Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Золдэлгэр : Майжиг Баачка
Оруулсан admin on 2010-10-19 15:14:54 (4576 уншсан)

-“ Золоо зоонтог” гэж хашааны завсраар нэг жаал дооглонгуй хэлчихээд гүйгээд явчихлаа. Хэн болохыг нь мэдэх гэж араас нь харвал намхан нуруу, майга хөл, яайжийтал нь гишгэсэн усны ногоон гутал гээд хойд хашааны Дууяа эмгэний ач майжиг Баачка мөн болох нь андашгүй байв. Баачка намайг араас нь хөөж гүйнэ гэж бодсон бололтой нөгөө муу хоёр ногоон яайжгараа чирэн хамаг чадлаараа эргэж ч харалгүй гүйсээр цааш одов.
Энэ жаал манайхыг баянхошуунд нүүж ирснээс хойш хашаа гэр хоёроос минь ер салаагүй. Өглөө эрт ажилтай хүн шиг есөн цаг гэхэд л хаалга нүдэн хойморт заларч, хэзээний энэ гэрийн хүн шиг аашладаг нь найман нас хүрч байгаа нусгай шар хүүд аргагүй л ахдана. Ээж аав хоёртой элдвийг хуучилж, өдрийг өнгөрүүлнэ. Ойр холын хов жив, зурагтаар үзсэн кино, эмээтэйгээ яаж муудалцсанаа бас болоогүй дүү бид хоёрын хэн нь хөөрхөн болох, хэнтэй нь сууж хэдэн хүүхэдтэй болох талаар хаа хамаагүй ярих нь хааяа дургүй хүргэмээр.
Гэвч яриан дундаа хэдэн үгийг ээрч мууран хэлэх нь аавын цээж гаргасан нусанхай хүүг даанч эгдүү хүргэм харагдуулахыг нь яана. Орой нар жаргатал манайд сууж зурагт ширтэнэ. Тэгээд л эмээ нь үглэж яншсаар муу ач хүүгээ гэртээ хөөн оруулж, сая нэг өдөр дуусна.
Майжиг баачка 70 хүрч байгаа эмээтэйгээ хоёул нэг гэрт амьдарна. Түүнийг ой ч хүрээгүй байхад нь ээж нь өдөр шөнөгүй архи уудаг аав, ганц хүүгээ бараадаад үлдсэн эмээ хоёрт нь үлдээгээд явжээ. Ээжийг нь явснаас хойш аав нь улам л архинд нэвчиж, гэр орноороо өөрөө ч сайн танихгүй архины хэдэн нөхдөө цуглуулдаг болж. Сардаа олдог хэд нь хэдэн шил юманд үрэгдсээр идэх хоолгүй хонох нь ихэссээр нэг л мэдэхэд хашаа байшин нь үгүй болж, айлын хашаанд дан бүрээстэй гэрт нялх хүүхэд, настай ээж хоёроо аваачжээ. Өөрөө болохоор гэрээр үзэгдэхээ больж, ирсэн ганц өдрөө өнөөх архичидаа авчиран ууцгааж, халсан үедээ хоорондоо гар зөрүүлэн ойр хавийнхныхаа дургүйцлийг хүргэнэ. Баачкаг гурван нас хүрч байхад нь аав нь уусан үедээ найзтайгаа муудалцан хэвлий тус газар нь хутгаар хоёр гурав бүлж, хэцүү нэртэд хэдэн жилийг өнгөрөөх болсноор эмээ ач хүү хоёрын амьдрал улам л хэцүүджээ.
Дууяа эмгэний авдаг тэтгэврийн хэд амьдралд нь арай чүү л хүрэлцэх учир майжиг Баачкад өмсөх солионы хувцас тун тааруу. Гурван улирал дамнуулж ногоон усны гутал өмсөнө. Эхээс төрөхийн түнхний мултралтай төрсөн учир хөл нь алхаж явахад их л бэрхшээлтэй, хазгай майжиг гишгэдэг болохоор гутал бараг тэсдэггүй. Тэгээд л эмээ нь мөнгөнд хэмнэлттэй гэж хатуу резинэн усны гутал өмсүүлнэ. Харин хүү хөл, гутал хоёроо хайрлахгүй урд хойно нь арай чүү зөөж алхаж байвч хирэндээ гүйх их дуртай. Гудамжинд үеийн хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн гүйж л байна.
Хөл муугийн зэрэгцээ хэл яриа нь бас согогтой. Хэл ярианых нь гажигийг засаж эмчлэх арга байвч, өвдөхөд мөнгө төлөх учир хэлний гажиг нь сонсголд нь нөлөөлж, зүүн чих жаахан мууджээ. Дууяа эмээ хааяадаа гэрт цай ууж, ээжтэй ярих зуураа “Миний муу хүүд амьдрал зөвхөн хар бараанаа л үзүүлж байна даа. Өвчин зовлон нь хүртэл аархаж дээрэлхэх юм. Миний муугийнх л биз дээ ” гэж нулимс дүүргэн хэлэхийг нь сонсоод Баачкаг өрөвдөн түүнтэй ярилцмаар санагдана. Даанч үг сольё гэхээр өөдөөс хэлээ гарган “ Мангар Золоо мантуун хацартай” гэж хэлдэгийг нь бодохлоор жаахан төвөгшөөмөөр...
Баачка уул нь энэ жил сургуульд орох ёстой. Гэсэнч арай чүү амьдралаа хүргэх эмээгийн тэтгэвэр нь дэвтэр цүнх, хувцасных нь хэрэгцээг барж дийлэхгүйг тэр мэднэ. Тийм дээ ч “ Би сур-р-гуульд орохгүй зах-х дээр наймаа хийдэг хүн болноо.Тэгээд мөнгөтэй болоод сургуульд явна” гэж ярина. Заримдаа намайг хичээлдээ явах үед араас сүрхий дагаж байснаа олон хүүхэд хараад замаасаа буцна. Айх ичихийн аль нь мэдэгдэхгүй царай нь нэг л сонин хувьс хийгээд барайгаад явчихна.
Нэг өдөр намайг хичээлээ тараад ирж байтал Баачка хашааны хаалган дээр хамаг хувцас нь шороо тоос болчихсон уйлчихсан зогсож байлаа. Намайг хараад өнөөх муу элдэв янзаар сүрхий хочилж дооглодог “ аавын том цээж ” маань ээждээ эрхлэх жаахан хүүхэд шиг бэлхүүснээс минь тэврэн ихэр татах нь тэр. Юу болсныг нь асуутал дуугай л байв. Нилээн удаан энгэрт минь мэгшиж байснаа сая нэг дуусаж нус, нулимс хоёроо ханцуйгаараа арчаад “Оръё” гэв. Хашааны хаалгаа онгойлгон орох гэтэл гудамжны үзүүрээс Баачкагийн үеийн гэмээр хэдэн жаалууд гараад ирэв. Баачка тэднийг харангуутаа миний ард гараад зогсчихлоо. Бусдаасаа арай бие томтой нэг жаал:
-Мэлхий минь чи яваагүй байгаа юм уу? Дахиад зодуулах уу айн гээд их л муухай дээрэнгүй хэлэв. Баачка хариуд нь
- Би-и та нарыг э-э-гчдээ хэлчихсэн за юу гэв.
-чамд эгч байдаггүй биз дээ? Битгий худлаа ярь гэж өнөөх жаал хэлэхэд
-бай-й-гаа мэдэв үү, энэ байна гээд намайг заан, надруу юм хэлэх нь үү гэсэн янзтай харав. Харин би майжиг Баачкаг өмөөрлөө гэж бас хүүхдүүдийн доог болно гэж бодоод юу ч хэлсэнгүй дуугай л зогсож байв. Хүүхдүүд инээлдэн
- худалч худалч, энэ чинь танай эгч биш, чамд ээж аав ч байхгүй биз дээ.Майжиг ээрүү болохоор чинь хаяад явчихсан ш дээ . ногоон гуталтай ногоон мэлхий минь гээд чанга чанга инээлдэн цааш явчихав. Баачка хариуд нь юу ч хэлсэнгүй дуугай хураан над руу нэг муухай харснаа гэрлүүгээ майжигнасаар явчихсан юм.
Тэр өдрөөс хойш манайд орж ирэхээ ч больж, хааяадаа нэг хашааны завсраар намайг шоглочихоод гүйдэг болсон нь энэ юмаа. Эхээс мэндлэхийн л өвчин зовлон биеийг нь зовоосон ч , насандаа ахдсан аавын цээжээрээ тэр их гуниг шаналалаа хүмүүсээс нуудаг нь майга хөлтэй ээрүү жаахан хүүг хэсэгхэн ч гэсэн жаргалтай болгодог биз дээ...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 243 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-076.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2707

Хүрэлтогоот
khureltogoot-26.jpg
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2886

Өвөрхангай
ubr-004.JPG
Хэмжээс: 1280x960 619k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3340


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn