Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дарма.Батбаяр Алтан хараацай
Оруулсан admin on 2010-04-15 19:41:26 (3880 уншсан)

Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт. Тийм ч байх. Хараацай ухаантай. Тэдэнд өнөөдрийн хоол, унд л хэрэгтэй, илүү юм хэрэггүй.
Илүүг нөөцлөх, маргааш, нөгөөдөрт тавих зан тэдэнд үгүй. Хурааж, хуримтлуулсан юм ч тэдэнд байхгүй. Тэд хоосон. Тэгсэн хэрнээ биднээс илүү жаргалтай, биднээс илүү эрх чөлөөтэй. Хараацайн энэ их жаргал, энэ их эрх чөлөөг харахаар хүн шувуунаас юу ч сураагүй юм байна гэж надад бодогддог юм. Хүн ер нь сүүлийн зуунуудад ямар ч амьтан, ургамал, мод, чулуу, гол уснаас сурахаа больжээ. Байгалийг оршихуй хийгээд танин мэдэх эрдэм ухааны үндэс язгуур хэмээн үзэхээ больж, зөвхөн өөрсдөөсөө сурч, өөрсдийгөө дууриаж, бие биесээ даган хошуурч явдаг өрөвдмөөр амьтас болжээ. Ядаж л хараацай шиг цэнгэж чадах чадвар хүмүүн бидэнд алга. Хүн ер нь жаргал, цэнгэл гэдгийг мэддэг гэж үү. Юу л бол. Хүний энэхүү жаргаж, цэнгэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хайр дурлал гэдгийг мэддэггүйтэй холбоотой. Хайр гэж хүний ойлгож байгаа ойлголт дэндүү хүнд, албархуу, зорилго бүхий ойлголт.
Хэн нэгэнд дурлаж, түүний хойноос тэмүүлнэ гэдэг нь ердөө л ийм сайхан юм бусдад бус, надад байгаасай гэсэн хүсэл. Энийг би ямар ч үнээр хамаагүй авч, өөрийн болгох ёстой гэсэн эзэмшихийн хүсэл. өөрөөр хэлбэл хэрэгцээ. Гэтэл алтан хараацайнх огт өөр. Хайр гэдэг хараацайнхаар цэнгэл. Хосоороо тэнгэрт наадахуй. Нисэн цэнгэж тоглохуй. Тоглох гэгчийн гайхамшиг нь хоёул адил тэгш жаргадагт оршино. Хүмүүн бид эртийн эрт, үлгэр домгийн цагт биеэсээ гэрэл цацруулан нисдэг байсан юм гэнэ лээ. Хэрвээ бид тэр цагийнх шигээ нисдэг байсансан бол одоогийнхоосоо огт өөрөөр хайрлаж, дурлах байсан. Зөвхөн хайр дурлал ч бус хүсэл мөрөөдөл, жаргал цэнгэл маань ч огт өөр байх байсан. Наад зах нь л гэхэд нислэгээрээ орчлон ертөнцийн тигийг тэнгэрт зурж наадахгүй юу. Хараацай тэгдэг юм.
Тойрог татах мэт дугуйран нисч, ертөнцийн тигийг агаарт зурж тоглодог юм. Заримдаа олуулаа… Заримдаа хосоороо… Заримдаа ганцаараа… Том, жижиг янз бүрийн тигнүүд… Хараацай нисэхийг харах бүр ухаан санаа ариусах шиг болж, улам улам баясан ширтэхэд хүргэдэг юм. Дүүлэн нисч тэнгэрт гарсан хойноо тал, талаасаа нийлэн олуулаа болж, хөхрөлдөн гүйлдэх хүүхдүүд мэт тоглон наадна. Инээд алдан нисч байгаа мэт харагдах нь гэгээн, ариун амьтан бүхэн адилхан байх юм даа хэмээн өөрийн эрхгүй бодогдуулна. Тэгснээ гэнэт цацсан будаа шиг тал, тал тийшээ бутран, ганц хоёроороо болон ниснэ. Зарим нь бүр гав ганцаархнаа тэртээ дээш, огторгуйн гүн рүү хөөрөн нисч, бүргэдийн өндөрт хүрч буй харагддаг. Ямар их зориг, ямар их эрх чөлөө вэ. Тийм өндөрт хүрнэ гэдэг бурханд дөтөлж буйн л шинж. Бурхан тэнгэрт биднээс илүү дөтөлдөг учраас идэш, хоол хураахын шунал байхгүй байгаа нь тэр.
Тэд бусдыг даган нисдэггүй. Тэд эрх чөлөөтэй. Эрх чөлөө гэж юу болохыг алтан хараацайн нислэгээс харж болно. Тэдэнд айх айдас байхгүй байгааг нь ч олж харж болно. Юунаас ч айх айдасгүй байна гэдэг эрх чөлөөтэй байгаагийн нэг шинж гэдгийг ч мөн ухаарч болно. Хөвөн, хөөрөн агаарт тогтон байснаа гэнэт далавчаа хурдан хурдан, мярас мярас дэвэн, урагш нисэх нь инээд алдах мэт санагдана. Ингэж санагддаг учраас тэнгэрт тоглон наадаж байгаа алтан хараацай надад сайхан харагддаг. Алтан хараацай шиг сайхан нисдэг жигүүртэн байхгүй юм шиг санагддаг юм. Магадгүй, энэ бол сайхныг бүтээж байгаа нэг хэлбэр ч байж мэднэ. Алив юмны сайхан нь түүний сайхан хийгээд, түүнийг сайхан хэмээн үнэлж байгаа үнэлэмж хоёрын цогц. Тийм учраас алтан хараацайн нислэг сайхан байгаа хэрэг. Хараацайн нислэгийн сайхныг мэдэрч, ямар сайхан юм хэмээн бахдан харсныхаа ачаар би түүнд буй, урьд өмнө огт олж харж байгаагүй сайхан зүйл болох далавчных нь цагаан өнгөний гялбааг олж харсан юм. Магадгүй, шижиртэх энэ алтан туяа, өнгөрөх цагаан гялбааг нь нар түүнд өгсөн ч байж мэднэ. Дэлхий дээр долоон нар гарч, ган гачиг, зовлон гамшиг нэрмэсэнд Эрхий мэргэн гэгч баатар долоон нарыг бүгдийг нь нэг, нэгээр нь харван устгана хэмээн ам гарч, захаас нь эхлэн харван үгүй болгосоор сүүлчийн ганц нарыг харвахаар онилон шагайж, сумаа тавих яг тэр агшинд алтан хараацай харваачийн өмнүүр нисэн нарыг халхалсанд Эрхий мэргэний харвасан сум хараацайн сүүлийг онох тэр агшинд нар уулын цаагуур орж амжсанаар хараацай сүүлчийн ганц нарыг аварсан хэмээн эртний домог өгүүлдэг. Энэ домогт хүний тэнэглэл, хараацайн ухаан хоёр зэрэгцэн гарч ирж байна. Туйлшрал гэдэг хүнийг ямагт дагаж явдаг тэнэглэл.
Туйлширсны гай л хүнийг сүүлчийн ганц нар руу сумаа онилоход хүргэсэн хэрэг. Туйлширсныхаа гайгаар хүмүүн бид ямар их зовлон амсдаг билээ дээ. Ер нь ухаажина гэдэг туйлшралаасаа ангижрахын нэр юм даа. Алтан хараацай нарыг ингэж аварсныхаа ач буянаар тийм сайхан шижир туяат далавч, мөнгөн гялбаатай болсон байх хэмээн бодогдоно. Харин хүн түүнд юу өгсөн юм бол. Хараацай хүнд мартагдашгүй буян болсон шүү дээ. Ертөнц дээрх амьтдын махан дотроос хамгийн амттай нь хүний мах гэж хангарьдад хэлэх гэж явсан хэдгэний хэлийг сугалж, хэлэх аргагүй болгож, хүмүүн төрөлтнийг аварсан шүү дээ. Бид бусдын ачийг мартсаар л байх гэж үү… Би алтан хараацайн нисэхийг өдөр бүр харах дуртай. Чингэх нь надад баяр баясгалан авчраад зогсдоггүй, ухаарлыг бас авчирдаг юм. Тэнгэрт өдөржин цэнгэн жаргах боловч түүний цэнгэлээс ямар ч ул мөр үл хоцорно. Энэ юутай гайхамшиг.
Хүмүүн бидний жаргал, цэнгэлийн дараа удтал арилахгүй ул мөр үлддэгээр үл барам, заримдаа аюумшигт эмгэнэл, зовлон зүдүүр үлддэг нь юутай гаслан. өөрийн ул мөрийг үлдээх гэж хүснэ гэдэг ертөнцийн амьдралд шунаж байгаа шунал л юм даа. Мөнхрөх гэж байхгүй гэдгийг бүх амьтад мэддэг байхад ганцхан хүмүүн бид л мөнхрөх гэж мунхраад байгаа юм биш үү. Ингэхэд алтан хараацай яах гэж нислэгээрээ ертөнцийн тигийг тэнгэрт зурдаг байна аа. өөр дүрс зураглан нисч болох шүү дээ. Заавал тойрог татах мэт нисдэгийн учир юун. Ертөнцтэй зохицон амьдарч байгаагийнх нь илэрхийлэл юм болов уу. Бүх амьтдын явдал, зам мөр нь тойрог байдаг юм биш байгаа. Тойрог гэдэг чинь гарагэрхсийн хэлбэр төдийгүй, хорвоо ертөнцийн эхлэл төгсгөлгүйн утга. Эхлэл төгсгөлгүй гэдэг бүх л үзэгдэл, юмсын оршихуйн утга. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл жаргал гэж үгүй, зовлон гэж үгүй гэсэн үг.
Жаргал үгүй, зовлон үгүй гэдэг чинь хүмүүн бидний эрээд байгаа амар амгалан бус уу. Эхлэлгүй, төгсгөлгүй гэдэг чинь бидний эрээд байгаа үнэн бус уу. Хэрэв тийм бол үнэн гэдэг чинь тойрог. Тойрог болохоороо нэгэн цэг дээрээс гарч, дугуйран явсаар, буцаад мөнөөх цэг дээрээ очно гэсэн үг. үнэнийг эрэн өөрөөсөө гарч, өрөөл бусдын дундуур үнэнийг хайн бэдэрсээр эцсийн эцэст өөр дээрээ буцаж очно гэсэн үг. Тэгэхээр үнэн гэдэг чинь “Би”. үнэнийг эрнэ гэдэг чинь өөрийгөө эрнэ гэсэн үг. Тийм юм бол яагаад бид газар дээр тойрог зурж болохгүй гэж. Энэ чинь зөвхөн бидний сэтгэлээс л шалтгаалах зүйл биш гэж үү….Хараацай ниснэ. Алтан хараацайн нисэхийг би харах дуртай.

2006 он

Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-05.jpg
Хэмжээс: 600x450 161k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3282

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-243.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2842

зотон тос 61х91.5 см
Нам гүм
Хэмжээс: 600x390 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3899


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn