Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: Зүүдний шувууд
Оруулсан admin on 2010-11-24 13:40:53 (7040 уншсан)


Моддын чийглэг бөгөөд таатайхан үнэр дунд энэ тэрийг бодон хажуу хавийн хүмүүсийг үл анзааран, алсад харагдах уулсын оройгоор хавар цагийн ногооны цэнхэр униар үелзэхийг сониучирхан ажиглаж зогстол
- Та ямар мод эрээ бэ? гэх бүсгүй хүний дуу гархад нь эргэж харвал, дунд зэргийн нуруутай, зургар хар хөмсгөн доорх янзаган бор нүдээрээ инээмсэглсэн бүсгүй зогсож байв :
- Сийлбэр хийх мод, гэж намайг сандрангуй хэлэхэд
- Тэгвэл та энд байгаа банзнаас дуртайгаа сонгоод авал даа?
- Үгүй ээ? Надад банз биш модон баримал хийчихмээр хуш л хэрэгтэй байна. Яг ийм том гэж хэлээд би дэргэдэх бүдүүн тайрдасыг заав .
- Тэгвэл та намайг дагаад явалдаа? Тэнд ялгачихсан хэдэн мод байгаа гэж хэлээд цааш эргэлээ. Нээрээ л мэргэжлийн сийлбэрчин хүн ялгаад тавьчихсан юм уу? гэмээр алд хэртэйгээр тайрсан яр багатай, цуурч хагараагүй модны дэргэд дагуулж ирэхэд би гайхсандаа дуу алдлаа. Намайг захдуу давхарлаж хураасан гурван модны нэгийг худалдаж аваад буцахад, бүсгүй:
- Та мод авахаар бол дараа хүрээд ирээрэй гэж хэлээд инээмсэгллээ. Би урлан дээрээ ирсэн ч бүсгүйн тухай бодсоор л байв. Түүний дэндүү гэнэн цайлганыг илтгэх борхон нүдний инээмсэглэсэн харцыг яагаад ч юм мартаж чадахгүй байлаа. Түүхэн цуврал баримал хийж үзэсгэлэн гаргах бодлоо ч мартаж түүнд ямар нэгэн гоё зүйл хийж бэлгэлмээр санагдаад тогтож сууж чадсангүй. Удтал бодсоны эцэст “Хунгийн баримал” сийлэхээр шийдлээ. Нөгөө модтойгоо хэд хоног ноцолдсоор далавчаа дэлгэж нисэхээр завдан буй “Хунгийн баримал” сийлж дууслаа. Түүнийгээ аваад нөгөө нэрийг нь ч үл мэдэх бүсгүйтэйгээ уулзахаар модны зах гарлаа. Намайг очиход хэзээний танил мэт инээмсэглэн мэндлээд:
- Та дахиад мод авахаар ирээ юу? гэж асуулаа :
- Тиймээ, гэхдээ чамд бас бэлэг өгөх гэсэн юм, гээд намайг
түгдэрхэд гайхсан янзтай над уруу янзаган бор нүдээрээ дүрлийн ширтэж :
- Юу, ямар бэлэг хэмээн асуухад би нөгөө хунгийн сийлбэрээ гаргаж :
- Чамаас авсан мод чинь ийм зүйл болж хувирсан шүү дээ? гэж хэлэхэд :
- Хөөх, ямар сонин юм бэ? би наад хун шувууг чинь шөнө болгон зүүдэлдэг, нэг их гоё нуурын хөвөөн дээр зогсож байхад миний толгой дээгүүр энэ хун ганганаж эргэлдэж эргэлдэж байгаад л алга болчихдог гэж хэллээ.
Би үүнийг сонсоод гайхсан ч гэлээ, түүний нүд худлаа хэлээгүй гэдгийг нь илтгэж байсан болохоор зориг орж :
- Тэгвэл би чиний зүүдний шувууг чинь хийчихсэн юм байна шүү дээ? гэхэд минь над уруу ширтэснээ :
- Тиймээ, миний “Зүүдний шувуу” хэмээн аяархан хэллээ. Бидний хажуугаар модны захынхан хажуугаар өнгөрөхдөө хэрэгт дурласан байртай ажиглана. Бид хоёр хураасан банз налан, модны тайрдас сандайлж суугаад удтал ярилцлаа. Түүний минь нэрийг Бүжин гэдэг ажээ. Оройхон болж нар баруунаа тонгойсон хойно би дахин мод аваад буцлаа.
Тэр өдрөөс хойш хэд хоног үзэсгэлэндээ бэлтгэн урлан дээрээ өнжлөө. Юу ч хийсэн, хэнтэй ч ярьсан би зөвхөн Бүжингийн тухай л боддог болчихсон байлаа. Түүнийг яагаад ингэтлээ санан мөрөөдөөд байгаагаа ойлгож ядна. Түүнд ийм амархан дурлачихсан гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Уулзалгүй нэлээд хэд хоносоны дараа тэсэлгүй дахиад л модны зах орохоор гарлаа. Бүжин намайг ирэхийг тэсэж ядан хүлээж байсан бололтой царай нь гэрэлтэн ер бусын догдолсон харцаар ширтсэнээ :
- Чи ямар удаж байж ирдэг юм бэ? Би чамайг зөндөө их хүлээсэн, чамд гоё юм хэлэх үү? гэж эрхлэнгүй хэлэхэд нь би :
- Тэгэл дээ? юу юм бэ? гэж асуухад тэрээр дэргэдүүр зөрж өнгөрөх хүмүүсийг харсанаа :
- Нөгөө миний зүүдний хун маань чамайг надад тэр хунгийн модон сийлбэр бэлэглэснээс өдрөөс хойш ганц биш хоёр болчихсон. Одоо шөнө болгон миний зүүдэнд хос хун ирдэг болсон, гээд надтай харц мөргөлдснөө, нэг их дотно инээмсэглэлээ. Энэ үгийг сонсоод би гайхсандаа :
- Тийм үү, Ямар сонин юм бэ? тэгвэл би чамд дахиад нэг хун сийлж өгнө өө. Тэд хосоороо байг: гэж хэлэхдээ догдолсондоо түүний гарыг атгачихсан байлаа. Гэвч тэр миний гарыг тавиулах гэж оролдсонгүй. Энд л бид хоёрын дурлалын хаалга нээгдэж билээ. Би түүндээ түрүүчийн хунгаа бодвол арай томхон хэн ч харсан эр нь байна даа гэж бодмоор хунгийн баримал сийлж өгөв.
Бид хоёр байсхийгээд л уулзана. Модны захын хашаан дотор хураасан банз, овоолж орхисон үртсэний дэргэд түүнийхээ даарсан гарыг атган дулаацуулж энэ тэрийг мөрөөдөж суух надад хэмжээлшгүй их жаргал байдаг байлаа.
Бүжин хааяа миний урлангаар зочилж очно. Миний үзсэглэнд бэлтгэж хийсэн бүтээлүүдийг гайхан магтаж үнсэлтээр шагнадаг байв. Ийнхүү хэсэг хугацааны дараа бид хоёр гэрлэлтээ батлуулж хуримлан цугтаа амьдрах болов.

* * *
Хуримын дараахан үзэсгэлэнгээ гаргахад эхнэр маань “Зүүдний шувуудаа” үзэсгэлэнд тавих хүсэлтэй байгаагаа хэлж танхимын хойморт байрлуулснаар үзсэглэнгээ “Зүүдний шувууд” хэмээн нэрлэлээ.
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр нэг эрхэм “Зүүдны шувуудыг ихэд сонирхож өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Шинэхэн гэрэлсэн надад түүний санал болгосон мөнгө асар их сонсогдож, би эхнэртээ:
- Хайр нь чамдаа дахиад шинээр хийгээд өгчихнө гэж ятгасаар хос хунгийн сийлбэрээ санасан үнээрээ зарж орхилоо.
Үүнээс хойш яагаад ч юм эхнэр маань нэг л гунигтай болж нөгөө хөөрхөн янзаган бор нүдээрээ инээмсэглэхээ болилоо.
Нэг удаа үүрээр миний цээжин дээр нойтон зүйл хүрэх шиг болоход арайхийн нойрноосоо сэрж нүдээ нээвэл тэр минь уйлчихсан байх нь тэр, би сандарсандаа түүнийгээ тэвэрч:
- Миний хань юу болсон юм бэ? яагаад уйлсан юм бэ? гэж давхцуулан асуухад, хэсэг дуугүй хэвтсэнээ санаа алдаад:
- Би нөгөө “Зүүдний шувуудаа зүүдлэхээ больчихсон” гэж хэлээд хоолой нь зангирлаа. Би учрыг нь мэдэж байсан тул “яагаад” гэж асуусангүй :
Харин тэр худалдаж авсан эртэй уулзаж “Зүүдны шувууд”-аа буцааж авъя гэж бодож хэвтлээ. Азаар тэр эрхэм нэрийн хуудсаа өгснийг нь би хадгалж байсан юм.


* * *

Намайг болзсон цагтаа очиход тэр эр надтай гар бариад ямар хэргээр явж байгааг минь асуулаа. Би ч түүнээс юу ч нуусангүй бүгдыг яриад “Зүүдний шувуудаа” буцааж авах хүсэлтэй байгаа. Зөвшөөрвөл хэдэн ч бүтээлээрээ хамаагүй солих бодолтой ирсэнээ хэллээ. Тэрээр миний ярихыг сонсож дуусаад босож өрөөн дотороо бодол болон хэсэг холхисноо:
- За яахав би та хоёрын ариун хайрын бэлэгдэл болсон тэр шувуудыг чинь буцааж өгье. Уг нь би гадаадад сурч байгаа найз бүсгүйдээ бэлэглэх гэсэн ч хараахан явуулж амжаагүй байсан юм гэснээ, шилэн хоргонд байрлуулсан “Зүүдний шувууд”-ыг минь гаргаж надад өглөө.
Гэрийнхээ хаалгаар ороход эхнэр маань тэднийг хараад уулга алдан өндийлөө. Би өглөө түүндээ “Зүүдний шувууд”-ыг нь авчирахаар явлаа гэж хэлэх гэснээ юмыг яаж мэдэх в э? гэж бодоод хэлээгүй болохоор ингэж гайхах нь аргагүй. Тэр минь “Зүүдний шувууд”-аа энхрийлэн илнэ. Тэр үдэш түүний минь нөгөө хөөрхөн янзаган бор нүдэнд жаргалтай инээмсэглэл гэрэлтэн байлаа.

* * *
Маргааш өглөө нь намайг сэрэхэд эхнэр маань аль хэдийн босчихсон цайгаа чаначихсан байв. Намайг орноосоо өндийхөд дэргэд ирж хүзүүгээр минь тэврэн нүд рүү минь ширтэн эрхлэнгүй инээж :
- Би урьд шөнө юу зүүдэлсэн гэж чи бодож байна, таа даа гэж хэлэхэд нь :
- Нөгөө гоё нуурынхаа дэргэд “Зүүдний шувууд”-аа зүүдэлсэн байх …
- Дөхөж очлоо, гэхдээ таасангүй. Миний зүүдэнд нөгөө хос хун дэгдээхэй дагуулаад ирсэн. Бүр хоёрын хоёр дэгдээхэй дагуулаад ирсэн гэж хэлэхэд нь би догдлож баярласандаа :
- Нээрээ юу ямар гоё юм бэ? гэж түүнийгээ тэврэн эргэлдлээ.
Аз жаргалтай амьдрал гэдэг ийм л байдаг байх.
Би дахиад … Зүүдний шувууд маань дэгдээхэйтэй болжээ…


2009.03.28.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 142 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-029.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4265

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5053


khuv5-055.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4731


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn