Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П. Батнайрамдал: Тайгын гүн дэх буудалцаан. /Өгүүллэг/.
Оруулсан admin on 2013-01-06 12:48:11 (3481 уншсан)

Үүр хаяарч байхад Нийслэлээс гарсан суудлын тэрэг бага үдийн хэрд Бороогийн голын хөндийд орж ирлээ. Саравчтай саарал малгай духдуулсан ширвээ сахалтай тавь эргэм насны жолооч замын эхнэл донхолоор залуураа хоёр тийш нь сурмаг гэгч нь мушгих аж. Иш нь голоороо хөндийтэй хар морьт хэмээх тамхийг солгой гарынхаа гурван хуруугаар цэмцгэр чимхэж, түүнээсээ хааяа нэг таашаалтай нь аргагүй амтлан сорж, чимээгүй бодлогошрон нилээд урт замыг туулсан Бүх цэргийн жанжин цээжээ ялимгүй эргүүлэн өрөөлдөсхийн харж, арын суудалд суугаад явдалдаа ядарсан уу, аль эсвэл мөн гүн бодолд автсан уу, ямартай ч зүүрмэглэж нозоороогүй ч таг дуугүй цонхоор ширтэх их бууны даргад хандан:
-Дээгүүр нь бид хэдийн давхиж яваа энэ газрын дор мөн ч их баялаг бий дээ, чи мэдэх байлгүй. Бүр манжийн үеэс энд гурван гүрний уурхай гэж байлаа. Хэдэн талаас нь хэдэн арван жилээр ухаад зөөгөөд байхад ундраад л байдаг мөн ч арвин эрдэнэ бидний хөлийн дор байна санж.
Ерөөсөө манай монголын хөгжил дэвшил, ирээдүй газрын дор байгаа юм. Ухаалгаар уудлах учиртай, газар шороогоо хайрлан гамнах ч ёстой дог шүү. Гадас хатгахдаа аав минь газар аргадаж сүү дусаадаг сан. Харсаар, мэдсээр байтал мөн ч их алт эрдэнэс гадагшаа урслаа. Замын-үүд, Алтанбулагт би Гаалийн хороо байгуулсан, зөв биз. Дотоодыг хамгаалахынхан хянаж байх юм гэнэ. Тэд ч мөн ч их будилуулна даа гэхэд нь анзааргагүй юм шиг байсан их бууны дарга ам нээж:
-Одоо энэ Бороогийн гол хойшлоод Хараа, Ерөө голын хөндий, за тэгээд Орхон, Сэлэнгийн бэлчир, ай саваар алт эрдэнэсийн нөөц арвин. Дээдсийн их хоригт багтаж байсан нутаг юм шүү гэж хэлэхэд Бүх цэргийн жанжин үгийг нь өлгөж:
-Их хоригоо! гэж. Мөн ч их ухаан, мөн ч их холыг харсан өв хөрөнгө. Зах зухаас нь зөв гараар авбал одоо л бидэнд тун чухал хэрэг болохоор байна санж. Их хоригийг сэргээе гэсэн санаа ерөнхий сайд Амар, Гэндэнд байсан ч эзэдтэйгээ цуг хойт зүгийн хад мөргөн унах шив. Их хоригийг чамаас өөр хэлж байгаа хүн мөн ч их ховордож дээ гээд Бүх цэргийн жанжин ёстой инээмсэглэж тамхиа соров. Их бууны дарга хариу мушилзан инээмсэглэж:
-Би хэлээгүй бэлхэнээ байгаа юм гэлээ.
-Тэр үнэн, бэлхэнээ байгаа юм. Одоо чинь үнэн үг хэлэхэд үхлийн өөдөөс алхахаас илүү зориг хэрэгтэй болж. Байгаа юмыг бусдаар заалгаж зааварчлуулж, бүр сургагдана гэдэг алсдаа залруулахад бэрх алдаа болж юун магад. Аливаад бусдын царай харж, алгаа тосохоо больцгооё л доо. Чадахгүй ч байсан өөрсдөө хийгээд үзье, алсдаа сурна биз. Амар, Гэндэнгийн тэр ухаалаг алхамуудыг уг нь тасалдуулахгүй авч явж, бүр тууштай үргэлжлүүлэх байсан юм. Санбэйсийн хүрээний савсага хард газрын дор байгаа байтугай газрын дээр байгаа эрдэнэсийг олж харах нүд, ухаан сэхээ алга гэхэд их бууны дарга нүдээ жартайлган дуугаа ялимгүй намсгаж:
-Та бид хоёрын яриа энэ оюутан охинд ойлгомжгүй санагдаж байгаа байх даа гээд дэргэдээ суусан тайрмал үстэй, бор охин руу харахад Бүх цэргийн жанжин таашаалтайгаар үргэлжлүүлэн хөхөрч:
-Харин ч ойлгомжтой байгаа гэж би бодож явна, тийм үү? гэж өнөөх охин руу тал зассан янзтай дотночлон харлаа. Гарсан цагаасаа хойш замын турш ёстой ус балгасан юм шиг дуугүй суусан оюутан охин өөрт нь хандсан Бүх цэргийн жанжины асуултанд хариу хэлэх гэсэн боловч биеэ хэт барьсандаа ч тэр үү, үг хэлэлгүй муухан инээмсэглээд толгой дохив.
-За харав уу? Надтай санал нэг байна гээд Бүх цэргийн жанжин сэтгэл хангалуун тас тас хөхрөхөд их бууны дарга:
-Оюутан хүн чинь асуултанд товч тодорхой, үнэн зөв хариулах ёстой биз дээ! гэхэд Бүх цэргийн жанжин:
-Тэр ч тийм номтой байдаг. Одоохондоо ойлгомжгүй юм шиг санагдавч алсдаа ойлгомжтой болноо, гайгүй. Хүний нүдээрээ харж, гараараа тэмтэрсэн үнэн яаж ч дарж булаад заавал ил гардаг, бүр хулс шиг яргаж ил гардаг юм гэснээ дахин нэг хар морьт асаагаад их бууны даргад хандан:
-Бидэнд хойч үеэсээ нуух юм хэрхэвч байж таарахгүй. Гэтэл маш ихийг нууж далдалж, бүр устгаж байна. Бүхий л зүйлд нууц гэдэг хаалт гаргадаг боллоо. Тэр нууц нь хүүхэд айлгадаг хадны мангаа шиг гээч. Дотоодыг хамгаалахынхан араай дэндэж байна, бүр улсын нууц гэж байгаа. Нууц гэдгийн цаана булхай байгаа хэрэг, үнэнд ямар юмных нь нууц байхав. Аймхай хүн нууцаар халхавчилдаг, аль эсвэл булхайтай хүн нууцаар нөмрөг хийдэг. Ийм л хоёр эргийн дундуур та бид хоёр туучиж явна даа гэснээ уртаар санаа алдаад:
-Хөөрхий, нөгөө герман Нацаг эсэргүүний хойтон жил төмрийн заводын хэдэн шведүүдтэй энэ Бороогийн голын хөндийд намаржиж, өвөлжсөн юм даг. Загас бариагүй нь мэдээж байх. Дараа жил нь шинэ цагын сэтгүүлд “Тэрэгч Лувсан“ зохиолоо хэвлүүлсэнийг нь би олж уншсан юм. Тэр зүгээр нэг зохиол биш, цаад утга нь та бид хоёрын яриатай учир нэгдэнэ шүү. Өнөө цагийн бидэн дотроос бусдаасаа тохой илүү нь маргах юмгүй герман Нацагдорж байлаа даа. Задгай авьяастай, сийрэгхэн сэтгэдэг толгой. Сархад хүртдэг гээд ажил олгохгүй гаргуунд нь хаясан. Цаад учир нь яахав, нөгөө яриад байгаа нууцтай холбоотой. Хардагдаж, сэрдэгдэж шоронд хүртэл суугаад авсан. Хэргийн гогцоо ууж байгаа сархадад нь биш ухаан бодолд нь байхгүй юу. Ер нь германд төгссөн хэдэн сайхан залуус шоронд орох нь орж, хэрэгтэн болох нь болж дуусах шив. Тэднийг ад үзэх ямар ч шалтгаан байхгүй, илүү мэдлэгтэй, илүү сэтгэдгийгээ л ад үзэхгүй юм бол тэд юун буруутай юм. Дотоодыг хамгаалахынхан хэдэн сургагч нарын заавар л тэднийг тараачихлаа даа. Бараг жилийн өмнө дөө, герман Нацаг орост явж биеэ эмчлүүлье, эхнэр охин хоёроо эргэе гэсэн өргөдөл бүр Засгийн газарт гаргасан. Тэгэхэд нь би зөвшөөрөл олгосон юм. Засгийн газрын нарийн бичгийн дарга байсан хүнд Засгийн газар нь зөвшөөрөл олгохгүй байж таарах уу даа. Дотоодыг хамгаалахынхан хил нэвтрэх зөвшөөрөл олгоогүй сураг дуулдаж байсан, гэтэл одоо яав. Архинд түлэгдэж үхсэн гэдэг бол зориудын цуурхал, өөр шалтгаан бий. Алсдаа учиг нь тайлагдах биз. Бид цөөхөн атлаа нэг нэгэндээ дэндүү хайр гамгүй хандаж байна даа, энэ хүйтэн цэвдэг сэтгэл хайлж гэсэхгүй бол хэцүүднэ шүү. Амгалангийн сувд шиг цагаан Пагмадуламаас салаад л герман Нацаг сархадтай нөхөрлөсөн байх. Пагмадулам уг нь удам угсаа сайтай, Амгалангийн боловсролтой хүүхнүүдийн нэг. Есөн гудамжны Цагаан гэгдэх хятадтай нийлээд мань Нацагт хань болсонгүй дээ гэхэд нь их бууны дарга:
-Орос эхнэр нь хаяад явсан юм уу, мань эр төрхөмд нь буцаачихсан юм болов уу? гэж асуув.
-Тэр орос эхнэр өөрөө явсан байхаа. Судар бичгийн хүрээлэнгийн Намнандорж л анх Ленинградаас дагуулж ирснийг би сайн мэдэх юм. Манай Нинатай хааяа уулзаж харагддаг сан. Тэгээд л би чамаас араай илүү гадарлаж байхгүй юу. Энэ цөвүүн цагийн эргүүлгэнд мөн ч олон хүн хөл алдан живж байна даа, хөөрхий. Зарим нь сэтгэлийн хат дутаад тэр эргүүлэгт өөрөө орчих юм. Заримыг нь замаасаа зайлуулах гэж алсаас хөндөж, түлхэх юм. Нөгөө мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэх хэцүү гэдэг чинь л үргэлжилж байна гэхэд их бууны дарга:
- Харсаар байтал гэмгүй хүмүүс л гэмтэн болоод байх юм. Хамбын овооны хэрэг явдал ард олны сэтгэл санааг ихээхэн хямрууллаа гэв.
-Гэмтэй гэмгүйг нь чи яаж мэдэж байгаа юм бэ? гэж асуугаад Бүх цэргийн жанжин тамхий сорж хариу хүлээв. Энэ асуултанд гайхаж эргэлзсэн их бууны дарга:
-Та надад итгэхгүй байгаа юм уу? Гэж сандрангуй асуухад  Бүх цэргийн жанжин их л хөгжилтэй хөхөрч:
-Итгэлгүй яахав, итгэж явдаг цөөхөн хүмүүсийн нэг маань чи. Итгэлт андуудыг ийм асуултаар эвдрэлцүүлүүлээд байна шүү дээ, цаана чинь гэхэд их бууны дарга :
-Харин тиймээ! гээд цааш үг хэлсэнгүй. Тэдний хөлөглөсөн тэрэг Хараа голын эрэг хөвөөлөн явсаар Дархан уулын бэлийг ороож, Бурхантын хөндий орж ирэхэд  Бүх цэргийн жанжин оюутан охинд хандаж:
-Хярааны хонхороос Хүрээ хүртэлх арван нэгэн өртөөний нэг энд байсан юм. Бурхантын энэ хөндий дороо их баялагтай. Өвөг дээдэс газар усны нэрийг мэдэж л өгсөн байдаг. Энд та нарын үед хот тосгон босох байлгүй. Одоо ч удахгүй Шаамарын шар тохой, за тэгээд Тужийн нарс гээд сайхан даа. Чиний насан дээр ах нь энэ хавиар л туучиж явлаа гэснээ:
-Чи чинь доктор болох хүн гэл үү? Гэж асуухад том даргын албаны унаанд хөл залгаж яваадаа бишүүрхэж, биеэ барин үг хэлж чадахгүй өдөржин вясан тайрмал үстэй охин сая ам нээж:
-Тиймээ, Москвад анагаахын сургуульд суралцдаг юм гэв. Бүх цэргийн жанжин дахин нэг морьт асаагаад:
-Манайд тун чухал хэрэгцээтэй байна даа, наад европ эмнэлэг чинь. Чи тэгээд чухам юуг нь үзэж эмчилдэг доктор болох хүн бэ? гэхэд өнөөх охин ялимгүй сандарсхийгээд:
-Доторынх гэв.
-Хүний дотрыг нэвт харна гэсэн үг байхнээ. Дотрын сургууль эмэлтэй хүнд хэцүү биз?
-Зүгээрээ, анатомын хичээл л аймаар байдаг юм.
-Юу нь аймаар гэж!
-Үхсэн хүний гар хөлийг салгадаг юм. Их муухай үнэртэй, би айгаад нүдээ аньчихдаг.
-Нүдээ аньж ч болохгүй дээ. Анагаах ухаан гоомойдож алдах эрхгүй мэргэжил. Ядарч зовсон хүн чамд л амь насаа даатгана шүү дээ. Сурсан шиг сурч, эмчилсэн шиг эмчлэх учиртай юм шүү гэж  Бүх цэргийн жанжин хэлээд:
-Тийм биз! гэж тодруулахад зүүрмэглэх завдан явсан их бууны дарга толгой өргөж:
-Тэр ч үнэн үг дээ гэж жанжиндаа дэм өгөв. Хэсэгхэн чимээгүй явсаны дараа оюутан охин ам нээж:
-Оросууд их аймаараа гэв.
-Яагаад оросууд чамайг айлгадаг билээ гэж Бүх цэргийн жанжин сонирхон асуухад оюутан охин:
-Нас барсан хүнийг төмөр хайрцагт хийгээд шатааж чандарладаг юм гэхэд нь Бүх цэргийн жанжин:
-Чандарлах ч дээ, булхайгаа нуух гэсэн нэг арга ч байж мэднэ. За, за доктор болох хүний дэргэд илүү дутуу үг яриад яахав гэхэд их бууны дарга:
-Тэр ч тийм шүү гэснээр тэдний яриа өндөрлөв бололтой. Өдрийн турш сэгсчүүлэн тэд явдалдаа ядарч буй нь илт, нар ханын толгой давахын алдад зүүрмэглэх нь ихэсч, суудлын тэрэг замын нугачаанд нэг сүрхий овос хийхэд л сэрэх аж.
Сэлэнгэ мөрөн намуухан түрлэг нэмэн мяралзаж, жаргах нарны туяа их мөрний мандалд сул асгасан түмэн цацрагаар нүд гялбуулж, тэртээд Тужийн их нарс ногоорон цэнхэртээд Бүх цэргийн жанжины харааг эрхгүй татаж байлаа.
Монголын цэргийн төлөөлөгчдийн хөлөглөсөн суудлын тэрэг төмөр замын Наушка өртөөнд ирэхэд Зөвлөлт Оросын Дорнод Сибирийн улаан цэргийн хурандаа тосч уулзан Москвагийн галт тэрэгний тусгай тасалгаанд оруулав. Оюутан охин орон нутгийн галт тэрэгний тийз авах гэж яаран сандран гүйхдээ Бүх цэргийн жанжинд баяртай, баярлалаа гэж хэлж амжсангүй. Москвад уулзах байлгүй, намайг элчин сайдын яаманд очоорой гэж байсан, уулзах л юм байна гэж бодоод өөртөө буруу өгөлгүй чигээрээ явжээ.
Цэргийн тусгай галт тэрэгний тохилог тасалгаанд орсны дараа их бууны дарга:
-Заавал ийм хол явж хээрийн сургуульд оролцох ямар шаардлага байнаа гэхэд Бүх цэргийн жанжин :
-Би ч бас энэ талаар бодож л сууна. Дээд газрын заавартай л гэж надад илтгэсэн. Хугацаа нь тулчихсан гэж Чойбалсан л шавдуулсаар байгаад яаруу сандруухан л гарах шив.
-Сайдыг урьсан гэж би сонссон юм, Чойбалсан өөрөө явахгүй яасан юм бэ?
- Чи зөв л сонссон байна даа. Би эргэлзэж л байна, миний нэр байгаагүй юм. Гэтэл би явж байдаг. Чи бид хоёр тун сэрэмжтэй байхад илүүдэхгүй шүү. Буунд чинь сум бий биз! гэхэд их бууны дарга:
-Байлгүй яахав, би чинь таны хамгаалагч байхгүй юу гээд инээмсэглэхэд Бүх цэргийн жанжин:
-Би яах вэ? Өөрийгөө хамгаалах хэрэг гарч юун магад. Наушкад угтаж авдаг хурандаа дотоодыг хамгаалахын ажилтан. Анх уулзаад л надад битүү хар буусан. Хажуугийн тасалгаанд бага тушаалын дарга нар байх шиг. Дагуул, туршуул ч байж болно. Москвагийн заавраар хөдөлдөг энэ завхарсан байдлаас татагалзахыг буцаж очоод Улсын Бага хурал, Засгийн газраас албан ёсоор шаардах юм шүү. Чи юу гэж бодож байна, мөн үү? гэхэд их бууны дарга:
- Тун зөв шаардлага. Харин хүлээж авахгүй л болов уу! Оросууд манай дотоод хэрэгт дэндүү оролцдог боллоо, хэрээс хэтэрч байна гэв.
- Гадны хүн гадны сэтгэлээр л хандана. Мэдэхгүй, чадахгүй байлаа ч манайхан өөрсдөө завхруулж, өөрсддөө харь сэтгэлээр хандаж таарахгүй дээ, мөн үү? гэснээ Бүх цэргийн жанжин:
-Хоёулаа жаахан хажуулах уу? Цаг ч оройтож байна, зам ч урт шүү дээ гэлээ.
Нийслэлээс гарсан цагаас хойш цурамхийгээгүй  Бүх цэргийн жанжин, их бууны дарга хоёр тасалгааныхаа хаалгыг түгжиж бүхлээрээ хэвтэв. Сибирийн бөглүү моддын дундуур утаа баагиулан урагшилсан галт тэрэг нар туссан хойно Тайга өртөөн д ирж зогслоо. Хаалга тогшиход тун ч сэргэг өндийсөн их бууны дарга:
                -Жанжаан, босоорой! Хүн ирж байна гэв. Их бууны дарга босч, түгжээг мултлан хаалгыг хажуу тийш гүйлгэн татаж нээхэд:
                -Та хоёрыг өглөөний хоолонд урьж байна гэж Наушкад угтсан хурандаа хэллээ.
                -Галт тэрэгний зоогийн газрын тусгай тасалгаанд Бүх цэргийн жанжин, их бууны дарга хоёрын өөдөөс нөгөө хурандаа, бас нэг ахмад харж суугаад хамт хооллоцгоов. Нөөшилсөн загас, ногоотой шөлийг хундага архиар даруулсаны дараа их бууны даргыг өндийхөд оросын хурандаа:
                -Та жаахан суухгүй юу? гэв.
- Би одоохон гээд их бууны дарга босохдоо, та архи уугаарай гэж жанжиндаа хэлж амжаад тасалгаанаас гарахад араас нь хүн сүүтэгнэснийг хаалганы завсраар харж амжсан Бүх цэргийн жанжин тамхиа авах гэж халаас руугаа гараа явуулахдаа ташаан дахь бууныхаа гэрийг хоромхонд онгойлгов. Тамхиа асаагаад шүдэнзээ буцааж халааслахад өмнөөс нь харж суусан орос хурандаагийн гар буун дээрээ хүрч байгааг нүднийхээ булангаар хальт харсан Бүх цэргийн жанжин их бууныхаа даргыг эргэж ирэхгүй нь гэдгийг зөнгөөрөө мэдрэв. Өрсөх л хэрэгтэй. Хоёр хүн байдаг, хоёулангийнх нь гар буун дээрээсээ салдаггүй. Суугаа чигтээ л буудах нь дээр байх. Ядахдаа хаалга гүйцэд хаагдчихдаг байх гэж. Ухасхийгээд л нээхэд хоёр талд нь хүн отож байгаа даа, өрсөх л хэрэгтэй гэж бодсон Бүх цэргийн жанжин хүчлэн инээмсэглэж, тун ч тайвнаар өмнөх хундагатайг авч:
-Эрхэм нөхдийн эрүүл мэндийн төлөө! гэхэд өөдөөс нь харж суусан хоёр дуртай дургүйг хослуулан хундагатайгаа авч тулгав. Бүх цэргийн жанжинг солгой гараараа хундага өргөхийг өмнөх хоёр нь анзаарсангүй. Дахин олдохгүй энэ агшинг алдаж болохгүйг мэдэрсэн Бүх цэргийн жанжин хундагатайг удаан шимж өнөө хоёрын анхаарлыг өөртөө татахдаа гэрийг нь онгойлгон бэлтгэсэн буугаа алгуурхан баруун гараараа сугалж ширээн доогуур ахмадыг буудав. Тасхийх дуунаар цочиж хундагаа чулуудсан хурандааг буудаад хаалга нээхэд хоёр талын хонгилоос Бүх цэргийн жанжин руу зэрэг буудав. Эхний сум энгэр дэх цусан гавьяаных нь одонг онож ойхдоо цонх хагалав. Тэр цонхоор л үсрэе гэж бодсон тэр агшинд дараагийн сум ар нуруунд нь тусав. Өмнөх рүүгээ буудаж амжсан ч дахин нэг сум далыг нь хавсран цээжинд нь туслаа. Бүх цэргийн жанжин буугаа алдаж галт тэрэгний хагарсан цонхны бариулаас барьсан боловч хоёр өвдөг нь сөхрөв. Амьсгал хураахынхаа өмнөх агшинд Бүх цэргийн жанжин ээжийгээ санаж амжив. Цэрэгт явахаар мордоход ээж нь уйлж, сэтгэл нь гэгэлзэн байхад тайтгаруулах гэхдээ:
-Битгий уйл даа, та. Хүү чинь жанжин болоод ирнээ гэж хэлээд тэгш цагаан шүдээ яралзуулан идрийн золбоогоор гэгээ цацраан инээмсэглэхэд ээж нь:
-Юун жанжин манатай, мэнд л яваараай даа, хүү минь гээд нулимсаа арчиж зогссон ээжийнхээ дүрийг эцсийн удаа санаад Бүх цэргийн жанжин хүчлэн өндийх гэсэн боловч дахин нэг сум цээжинд нь туслаа. Дотор нь хэд хэдэн удаа буудалцаж цонх нь хагарсан галт тэрэгний эсрэг талын уурын зуухны нунтаг нүүрснээс түрдэг тэргээр зөөж яваад буун дуунаар цочин зогссон арав гаруй насны орос жаал энэхүү нууцлаг буудалцааны цорын ганц гэрч болон үлдэж буйгаа мэдэхгүй айх, гайхах хослуулах тэрхэн мөчид галт тэрэг зугуухан хөдөлж, бөглүү өртөөний анирыг хүр хархйисэн хүнд хахир дуугаараа цочоон цаашлан хөдөлжээ.
-Сибирийн бөглүү тайгын гүнд Бүх цэргийн жанжин галт тэргэнд буудалцан амиа алдасанаас хэдхэн цагийн өмнө Москвад хэвлэгдсэн “Правда“ сонины эхний нүүрэнд “БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Бүх цэргийн жанжин хоолны хордлогоор Тайга өртөө орчим нас барлаа“ гэсэн эмгэнэлийн мэдээ нийтлэгдэж, хоёр хоногийн дараа Бүх цэргийн жанжины чандарыг нутаг руу нь илгээжээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П. Батнайрамдалын “Усанбудагийн нулимс” өгүүллэгийн түүвэр номоос авав. УБ. 2011 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 92 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-002.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2802

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3666

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хавар
Хэмжээс: 600x508 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4930


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn