Ургаж хагдардаг цэцэгстэй бид даанч ижил Үерлэж ширгэдэг голтой бид дэндүү адил Угтаа бид байгалиасаа төрөөд Унаж эцэст нь байгальдаа л уусдаг байна Өдөлж гүйцээд шувуу тэнгэртээ дэвдэг Өтөлж дуусаад бид хорвоогоос хальдаг Илжирч зөөлрөөд модод хөрсөндөө шингэдэг Итгэж дуусаад бид зүрхэндээ бөхдөг байна Урилгагүй ирээд урилгагүй буцдаг Уудам хорвоогийн эс нь болж Унтаж сэрэхийн утсан дэнсэн дээр Уруудаж өгссөөр насаа элээдэг байна Тэмцэл ялагдлын олсон гүүрэн дээр Тэмжцэж ядан бид савлахдаа Тэнгэрт тулж эсвэл газарт унасаар Түр зуурын амьдралаас хагацаж оддог байна Бороо орж л байг Бодлыг чинь услаад чи ухаан сууна Зөрөг замыг далдалсан навчис Цагаа болохоор хийсээд л явчихна Бид усны дуслууд Бид нэгдвэл далай болж, бид бутарвал ууршиж дэгдэнэ Бид Модны навчис Бид дэлгэрвэл ой болж, бид ганцаардвал тасарч гандана
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-001.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3901
art_07.jpg Хэмжээс: 600x605 140k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4166
YolHad_05.JPG Хэмжээс: 700x932 234k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4308
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: