Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Б.Чинбат : Долоо хоногийн өдрүүд
Оруулсан admin on 2012-11-04 18:47:39 (4472 уншсан)

1.
Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсонор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагджээ.
Нас дөч хол гараад ирэхээр цаг хугацааг ч, аливаа юмыг үнэлэх нь ч хорин хэдтэй байснаас тэс өөр болдог ажээ.
Хорин хэдтэйд нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гариг бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр үйл явдалтай байсан санагдана. Даваад очоод бусад өдрүүдээс арай илүү овоорсон бичиг цааснуудаа эмхэлж, цэгцэлсээр байтал өдөр хурдан өнгөрдөгсөн. Мягмарт өмнөх өдрийн дутуугаа үргэлжлүүлэх, өөр шинэ юм хийнэ. Лхагвад л шинэ долоо хоногийн ажил жинхэнээсээ эхэлдэг мэдрэмж түүнд төрдөгсөн.
Лхагва, Пүрэв гариг бол жинхэнэ ажлын өдрүүд, тархи толгой ч жинхэнээсээ ажиллаж гардагсан. Баасан гариг бол хагас, бүтэн сайны угтал тул ингэс тэгэс гээд л өнгөрөх нь олон.
Найз нөхөд рүүгээ утасдаж, уулзаж учрах, хундага тулгах, эсвэл зуны цагт бол салхинд гарах, загасанд явах, намар бол самар, жимсэнд явах, өвлийн цагт бол чаргаар гулгах, мөсөн гулгуурын талбай дээр тэшүүрээр салхи татуулан гулгах зэргээр зугаатай өнгөрөөдөгсөн.
Гэтэл одоо нас дөчийн талд хүрэхээр цаг хугацааны мэдрэмжээ алдав уу, эсвэл нэг ажил мэргэжлээр хорин хэдэн жил ажиллаад ирэхээр амьдрал нь ч тэр, гэр бүлээ тэжээж, талхаа олж идэж байгаа ажил нь ч хүртэл нэг л сэтгэлд нь хүрэхээ байгаад байгааг тэр сая маш хурцаар мэдрэх болжээ.
Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням.
Ахиад л Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням байх атал.

Даваа гариг, тэгээд хагас ,бүтэн сайн өдөр
Даваа гариг, тэгээд хагас ,бүтэн сайн өдөр л гэсэн өдрүүд түүнд бий болсоор уджээ. Яг хэзээ тийм болсоныг тэр өөрөө ч үл мэднэ. Гуч хол гараад тэгэв үү, эсвэл дөч хүрээд тэгэв үү, бүү мэд.

2.
Тэр ажилаасаа уйдсаар уджээ. Хүн харахад ажилдаа өдөр бүр явсаар, урьдын адил ажилдаа дуртай хүн, ажилаа чамгүй сайн хийдэг ахлах мэргэжилтэн, удаа дараагийн ажил мэргэжлийн аварга цол гуншин ч бий. Энэ бол зөвхөн гаднаас харагдах нэг л тал нь юм.
Гэтэл дотоод сэтгэлд нь хуй салхи өдөр бүр үргэлж салхилаастай. Барагцаагаар сүүлийн тав, эсвэл сүүлийн гурван жил ч юм уу.
Өдөр бүр дотор нь байгаа хүнтэйгээ ярилцах, дотоод сэтгэлээ сонсохоор ажилаа өөрчилөө, амьдралаа өөрчлөөд үз, хорин хэдэн жил нэг ажил хийлээ, одоо болоо юм биш үү, өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар, эрх чөлөөтэй, өөрийнхөө дураараа ажиллаад үз, өдөр бүр өглөө ажилд яаран сандран гүйхгүй, дарга, цэрэг гэж дарамтгүй байх сайхан байна гэж хэлээд байх ажээ.

Гэтэл ажлынхан нь түүний талаар юу гэж ярьдаг нь түүнд бас бодогдоод, чи буруу юм хийх гэж байгаа юм биш үү гэж далдаас түүнд шивэгнэх шиг болно. Удаан жил, тогтвортой ажилласан, ажилдаа сайн, хүмүүстэй эвсэг, ойрын хэдэн жилд энэ байгууллагын дарга ч болох боломжтой, уржнан сайд манай ажлаар ирээд явахдаа ажлын тайланг нь үзээд энд байх хүн биш байна, манай л хүн байна гэж хэлсэн гэнэ лээ гээд ярьдаг нь түүнд бас бодогдоно.

3.
Өнөө өглөө ажилдаа ирэх замдаа Балданг тэр харсанаа эргэн саналаа. Балдан тэр хоёр арав гаруй жил нэг хэлтэст, тэр байтугай өөд өөдөөсөө харсан ширээнд суудаг байсан билээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, эхнэр нь хаяад явсаны дараа Балдан нэг хэсэг архи их уусаныг тэр сайн мэднэ. Өөрөө ч хань болон олон удаа архины бөглөө хамт мулталж суусан нь бас чамгүй олон. Гэхдээ мань хүн шиг архи ууж чадахгүйгээ ч тэр сайн мэдэж авсансан.

Тиймээ, таван жилийн өмнө гэнэт Балдан ажилаасаа гарах өргөдөлөө даргад өгөн сураггүй алга болсон нь саяхан мэт санагдана. Дараахан нь олон яриа л явж байсан санагдана, архинд ороод ажилаа хийдүүлээд аргагүй ажилаасаа гарсан л гэнэ, залуу эхнэр аваад хөдөө явсан л гэнэ, Америкт байдаг дүү нь ирээд аваад явсан л гэнэ, өвгөнтийн хөндийд очсон явж байхыг нь харсан л гэнэ, царай зүс гэж өвгөн шиг хүн болсон л гэнэ, энэ мэт олон яриа байсан бөгөөд тэгсгийгээд Балдан гэдэг хүн хамт ажиллаж байсаныг дурсахаа ч байсансан.

Харин тэр л Балданг үе үе дотроо их дурсдаг байсансан, хүнд хэт итгэмтгий, гэхдээ гэм хоргүй цайлган зан нь түүнд их үгүйлэгдэж байсан юм, гэхдээ тэрийгээ хамт ажилладаг хүмүүс нь мэдэх вий гэдгээс эмээдэгсэн. Балдан хүнд хэлэх гэсэн юмаа хэлчихдэг, хийхгүй гэсэн ажилаа бол дарга хий гэж байсан ч хийдэггүй байж билээ, манай ажлынхан тэгж чаддагт нь Балданд дотроо битүүхэн атаархаж явдаг байж билээ, одоо бол бүгд л нүүрэн дээрээ сайхан загнаад байгаа мөртлөө хүн бүгд бие биенээсээ айдаг цаг болчихсон ч юм уу, ямарч л байсан Балдан шиг тийм хүн байхгүй болчихсон санагдаад түүнд Балдан шиг хүн үгүйлэгдээд, нэг тиийм битүү харамсал төрөөд байх болжээ.

Хүн гэдэг амьтан ийм л хуурамч юм байх юм даа, байхад нь нүүрэн дээрээ бүгд л Балданг ажилдаа сайн, мундаг мэргэжилтэн гэдэг байсан, ажлаасаа гарсаны дараа нь Балдан шиг хэрэггүй, архинд толгойгоо мэдүүлсэн хүн байгаагүй болоод явчихсан, тэр өөрөө тэгээгүй ч хүмүүс тэгж хэлэлцгээж байхад хар цагаан дуугүй л байсанаа бодоод би ч тэр хүмүүсийн нэг адил хуурамч хүн юм гэж тэр бодож байгаагүй гэж үү, ядаж нэг ч удаа мань хүнийг өмгөөлж, хамгаалсан үг хэлж байгаагүй гэж бодон өөрийнхөө бодлоосоо тэр гэмшиж байсан нь олон.
4.
Балданг таван жилийн дараа харах үнэхээр сонин байлаа. Хамт ажиллаж байхад гонзгой цагаан царайтай, цэвэр цэмцгэр, хэр баргийн хүмүүс дүйж очихооргүй дэгжин залуу байж билээ. Үсээ гялалзтал тослоод, гутал нь ямагт нүүр харагдахаар гялтагнаж байдагсан.
Гэтэл өнөөдөр таван жилийн өмнөх гялалзсан шаавай Балдангаас адил юм огт олж харсангүй. Гэхдээ мань хүний ялимгүй наранд борлосон нүүрнээс үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун хүний жаргалтай шинж тодхон харагдаж байсаныг тэр мэдэрч билээ.
Өмссөн зүүсэн нь хөдөөгийн байрын хүний л хувцас, ажлын өмд, хүрэм, оросын хар бакалан гутал өмссөн, хаанаас нь ч харсан нэг тийм хөдөөний ажил хийж сурсан эрчүүд байдаг даа, яг л тэдний нэг.

Тэдний байрны өмнөх хүнсний дэлгүүрт сүү тушаадаг бололтой, хэдэн хоосон дөчийн хувин ачааны жижиг тэрэгний ачаан дээр тавиад, машиндаа суун, ухрахаар цонхоор толгойгоо гарган арагшаа харан байсан хүнийг тэр Балдан гэж харсан билээ. Тиймээ, тэр жолоочоо барьж байсан нөхөр бол яалтгүй хамт ажиллаж байсан Балдан мөөн.

Сарын өмнө авгай нь сүү авдаг байрны өмнөх хүнсний дэлгүүр сүү авчирч тушаадаг хүмүүсээ сольж байгаа, сольсоноос хойш овоо өтгөн элдэв юм холиогүй сайхан сүү авдаг боллоо гэж олзуурхан хэлж байсаныг ч эргэж саналаа.

Тэр өөрийгөө анх Балдантай гаднах байдалаа харьцуулж хараад өөрийгөө амьдралд өнгөтэй өөдтэй, сайн явж байгаа юм байна гэж бодсон боловч Балдангийн тэр царайнд нь тодроод байгаа амьдралдаа сэтгэл хангалуун хүний өнгө жавхааг бодоод би чинь аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун хүн мөн үү гэж бодоход дахин хүрчээ. Энэ бодол нь өглөө ажилдаа ирсэнээс хойш анх бодогдоод мартагдсан ч, одоо үдийн хоолны дараа дахиад л толгойд нь ороод ирээд ажил таран тартал огт салсангүй, харин ч улам ихээр бодогдох нь сонин.

Балданг тэр сайн мэднэ, юу бодож санаж байгаа нь ямагт нүүрэнд нь ил байдаг хүн. Уурлаж бухимдаж байна уу, эсвэл инээд хөөр болж байна уу, ямагт царайн дээр нь бичээстэй байдагсан. Тиймдээ ч Балдантай арваад жил хамт нэг дор ажиллахад амар байжээ.
Гэхдээ Балдан хэзээ ч өнөөдрийнх шиг тийм их аз жаргалтай байсаныг тэр мэдэхгүй юм. Балдан сайхан ажилтай, ажилдаа сайн, сайхан ч эхнэртэй, аз жаргалтай байсаныг тэр мэдэх хүний нэг.
Балдан яаж ийм аз жаргалтай ажилаа ч гэх юм уу, эсвэл амьдралаа ч гэх юм уу, эсвэл амьдрах газараа олж авсан юм бол гэж бодохоор тэр суудал дээрээ тухтай сууж чадахгүй, байн байн босон цонхны дэргэд очин хий дэмий санаа алдахаас цаашгүй болжээ.

Орой харихдаа байрны өмнөх хүнсний дэлгүүрийн худалдагчаас хаанаас сүү авчирч тушаадаг, сүүний тэрэгний жолооч Балданг таних уу гэж асууя гэж товлосондоо сэтгэл нь овоо онгойлоо.

5.
Гэнэт Балдантай уулзах хэрэг байна уу гэсэн ад ч юм уу, эз ч юм уу бодол ургаад ирлээ. Уулзлаа гээд юу өөрчлөгдөх юм, одооны амьдрал чинь хангалтгүй байна уу гэх доторхи хүн нь хэлнэ, ийм амьдралд хүссэн хүн бүхэн хүрдэггүй юм шүү гэх эхнэрийнх нь хэлдэг нь бодогдоно, гэтэл цаанаас нь доторхи хоёр дахь хүн нь яадаг юм вэ, алийн болгон өөрийгөө дотороо хуурч амьдрах юм, хүн нэг л амьдарна, үүнээс хойш чаддаг юм бол өөрийнхөө хүссэнээр амьдраад үз дээ гэж хэлнэ.

Хичнээн ч дуу хоолой дотроос нь, хажуугаас нь, өөр бас хаанаас ч юм вэ түүнд зориулж хэлээд байгаа юм бэ бүү мэд, сүүлдээ аль ч өөрийнх нь хүсэл, аль ч найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийнх нь юм, аль ч эхнэрийнх нь юм, аль ч дотоод хүнийх нь юм ялгахаа болих нь.

Тэр бас л өөртэйгээ зөрчилдөөд эхэллээ. Дотор нь олон хүмүүс дахиад л яриад л байлаа.
-Одоо тайван амгалан л амьдарч байна шүү дээ. Юу чамд дутаад байгаа юм, яарвал даарна шүү, энэ ажилаа хийж байгаад тэтгэвэртээ гарахаа бод, өндөр цалинтай юм чинь өндөр л тэтгэвэр тогтоолгоно шүү дээ. Одоо хорин жил ажиллахад тэтгэвэрт гарах нь байна шүү дээ.
-Хорин гурван жил нэг ажил хийлээ, үнэхээр энэ ажилаасаа залхаж байна. Өөр юу ч байсан хамаагүй, өөр л ажил хийвэл би аз жаргалтай болж чадна гэдгээ мэдэж байна.
-Тэгвэл чи хөдөө очоод мал маллаж чадах уу
- Бүү мэд. Хэлж мэдэхгүй байна.
- Чи одоо арваад хүн хариуцаж ажилддаг хүн. Ажилаа солиод хүний удирдлаган дор ажиллаж чадах уу
- Бүү мэд. Хэлж чадахгүй нь.
-За тэр ямар ажил хийхээ ч сонгоогүй байж, ажилаа өөрчилнө энэ тэр гэж ярихаа больж үз.

-Хүмүүс юу ч гэж бодож, хүсэж мөрөөдөж болно. Амьдрал гэдэг чинь хүссэнээр бид нарыг амьдруулдаггүй юм. Энэ боль амьдралын хатуу хууль.

Төгсгөл.

Тэр өрөөнийхөө түлхүүрийг жижүүрт өгөөд гарлаа. Цаг оройн 7.15 болжээ. Тэр хэзээч ингэж оройтдоггүйсэн.

Тэр Балданг ямар ч байсан олж уулзана гэж шийдлээ. Дараа нь юу ч болсон ч хамаагүй гэж бодлоо. Нэгэнт бодолоо олчихсон болохоор сэтгэл нь хөнгөрөөд явчихыг мэдэрлээ. Дуу аяндаа аманд нь орж ирээд гэрийн зүг, үгүй ээ, яг үнэндээ тэдний байрны өмнөх хүнсний дэлгүүрийн зүг алхлаа.

Б. Чинбат.
2012 оны 11 дүгээр сар 4.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 393 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-081.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4189

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-253.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3678

Өвөрхангай
ubr-006.JPG
Хэмжээс: 1280x960 612k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3879


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn