Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Энхмаа : Шингэх нар
Оруулсан admin on 2011-02-15 12:22:49 (6667 уншсан)

Аль ч номын хуудаснаа бичиж үлдээгээгүй тийм амгалан шар нар уулсын оройгоос зүүгдэн байж жаргаж байлаа. Шингээд л тэр дороо бүрий нөмөрчихөлгүй улбар туяагаа газар дэлхийд үлдээн алгуурхан шингэх ажээ. Хөл хөдөлгөөн, амьдрал буцлан байсан их хотынхон шингэн буй наранд хүндэтгэл үзүүлэн түр зогсолт хийх шиг тийм л сонихон мэдрэмжийг Нандин мэдэрлээ. Үнэндээ түүний зогсож байгаа энэ тагтан дээрээс ойр тойрон нь ийм үзэсгэлэнтэй харагддаггийг тэр мэддэггүй явжээ. Өглөөнөөс үд хэлбийтэл орсон бороо цонх халтартуулан урсаснаа дээврийн усны цоргоор газарт хоржигнон бууж цэцэрлэгийн ургамал ногоо бүрийн амьдралыг тэтгэхээр шаламгайлан довтолгох тэнгэрийн цэнхэр бороо. Энэ л бороог Нандин, хөгшин хоёр сүүлийн гурван сар хүлээжээ. Одоо бороотой өдрийн үдэш нар хэрхэн жаргасныг үл өгүүлэн өгүүлээд Нандинтай танилцъя. Түүний нэр содон, ээж ааынхаа хайранд өлгийдүүлж өссөн түүнд бусдаас онцгойроод байх юм үгүй. Түүний хувьд бага насаа тоглоомын талбайд тоглож өнгөрөөгөөд сурагчийн амьдралтай золгосон болохоор хөдөө нутаг, Монгол ахуй, зэрлэг онгон байгалийн тухай төдийлөн төсөөлөлгүй. Зуслангийн хэдэн хонхтой үнээнээс өөрийг үл мэднэ. Одоо тэр нэгэн компанид орчуулагчаар ажилладаг. Мэргэжилдээ үхэн хатан дурлаж сонгочихоод харин одоо өөрийг нь хангалттай илэрхийлж чадах мэргэжил биш гэж гоморхдог ч олон хүний сайн орчуулагч, чадварлаг мэргэжилтэн гэх үгэнд чих бүлээцүүлж явсаар ахин сурах тухай бодлоо ч бүүр мартжээ. Хотын нэгэн кафед их сургуулийн найзууд уулзахаар товлосон хаврын нэгэн орой Нандин “шинэ төрмөлийн үеийн шижигнэсэн орчуулагчид” гэж тэнхимийн эрхлэгчийнх нь үнэлдэг нэгэн үеийн андууд болох Төрөө, Болороо тэргүүтэй хэдэн нөхөд уулзахаар болсон байв. Хаврын зэвэргэн салхи сэвэлзэх нь сэтгэлд тавгүй ч олныг бодон алхах бүсгүй цагийн аясыг анхаарах сөхөөгүй зүйл зүйлийн хүнд бодолд дарагдан явах ажээ. Түүний толгойд овоорсон их ажлын нь тухай л бодол эргэцэн энэ долоо хоногийн сүүл гэхэд бэлэн болгох ёстой гэрээг орчуулж ч эхлээгүй байгаадаа санаа зовно. Яг долоо хоногийн дундуур уулзахаар болдог нь ч юу вэ дээ, Болороо гэж завтай, жаргасан хүний л хийсэн хэрэг биз. Тэглээ гээд аль юм болгон завгүй гэж өчнөөн шалтаг тоочих билээ. Завгүй гэж гүйсээр сургуулиа төгссөнөөсөө хойш гурван жил энэ хэдтэйгээ уулзаагүй өдий хүрсэн байдаг байна шүү. Улаанбаатар тийм ч том хот биш, завгүй ч гээд ямар өдөр болгон зуун нүүр орчуулах их ажилтай биш дээ. Хүн гэдэг амьтанд эрх чөлөө байдаггүй бололтой, цаг хугацааны боол л явсаар энэ амьдралыг элээдэг жамтай юм уу. Уулзах кафений хаалга хүртэл Нандин ийм л бодол хөврөөн алхжээ. Түүнийг ирэхэд нь Болороогийн хамтаар хэсэг ангийнх нөхөд ирчихсэн хүлээж байлаа. Бүсгүйчүүд Нандинг хараад дуу шуу болцгоон мэндэлж удаан уулзаагүй эмэгтэйчүүд бие биедээ хэлдэг ёсоор хөөх, энийг хараач ээ яасан их турчихаа вэ, чи ч гялалзаж явна аа гэхчилэн хэсэг зуур магтаалын үгээр нэгнээ булаатхав. Ойр зуурыг хүүрнэнгээ бүсгүйчүүд нэгнээ сонжин харцгааж хэн нь яаж өөрчлөгдсөнийг, юу эдэлж, юу өмссөнийг нь илт ажиглах авч эмэгтэй хүний чимхлүүр ухаанаар түүнийгээ далдлах ажээ. Хэдэн хормын дараа “ гадаад дүн шинжилгээ ” дуусав бололтой сая л нэг байгаа орчиндоо оюун санаа нь эргэн ирцгээж байгаа нь илэрхий. Төд удалгүй тэднийг чиглэн танил хирнээ танил биш ч юм шиг хэн нэгэн ирж явна. Юу билээ, Төрөө мөн үү ? гэсэн эргэлзээ бүхний толгойд эргэлдэж үргэлж л охидтой нийлэн тамхи баагиулж инээлдэн зогсдог асан туранхай шар залууг ийм сайхан эр болчихно гэж төсөөлөө ч үгүй байсных уу, нэг хэсэгтээ бүгд дуу хураажээ. Одоо Төрөөг хэн ч танихааргүй өөр болжээ. Охидийн дунд дөрвөн жил ганцаархнаа сурсан болохоор одоо яг л “ Хагас эмэгтэй хүн ” гэж ирээд л ангийн охид түүнээр даажигнадаг байлаа. Одоо тэр даажигналын хариу энэ гэсэн шиг Төрөө бардам гээч нь алхах ажээ. Түүний үг яриа, хөдлөх аашлах нь хүртэл охин шиг маяглаж, хийсэн даалгавраа бусдад хуулахгүй, өлгүүрт хувцсаа түрүүлж өгнө гэж шалчигнаж огиудас хүргэдэг байсан Төрөөтэй тэр огтхон ч адилгүй байв. Гэвч Нандин Төрөөгийн өөрчлөгдсөн шалтгаан нь эмэгтэй хүний хайр гэдгийг мэдэхийн хувьд төдийлэн цочирдсонгүй. Мэдээж хангалттай хугацаа өнгөрсөн болохоор энэ тийм ч сонин биш гэж тэр өөртөө хэлжээ. За бүгдээрээ цугларчихлаа, хоолоо захиалах уу гэж Болороог хэлэхэд нь Нандин Жаргалмаа ирээгүй байна гэвэл Төрөө “цаадах чинь ирж яваа, одоохон ороод ирнэ гэснээ нээрээ бид хоёр жил хамт амьдарсан шүү дээ, ирэх сард хуримаа хийх гэж байгаа. Та нар ирнэ биз дээ” гэхэд нь бүгдээрээ гайхсан нь илэрхий ч Жаргалмаа ч санаснаа авчээ гэж боджээ. Үнэндээ Төрөө Нандингийн араас үхэн хатан гүйж үйлээ үзсэн ч Нандин тоогоогүй. Тэгэх ч зав байгаагүй. Оюутан цагт Нандингийн хувьд эрэгтэй хүн санахын төдийд нь гарч ирж, мартахын төдийд нь алга болох илбийн тоглоом байсан болохоор Төрөөг тэдний нэг нь л гэж боджээ. Үнэндээ тийм ч байсан юм. Харин Жаргалмаа хоёр жилийн өмнө уйлан алдан утасдаж чи Төрөөд хүнтэй гэрлэнэ гээд итгүүлчих, тэгвэл цаад чинь чамайг хүлээхээ болино, тэгвэл л бүх юм болох гээд байна, чамд ч амар шүү дээ гэж гуйсныг нь ёсоор болгожээ. Ингээд л нэгэн залуу гэр бүл хорвоогийн амьдралд өрхөө татах нь. Нандингийн сэтгэл жаргалтай байлаа. Харин Төрөө Нандинг сонжингуй харж, үе үе яг оюутан цагийнх шигээ зөөлөн нүдээр ширтэн суух нь бага залуугийнх нь тэр сэтгэл одоо нурмандаа орон нуугиж хэзээ ч гал болон дүрэлзэхэд бэлэн байгаа нь илт. Ингэнэ ч гэж таамаглаад Нандин нөхөртэй бүсгүйн дүрд тоглох бэлтгэлтэй иржээ. Оройжин тэд халуун дулаанаар инээж хөхрөн, хамгийн гэрэл гэгээтэй тэр үе рүүгээ буцчихсан юм шиг л хөгжилджээ. Тэр зуур сүйт залуугийнх нь харц Нандин дээр унах бүрт Жаргалмаагийн царай хувьсхийж, юм болгонд амийг нь харж бүхий л бие хэл сэтгэлээрээ түүнийг аялдан дагах аж. Хөөрхийлэлтэй санагдав.

Энэ орчлонгийн нэгэн бүсгүй нэг л эрийг алдчихгүйн тулд эд эс бүхнээ шатааж, хайран сайхан нэг хүний “ашигт үйлийн коэффицент” бүр хий хоосны төлөө салхинд хийсэх нь. Харих замдаа Нандингийн сэтгэл бүүр үймж орхив. Амьдрал гээч гол давалгаалан эрчилж урсахдаа хөөрхий хүмүүний мөн чанар, сайхан сэтгэл, гэнэн цайлган зан, чин хүсэл эрмэлзэлийг үерийн балчиг шавартаа хутган хэзээ ч гялалзан гарч ирэхгүйгээр далдлан нуудаг байна. Хөөрхий эмэгтэйн зүрх сэтгэлийг дурлал гээч хоосон цагаан манангаар дүүргээд хий хоосон аз жаргалд умбуулж даажигнадаг байна. Эсвэл өнгө мөнгөөр харах нүдийг нь сохолчихоод эд баялгийн төлөөх тулалдаанд гар хоосон оруулж , муу санаа, атаа жөтөө, хорон үйлийн шугуйд төөрүүлж орхидог байна. Болороо хичнээн сэргэлэн сайхан бүсгүй билээ. Хүчээр шахам сүй нэртэй дөнгөөр дөнгөлүүлж эцэг эхийнхээ найз хөрөнгөтэй айлын хүүтэй хуримласан. Тухайн үед оюутан охин үлгэр биелсэн шиг хөөрөн догдолж, хайр гэдгийг төсөөлж л явсан тэр эхийнхээ ятгалганд автан танихгүй шахам залуу нэг л өдөр өөрт нь ухаангүй дурлана гэж итгэжээ.Одоо түүний нүүр цэлхийн унжиж, сэргэлэн бор нүд нь уйтгарын хөшигний цаанаас сүүмэлзэн элдвийн хүнд гоёл чимгээр өөрийгөө гоёод үрж, наргиж цэнгэж л байвал насны жаргал хэмээн сэтгэж зугаацхаас өөрийг үл мэдэх болжээ.

Нандингийн жаргалтай сэтгэл, үнэндээ сэтгэлийг нь жаргалтай болгож байсан шалтгаан бүхэн хий хоосон болж, харин ч шаналах шалтгаан мэт бодогдов. Тэр худлаа хэлж Төрөөг өөрөөсөө холдуулсанаараа Жаргалмаагийн сэтгэлийг улам гүнзгий ангал руу түлхчихсэн ч юм шиг, Болороод эмэгтэй хүн дасаж дурладаг гэсэн гэж өөрөө ч бүрэн ухамсарлаагүй үг хэлж зоригжуулснаараа шаналсан сэтгэлийнх нь өмнө мөнхийн гэмтэн ч юм шиг. Нандин өөрийнхөө тухай бодлоо. Түүнд бусдынх шиг тогтсон амьдрал, нөхөр, үр хүүхэд аль нь ч байхгүй. Заримдаа шаналан бэтгэрч аливаад хүчгүйдэх үе байдаг ч гэргий гэх гав дөнгөгүй болохоор аливаад чөлөөтэй хандаж хүссэнээ хийж зорилготой амьдардаг. Бас эцэг эх хоёр нь мэнд саруул суудаг болохоор ардаа татлаа түлхээгүй хүний ёсоор тэднийгээ хонон өнжин асарч тойлж сэтгэлийн зовлонгүй явдаг. Гэлээ гээд нөхөргүй, залуу эмэгтэйн зовлон их. Эхнэртэй, эхнэргүй, хөгшин, залуу хүний урилга заллага тасрахгүй. Зарим нь соёлтой хүний ёсоор үг хэлээ ололцож байхад нэг хэсэг нь чихгүй толгой царайлан зүтгэж Нандингийн мэргэжлийн ур чадварыг биш царай зүс, бие хааг нь тоочих гээд байх нь цөхрөн гомдмоор. Гагцхүү тэр л үед Нандин өөрийгөө хадамд гараагүйг буруутгах бөлгөө. Үнэндээ тэр номонд гардаг шиг үнэнч ариун хайр, хайртай хүнийхээ аз жаргалын төлөө өөрийнхөө хайрыг золиослон чөлөөтэй орхиж зүрхлэх тийм сэтгэл байдаг гэдэгт итгэл алдарсан нэгэн. Тэр ч бас шалтгаантай. Цэл залуухан охин оюутан ахуйдаа нэгэн залуугийн ганцаардлыг нимгэлэх гэж өөрийнхөө сэтгэл зүрхийг зольжээ. Тэр үед Нандинг элдвээр хоргоох залуус ёстой л гарын аясаар бөмбөрч байсан ч элдвээр сэлгүүцэн зугаалж явах охин биш болохоор түүний гараас атгах азтай хүн байхгүй байлаа. Чухам тэр үед Алдраа гэдэг залуу гурван сар түүний араас хөөцөлдөж орцонд нь хонон өнжин сахиж хүний хэл ойлгодоггүй амьтан шиг аяглажээ. Анхнаасаа л Нандингийн анхаарлыг өчүүхэн ч татсангүй. Тэр элдэв чимэггүй эгэл үнэн сэтгэлд л хайртай. Гэтэл Алдраа тийм бишээ. Солонгос киног амьдралд хэрэгжүүлэхийн бодит жишээ л гэсэн үг. Гэвч эмэгтэй хүний өрөвч сэтгэлийг хэнд ч юу ч гэж тайлбарлаад ойлгомжгүй байдаг билээ. Нэг л өдөр Нандингийн нинжин сэтгэлийн сиймхийгээр Алдраа өөрийн увайгүй хар савраа шургуулчихсан түүний амьдрал, зүрх сэтгэлийг нь базлахаар гараа улам гүнзгий явуулж байжээ. Гэнэн бүсгүйд өөрийгөө орчлонгийн цорын ганц өр шимшрэм ганцаардмал хирнээ чин үнэнч сэтгэлтэн гэж итгүүлж бүхнийг эрхэндээ оруулах нь түүний эцсийн зорилго гэдгийг сэргэлэн бүсгүй яахин мэдэхгүй байх билээ. Гэсэн ч Алдраагийн шунал хүслийн галт тойргоос гарахын тулд ихээхэн зориг тэвчээр хэрэгтэй болжээ. Шөнөжин уйлан байж хаалганы нь гадаа зогсох залууг мартах түүний хувьд амархан байсан ч зүрх сэтгэлд нь гүн үлдсэн шарх ухаарал болон төлжитлөө он цагийг элээжээ. Гэсэн ч одоо Нандинд энэ бүхэн зүүд зэрэглээ мэт санагдах ч гагцхүү сэтгэлийнх нь шарх л түүнд итгэж болохгүй, дурлал гээч хий хоосоны төлөө цагаа гарздах хэрэггүй, утгагүй хэрэг гэж байнга сануулсаар байдаг билээ. Тиймдээ ч түүнд одоо гэр бүлээс илүү ажилдаа ахиж дэвших нь л чухал санагдана.

Гэртээ орлоо. Дорно зүгийн анхилам үнэрт хүжийн үнэр нилхийн түгэж дасал болсон дулаан орчин түүний өмнө цэлийж байна. Маргааш эрт ажилтай гэж үглсээр байж шөнөжин үргэлжлэх шоудалтаас сугарч гарч ирсэн түүнд гэртээ байх нь илүү жаргалтай санагдана. Үнэхээр ч эрт ажилтай болохоор бэлтгэх хэрэгтэй. Маргааш. Маргаашийн тухай бодох бүрт зүрх сэтгэл нь догдолдог нь одоо ч хэвээрээ. Маргааш юу надтай учрах бол? ингэж л бодсоор тэр нам унтжээ.

Үдийн алдад ээж нь ажлаа тараад ирээч гэж дуудав. Тэр өдөр ажил ихтэй байсан тул оройтож тараад аавындаа хонохоор шийдлээ. Нандин төрсөн гэртээ харих туйлын дуртай. Айлын том охин болохоор тусдаа гарч ганцаараа амьдрахад нь хэн ч юу ч хэлээгүй. Одоо дүү нар нь ч гараас гарч тус тусын амьдралаа бодсон болохоор хүүхдүүдээ харьж ирэхэд ээж аав хоёр нь магнай тэнийн баярлана. Тэр өдөр гэртээ ирэхэд нь ээж нь уйлсан бололтой бөлцийсөн нүдтэй угтжээ. Аавтайгаа гурвуул хооллонгоо ээж нь ам нээж Баатаржав ахын чинь бие хариугүй, ажил төрөл хийдэг хөг нь ч өнгөрч, айхтар нэртэй өвчин тусчихаад бидэнд хэлэлгүй өдий хүртэл явсан байна. Одоо бүүр эцсийн шатандаа орчихсон юм байх. Хөөрхий ах минь ёо гэж ганц ам ангайдаггүй байж тийм сүрхий өвчнөөр өвчилж явсан байжээ гээд мэгшин уйлав. Гэнэтийн энэ мэдээнд бүгд цочирдож орхилоо. Тэглээ гээд яах билээ, хэдий гэнэтийн байлаа гээд туулж гарах л даваа шүү дээ.

- Одоо тэгээд эмч нь юу гэж байна ?

- Найдваргүй, өвчтөний аяыг нь хараад гэртээ л сувилсан нь дээр гэсэн.

- За бараг нэгэнт найдваргүй юм бол тэр нь ч дээр байх аа даа. Эмнэлэг гэж явдаггүй байсан болохоор хэтэрхий хүндрүүлчихлээ л дээ хөөрхий. Ерөөсөө би гэртээ гаргая. Манайх агаар сайтай. Тэгээд ч Баатаржав ах надад хичнээн сайн байдаг билээ. Нандин ингээд л хэлчихлээ. Хоолойгоор татсан их ажил нь өнөөх дурлал шиг л хий хоосон зүйл санагдаад явчихав. Тиймээс шийдвэрээ өөрчлөх ч хүсэл төрсөнгүй.

Маргааш нь баасан гариг болохоор ажлаа цэгцэлчихээд гэнэтхэн чөлөө гуйхад нь дарга нь таатай хүлээж авсангүй. Гэлээ гээд яах ч билээ урт хугацааны чөлөөнд гарын үсэг зурахаас өөр аргагүй. Тэр оройдоо өвчтэй ахынхаа ая тухад зориулж өрөө тасалгааг нь засч шаардлагатай гэж бодсон бүхнийг бэлтгэлээ. Даруйдаа эмнэлэг рүү очиж эмчтэй нь уулзан зөвлөгөө авч зайлшгүй өвдөлтийн үед хэрэглэх эм тариаг базаагаад өвчтөний хэвтэж байгаа өрөөг чиглэлээ. Баатаржав ах нь танигдахгүй болтлоо шаналжээ. Уршигт өвчин түүний биеийн эрүүл шим бүхнийг сороод өргөн цагаан магнай нь горзойсон яс болон түнхийж өтгөн хар хөмсөгний нь оронд армаг тармагхан хэдэн үс үлдсэн нь химийн эмчилгээний нөлөө биз. Дандаа гялалзаж асан мэлтэн хар нүдэнд нь гүехэн хөх туяа татаад цог нь буурсан хэдий ч ясны дулаан зөөлөн, хайр ундраан мэлтэлздэг нь хэвээрээ. Тэгш сайхан мөр ер бие цогцос нь бүхэлдээ ядран сульдаж сөөм сөөмөөр үхэлд бууж өгч буй нь илэрхий. Гагцхүү гэдэс дүүрээ нь цэлхийж түнтийн хавдаад үг ярихдаа зөөж тавин амьсгаадах аж. Шаналангуй ёнхигор хөлөө арайхийн хөдөлгөх нь түүний бие махбод оюун санааныхаа удирдлаганаас бүрэн чөлөөлөгдөж байгааг илтгэнэ.

Хоног өдрүүд урссаар л. Хөгшний бие хүн бүхний нүдэн дээр тамир алдран хүчгүйдэж эд эс бүхэн нь үхлийн дохиог илгээх хэдий ч амьдралын сүүлчийн мөч тийм амар ирэхгүй л байлаа. Элэг зүрхийг нь цуучин самардах шиг хөнөөлт өвчний тарчлаан даанч тэсгэлгүй. Ахынхаа туранхай гарыг атган хүнд мөч бүхнийг нь хуваалцах гэж ядах Нандин сүүлийн гурван сар сүрхий хэрсүүжжээ. Насаараа сайн сайхан ажил хийж, царай зүсээрээ гайхагдаж явсан ах нь нэг л муу талтай. Нандинг жаахан байхаас л олон ч хөөрхөн эгч дагуулж ирсэн дээ. Одоо түүнд ханилсан хань, хөлийг нь хучаад суух үр үгүй. Залуу байхдаа байсхийгээд л хэл ам татална. Баатаржав хүүхэдтэй хүнтэй сууж гэнэ. Хүний хүүхэд тэжээж насыг барах хүн юм байхдаа энэ одоо. Өө тэрнээс чинь салчихсан гэнэ лээ. Нагац эгч нар нь ээжтэй нь түүний тухай ингэж ярьдаг байлаа. Тэр өдрийн үдээс өмнө Баатаржавын бие тун базаахгүй байлаа. Тамир алдарсан бие нь татвагнан чичирхийлж, амьсгал нь үе үе түргэсэснээ нэг хэсэг огт чимээгүй болчихно. Аюулхайнх нь доохонтоо нэг зүйл хөндүүрлэн лугшиж байснаа чивчрэн чангарах шиг зангирч өвдөнө. Бодвол гол гээч нь тасрах дөхсөн бололтой гэж өвгөн боджээ. Ойр холын хамаатан садан, урьдийн эхнэрүүдийн зарим нь үр хүүхэдтэйгээ орж гарч эргэж тойрно. Тэр тэдэнтэй юу ч үл дуугарах ч Нандинд ганц хоёр үг шивнэж түүний л аясаар байна. Тэсгэлгүй тэмтрэх өвчний хар сарвуу нь байж ядтал нь түүнийг тамлав. Нандингийн найз эмч ирж өвчин намдааж тайвшруулах тариа хийсний дараа хамаг бие нь хөнгөн сайхан санагдаж шаналант нүд нь эрхгүй анилдан хажуугийн хүний юу ярих, юу хэлэхэд ч үл анхааран гүн нойронд дарагдаж эхэллээ.

                                                                            ***

Халуунд горхины ус жирэлзэн урсахдаа тэрүүхэн тэндээ үл мэдэгдэм зэрэглээ үүсгэжээ. Намгийн шар цэцгүүд ногоон дээлний товч шиг эрийнэ. Гэтэл тэртээ зүүн давааны энгэрт солонго татчихсан байх нь сонин санагдав. Ийм халуунд солонго татах гэж байдаг аа бас. Гайхан тэнгэр өөд харвал борооны болор дуслууд унаж байна. Эхлээд ганц нэгхэн дусал под подхийн унаснаа дуслууд жижгэрэн жижгэрсээр нартай шаагисан бороо асгарлаа. Гэнэтхэн ааваа, ааваа гээд түүнийг чиглэн бяцхан цагаан хүү гүйж явахыг харлаа. Амтлаагүй баяр баясгалан, амтлаагүй хайр, амтлаагүй аз жаргалыг нь гартаа тас атгасан хүү өөдөөс нь инээд халгиан гүйж явна. Миний хүү, миний хүү нааш ир гэж үглэсээр хөгшин шөнө дунд сэржээ. Ханын бүдэг гэрэлд Нандин хөлийг нь атгаад сууж байв. Ах аа яаж байна, жаахан юм уух уу гээд бослоо. Миний хүү лаагаа асаачих гээд Баатаржав урт амьсгаа авчээ. Тэрбээр өвчинд шаналан хэвтэснээсээ хойш харанхуйг тэвчихээ больсон бөгөөд хурц гэрэл нүдэнд нь тээртэй тул Нандин олон лаа асааж өрөөг гэрэлтүүлж байх болжээ.

Баатаржавын нүдэнд өнгөрсөн амьдрал нь кино хальс шиг эрээлжилнэ. Өвчин зовиурт шаналан хэвтэх хүний хийх дуусдаггүй их ажил бол гагцхүү өнгөрсөний алдаа оноог дэнслэх л байдаг билээ. Тэндээс хайгаад олоогүй хариултаа олж сэтгэл амардаг нь хүний л жам. Хүний олон хүүхдэд эцэг болж заримынх нь хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэж өдий хүрсэн ч өөрийн хүүгийнхээ магнайг үнэрлэх эрхгүй явсан түүнд амьдрал нь даанч харамсалтай санагдах үе бишгүй л байжээ. Залуу байхад хүүхдийн сэтгэл үймүүлэхийн нэмэр гээд уулзах тухай боддоггүй байсан ч үхэх өдөр ирэхэд ядаж хараад нүд анихсан гэх бодол тарчлаадаг байна шүү. Хүүд минь ямар буруу байх вэ? Дулмааг гэсгээлээ гээд хөөрхий үрээ давхар яллаж өдий хүрсэн мөн ч тэнэг амьтнаа би. Өвгөнийг эдгээр бодлууд нь түмэн зүйлийн шөвгөөр хатган тарчлааж, хэрвээ бодол санаанд ир байдаг бол тэр хурц ирт бодлууд л өвгөний дотоод ертөнцийг сийчэн тамлаж байлаа. Хэсэг хугацаанд оюун санаа нь балартан мансуурч ухаан алджээ. Нэг сэрэхнээ Нандин хажууд нь суугаагаараа зүүрмэглэнэ. Ээжээс нь хүртэл харамлан хайрладаг байсан жаахан торомгор охин өнөөдөр түүний хөлийг хучин сууж үхэх цагт толгойг нь түшихээр тойлж байна. Баатаржав дэмий ч нэг амьдарсангүй ээ. Өөрийнхийгээ хайралж чадаагүй ч хүний гэлгүй хичнээн олон хүний үрийг хоолонд нь хүргэсний буянг эдэлж байгаа нь энэ. Амьд явахын бас нэг утга учир энэ бололтой. Үхэхэд толгой түшиж, араас нь ма-ни хэлэх хүн байвал боллоо. Харамсах харуусал нимгэн бол бүтэн амьдарсны гавъяа юм байна. Үүр хэдийнэ хаяарч эхэлжээ. Өглөөний нил ягаан туяа өрөө танхим дүүргэн тунарна. Бас л урт эсвэл богино, баяртай эсвэл гунигтай, үргэлжлэл эсвэл төгсгөл хоёрын алин болохыг үл таах орчлонгийн тийм л нэгэн өдөр.

Ахын минь ганц хүү ирээд уулзчихгүй юм байх даа. Хэвтсэнээсээ хойш л хүлээлээ. Хэлэхгүй ч гэсэн байн байн үүд рүү царайчлаад даанч өрөвдөлтэй. Нандинг ингэж бодож суутал Баатаржавын цээж хэрчигнэн дуугарч ам нь ангалзах нь ямар нэг юм хэлж байгаагийн шинж. Ойртоод чагнавал, ахыгаа нэг гаргаатах нь уу, сайхан өглөө шиг байна гэж үл сонстом аяархнаар шивнэлээ. Үнэхээр ч хаврын нэгэн сайхан өглөө. Ургах гэж яарах ургамал ногоо бүхэн гэрэл өөд сарвайн тэмүүлж урин цагийн үүдээ нээсэн дэлхий ээж бүлээн салхиа сэрчигнүүлэн шуугиант хотын хөл хөдөлгөөн гүн нойрноос сэрэн нүргэлэх ч байшингийн үүдний зай дахь бяцхан цэцэрлэгт гагцхүү амар амгалан ноёлно. Оёнго өвчинд шаналсан хөгшний царай өнгө орж урьдийнх шигээ инээммсэглэн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалах нь эрүүл чийрэг явсан залуу насаа хаа нэгтээ мартчихаад одоо л эрдэнийн хайрцаг нээх шиг нуугдсан ид хүчээ эргэн олж байх шиг. Нүргээний өмнөх анир чимээгүй мөч хөөрхөн байшингийн өмнөх авсаархан цэцэрлэгийг нэгмөсөн хучжээ. Тэнгэр бүрхэг хэдий ч нар илчтэй нь аргагүй туяаран мандаж ахуй. Бороо орох нь уу даа гэснээ Баатаржавын баясгалант царай царай хувьсхийн сааралтах нь хүүгээ ирэх болов уу гэж горьдсоных. Нандин үүнийг төвөггүй ойлгож байв. Өнгөрсөн шөнийн зүүдийг Баатаржав олон шөнө зүүдэлсэн хэдий ч бороон дундуур аавдаа ирэх хүү нь ирээгүй, бороо ороогүй л байлаа. Сүүлдээ хөгшин бороо ороход л хүү нь ирнэ гэж итгээд миний охион, анхны бороо хэзээ орох гэнэ гэж сураглах нь хүү минь хэзээ ирэх бол гэсэнтэй утга нэг сонсогдож өрийг нь эмтэлнэ. Гэсэн ч тэнгэрийн ариун хур газар дэлхийд буухгүй л байлаа. Харин өнөөдөр бол магадгүй ээ. Нандингийн бодолтой зэрэгцэн хүсэлт борооны ганц дусал бүсгүйн хацар дээр уналаа. Хөгшин бүсгүй хоёр өөд өөдөөсөө мишилзээд зэрэг санаа алдав. Төд удалгүй ганц нэгхэн дусалж асан борооны дусал олшрон шаагихад Баатаржав орон дээрээ хэвтээд дээврийн төмрийг хөгжмийн чавхдас шиг бөмбөрдөх борооны чимээг анирдангаа хаалганы хонхыг ч хүлээн хэвтэх ажээ. Зүүд үнэн байжээ. Хонх дуугарлаа. Тамир алдарсан хоёр шуу нь аль хэдийнэ өвгөнийг босгоод суулгачихжээ. Одоо тэр өрөөний нээлттэй хаалга руу цоо ширтэх аж. Хэн ч орж ирээгүй л байлаа. Өвгөний сэтгэлд мянган жил урсав. Хэн ч алга. Доод давхарт хэн нэгэн шар шурхийн хувцсаа тайлж хүмүүстэй ганц нэг үг солих нь бүдэг бадагхан сонстоно. Бас л түмэн жил урсав. Өрөөний хаалган тушаа цагийг үл элээсэн юм шиг өөрийнх нь залуу нас биеллээ олчихсон зогсож байх нь тэр. Эвий эрхлээгүй үр минь, миний амтлаагүй аз жаргал минь алив нааш ир, аавдаа ир эдгээр үгсийг хэн сонссоныг үл мэднэ. Магадгүй хэн ч сонсоогүй байх. Сонсгох ч гэж хэлсэн үг биш билээ. Төрсөн үрийнхээ өргөн цагаан магнайг үнэрлэх төдий түүний амьдрал бүтэн болжээ. Одоо Баатаржавт хүсэн тэмүүлэх, айн зугатах, омогшин бардамнах, өширхэн зэвүүцэх юу ч үлдсэнгүй. Үрийг нь тээгээд нөхөрт гарсан Дулмааг ч үзэн ядсангүй. Гагцхүү хайр, нинжин сэтгэл л ундрах ажээ. Амьдрал гээч хичнээн баян , хичнээн гэнэтийн бас хичнээн уйдан зугтмаар өртөө юм бэ. Үдлээд л буцах өртөө. Үдийн алдад хөгшний сүнс биеэ орхин тэнгэрт халив. Одоо талийгчийг үдэх ёслолд хүмүүс энэ тэрийг бэлтгэж байна.

Нандин тагтан дээр зогсоод нар яаж шингэхийг, хүний амьдралын төгсгөл хэзээ ч ирж болох гэнэтийн бэлэг болохыг тунгаана. Одоо түүнд бүх зүйл утга учиртай санагдав. Цаг хугацаанаас хүмүүний тасалж авсан эрх чөлөө бол амьдрал, хүний амьд явах тавилан. Тэр ховорхон эрх чөлөөг туучаад өнгөрөх эрх Нандинд байхгүй. Тэр залуухан бүсгүй. Гэхдээ түүний дотооддоо тээж байгаа ертөнц нь өргөн уудмыг, хязгааргүйг чиглэн урагшлах луужин. Үнэндээ энэ амьдралыг ч Нандин зээлжээ. Гэрэл гэгээ өөд тэмүүлэх замынхаа дэн буудал, өртөө болгон түрээсэлсэн юм.

2010.01.14-18 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 369 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-011.JPG
Хэмжээс: 600x484 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5377


B3-040.JPG
Хэмжээс: 463x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4058

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-043.JPG
Хэмжээс: 600x450 166k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4352


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn