Зунжин хөлсөө дуслуулсных намар нь далавчаар шагнуулж
Зуун мянган шоргоолж хөөр болон шунгиналдахад
Жаргаж байсан нар тогтож ирээд харна
Жалганд ургасан сухай өлийж ирээд гайхна.
Хоосон хөх огт-оргүйд жингүүдэхийн жаргал эдлэж
Хоёр нарны хооронд зүдэрсэнээ мартан цэнгэлдэхэд
Жиргэж байдаг болжмор дуугаа хураан цомцойно
Жим дээр бөхийсөн өвс тоосоо сэгсэрч өндийнө.
Тасарсан амины нэхэл... баатарлаг симфони хадааж
Тал хээрийн дээгүүр сүрт жагсаалаар даялахад
Нүүдлэж явсан малчин саатан санааширч бодлогширно
Нүцгэрч эхэлсэн ой хөшиж ирээд чагнана.
Энэ нислэг гэвч эцсийнх байж мэднэ
Энэ зун ингээд эцэслэж байгааг мэднэ
Эргээд дараа зуунд төрөхгүй ч байж мэднэ
Энэ л мөчийн төлөө төрсөн байж мэднэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Үймүүлсээр л Хэмжээс: 600x800 191k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5785
kho-004.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5074
YolHad_34.JPG Хэмжээс: 700x525 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3923
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: