Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ...ЦЭНХЭР ДУРДАМ АЛЧУУР...
Оруулсан admin on 2013-02-24 20:26:28 (5843 уншсан)

Гантай зуны ган тайлагдаж хэд хоногоор зүсрэн орсон бороо холдож,оройн нарны туяа үүлсийн завсраар шагаймагтаад амьсгал нэгнээ зөөлөрч Тойрмын голоор нэг аяс намуун.Төхөмийн дэрсэнд ганц нэгээрээ цөмцөгнөн алхлах хар зогдорт хөх тогоруухайд нарийн шилбэт хөлөө сэм сэм өргөнхөн нааш цааш,хойш урагшаа алхална.

Аяс намууханы дундуур...энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс ч илүү сайхан болох дог оо...Ожгоо амныхаа билэгдлээр барааныг таягдан хаяж маргаашийн сайхны тухай цээж дүүрэн хүүрнэнгээ том төмөр хайрцагтай улаан тамхиа  орон дороосоо татан гаргаж ирээд холын эрэлд яваа хүн зам зуурын сураг тавих лугаа ...Сандагжавынхан энэ жил хаагуур нутаглаж байгаа бол гэж хэнээс ч юм асуухад Цэнгэл тоомжиргүйхэн ойрд “адууныхан” энүүгээр үзэгдэхгүй байхыг бодоход лав ойргүй шүү.Аягүйдвэл Зэгстийн дээд эхээд буугаа биз хэмээн ихээ том хүн шиг хэвлүүхэн сууна.

 Наадам гэснээс ноднин жилийн наадмаар Цэнгэл эгчийгээ  дагаж наадам үзнэ гэж уйлсаар  сумын төв рүү “заводын”-хны унаагаар очоод өдөржингөө шороонд даруулан багийн майхан гэдэг эрээн асарт айлын хүүхдүүд ч байхгүй нэг л уйтгартай өнгөрөөв.“Орой нь эгчийгээ кино үзэхэд  бас л дагаж явна хэмээн чаргууцалдаад очсон боловч харанхуй бүгчим муухай үнэртэй газар хөлс нь гараад унтаад өгчээ.Сэрүүхэн сэнгэнээд л хөлийнх нь тахимаар хэн нэг нь гараа оруулан үүрсэн байх. Хагас дутуу сэргээд хартал “анхилам сайхан үнэртэй” эгч нь биш хахь танихгүй өндөр ахад үүрүүлчихсэн  хажууд нь эгч яваа бололтой дуу нь гараад л байх.Дунд сургуулиа төгссөөр цөөхөн сумын төв ордог эгч нь бүр дуу шуу орчихсон явааг Цэнгэл юугаа анзаарах билээ.

Наадмаас буцахаар машины  дэвшин дээр гараад сууж  байтал босоо захтай цагаан цамцтай  хүрэн даавуу дээлээ сугалдаргалан бүрх малгай духдуулсан шар царайтай залуу ирээд тэр хоёр их л дотно байдалтай гар гараасаа барилцан байхыг Цэнгэл  харчихаад “Ожгоод таныг хэлнэ дээ” гээд машины тэвшээр халхалан хэд хэд нудраад авлаа.Эгч нь ичингүйрч “за за алив миний дүү эгчийнхээ өвөр дээр ингээд аятайхан суучих гээд эвтэйхэн тэврэн авч суулгаад ямар нэгэн дуу амандаа аялсаар буцаж ирж билээ.Энэ явдлаас хойш эгч шал өөр болж нэг л элгээ тэврээд гөлрөөд зогчихдог болсныг Цэнгэл  анзаараа ч үгүй.

Намаршаад үнээд хээр хонож эхэлэхээр Ожгоо бухимдаж “Хар барамаа юугаа гөлрөөд элгээ тэврээд зогсдог амьтан бэ?Өр алдсан хятад шиг хэмээн хангинахаар эгч уйлаад суучихав.Хүний хүүхдүүд сургууль соёл гээд яваад яваад өгсөн байхад над шиг ингэж үнээний дэлэн шувтраад та нарт загнуулж суугаа хэн байгаа юм хэмээн ганц ч үг ганхийдэггүй хүн чинь уйлсан нулимсандаа цацан байж хэлснээ гараад гүйчихэв.

Яндан салхинд дүнгэнэн дуугараад их хурдан харанхуй болоод ч байх шиг...хүмүүс зуныхыгаа бодвол нүүдэл хийж ирж очих нь багассан ч юм шиг,эгчийг харахлаар өрөвдөөд ч байх шиг...Элэг нэг эмзэгдүү.

Ирэх жил Цэнгэл  сургуульд орно.Тэгээд аймгийн төв рүү ээж рүүгээ очино.Ээжийгээ мөн ч их санах юм даа.

Балчирхан ухаандаа хүн хүнээ яагаад хайрлан санадагийг бодсоор...

 

 

Ожгоо холын чимээ чагнах шиг ороосон тамхиа  асаалттай чигээр нь анирдан сууснаа “миний хүүхэн гарч гүйж очоод хүрэн сарман үнээгээ ивэлгэж бай муу эгч нь өдөржингөө ус шалбааг туучиж яваад ирээ биз аяга халуун юм оочоод үнээндээ гараг” гэхэд тэнгэрийн дуунаас айж өдөржингөө орон дээр суусан Цэнгэлийн хөл гар тэнийж найман яс модтой том хаалганы бариулаас барьж  хүчлэн түлхсээр арайхийн онгойлгоод гарч гүйлээ.Оройн шингэж буй нарны хурц гэрэл нүдийг гялбуулахад өрөөсөн гараараа нүдээ дарж байгаад  тааламжтай яа шингэж буй нарны зүг хараачилна

Ямар гоё вэ...

Борооны тухай дараа нь наадмын тухай дөнгөж сая ярьсан яриаг бодохдоо “нөгөө өндөр шар царайтай ах”-ыг гэнэт саналаа.Цэнгэл тугалаа татангаа энэ жил би эгчийгээ дагаж наадамд явахгүй ээ.Ожгоо Дадь хоёртойгоо “гэрээ сахисан нь дээр” юм байна хэмээн бодоодохлоо.

Дадийн гэрт хамгийн цэмцгэр “гоё” юм эгчийн цагаан толгойтой эрээн аравчтай,цэнхэр торгон хөшигтэй ор билээ.Түүнээс нөгөө л нэг сайхан сэнгэнэсэн үнэртэй ус үнэртэнэ.Хэд хоногийн өмнө авдарны түлхүүр эрж байгаад эгчийн орны толгойн бүтээлгийг сөхтөл урд өмнө хэзээ ч харж байгаагүй цэнхэр эрвээхий ниссэн зурагтай торгон алчуур байхыг олж угз татан гаргаад иртэл баахан улаан цэнхэр ирмэгтэй  дугтуйнууд хамт татагдаад гараад ирлээ.Зарим нь бичигтэй зарим нь цоо шинэхэн. балмагдсан Цэнгэл яахаа мэдэхгүй зогсож байтал сүү юүлэхээр орж ирсэн эгч ухасхийн хүрч ирэн шар шурхийлгэн бүгдийг хаман аваад саалиныхаа дээлэндээ  өвөртөлчихөв.

Цэнгэл ноднин наадмаар эгчтэй нь хамт кино үзсэн,өөрийг нь үүрч явсан,машин дээр ирж уулзаад эгчийнх нь гарыг илээд бариад байсан ахыг яагаад ч юм бодоод  л байлаа.

Дэлхий дэлгэнэсэн цагаар дэнж хотойлгон Дэлгэрэхийн энгэр дээр наадам эхэлжээ.Ожгоо Цэнгэл хоёр гэрээ сахихаар үлдэж дөрвөлжин хар радионыхоо дууг хамгийн чанга дээр нь тавиад л үнээгээ саагаад үлдсэн.Харин эгчийн хүзүүнд  гоё алчуур нь харагдахгүй байсан юм даа.

Радиогоор...үндэсний их баяр наадмын баярын  ажиллагаа орон даяар эхэллээ...цээл сайхан хоолойгоор ярих .Ардын уртын дуу уянгалан тэртээ дээрх наран хүртэл өнгөлөг гэж гайхмаар...

Ожгоо цай оочлон сууснаа энэ олон сайхан дуучид дотор манай нутгийн Сандагжавын хүү дуулж л байгаа байх даа гээд нэг их уртаар санаа алдлаа.

Эгчийн гоё орны дэрэн доор байсан эрвээхий,цацагтай дурдам алчуур,олон эрээн дугтуй,миний нойр хүрсэн наадмын орой,сумын төвийн улаан буланд кино гараа д л...эгчийн баяртай царай...намар оройн гуниг ингэж л Цэнгэл хүмүүс яагаад бие биенээ санан мөрөөддөгийг “бяцхан цээжиндээ ойлгох шиг...”

Дурдам алчуурын  намираа зүрхэн дундуур намирч л ээ

Дутуу дуулсан дууны ая дангий нь ээ болбол доо

Дуулим энэхэн орчлондоо дуулан дурсаж явах нь ээ

Дурдам алчуурын намираа нь зүрхэн дундуур л намирна уу

                                  2013 он     М.Цэемаа

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 260 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-002.JPG
Хэмжээс: 500x375 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3798

Б. Баярсайхан 1975	24х26х11, холимог техник
Домог
Хэмжээс: 600x449 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3986

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-091.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4333


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn