартай нь 7 хоног бүр уулзаад л, ёсон шидийн дүгүйланд хөтлөж аваачиж бүртгүүлээд л Намууны найз Жавхаагийн ээж багш хүүхэн шиг хүүхэддээ анхаарч чадаагүй нь унэн. Гэхдээ л энэ амьдралдаа хийж бүтээсэн бүхэн нь энэ охинд л үлдэхгүй гэж үү? Цэцэрлэгт байхад нь дандаа ганцааранг нь орхидог байсан нь үнээн. Яах гэж тэгдэг байлаа гэвэл энэ компаныг л хөл дээр босгох гэж, хэнээс ч гуйхгүй , хэнээс ч цалин горьдохгүй амьдрах гэж нөхөртэйгээ хамт цаг наргүй зүтгэдэг байсных билээ.
Орос сургуульд охиноо өгөхдөө ч өөрийнх нь ирээдуйн төлөө л санаа тавьсан. Наран, Чимэд хоёуулаа монгол сургууль төгсөөд Орост сургуулид явахад хэлний бэрхшээл гэж том саад байсан.Охиноо унаган орос хэлтэй болгочъё гэж орос сургуульд оруулсан шүү дээ. Гэтэл Намуун монгол сургуульд орно гэж зүтгэн, муу сурсаар орос сургуулиас монгол руу шилжсэн.
Юугаа ч мэдэхгүй бага ангийн амьтан байж зураач болно гэж зүтгэхэд нь Наран дургүйцсэн. Яагаад тэр вэ гээч, эцэг эх хоёр нь ямар ч урлагийн дөргүй улс юм чинь энэ охины зураач болно гэж юу байхав. Хэрэгтэй хэрэггүй юманд цагаа үрж байснаас ганц бодлого бодож суUSAн нь дээр л гэж бодоод дургүйцдэг байсан.
Гоё, Ван Гог гээд л агуу зураачдын хувь тавьлан галзуу төгссөнийг ч бодсон охиноо тийм хийсвэр юм хөөцөлдүүлэхгүй л гэж хорьсон шүү дээ. Хасарын хувьд гэвэл эцэг эх удам судрыг нь мэдэх, нүдэнд дулаахан залуу бас сайн найзынх нь хүү. Тийм хүүтэй охиноо үерхэхийг ямар ч эх дэмжих л байсан биш үү?
USA явуулсанд буруу юу байгааг бүр ч ойлгохгүй байлаа. Мэргэжлийн тухайд
гэвэл өнөөдөр Монголд хамгийн ашигтай, цэцэглэж байгаа, нэр хүндтэй салбар юу байна, банк л байна шүү дээ. Тиймээс ганц охиноо банкир болоосой гэж бодсон. Энэ хүүхэд яахаараа ийм этгээд гажууд зантай болчихсоныг гайхаад гайхаад учрыг нь олохгүй юм. Ийм насны охид гоёхын тулд л амьд яваа мэт байдаг. Гэтэл Намуунд өрөө дүүрэн хувцас хэрэггүй гэж байх. Харин дүүгийн тухайд гэвэл энэ нь Нарангийн хувьд хамгийн эмзэг сэдэв. Намуун яагаад ээжийнхээ эмзэг газар руу нь хатгана бэ? Насныхаа залууд дахиад нэг хүүхэд төрүүлчих нь яав гэдэг бол түүний хувьд хэнд ч үл хэлж байгаагүй, сэтгэлдээ нууцлан сэм сэм шаналж явдаг ганц харамсал нь билээ. Хэрэв дахиад нэг хүүхэд байсан бол үнэхээр энэ гэрийн уур амьсгал шал өөр байх байсан. Хэдийгээр өөр хүүхэнд татагдаад, дахин нэг амьдрал зохиох гээгүй ч гэсэн нөхрийнх нь сэтгэл улам хөндийрөөд орон гэр рүүгээ яаран яаран ирэх шаардлага ч байхгүй мэт болчихсон мэт түүнд санагдах болсон. Хэрэв арваад насны хүүхэд байсан бол ядаж хүүхэдтэйгээ тоглох гэж, эрхлүүлэх гэж тэмүүлэх нэгэн бат бөх холбоос байх л байсан гээд бодохоор Наран өгүүлэшгүй их харамсдаг юм. Наран хэнээр ч зэмлүүлэх дургүй хүн. Гэвч ингээд бодоод байхаар Намууны үгэнд ортой ч юм нилээд байгааг үгүйсгэж чадсангүй. Газар дээрхи ганц охиноо хэзээ ингэж өөрөөсөө хүний юм шиг хөндийрчихсөнийг мэдэхгүй суугаа хүн нэрээ яаж ч сайн ээж байхав дээ. Ийнхүү охиныхоо хэлсэн бүгдийг санан санан нэг талаар бие өмөөрч, нөгөө талаар өөрийгөө сэмхэн зэмлэн суUSAар зөндөө удчихжээ. Хэдхэн жил бизнес хийснийх хүнд үед гарах гарц олж, хамгийн зөв шийдвэр гаргахыг л тэр хүсдэг зантай. Бодож бодож охинтойгоо дахин энэ сэдвээр ярихгүй, харин аль болхоор эвтэйхэн ойлголцохыг оролдох, харин тэр үерхээд байгаа хүүгийн хувьд харзанахаар шийджээ. Бас нэг чухал юм бол нөхөртөө өнөөдрийн болсон явдлыг дуулгахгүй байхаар шийдэв. Тэгэхгүй бол охинтойгоо хэл амаа ололцож чадахгүй энэ арчаагүй байдал нь нөхрийнх нь сэтгэлд бас л нэгэн сэв оруулах болно.
Унтлагын өрөөндөө орвол охиных нь дөнгөж мөлхөж байсан үейин зураг нүдэнд тусна. Багадсан баривчтай, булцгар гартаа шажигнадаг тоглоом бариад байдгаараа инээсэн зураг. аав нь энэ зургийг өөрөө дарж, томилолтоор Орос явахдаа тэр үеийнхний ярьдгаар подушкан дээр угаалган авчирч байсан юм. Нээрээ бодоод байхад охин нь дөнгөж төрж, Тэднийх шинэ байранд орж байсан тэр орь залуу үе нь хичнээн жаргалтай байж бэ?
гэтэл тэр үед Наран өөрөө тийм их жаргалтайгаа мэддэггүй л байж дээ.
Тэгэхэд нөхөр нь охин эхнэр хоёртоо яаран ажлаа тарангуут гэртээ гүйж ирдэг байсан. Ирэхдээ түүнийг баярлуулах гэж заавал нэг амттан олж авчирна за миний юу авчирсныг таа даа гэдэг байж билээ. Охин нь ч тийм балчир өөдөсхөн амьтан байхдаа эцэг эх хоёроо явахад нь даган уйлдаг, тэр хоёрыг харах бүрдээ маасайн инээдэг, хичнээн өхөөрдөм байсан юм бэ? гэтэл одоо ээжийгээ яагаад тэгж муугаар бодож, сэтгэл харлуулсан үг хэлэх болов?Ер нь хүүхдийн ээж аавдаа өгсөн тэр хэмжээлшгүй их итгэл, хайр хэзээ яахаараа ор мөргүй юм шиг алга болдог юм бол? үүнд хэн буруутай юм бол? Наран шөнө бүхэн унтахын өмнө нүүрээ цэвэрлэн тос түрхдэг ёсоороо гоёлын ширээндээ суугаад ийнхүү түмэн бодолд дарагдана. Будаг шунхаа арилгасны дараа нас ахиж явааг нь хайр найргүй илчилсэн ядрангүй харц, суларч эхэлсэн арьстай эмэгтэй харагдана. Хүссэн бүхнээ амьдралаасаа авах гэж зүтгэсээр явтал нэг л мэдэхэд хорвоо ч түүнээс жавхалзсан сайхан залуу нас, эрч хүч, гоо сайхныг нь буцаан авч эхэлжээ. Наран минь чи хөгширч байна даа гэж өөрийн эрхгүй бодлоо.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 62 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-017.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3130


B3-039.JPG
Хэмжээс: 600x453 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3079


erd-031.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4184


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn