Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : Авилга
Оруулсан admin on 2011-11-23 16:45:14 (3939 уншсан)

                                                                                     \Өгүүллэг\ 

Хаврын сүүл сар мушгих үеэр оюутнууд жилийн эцсийн шалгалтаа өгөх гээд хонь хурга нийлэлдэх мэт дээр дооргүй л бужигнацгаана. Энэ үед гурван жил тасралтгүй ангийн дарга хийсэн Даш ангийнхаа хэдэн оюутны сурлагын дэвтрийг бариад “Эдийн засгийн онол” хичээл заадаг Билэгт багшийн өрөөний үүдэнд ээлжээ хүлээн зогсоно. Дашийн дэргэд ангиасаа арай илүү дотно үерхдэг найз Болдоо нь түүнийг царайчлах мэт зогсох бөгөөд :

 -  Дашаа, чи эхний ээлжинд найзынхаа дүнг л засуулдаг юм шүү, Билэгт багш надад их дургүй юм шиг ээ гэж нүд амаа эргэлдүүлэн тал засна. Даш угийн багш нартай хэл амаа хурдан ололцоод сурчихсан учир, ганц найзынхаа дүнг засуулах нь гарны өргөс авахтай л адилхан мэт санагдаж :

- За болох байлгүй дээ, харин орой ажил тарахаар багшийг жаахан уулгаж идүүлэхэд мөнгө нэмэрлэхээ мартав даа гэж хэзээний дүнг нь засчихсан мэт даналзав. Болдоо мөн адил дүнгээ засуулчихсан юм шиг догдолж :

-  Тэгэлгүй яах вэ, хэд хэрэгтэй юм гэж хэтэвчээ тэмтрэхэд Даш :

- Чи түр байж бай, би дүнг чинь засуулаагүй байна, чи ер нь их арчаагүй юм аа, ангиасаа ганцаараа F авч байдаг гэж амандаа шогширно. Удалгүй Даш багшийн өрөөний хаалгыг соёлтой нь аргагүй тогшиж ороод :

-  Сайн байна уу багшаа, ажил сайн биз дээ гэхэд Билэгт багш :

- Та нарын ачаар сайн л байна гэж жаахан жуумалзаад алив гэж Дашаас сурлагын дэвтрүүдийг нь авч нэг бүрчлэн үзсэнээ :

- Энэ Болдын дүнг би засаж чадахгүй шүү, хичээлдээ ч суудаггүй энэ нөхрийн дүнг иймэрхүү байдлаар засаад байвал бусад нь яах болж байна гэхэд Даш толгойгоо илээд :

- Үгүй ээ багшаа, Болдоогийн эмээгийнх нь бие муудаад гэхэд Билэгт багш яриаг нь тасдаж :

- За боль Даш минь наад арга чинь бүр хоцрогдчихсон шүү дээ , би чамайг гээд л ангийн чинь гайгүй оюутнуудын дүнг засаж өгдөг юм, тэрнээс биш Болдоо шиг ийм илэрхий муу оюутны дүнг засаж чадахгүй гэсэнд Даш их л чухал зүйл хэлэх гэж буй мэт Билэгт багшийн ширээнд ойртон очиж тохойлдоод :

- Багшаа, Болдоо миний сайн найз байгаа юм аа, та ганц удаа намайг бодоод засчих л даа тэгэх үү гэхэд Билэгт багш жаахан тээнэгэлзсэнээ :

- Тэгвэл чи өөрийг нь оруулчих, нүүр нүүрээ харахгүй засаад өгчихвөл цаадах чинь миний хичээлд бүр суухаа больчихно гэхэд :

- За тэгье багшаа, би Болдоог өөрийг нь оруулчихъя гээд гарах гэснээ зог тусаж, багшаа орой ажлыг тань тарахаар нөгөө зоогийн газартаа уулзана шүү гэхэд Билэгт багш үл мэдэг толгой дохиод хоцров. Даш багшийнхаа хаалгыг гаднаас нь зөөлхөн хаах зуураа Болдоог ор гэж толгой дохиход :

- Би орох юм уу, чи оруулахгүйгээр янзалчихгүй яасан юм гэж шивнэн хэлэхэд Даш Болдоог хүзүүдэж өөртөө татаад :

- Найз нь ярьчихсан, чи орж царайгаа харуулчихаад л гараад ир гэсэнд Болдоо хэсэг бодлогоширон зогссоноо чимээгүйхэн хаалга онгойлгон орлоо. Түүний орж ирэхийг Билэгт багш анзааралгүй суусанд Болдоо худлаа хий ханиалгаад :

-  Сайн байна уу багшаа гэхэд :

- Сайн, харин чи сайн уу, харагдаж үзэгддэггүй хүн өнөөдөр ямар хэргээр манай өрөөгөөр зочилж явна даа гэж Билэгт багш Болдоог жаахан ёжилсон байртай хэлэхэд :

- Харин эмээгийн бие муудаад хөдөө явчихаад ирсэн юм, би таны хичээл дээр дүн тааруу гарчихаад гэж Болдоо ээрч мууран хэлээд толгойгоо илж зогссонд :

- Тааруу гарсан гэнэ шүү, F гарчихаад гэснээ түүний нүдрүү хэсэг ширтээд, ангиас чинь яаж ганцхан чамайг F гаргах вэ? аргалж байгаад л D тавихаас гэв. Энэ үед Болдоо D л авч байвал боллоо гэсэн шиг инээмсэглэл тодруулан зогслоо. Билэгт багш ширээний нүднээс утсаа гаргаж хэн нэгэн рүү залгаснаа :

- Утасны нэгж дуусчихсан байна шүү дээ гэж амандаа аяархан үглээд алив Болдоо чи гараад нэгж зардаг газраас багшийнхаа дугаар руу 10000 нэгж шилжүүлчих гэсэнд Болдоо тэгье тэгье гэсэн шиг толгойгоо дохиод :

- Багшаа таны дугаар хэд билээ гэхэд Билэгт багш ширээний нүднээс цаас гаргаж утасныхаа дугаарыг бичээд Болдоод өгөв. Билэгт багш нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулан :

- Энэ миний дугаар, за хурдан явуулаарай гэсэнд Болдоо цаасыг шүүрэн авч гарах гэснээ үүдэнд зог тусаж :

- Багшаа нэгжнийхээ мөнгийг өгөх үү гээд хэнэг ч үгүй зогссонд Билэгт багшийн дөлгөөн царайд гэнэт л ууртай ширүүн төрх тодорч ирээд :

- Чиний дүнг ерөөсөө засахаа болилоо, чи гарч үз гэж мал, амьтан хөөж байгаа мэт уцаарлахад Болдоо учрыг үл ойлгосон шинжтэй :

- Багшаа яасан бэ? та миний дүнг засна гэсэн ш дээ гээд хэлж дуусаагүй байтал Билэгт багш :

- Одоо тэгвэл засахаа больчихлоо гэж байна, чи бушуухан гарч үз гэж бүр ихээр ундууцав. Болдоо багшийнхаа ууртай царайнаас дөлсөн бололтой тэр даруй гарч одов. Үүднээс холгүй суух Дашийн дэргэд Болдоо очиж суугаад :

- Чиний ярьчихсан гээд байсан хаана байна, хөөгдөж туугдаад л гарч ирлээ гэхэд Даш ихэд гайхсан байртай :

- Би уг нь багшид хэлсэн ш дээ, чамайг өөрийг нь оруулчих засаад өгье гэсэн шүү дээ :

- Эхлээд орсон чинь засаад өгье гээд сүрхий байсан юм, тэгээд багшийнхаа утасруу нэгж явуулчих гэхээр нь тэгье гээд гарахдаа нэгжнийхээ мөнгийг гээд хэлсэн чинь л бөөн уур болоод л гар, яв гээд хөөж туугаад унасан гэхэд Даш сая л учрыг ойлгосон бололтой пис хийтэл инээд алдаад :

- Тэнэг ээ, чи тэр нэгжийг нь өөрөөсөө мөнгө гаргаад авах байсан юм, багш чамд сайхан боломж олгож байхад өөрөөс нь мөнгө нэхэж байдаг гэж хэлээд инээдээ арай ядан барив. Болдоо сая л учрыг ойлгосон бололтой :

- Тийм л байсан юм бол нэгж аваад өгчих гээд л хэлчихгүй дээ гэж халаглахад Даш яриаг нь таслаад :

- Юу гэж Билэгт багш чамаас нэгжний мөнгө гуйх вэ дээ, чи чимээгүйхэн гараад л утсанд нь нэгж хийх байтал нэгжнийх нь мөнгийг нэхэж байдаг гээд толгой сэгсрэв. Одоо чи хурдан гараад утсанд нь хэлсэн нэгжийг нь хийчих, би л орж аргалахаас гэснээ Болдоогийн нуруун дээр хүчтэй гэгч нь алгадаад :

- Одоо чинь авилгалгүй юм гэж үгүй болсон шүү дээ, өгч авалцах нь хүртэл их нарийн болсныг чи сая өөрийн биеэр үзлээ гээд Даш Билэгт багшийн өрөөний зүг алхлаа.

By : А.Алтанхундага



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-090.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2326


flo-012.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2618

Х.Төгсөө Зотон, тос 80x100
Гүн аниргүйд
Хэмжээс: 600x469 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3422


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn