Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Цэнд-Аюуш : МЭХЭЭРИЙН АМТ
Оруулсан admin on 2005-08-29 16:34:30 (2863 уншсан)

Хэдэн хурга шингэнээр гүйлгээд болдоггүй. Мэхээр сайн юм гэнэ гэж дуулаад Мятав ойд очиж, оготно хөеөлсөн жаахан мэхээр олоод, багадуулж хэлбэл үдийн газар, бадруулж хэлбэл хоногийн газар ирсний хэрэг юу билээ, ахиухан байвал зүгээр ч юм уу гэж санан ой дундуур хэрэн бэдэрч явжээ.
Тэгсэн чинь нэг их том баавгай идэш хайсан янзтай огт сэжиг авалгүй явж байгаа үзэгдлээ. Яадаг хэрэг вэ? Буу ч байна, сум ч байна, цааш харуулчихдаг хэрэг үү гэж хэсэг эргэлзлээ. Мориноосоо буун буугаа шийрлэх зуур энд нь нударчихаж болно. Харин түүнийгээ яаж гэр өөдөө дөхүүлдэг хэрэг вэ? Алахаасаа өлгөх нь.... гэсэн бодол орж ирлээ.
Нээрээ тийм, бараг сум сунган аймаг алгасан гэр орноосоо зайдуу яваа ганц хүн энэ том амьтныг алахад амины нь гарз юм гэж эргэлзэн буудахаа болилоо. Яаж гэр өөдөө дөхүүлье дээ. Туултай биш, дуудалтай биш хэмээн санаж санаж нэг арга олов.
-Гарцаагүй бүтнэ гэж шивнээд шалавхан мордож баавгайг амдлаа.
Yүгээр л ирнэ шүү дээ гэж бодон ойн нэгэн цоорхойд мэхээртэй хүүдийгээ энд тэнд нь жижигхэн жижигхэн тэгэхдээ гоожчихооргүй цоочлоо.
Ганзагалж явсан арваад алд сурныхаа үзүүрээр амы нь сайн боочихоод хол оо очиж, нөгөө үзүүрээс нь барин тэр том амьтны хэрхэхийг ажиглаж байлаа. Баавгай явсаар нөгөө ойн чөлөөнд ч гарч ирлээ. Ер сэжиг авсан янз алга аа! Yзэхгүй явчихна уу даа, энэ монди чинь гэж шивнээд хэсэг харлаа.
-Алхаад өнгөрөх нь шүү. Баавгай ижилгүй тэнэг гэдэг нь үнэн болж таарлаа гэж бодуут сурнаасаа жаахан жаахан угзчив.
Баавгай гэнэт зог туслаа. Амь голтой юм шиг татав, татав, ухас ухасхийж байгаа тэрхүү ер бусын “амьтныг” сонирхсон эгдүүцсэн янзтай ширтэж байв. Мятав ч угзчихаа больжээ… Баавгай адтай хөдөлж байсан хачин “амьтан”- хүүдийг гайхсан янзтай ажиглаж, залхуутай тэгэхдээ хянуур нь аргагүй түүнд ойртлоо. Бүр очоод шинжиж гарав аа. Тэгснээ хүүдийг долоож эхлэв. Сайхан амттай хоолтой учрав гэсэн янзтай ийш тийшээ харснаа ум хумгүй долоолон хэл амаа билүүдэх нь аргагүй дуртай юмтайгаа учирсныг гэрчилнэ.
Болдогсон бол бүхлээр нь залгичихмаар байгаа бололтой. гэвч аманд нь олигтой юм орж өгөхгүй байгаа янзтай хий л нухчин тунтаганана. Одоо амты нь бүрэн авах шиг боллоо гэхтэйгээ зэрэг Мятав хүүдийтэй мэхээрийг угз татсан гэнэ. Баавгай амттай хэрнээ “амьтай” хоол гэж байдаг байж дээ гэсэн янзтай цочсоноо хүүдий рүү ам хамраа шилэмдсээр очиж бас л долоолов. Удвал, хүүдийгий нь хүү татчихаад аль ч үгүй болно. Баавгайд тухлах чөлөө өгөхгүй юм шүү гэж бодон сурнаасаа угз татав. Бас л хойноос нь айсуй.
Мятав ч гэрийн зүг ергүүлсээр, баавгай ч хүүдийтэй мэхээрийн хойноос шогшсоор. Ёстой барахгүй цадахгүй хоол гэдэгтэйгээ тэр баавгай учирчээ. Ойртож ирээд долоотол гэнэт годхийн алга болно. Амттайг нь бодвол идэж барж салахаас нааш санаа амрахгүй гэсэн янзтай хүүдийтэй юмтай өнөөх баавгай хөөцөлдсөөр.
Нар хүүшлэхийн алдад баавгай, хүүдийтэй мэхээр Мятав гурав гэрийнхээ урд модтой толгойд хүрч иржээ.
Хэдэн хурганд жаахан юм үлдвэл харамлаад ч яах вэ идвэл идэг, гэрийнхээ хаяанд ч ирлээ гэж бодоод бууж, буугаа эхэллээ. Баавгай, баригдаж өгөхгүй зовоосон хоол тогтсонд санаа нь амарсан бололтой, өнөөх хүүдийг хүү татан амаа олохгүй үмхэлж эхэллээ. Өрөвдмөөр гэнэн ч амьтан юм уудаа. Алж хядахын дон туссан биш, гэм тариагүй амьтан шүү дээ энэ чинь. Буудалгүй орхичихдог ч юм билүү гэж бодож байтал мэхээр нь барагдсан ч юм уу, хорхой нь дарагдаж ухаан ороод хажууханд нь хүн байгааг гэнэт олж үзэж зэвүүцсэн ч юмуу, муухай архираад дайрах гэжээ. Тэгмэгц Мятавын санаа шулуудан түүнийг буудан унагав. Хаа байсан алсын хяраас хаяандаа тийм том ан дагуулан авчирч эд бад хийснийг хүмүүс нүдээрээ үзэж байж арай гэж үнэмшсэн билээ.

Ш.Цэнд-Аюуш - Адтай Мятав /тууж/


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-005.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3445

Хүрэлтогоот
khureltogoot-28.jpg
Хэмжээс: 600x450 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3601


orkh-012.JPG
Хэмжээс: 600x800 223k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3039


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn