Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: Стефан Цвейг : Танихгүйн эмэгтэйн захидал 2
Оруулсан admin on 2011-08-17 21:58:16 (5460 уншсан)

Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож "Би эндээ байх уу?" гэж арай ядан асуухад ээж минь "Үгүй ээ. Бид Инсбург руу нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ" гэлээ.

Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан. Би муурч унаснаа сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна.

Тэгээд би нууцаа задалж хэрхэвч болохгүй байсан болохоор намайг тэнэг зөрүүд зан гаргаж байна гэж бодоцгоосон биз. Тэгээд надтай ярих хүнгүй болж, юм болгоныг надаас далдуур хийж, намайг сургуульдаа явсан хойгуур нүүхээр юмаа төхөөрч, сургуулиасаа буцаж ирэхэд минь нэг юм худалдчихсан, нэг юм алга болчихсон байдаг байлаа. Миний нүдний өмнө өрөө тасалгаа минь хоосорч, түүнтэй хамт амьдрал минь сарнин эвдэрч байлаа.

Нэг өдөр сургуулиас ирэхэд гэрийн хэрэгсэл хогшлыг маань хүн аваад явчихжээ. Хов хоосон өрөөнд ачиж явуулахад бэлтгэсэн хэдэн авдар, ээж бид хоёрын эвхмэл ор үлджээ. Бид сүүлчийн ганц шөнийг өнгөрөөж, өглөө нь Инсбург тийш явах ёстой болсон байв. Би тэр сүүлчин өдөр чамаас хол амьдарч чадахгүйгээ гүйцэд тодорхой ойлгож, намайг аврах хүн ганц чи гэж бодсоон.

Би чухам юу бодож байсан, цөхрөнгөө барсан тэр үедээ би ухаалаг зөв шийдсэн эсэхээ хэзээ ч мэдэхгүй юм. Харин ээжийгээ гараад явмагц би сургуулийнхаа хувцастай чигээрээ танайх руу гүйж очлоо. Үгүй. Үнэндээ би өөрөө очоогүй, харин ямар нэг далдын хүч намайг чиний хаалганы дэргэд түлхэн аваачихад хоёр хөл минь хөшиж хамаг бие дагжин чичирч байв. Би чухам яах гэснээ өөрөө ч сайн мэдэхгүй, би чиний хөлд сөхрөн унаж намайг боол, шивэгчин болгоод ч атугай гэртээ аваад үлдээч гэж сөхрөн гуйхад бэлэн байсаан. Арван тавхан настай охины хийрхүү занг чи шоолон элэглэх болов уу даа.

Гэвч хонгор минь ээ, үүдний чинь хүйтэн шалан дээр яаж айн дагжиж, зогсож байсныг минь чи мэддэгсэн бол шоолохгүйсэн биз дээ. Чухам яахаа шийдэж ядан үүдэнд чинь зогссон тэр хэсэгхэн хугацаа надад бүхэл бүтэн үе өнгөрөх шиг санагдсан. Тэгээд нууц далдын ямар нэг хүний эрхээр чичирч салгалсан гараараа өөрийн эрхгүй чиний хаалганы хонхыг дартал хонх огцомхон жингэнээд чимээгүй болсон нь одоо ч чихэнд дуулдах шиг болж байна.

Тэгээд чамайг хаалгаа тайлж өгөхөөр ирж явна уу, үгүй юу гэж сэтгэл түгшин чагнаж байхад цус минь гүйхээ болиод зүрхний минь цохилт зогсох шиг санагдаж билээ.

Гэвч чи гарч ирсэнгүй. Хэн ч гарч ирсэнгүй. Чи лав гэртээ байгаагүй. Иогани хоршооноос юм авахаар явсан байсан биз. Тэгээд би эмх замбараагаа алдаж, хоосорсон өрөө рүүгээ салганан очоод баглаатай юман дээрээ тэгнэн унахад, хонхны чинь дуу чихэнд хадаастай үлдсэн юм.

Дөрөвхөн алхам ингэж явахдаа би гүн хунгар дундуур хэдэн цаг явснаас илүү их ядарсан байж билээ. Гэвч ямар ч байсан хамаагүй намайг аваад явахаас нь өмнө чамайг олж харах, чамтай ярилцах хүсэл зориг улам улам бадарч байлаа. Надад миний ухаан санаанд чамаас өөр юу ч байгаагүйг тангараглая, чамд. Би чамайг бодохоос өөр юу ч мэддэггүй байсан юм шүү. Би зүгээр л чамайг олж уулзаад ойр дэргэд минь байгааг чинь мэдрэхсэн гэж хүсээд тэр, хайрт минь. Ээжийгээ дөнгөж орондоо зүүрмэглэмэгц би үүдний өрөөнд сэмээрхэн гарч ирж чамайг ирж байна уу, үгүй юу гэж чагнан зогсов.

Би чамайг нэгдүгээр сарын тэсгэм хүйтэн тачигнасан тэр шөнийн турш ингэж хүлээж байхад, хамаг бие янгинаж жигтэйхэн их ядарлаа. Ядаж суух сандал ч байхгүй болохоор хүйтэн шалан дээр тэр чигээрээ хэвтэхэд хаалганы доогуур жавар үлээж байлаа. Хэрэв бие дулаацвал унтаж орхиод чиний ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө гэж айхдаа хатуу нүцгэн модон шалан дээр хөнжил нөмрөлгүй дан ганц дээлтэйгээ хэвтлээ. Би хөл гараа бүлээцүүлэхийн эрхээр өвдтөл нь үрж байсан даа. Тэр харанхуй хонгилын мухарт тэсэхийн аргагүй хүйтэн болохоор би жаахан ч болов бүлээцэхийн тулд бас ч холхиж эхлэв.

Би өөрийнхөө хувь заяаг хүлээж байгаа юм шиг чамайг хүлээгээд л хүлээгээд л байлаа. Лав шөнийн хоёр гурван цагийн үед дор хаалга дуугарч, дараа нь шат өөд хүн өгсөх хөлийн чимээ сонсдов. Тэрхэн агшинд би хүйтнийг огт мэдрэхээ больж хамаг бие халуу оргиод явчихлаа. Би хаалгаа аяархан онгойлгоод, урдаас чинь гүйж очоод өлмий дор чинь унахад бэлэн байв... Тэгэхэд жаал охин би яаж тэнэглэх байсан бол, чухам бүү мэд.

Хөлийн чимээ ойртож, гэрэл үзэгдэхэд чамайг мөн болов уу? гэж бодсоор хаалганыхаа бариулаас бариад чичрэн зогсож байв. Хайрт минь нээрээ чи мөн байж билээ. Харин ганцаараа биш нэг хүүхэн дагуулаад иржээ... Торгон хувцас шажигнаж, бачимдсан эмэгтэй хүний сөөнгө инээд, чиний намуухан дуу гарахыг би сонссон.

Тэр шөнийг би яаж зовж тарчилж өнгөрөөснөө санахгүй байна. Өглөөний найман цагт намайг Инсбург хот руу аваад явлаа. Дахиад эсэргүүцэх сөгөө үнэндээ байсангүй... Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ.

Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв.

Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ цагаатгах гэж байгаа мэт хүссэн бүхнийг минь биелүүлдэг байсан юм. Залуучууд надад нүүр талтай болох гэж яддаг байсан боловч би тэднийг огт хавьтуулахгүй түлхдэг байсан юм. Би чамаас алсад жаргалтай байхыг хүссэнгүй. Би өөрийгөө зориуд ганцаардуулж уйтгарын байдалд байсан. Ээжийнхээ авч өгсөн шинэ даашинзуудыг ч өмсдөггүй, театрт юм үзэх, зугаалгаар явахад нь хүртэл нэг ч удаа дагаж явдаггүй байлаа. Би гэрээс бараг гардаггүй болохоор бүтэн хоёр жил амьдарсан энэ жижиг хотын дөнгөж арваадхан гудамжийг мэднэ. Чамтай уулзахгүй байх гэдэг айдсаар өөрийгөө тарчилган, улам шаналж байсан. Гэхдээ би энэ айдсаа өөрөөсөө ор мөргүй зайлуулахыг хүсэхгүй байв.

Учир нь зөвхөн чинийхээ төлөө л амьдармаар байлаа. Би гэртээ бүх л өдөржингөө юу ч хийлгүй чамайгаа л бодож өнгөрөөдөгсөн. Чамтай уулзсан тааралдсан тэр мөчүүдийнхээ тухай өчүүхэн ч юм орхилгүй дахин дахин бодож яг л жүжиг үзэж байгаа мэт санаандаа төсөөлнө. Тийм ч болохоор хүүхэд ахуй насандаа тохиолдсон бүх л учрал тохиолдлыг өчигдөрхөн болсон юм шиг тун ч тодорхой санаж байна. Тэр үед би зөвхөн чамтай амьдарч байв. Чиний номнуудыг гарах бүрд нь худалдан авч хэрвээ сонин дээрээс нэрийг чинь олж уншвал бөөн баяр болно.

Намайг чиний бичсэн бүх шүлгийг цээжээр мэддэг гэхэд чи итгэхгүй байх. Хэрвээ намайг шөнө дунд сэрээгээд аль нэг хэсгээс уншаач гэвэл би одоо ч гэсэн уншиж чадна. Хэдийгээр арван гурван жил өнгөрсөн боловч чиний үг болгон надад Евангели судрын амны уншлага шиг үнэтэй байсан болохоор хэзээ ч мартдаггүй. Бүхнийг чамтай холбон бодож сонин дээрээс шинэ жүжиг концертын тухай уншихдаа хүртэл түүнд минь таалагдаа болов уу, яагаа бол гэж санана. Орой болонгуут л чамайг санаандаа ургуулан одоо концертын танхимд орлоо.

Хүмүүсийн дундуур явсаар суудалдаа суулаа гэж бодно. Нэг л удаа чамайг концерт үзэж байхыг харснаасаа хойш үргэлж л ингэж төсөөлдөг болсон билээ. Хэн ч хэзээ ч үл мэдэх хүүхэд насныхаа аймшигт ганцаардлын тухай, хэн ч мэдрэн ойлгоогүй юмны тухай ярьж байгаа минь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр үед би хүүхэд байсан гэж үү? Би чинь тэгэхэд арван долоо найм хүрчихсэн, гудамжаар явж байхад залуучууд өдөж хоргоохоор миний уур их хүрдэг байв.

Өөр хэн нэг хүнд дурлана гэж би хэзээ ч боддоггүй, энэ бол яагаад ч байх боломжгүй, хэрвээ ийм юмтай орооцолдоход хүрвэл үхсэн минь дээр гэж боддог байлаа. Хүүхэд нас минь өнгөрөх тусамд чамд тэмүүлэн тачаадах минь улам гүнзгийрч илүү энхрий ялдам, бүр ч хүчтэй дүрэлзэхийг яана. Чам руу өөрийн эрхгүй тэмүүлж, бушуухан л үг дуугүй захируулах юмсан гэх бодлоор бялхсан байсан амьдралын наана цааныг мэдэхгүй охин нас минь өнгөрч, харин танай хонхыг дараад чамд өөрийгөө тушаах гэсэн ганцхан хүсэл намайг эзэмдэх боллоо.

Ойр дотны хүмүүс намайг хулчгар, бүдүүлэг амьтан гэж тооцдог ч би шүд зуун нууцаа хадгалсаар байв. Би нэг юмыг хатуу шийдсэн. Ямар ч байсан Вена хотод буй чам руугаа очно гэж эргэлтгүй шийдэв. Би санасандаа хүрэхээр зориг шулуудаж, манай гэрийнхэн миний зан авирыг ойлгохгүй гайхшаа барна. Хойт эцэг минь намайг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан юм.

Гэвч би өөрийнхөөрөө зүтгэж, ажил хийж өөрийгөө тэжээх хүсэлтэй байгаагаа эрс хамгаалсаар байв. Аргагүйн эрхэнд минийхээр болж, намайг өөрийнхөө хамаатны бэлэн хувцасны дэлгүүрт ажиллуулахаар Вена руу явуулах болов. Эцсийн эцэст миний зам намайг хөтөлсөөр намрын нэгэн бүрхэг орой Вена хотноо авчирсан гэдгийг чи минь хэлэлтгүй ойлгох бизээ.

Галт тэрэгний буудалд чемоданаа орхичихоод танайх руу явдаг трамвайнд сууж хуучин байрандаа ирэв. Чиний цонх гэрэлтэй байгааг харуутаа л зүрх минь хэм алдан булиглав. Намайг хүйтэн хөндий дуу шуугианаар угтсан хот сая л нэг хөгжөөнтэй сайхан санагдаж, хүсэл санааг минь эзэмдсэн чиний тухай бодол амилж байгааг мэдэрлээ. Чамаасаа ямар ч олон уул тал, гол мөрнөөр алслагдаж, холын хол амьдарч байснаа, чиний гэрэлтэй цонхны шил л миний баярласан нүднээс чамайг тусгаарлаж байгааг хөөрч догдолсон би тэр даруйдаа ухаарсангүй. Зөвхөн өөрийн хуучин байшин, чинийхээ амьдардаг өрөөг л шуналтай харсаар удаан зогсов.

Энэ жаргалтай мөчийг би бүтэн хоёр жил хүлээж одоо л нэг учирч байна. Намрын дуниартсан урт орой, чиний цонхны гэрэл унтартал зогссоор л байв. Дараа нь өөрийнхөө амьдрах газрыг хайхаар явсан. Орой бүр л чиний цонхон дээр зогсоно. Би дэлгүүр дээрээ оройн зургаан цаг болтол хүнд хүчир ажил хийдэг байсан бөгөөд чиний гэрэлтэй цонхыг харахаар миний зүдгүүртэй сэтгэлийн зовлон нимгэрсэн байдаг болохоор ажлаа баяртай хийдэг байсан юм.

Миний ард төмөр самбар нижигнэн хаагдахад би танайх руу яардаг байлаа. Дахиад ганц удаа ч болсон чинийхээ царайг харж чамтай уулзахсан гэдэг миний цорын ганц хүсэл танайх руу хөтөлдөг байв. Долоо хоногийн дараа санамсаргүй байж байгаад чамтай тааралдав.Танай цонхны доор зогсож байсан чинь чи гудамж хөндлөн ирж яваа харагдлаа. Чиний харц над дээр тусахад би арван гуравтай жаахан охин байсан шигээ хацар минь халуу шатан ичингүйрч чиний дэргэдүүр толгойгоо бөхийлгөн өнгөрөв.

Дараа нь ийм өчүүхэн зан гаргаж зугтаасандаа өөрөөсөө хүртэл ичив. Одоо бол би сургуулийн сурагч биш аль хэдийнээ насанд хүрсэн тэгээд ч чамтай л уулзах гэж, олон жилийн турш надад дурлаасай гэж хүсэж мөрөөдөж явсан биш билүү. Би орой бүр, тэр ч бүү хэл цасан шуургатай байсан ч танай гудамжинд очдог байсан боловч чи намайг олж харахгүй урт хугацаа өнгөрлөө. Би заримдаа бүтэн цагаар хий дэмий хүлээнэ.

Заримдаа чамайг зочдоо гаргаж өгч байгааг харна. Азгүй би нэгэнт бяцхан охин биш болохоор энэ бүхний цаана ямар харьцаа байдгийг нарийн ойлгож чамайг өөр бүсгүйн гараас барьж явахыг хараад зүрх минь шархиран учиргүй их шаналдаг байв. Энэ бол надад тийм шинэ зүйл байгаагүй бөгөөд бага охин байхын л чамайг өөр бүсгүйчүүлтэй уулздагийг мэддэг байсан боловч миний шаналан зовох улам их болов. Нэг удаа хүүхдийн бардам шулуун зангаар хуучин байснаараа үлдэхээр шийдэж танай гадаа очилгүй өнжсөн.

Тэр орой надад ямар хэцүү, хоосон ханхай байсан гэж чи санана. Маргаашнаас нь дахиад л очиж, нөгөө цонхон дороо чамайг хүлээдгээрээ хүлээж байхдаа чамайгаа олж харсан. Нэг л мэдэхэд би чамтай танилцах юмсан гэдэг хүслээ өөрөөсөө аль хэдийнээ зайлуулж зөвхөн харж л байх юмсан гэдэг хүсэлтэй болчихсон байв. Тэр үед гудамжаар ямар нэг юм ачсан цуваа өнгөрч чи аргагүй байдлаас болж над руу шахаж зогсох хэрэг гарав.

Чи намайг харахад, чинийхээ нүднээс нөгөө л охин байхын танил энхрий ялдам харцыг олж хараад надад ямар хачин санагдсан гэж бодно. Энэ бол урин дуудсан, намайг хэзээний байлдан дагуулсан, чиний өнөөх гайхамшигтай, намайг чамд ухаан алдтал дурлуулсан тэр л харц байлаа. Дараагийн эгшинд чи аль хэдийнээ миний дэргэдүүр өнгөрөөд явчихсан байв. Зүрх минь галзуурсан мэт цохилж өөрийн мэдээгүй алхсан атлаа эргэж харахад чи бас зогсоод намайг эргэн харлаа. Чиний харж байгаа харцыг хараад би намайг танихгүй байгааг чинь эргэлзэхгүй ойлгов.

Тэр үедээ ч дараа нь ч, чи намайг таниагүй билээ. Чамтайгаа учирчихаад жаргалтай байсан ч ямар их урам хугарснаа чамдаа би хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байна. Хайрт минь, тэгэхэд л би анх удаагаа чамайг огт таньж мэддэггүй чигээрээ байсан болоосой гэж бодов. Ямар их урам хугарснаа чамд хэрхэн ойлгуулах билээ.

Инсбургт би хоёр жил болохдоо чиний тухай үргэлж бодож, Вена хотод очоод чамтайгаа уулзах тэр баярт мөчийг хамгийн сайхан сэтгэл хөдөлмөөр, бас хамгийн гунигтайгаар дурсан дүрслэн боддог байсан юм. Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж байгаагаар төсөөлдөг асан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна.

Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ. Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд тийм ч амаргүйг би одоо л ойлгов. "Чи намайг юм ойлгодог болгосон юм".

Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ. Би одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг мэдсэн бол амьд явж чадахгүй биз.

Миний талаар юу ч санахгүй байгаа чинь надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд минь тохиолдсон анхны хүндцохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон. Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 71 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor042.jpg
Хэмжээс: 600x788 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3969

Анхны цас 2005 он
uvl-016.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3050

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-247.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3359


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn