Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Цэнд-Аюуш : УТАС ОЛСНООС ХYЧТЭЙ
Оруулсан admin on 2005-08-29 16:32:45 (3055 уншсан)

-Мятавын явдлаас үзсэн өөр юм байна уу Мөнх гуай?
-За даа өөр юм үгүй шив дээ.
-Ингээд л болох гэж үү?
-Харин ээ юу сан билээ. Аа тийм. Манай муу идэмхий солби шарыг… гэж тодхон хэлээд инээн ингэж ярилаа.
Хэдэн жилийн өмнө юмсан. Манайх нүүж явлаа. Өвөр Жаргалантын голоор нүүдэл маань гарах болов.
Хэсэг, хэсэг булагнаж ногоорон эргэлдсэн хэцүү бэрх тохой цүнхээл элбэгтэй энэ голыг гармы нь олж гарахаас биш дуртай болгон санааныхаа зоргоор гаталж амждаггүй билээ. Ачааны түрүүч голын нөгөө эрэг дээр гарч байтал цаанаас Мятав хатирдаг хээрийг уначихсан хүрч ирэв ээ. Амар мэндээ мэдэлцээд:
-Хаа хүрээд буцаж явна даа гэж асуувал
-Агентынд очиж аахар шаахар юм аваад л явж байна гэлээ. Ачааны хамгийн сүүлд явсан, хоёр хөхүүр айраг ачсан солби шар тайлаг голын тэг дунд орж ирснээ бурантгаа тасдуулан сууж үлдээд,ийш тийшээ харж байснаа ингээд л дүүрье гэсэн аятай муухай орилон дайвганасаар ойчоод өглөө.
Амы нь сайн боож тэгнэсэн хөхүүртэй айраг усанд живч орохгүй байгааг шар тайлаг доошоо ч ордоггүй, хөллөөд босож ч чаддаггүй өеөдчихсөн бололтой, аврал гуйсан нүдээр биднийг ширтэн сэвсээрээ булан орилсоор усны урсгал даган хөвж эхэллээ. Ачаатай тайлаг гарамнаас аль хэдийн ходож ойртон очиж болохооргүй, ус нь ногоорон эргэлдсэн том цүнхэлд хүрч, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болоод усны эргүүлэг даган өөрийн эрхгүй эргэлдэн хөвсөөр. Би хий бухимдан:
-Ээ, малын шаар! гэж хараал тавьж, хөж! хөөг! хэмээн дотроо дэвслэн хичнээн хашгичсан боловч огт нэмэр болсонгүй.
Мятав:
-Тэмээ усанд мууг хэлэх үү, энэ одоо босохгүй ээ! Эргүүлгэнд орчихож, гарч ирэх горьдлого тасарлаа л даа гэв.
Би яадаг ч аргаа олохгүй, улам цухалдаж,
-Ийм дүүрсэн мал гэж байдаг аа. Бусад нь гармаар давгүй гарчихаж байхад…. Даавуу хэмлэхээс өөд идгүй, заяагүй мал байх гэж яая даа та минь, Дүүрлээ л дээ гэтэл Мятав:
-Энэ чинь тийм их идэмхий мал юм уу? гэлээ. Би ч тэр тайлгийг муучлахад үг хайхралгүй гэсэн шиг.
-Яриа юу байх вэ? Дүүрчихсэн идэмхий золиг байгаа юм. Энэ яваа насандаа уранхай тасархай даавуу урдуураа зүгээр өнгөрөөж огт үзээгүй амьтан! Тэмээ сэжигч амьтан, харин үүнд эрээлэх юм гэж даанч байхгүй дээ! хэмээн хэлж орхилоо.
Мятав “Өөр аргагүй” гэж шийдмэг хэлэд өврөөсөө оёдлын машины утас гаргаж нэлээд хөвснөө тэрэгтэй уснаас тэмээ рүү шидээтэхлээ. Тэрэгтэй улаан утсыг дэргэдээ буунгуут идэмхий шар ч мэргэжсэн минь энэ гэсэн шиг үмхээд авах нь тэр.
Яаж байгаа юм бол доо гэж гайхшаа баран ажиглаж зогстол Мятав утасныхаа үзүүрээс угз татан цааш алхлаа. Идэмхий шар тайлаг ч хөвсөн янзаараа чирэгдэж эхлэв. Мятав нилээд явж тогтуухан ногоорон эргэлдэгч эргүүлэгт тохойноос орлио шарыг гаргах зуураа голын эргийг няхуур ажиглаж байгаад усны урсгал сөргөн гарамны зүг ачаатай тайлгийг дураараа хөндлөн гулд чирж гулдарч явлаа.
Идэмхий шар тайлаг учрыг олоогүй хэрнээ таатай байгаа янзтай, хялгас төдий үл ялих нарийхан утсанд ачаа бараатайгаа цуг чирэгдэн, усны урсгал сөрж яг л усны шувуу аятай хөвж яваа үзэгдлээ.
Миний гайхсаныг хэлээд баршгүй. Гараад ирлээ шүү гэж бодохоос баярласан гэдэг учиргүй.
-Yгүй мөн хачин аа! Муу солби шар минь элдэв даавуу шуувуу үлдээдэггүй хамж иддэг үнэн идэмхий амьтан гэсэндээ тэрэгтэй утсыг овоо үмхэж шүү гэж үглэл бухимдал маань инээдээр солигдов.
Солби шар тайлаг уснаас гараад юу болов доо гэсэн маягтай усаа сэгсэрснээ аманд орсон дээр нь... гэсэн шиг тэрэгтэй утсыг ховдоглон хүлхсээр бусад тэмээ рүүгээ очиж билээ.
-Yгүй бас хачин юм даа. Мятав аа, тайлган тэмээг ачаа бараатай нь хамт оёдлын машины утсаар чирж их уснаас гаргана гэдэг санаанд багташгүй юм шүү. Алив наад утсы чинь үзье гэвэл Мятав нэг их гоц гойд юм боллоо гэж бодсон янзгүй.
-Yз л дээ. Юм оёдог жирийн л утас шүү дээ гээд надад утасныхаа нэг хэсгийг төвөггүй тасдаж өгснөө
-Усанд хөвсөн бие их хөнгөрдөг гэж ярилцдаг байх аа! гэж байсан юм шүү.
* * *
Биеийн тамирын ордны өргөн цэлгэр танхимд хүмүүс пиг дүүрсэн байв.
Таван ханатай гэрийн буурийн чинээ дэвжээн дээр өндөр гулзгар хүн, намхандуу лагс биетэй залуу хоёр ач тач ноцолдон дээр дороо орж годройтон дунгуйлдан боловч хэн нэг нь оноо авч чадахгүй байлаа.
Нэг нь өрсөлдөгчөө өргөөд чулуудсан чинь нөгөөг нь унахдаа хөлийг нь хаман дарж ойчлоо. Өндөр гулзгар эр ганц горьдлого маань энэ боллоо гэсэн мэт байдаг чадлаараа нумлалаа.
Намхан нуруут ч ийм болгоод алдчих вий гэсэн янзтай анаж, байдаг чадлаараа дарсаар. Өрөөсөн дал нь дэвжээнд хүрлээ.
-Уухай дараад бай, дараад бай хэмээн танхим дүүрэн шуугиан боллоо.
Өеөдсөн мэт хэвтээ залуу шүд зуун гэдийж, дээр нь байгаа эр байдаг тамираа шавхан цээжээрээ дарсаар… Дарж даруулж байгаа шинжгүй огт хөдлөлгүй хүч нь яг тэнцэн нэг л хэвэндээ. Цагаан хувцастай шүүгч хэрхэхийг отон цаана нь ажигласаар. Олны учир тоймгүй шуугиан үргэлжилсээр. Гэнэт хурган дотортой хүрэн торгон дээлтэй ануухан өвгөн суудлаасаа босож,
-Дараад нэмэргүй, тэнхээний гарз. Хөлий нь солбиод гэж хуруугаараар зааж хэллээ.
Бөх ч санаа авсан мэт баруун хөлнийх нь доогуур гараа хийж цаад хөлнөөс нь зугуухан татлаа.
-Зөв, зөв. Одоо цээжээрээ сайн дар! гэж өнөөх өвгөн хашгирна.
Шүгэл тасхийн, учиргүй шуугиан нижигнэсэн алга ташилт болж хувирлаа.
Тэр өвгөн чинь хэн сэн билээ, үзсэн хүн шиг. Унжуудуу хамар, урт эрүүтэй, сэргэлэн хурц нүдтэй, амьдралын олон он жилийн хугацаанд хал дол үзсэнийг гэрчлэх мэт хэдэн гүн үрчлээ суусан өргөн сайхан магнай, тэгш сайхан шүд бүхий, цээж тэвхгэр зузаан, залуудаа сайхан эр явсан болов уу гэмээр янхигардуу чацархаг биетэй, хөнгөн шингэн, нүдэнд дулаахан сайхан өвгөн байх чинь. Хаана үзлээ?
-Аа тийм. Мятав гуай байна. Яг дүрээрээ мөн гээд би тэр хүн рүү олны дундуур дайрлан зүтгэлэв. Хүн амьтан замд тээглээд ер явж болдоггүй.
Нэг харсан чинь Мятав гуай бах нь ханасан янзтай инээж хажуугийнхаа хүнтэй ярилцсаар хаалгаар гарч явлаа.
-Хөөе Мятав гуай гээд би байдаг чадлаараа хашгиртал
-Сэрээрэй залуу минь гэсэн бүдүүн баргил дуу гарч, хөнжлөөс татаж байлаа. Би зүүдэлжээ. Хайран зүүд гэж харуусан өндийтөл өчигдөр эрэлд яваад ирээгүй байсан Эрдэнэ гуай аль хэдийн хувцаслачихсан цай уун сууж байв. Би нэгд зүүдэлж хашгирсандаа, хоёрт Эрдэнэ гуайг шөнө ирэхэд нь сэрээгүйдээ бантан ичингүйрхэн шуухитнан хувцаслалаа.
-Аль хар амрав даа. Арай эрт сэрээчихэв үү дээ. Цай уу гээд Эрдэнэ гуай миний өмнө тавагтай өрөм тавьж цай аягалж өглөө.
Эрдэнэ гуай цай уух зуураа:
-Өчигдөр хэдэн тэмээгээ харж гадуур жаахан яваад олсонгүй. Өнөөдөх дахиад л шогшихоос доо. Манайхан чамайг надтай уулзахаар ирсэн гэж ашгүй надад түрүүхэн хэллээ. Золтой л унтаагаар чинь орхичихоод мордоод явчихсангүй гэм. Хот газрын хүнийг хэлэх үү, нас залууг хэлэх үү, нойртой байлгүй яах вэ гэж миний бантаж байгааг мэдсэн янзтай хэллээ.
-Би танаас ганц нэг юм асуух л гэж ирсэн юм. Та яаруу ажилтай байгаа бол хамт мордоод замдаа яриулсан ч болох л доо гэж намайг өгүүлтэл:
-Хүн уулзахаар зориуд ажил болж ирж байхад хаанаас тэгж болох вэ? Ах чинь хэрэгтэй бол хэдэн тэмээндээ маргааш явсан ч болох шүү дээ гэлээ.
-Ялитай ч юм биш ээ гэж би түгдэрснээ:
-Та Мятав гэдэг хүнийг таньдаг гэл үү? гэж асуув.
-Ямар Мятав?
-Адтай Мятав
-Танихаар барах уу даа…
Эрдэнэ гуай босож айргаа бүлснээ шуугин байгаа хөхүүртэй айрагнаас хувинд уудлан өмнө минь тавив.
Би сэнгэнэсэн сайхан айрагнаас аягалан залгилж,
-Та Мятав гуайн ажил явдлаас надад ярьж өгөөч гээд учирсан хүмүүс, тэднийг ярьсныг товч хэлэхэд Эрдэнэ гуай:
-Yнэндээ хөөрхий, яг л тэгж ярьдаг юм.
-Чи өөртэй нь уулзахыг бодоорой. Охин хүү хоёроо дагаж хөгшинтэйгээ хот ороод хэдэн жил болж байгаа юм. Мятавын ярьснаас би хоёр юмыг нь л сайн санаж байна. Түүнийг түрүүчийн улс чамд яриагүй бололтой. Миний хувь болгож үлдээсэн юм байлгүй дээ гээд инээв.

-Ээ дээ, түүнийгээ л гэж би дуу алдав.

Ш.Цэнд-Аюуш - Адтай Мятав /тууж/


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 120 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 80x60
Аяс
Хэмжээс: 425x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4201


khuv5-052.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2425

Ёл хад
YolHad_33.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3001


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn