Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Зээ хүү
Оруулсан admin on 2005-09-20 19:23:13 (3138 уншсан)

Жанлавын охин гадны их холын орны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс алхсан юм бэ салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж иржээ.
Эмгэн нь -Эвий эвий. Гадна дотных гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг- хэмээн бөгтөгнөв. Жанлав ч үг зөвшин, -Хай, нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг бас нэг ном эрдэм гээд бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэнгээ жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Гэтэл охиноос нь ямар ч захиа занаа огт үгүй, там тум сураг сонсогдох төдий байтал нэг л өглөө гадаа нь машин пурхийгээд буужээ. Охиноо үнсэх гэж уралддаг хоёр хөгшин энэ удаад охиныхоо тэвэрсэн манцуйтай хүүхэд рүү нь зэрэг ухасхийсэн боловч эх нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр бушуухан гэгч нь орж явчихав. Охиныг хүргэж ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн нь модон орон дээр сэрэх янзгүй дугжирах өлгийтэй хүү рүү дөхөн хөлд нь суулаа.
-Эвий, эвий хэмээн хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг сөхөн завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд, -Аав ээж хоёр минь. Би нэг юм хэлье. Энэний маань царай өөр юм шүү... гэлээ. Өвгөн охиныхоо юу хэлснийг ер ойлгосонгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв. Тэгснээ тэр цас шиг цагаан манцуйнаас цухуйх алга дарам тас хар нүүрийг харуут -Хэ эцэг чинь- хэмээн огт санаандгүй уулга алдаад суун туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч -Сайн хүн, бид бие биедээ хайртай, араас ирэх юм- гэх хэдэн үгс чихнийх нь омгийг шүргэн газар унасаар...
Өвгөн тэр өдөржингөө дуугаа хурааж муу модон толгойгоо шуухитнуулан өлгийтэй жаалхан амьтныг хааяа хялам хяламхийн харж суулаа. Тэр өдрөөс хойш хар Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж хонхроор нь нэг хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр хөгшин дургүйлхэж, охин нь хүн хүнээс бишүүрхэн нуугдаж, хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан хүн зочин гийчин бүрийг харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл хорилтой нь биш. Дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг тоохоо болиод гаднаас хүн орж ирэхэд өөдөөс нь -За манай бандийг харах гэж ирэв үү гэж асуудаг болжээ. Хүүг ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартаа ч гэсэн пад хар өнгөнд нь дасч орхиод хэтэрхий этгээд гажууд санагдах нь өдрөөс өдөрт мартагдах тийшээ болж байлаа.
Гарын алга, хөлийн тавхайд нь л жаахан ягаавтарыг эс тоолбол үзээд өгье гэхнээ гялайх газаргүй жаал хүү өөрийг нь өнгийг ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагааны туйл болсон том алаг нүдээ анивчин дэрэвгэр сормуусаараа өвгөний хамрыг шүргэн алдан хэд анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө. Жанлав
-Уаа. Заяа нь дэлгэр гэж. Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа хацарт нь хүргэж ход ход инээлгэнэ. Өвөөгийнхөө хурууг идэх юм гэж бодов бололтой ховдоглон үмхэх гэхэд өвгөн гараа татаж,
-Үгүй тэр. Энэ хүн хө! Идэмхий гэдэг нь. Өвөөгийн нь гар цул тамхи даа гээд зулайг нь үнэрлэв. Нялх хүүгийн бужгар хар үстэй сэвлэгнээс тийм гэхийн аргагүй энхэр үнэр ханхийхэд өвгөний хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. -Үрээс минь гарсан яс махны тасархай юм хойно. Эвий гэж. Хар хар гээд бид чамайг хааш нь хийх билээ-. Өвгөн ийн өгүүлээд нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх сэтгэлээ чагнаархан аргасан нүдээ аргадах мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ -За яахав, яахав- гэж хэлчихээд бослоо.
-Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар зээ л гэх байх даа миний хүүг-. Өвгөн ийнхүү ганцаараа яриад урмын үг сонссон жаахан хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь тэр.
Охин нь -Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй нь. Хичээл ном болохоо болилоо- гэсээр нэг өдөр замын машинд сууж хот руугаа буцав.
Ээж нь явснаас хойш яах ийхийн зуургүй гурван сар өнгөрч хүү ч бантан тараг ээдэм гээд ер юуг ч ялгалгүй ховдоглож бандайтлаа мариалав. Хоёр хөгшин өнөө чи хонинд явна уу даа, үгүй ээ чи явах юм биш үү гэж бие биерүүгээ түлхэж, хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур юм болдог боллоо.
Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нэг халуун нартай өдөр бас морьтой хүн ирсэн нь нутгийнхны хэлдгээр -араажав- Гэндэн гээч аж. Тэр хоёр хөгшинд ёстой нэг бурж өгч дээ. -Хил хилийн дээс, нутаг орны зааг гэж байхгүй болох юм гэх чинь вэ. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг, юу байгаа баялагаа адил тэнцүү хэрэглэж амьдрах юм гэнэ. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал, Сүүжийн говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд нүүгээд ирчихсэн бужигнаж байх ч магадгүй дэг ээ. Малын бэлчээр харамлаж, өвөлжөө хаваржаагаа тойруулан туг хиур хатгах нь холгүй Сариг Дамба л тэдэнтэй үзэж тарах байх даа. Ер нь юм бүр эхнээсээ бодлоготой, цаанаасаа нигууртай байдаг хойно доо. Миний хүү монголд байгаа, ураг удмаа дагана гээд баахан амьтад бүр нэг аймаг улс нүүгээд ирэх ч юм билүү. Наад -хар- чинь бодлого доо, бодлого- гээд муу хар зээгий нь гаансныхаа толгойгоор чичин алдан хөхрөхөд Жанлав гэнэт дургүй нь хүрч,
-Өө яахав, нүүдлийн түрүүч айсуй бол Борбандидаа цай идээ бариулаад чавхдуулчихна даа. Нүүдэл тосог гэчихээд гэрийнхээ ханын толгойноос уурганыхаа хуйвыг аван гарч оджээ.

Өвгөн тэгж хэлчихээд уяа руугаа алхаж явсан хэдий ч говийн зөөлөн хөрсөн дээр хол хол алхсан Жанлавын ээтэн ултай ялбигар гутлын мөр яг л үй олон жаалхан монгол орны газрын зураг шиг тод гэгч нь зурайн үлдсээр байлаа л...


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 162 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Өглөө
Хэмжээс: 600x450 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2913

Хүрэлтогоот
khureltogoot-04.jpg
Хэмжээс: 600x800 254k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2701

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-242.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2517


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn