Булбарай цагаан гарын чинь атгаж
Борхон хөөрхөн царайг чинь ширтэж
Усгал хоёр нүдний чинь ирмэлт
Усан тэлмэн жороо үзэгдэнэ.
Гал шиа дүрэлзсэн дулалаас би
Ганцаараа эзэмших хүсэл буцална.
Өөр хүнд амтыг нь өгчих юм шиг
Уруулыг чинь илэх салхинд атаархана.
Сормослог нүдэнд чинь мөнх олзлогдож
Согоо биеийн чинь өмнө сөхөрнө.
Бахдаж баршгүй ноолиа чамайг
Байгаль-эх заяасанд биширнэ.
Хээрийн салхи шиг эмнэг биеэ
Өөрийн минь өвөрт өгвөл баярлана.
Сарны доорх уудам хорвоод
Саатан амьдрах хүсэл дүрэлзэнэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-097.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5286
zam-098.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4133
Гүн аниргүйд Хэмжээс: 600x469 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4935
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: