Эзгүй хашаанд гуринхайлсан нохой цагираглана
Эр хар цоожноос нулимс мэт дусаал дуслана
Цувдаатай шар будаагаар цадтал нь хооллодог
Цуганц үхээд дөчин ес хонох гэж байна.
Гэр нь цоожтой, хашаа нь эзгүй, өөрөө гинжгүй ч
Гэгээн өдрүүд, бараан шөнүүдийн явдлыг нягтлаж
Гэм хийгээгүй байхад нь орхиод явчихсан эзэндээ
Гэрийн үнэнч нохой гомдлож чадахгүй гийнана.
Олон намрын салхинд сортож гялалзсан үс нь
Орчлонгийн нэгэн шуурганаар зумрана чинээ санаагүй биз
Бие нь газар дор, сүнс нь тэнгэрт хальчихсан эзэндээ
"Биеэ хоёр хугаагаад ч бол..." очихсон гэж хүснэ.
Элдэв чимээ, орчлонгийн тоосыг тоохгүй
Эрүүгээ газар дэвсэж, нүдээ анин хүлээнэ...
Дороос нь доргиох, түмэн бодисын, бичил мэдээллээс
Дохио... Дохио л хүлээж, хөлөө ч дэрлэхгүй тэвчинэ.
Бороонд норж, цасанд дарагдав ч хөдлөхгүй хэвтэх амьтныг
Болдогсон бол нам буудчихмаар санагдана
"Үүрд дурсана" гэж алтаар сийлээд яах юм бэ?
Үхсэн хойно нь ч гэсэн "Үнэн ч явахсан нэгэндээ..."
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-005.JPG Хэмжээс: 600x450 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3839
mongolia2007year-240.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3994
Түрлэг Хэмжээс: 600x257 70k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4210
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: