Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Үдэш
Оруулсан admin on 2012-04-07 22:33:09 (5055 уншсан)

 Аргалын уулын арын хөндлөн жалганы эхэн дээр байх хот айлын гаднаас цагаан тоос манаран хөөрч оройн ягаан гэгээн доогуур бүдгэрэн бүдгэрсээр замхарч одов.Тавь гаруй насны авгай гэрийнхээ гадна бүртэлзэн ямар нэгэн зүйлсийг бөөгнүүлж хормойлон баруун талдаа байх хуучин модон тэрэгний тэвшнээ аваачиж тавив.

...За байз...өнөөдөр миний муу хүү ирэхгүй нь юм болов уу.Орой шөнөдөөд Цагаан хөтлөөр давж ирэхдээ айж цочих вий дээ хэмээн бодох зуураа  зүүн тийшээ санаа алдан харснаа гэр рүүгээ оров.Гарч орон өдрөөс хойш холхисон тэрээр хол саахалтаас чимээ анирдан хүүгээ хүлээж байж сууж цөхнө.Олон оныг Аргалын уулынхаа энгэр бэл,ар хормойгоор нүүж суун нутаглаж ирсэн Цэвэл энэ хавийнхаа ургамал,чулууг андаж эндэхгүйхэн.Ямартаа л Аргалын уулын “савдаг”,уулын мухрын улаан дээлтэй “буг” гэж байх вэ дээ.Аргалын уулын ганц бие “улаан дээлт буг” цагтаа ажил төрлөөрөө хэний ч дор орохооргүй,хэлтэй амтай,цог золбоотойхон ёстой л “заримдаг” нэгэнд нь гэрэлтэй шар нарнаар гэгээ бариад ч хүршгүй,барьшгүй зэрэглээ мэт “ороо” цовоо хүүхэн байсан даа.

 Цагийн эрхээр өтөлж яваа ч ганц биеэр хорвоог туулна гэдэг нүцгэн гараараа буцлам цайг самрахтай адил буюу.Хөдөөх хөх алсдаа бүсгүй богино жолоотон юухан дээр ч мөч дутан цөхрөх ч “...би ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ...” хэмээн сэтгэлийн тэн,чагтага чангалан өглөөг өглөөд,оройг оройд бодон амьдарсаар л,амь зуухын төлөө зүтгэнэ.Цэвэл залуудаа яралзсан цагаан шүдтэй,очитсон давхраатай алаг нүдтэй хөдөөний тэр дусмаа говийн хүн гэхэд хөрслөгч торгомсог бор цэвэрхэн царайтай холхи холдоо гол шиг “гоё” бие цогцос цогцолсон ээрэм талын “дагинын үзэсгэлэнт” байлаа.Нүдтэй болгоны нүд унагалан сэтгэлийнх нь чандыг хөвсөлзүүлэхийг “охин хонгор” явахдаа юуны анзаарах вэ дээ.Дандийн ганц охин ч “арилгасан сонгино шиг сайхан хүүхэн” болжээ гэхээр “ичмээр ч”,цээжний энэтээ омгорхолын оч гялсхийхийг хэн анзаарах билээ.Орчлонгийн сайхан хүүхнүүд сайхнаа өөрөө мэдрэхээрээ зовж эхэлдэг гэдэг дээ.

     Цэвэл толгой дээрх эрээн алчуураа засаж боогоод эргэнэг дээрээ хүүдээ тавьж орхисон аягатай хоолыг маарлиар бүтээгээд хоймор өөдөө гарч гүнгэрваатай бурхны өмнөх зулаа бадраан амандаа маань гүвэрнэ.

...байз,байз... чимээ гарав уу даа...амьсгалаа түгжиж нэлээдхэн азнаснаа тэсгэлгүй гэрээсээ гарч чимээ гарсан зүгээд нүдээ нухчин гайгүй сайн нягтлан хараачлав.Нүд ч бүргэдийн хурц хараатай байсан даа.Ойрын хэдэн жилээс тэвнийн сүвэгч ч харахаа болиод байгаа.Чих бол сонор шүү.Шөнө хоньд хэвтэртээ яраглаад тухгүй хонох,өвлийн шуурга исгэрсэн хүйтэн шөнө хонь хургалахыг алдалгүй гарч нялх хургыг авах юу ч биш.Зэлүүд буйдад олон жил ганцаараа байсаар сурчихсан болохоор тэр ч юм уу.

     Сургуульд сурч байсан,нэг хонхорынхон тэр тусмаа үеийнхэн нь Цэвэлд жигтэйхэн саймшуу.Түүнд нь өөрөө хачин дуртай.Олны хөлөөс хол уулын мухар сахиж суудаг болохоор хүний мөрөөс болох нь арга ч үгүй л байлгүй дээ.Нутгийнхан  хэрэгт хэрээсээ дуртай зарим, хүүгийн  багад эцэг нь хэн болохыг асууж шалгааж,зарим нь туниж гоморхож,зарим нь загнаж аашлах ч цагийн эрхээр сонжоо ч зан нь мухардаж мартах шахуу болсон доо.Миний хүү чинь нэртэй хүний зүстэй хүү шүү гэж дотроо бардам бодовч нэг л сэтгэл дутуу.Энэ яваа насанд заяасан ганц үрээ хүний дайтай хүн болгоно хэмээн бүсээ чангалж,шүдээ зуун,халууныг халуун,хүйтнийг хүйтэн гэж ялархалгүй,гэрт орж эм,гадаа гарч эр болсоор ёстой л нөгөө “таван амтай” гэгчээр зүтгэж эрийн цээнд хүргэсэн.

     Цэвэл багадаа ээжээсээ өнчирч аавтайгаа хоёул Аргалын ууландаа уйлсан,инээсэн,зовсон,зүдэрсэн бас жаргасан даа зөндөө жаргасан тэрээр жаргалыг огтоос чамлаагүй билээ.Бүсгүй дорой хэмээн амьдралын бурангуйд борви бохирон бууж өгөөгүй хатан зоригтон.Хүүгээ өсөж торнихын хирээр амьдралын учир утгыг ойлгож,эхээсээ унтаж хоцорсон нялх янзага,өд сөд нь ургах яагаа ч үгүй шархан амтай бяцхан ангаахайг хаврын хүйтэн хавсрага,зуны хурц халуун нарнаас өмөөрөн өмгөөлөх “хайр”-ын сэтгэл төрнө.

     Хүү нь эрийн цээнд хүрлээ.Эгээ л Цэвэлийн бага залуугийн “эрэгтэй” дүр.Сайн ч хүү сайхан ч залуу болж байна хэмээн хол ойрынхон шагшицгаахад Цэвэл баяртай ч,”түй түй цагаан хэл ам хүрэх вий” хэмээн сэм өвөр зуураа жандаглана.

     Цэргийн зарлан дуудах хуудас авсныхаа орой гэртээ хоёулхнаа хирнээ хүү нь хоймор өөдөө нэг,тооно өөдөө нэг харснаа аяс намдуу дуугаар “ээжээ би аавдаа очиж үнсүүлчихээд дорхноо хүрээд ирнээ...” хэмээн хэлээд  хойморын авдраас наадамд өмсдөг дээл,бус малгайгаа гаргаад шр...шурхийлгэн чимээ гарган яах ийхийн завгүй хувцасаа сольж өмсөөд гэрээсээ гарах хүртэл Цэвэлийн ой ухаанд юу ч орсонгүй зуухныхаа аманд хөлөө хагас нугалан суусаар.Гадаа уяан дээр саран дэвсгэртэй зуузай тамгатай өндөр хүрэн халзан үрээ саяхан адуунаас барьж ирсээр дүүхэлзэн буйг хүү нь цулбуурдан авч уяанаас хөтлөн гаргаад жийжүүтэй ган дөрөө ханхийлгэн нанжин гахай гөлөмтэй,арван цагаантай дунд гарын эмээлээр эмээллэж байгааг Цэвэл харсан хараагүй ч мэдэх.Гэнэт ухасхийн босож хоймрын авдарнаасаа хадаг гарган өөрийнхөө унтдаг орны гудасны толгой талыг сөхөж гялгар капрон алчуурт боосон урт булигаар түрүүвч дэлгэн нээж улаан халзан аравтуудаас нэлээд хэдийг авч хадганд ороон барьсаар гарч гэрийнхээ баруун талаар тойрч уяа руугаа,хүү рүүгээ шаламгайлан алхлаа.

     Оройн шингэж буй нарны туяа нүүрний нь ширхэг бүрээс цацарч харагдах хүүгээ харахаар  цэл залуухан үеэ,анхны хайр,амьдралын харгуйд бүдгэрч одсон сайхан дурсамжууд нь сэргэж тархи зүрхэнд нь “хайр” зэрэг ивлэж,хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ.

     ...Миний хүү өнөөдөр Жаажаа дээрээ хоночихоод маргааш өглөө очоорой.Аавдаа үүнийг барьж золгоорой.Ижийдээ арагшаа санаа зоволтгүй ээ.Орой үдэш унаа уншаа мэдээрэй... хэмээн захихад...ээ ээж минь хүү нь маргааш орой л давхиад ирнэ шүү дээ...хэмээн залуухан цээл хоолойгоор эхийгээ өрөвдсөн өнгөөр хэлэхэд нь, Дугарын хамгийн сүүлд уулзахдаа хэлсэн үгстэй зэрэгцүүлэн сонсох шиг.Ингэж Цэвэл уржигдар орой уяан дээрээ зогсон үлдэхдээ ихийг бодсон.

     Цэвэл аавыгаа хөдөөлүүлснээс хойш жилийн дараа Баттүшиг нэртэй хөөрхөн мантгар цагаан хүүтэй болоод сумын хүн эмнэлгийн тэргээр хүргүүлэн гэртээ ирж байсан нь дөнгөж өчигдөрхөн мэт.Ганцаар торойн хөдөөх хөх алсдаа гундуу явсан эхдээ Баттүшиг хүү гэгээн өдрийн гэрэл,чимэг баяр болж ирсэн билээ.

     Ганц ганц гэсээр байхад ганц хүн айл болохгүй,ганц цучил түлээ болохгүй ээ.

    Цэвэл тэртээх он онуудын тоосыг сөхөн нэхэн бодохуй...Дугарыг айлгаад л яваад өглөө.Маргааш эргээд л ирнэ гэж бодсон.Нойроо хугаслан шөнийн намхан тэнгэр дор алсын чимээ,хазаарын амгайн дуу сонсож мөн ч удаан хүлээсэн дээ.Их харсаан...Томоогүйтэн цаашлуулж байсан даа одоо ч Цэвэл харамсдаг.Цэвэл ч тэр,Дугар ч тэр хүүхдээрээ байж дээ.Хэлтрүүлж өршөөх сэтгэлийн хайрын нүд нь сохорчихсон байсан юм даг уу даа.

     Баян Бавуудайн охинтой  сууж гэнээ...найр хийгээд хавтгай...сургийн сургууд Цэвэлийн үйлтэй чихэнд сонсогдсоор...гэсэн ч горьдлого тасрахгүй... нэг хүрээд ирээсэй... мөн их харсаан,их ч горьдсон.

     Цэвэл хүүтэйгээ нутгийн нуруулаг хөгшдийг даган тууврын талд хэдэн жил яваад ирэхэд Дугарынх ихэр охидтой болжээ... хамгийн өөдтэй энэ сураг Цэвэлийн чихийг мялааж голыг харлуулан горьдлогыг нь таслаж орхижээ.Гэсэн ч Цэвэл ...нэг ирэх байгаа ... харсаар л...

     Эхэндээ бээлийн чинээ ганц нялх хүүтэйгээ оровч гаравч ганцаардаж өөрийн эрхгүй Дугарт гоморховч цагийн эрхээр элэн элсээр Цэвэлийн сэтгэл зөөлөрч уясаад мартагнана.Дугарын талаар базаахгүй сургийн үзүүрт л өөрийгөө буруутгаж...яах гэж би түүнийгээ цаашлуулж тоглов доо.Тоглоом тоотой нь дээрээ ...ганцаардлаасаа илүүтэй шархирна.Одоо Дугартаа баярлах болсоон.

      Залуухан халуун цочмог ч байж дээ.Хүүгээ би яагаад аавгүй юм бэ гээд байхаар нь...ааваар чи яах гээ вэ? Чи юугаар дутаад байна.Өлсөөд байна уу,цангаад байна уу.Чамд эхээс чинь өөр хэн ч байхгүй хэмээн хангинаж дөнгөж 13 хан настай хүүгээ нүдийг нь бүлцийтэл уйлуулаад байхдаа...тэнэг эм өөрийхөө саваагүйгээс болж энэ нялх амьтныг өнчрүүлчихээд хажуудаа байгаад нь баярлах ёстой байж ад үзсэн шиг аашилж загнаж гэнэ “ёстой уулын мухрын “буг” нэрэндээ таарсан “хог” хэмээн өөрийгөө түмэнтээ зүхэж араг үүрээд гэрээсээ холдон яваад мэдээ орсноосоо хойш уйлаагүйгээ “Төхөм”-ийн цагаан дэрсэн дунд суугаад хэдэн бор тогорууг үргэж нистэл хашгиран уйлж билээ.Энэ явдлаас хойш Цэвэл зараа өвөртөлсөн шиг хичнээн жил зовох ч билээ дээ.Миний хүү чинь аавдаа очих нь зөвөө зөв...

    Хүний амьдралаа гэж...Мөн ч ээдрээ гогцоотой будлиан үймээн шуугиантайхан даа.Хүсээд хүлээгээд байгааг нь хясаад,холдуулаад,аашилж аяглаад байхаар аргадаж наалдаад байдаг....Мэдэхгүй юм даа...таашгүй...дотор хүн нь дуу алдахад...барьж зогссон шанагтай сүүгээ эрэгнэгийнхээ өмнө алдаад асгаж орхив....Ээ элий халаг гэж...хайран сүү.Өнөөх чинь ганцаараа байж сураагүй юм шиг яагаад байгаа “олиг” вэ? хэмээн өөртэйгээ ярьсаар...

     Хүн амьдрахаасаа амин зуулга.амжиргаагаа гэдэг шиг Цэвэлд санагдана.Цэвэлийг залуу,сайхан байхад хормойдон дагаж эргэлдэж,эргүүлэх амьтан хүн хаа мундсан гээ.Тэр нэгэнд нь ч нүүр тал өгсөнгүй, түүний хүүгийнхээ өмнө авч үлдсэн “нэр төр”  нь тэр.Хүүгээ “хойд эцгийн гар харуулж” яах ч билээ.Бас Дугарт гомдсон гоморхол ер эдгэж аниж өгөхгүй зүрхний нь гүнд шигдээтэй.Цэвэлийн амьдралын хамгийн хатуу хэцүү юм нь “олны хэл ам,бусдын атаа жөтөө,хардлага сэрдлэгэ “ л байлаа даа.Ганцаар амьдрахуйн араас зүтгэж явахад олны хэл амны салхи гэдэг “бууны сум” шиг.Тэдний бодож байгаа шиг Цэвэл ичгүүр сонжуургүй байж үзээгүй тийм байх эрх ч үгүй хэмээн өөрөө өөрийгөө “сэтгэлийн тамын шоронд” хорьж орхисон.Аймгийн сонины сурвалжлагч залуу,малын их эмч гээд Цэвэлийг татаж чангаагаагүй танагтай эр сүвтэн түүний ойр орчинд үгүй шахам.Нэг л хатуу хана хэрэм бүхнийг таслан зогсоогоод л... байсан...

    Хүнд идэж ууж,эдэлж хэрэглэхээс өөр хэрэглээ хэрэгцээ байдаг гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг чандлан хорьсоор байтал бие мах бодь нь ч дассан бололтой.

     Гадаа уяан дээр ган амгайн дуу хадаалж “хоолой засах нь” ...миний хүү,хүү минь ирж байгаа юм байна.Асгарсан сүүнээсээ духандаа хүргэн залбирч,маань гүвтнээд, хөөрүүлж буй сүүнээсээ нэмж сэлбээд уул хангайдаа дээжээ өргөхөөр хүүгээ угтан гарлаа.

                                                                 2012 он УБ хот          М.Цом



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 366 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-041.JPG
Хэмжээс: 600x240 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5620

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4455


erd-029.JPG
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4052


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn