Чамаас өөр хэн ч намайг Тийм ихээр зовоож байгаагүй Чамаас өөр хэнийг ч би Тийм удаанаар хүлээж байгаагүй Өөр хэн ч намайг Чам шиг өвтгөж байгаагүй Өөр хэнийг ч би Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг Гал шиг, салхи шиг чи минь.
Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг Чи л ганцаараа бусад шиг байдаг Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай Хамгаас бүдүүлэг гэвч Хамгаас эрхэмсэг чи минь Би чамайг тэвчиж чаддаггүй Би чамайг л тэвчиж чаддаг Би чамаас залхдаг Би чамаас залхдаггүй Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг Хэн ч намайг чам шиг галзууруулдаггүй Хэн ч намайг чам шиг тайтгаруулдаггүй Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй Хэн ч надруу чам шиг ирээгүй Өөр хэний ч биш чиний дэргэд би Өөрөөрөө байж чаддаг
Ус шиг, цас шиг, мөс шиг Гал шиг, салхи шиг чи минь...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-187.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3799
Халх эхнэр Хэмжээс: 537x600 170k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5973
Түрлэг Хэмжээс: 600x257 70k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4178
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: