Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Оруулсан admin on 2009-09-20 09:39:54 (4968 уншсан)


Yл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт оршдог. Нэгэн бодлын санаатай нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ. "Бүх юм урсан өнгөрч байдаг учраас аливаа юм оршин байхын зэрэгцээ бас эс оршино Тиймээс бидний энэ харилцаа ч тодорхой цаг хугацаа, тодорхой орон зай/ орших юм гэвэл чи эргэлзэхгуй бизээ. Энэ бол бидний хувь заяаны шугам руу орж ирсэн хэсэгхэн хором л доо. Чи тэр өдөр электрон шуудангийн хаягаар над руу хандаагүй бол би иймэрхүү санаархал ирж л байдаг гэж бодоод анзааралгүй өнгөрөөх бол энэ сайхан хормыг алдах байсан. Yнэхээр шүү бүсгуй минь. Тэгэхээр "Төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн гариг мэднэ' гэдэг хувь заяаны голч шугам болох төөрег тавилангаас гадна энэ хооронд чамд тохиолдох санамсаргуй болоод зайлшгүй хормуудыг мэдэрч хамгийн шийдвэртэй зөв алхмуудыг хийгээсэй гэсэндээ би энэ захидлыг бичиж байна. Бурхан Буддагийн номлолд үйл лай хийгээд ереөл тавиланг биднээс үл шалтгаалан од эрхэсийн нөлөөллийн хүчин дор шийдэгддэг гэж номлодог. Yүнийг би зарим нэг талаар зөвшөөрнө. Yнэхээр хувь заяа цаанаасаа зурагдсан мэт. Түүнийг санаснаараа хөдөлгөж дийлэхгүй юм шиг байдаг л даа. Тухайлбал чи царай муутай төрсөн бол чиний амьдрал одоогийнхоос өөр байх л байсан. Эсвэл аливаа юманд зөв чанд шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол хувь заяа чинь өөрөөр эргэх байсан. Чиний царайлаг, ухаалаг төрсөн нь удамшлынх. Yүнийг чи өөрчилж чадахгүй. Өнөө үед гоо сайхны мэс заслаар царай муутай хүн ч гоё хөөрхөн болж болно гэж чи хэлэх байх л даа. Гадна төрхөө еөрчилж чадлаа ч эцэг эхийнхээ өгсөн оюун санааг өөрчлөх боломжгүй юм. Энэ бол мөнөөх хэзээ ч хааш нь ч эргүүлж боломгүй хувь тавилан мөн. Тэгтэл хунээс өерөөс нь хамаарахгүй үйл явдлууд хувь тавиланг өөрчилж байх нь олонтаа. Yүнийг чи анзаараагүй байж болно. Анзаараагүй учраас миний энэ санааг дэмжихгүй байхыг" би үгүйсгэхгүй л дээ. Энд би хувь хүн төдийгүй хүний оршин тогтнодог нийгэм, бүр орчлон ертөнц хүртэл хувь тавилантай байдаг. Энэ нь зайлшгүй ба санамсаргүйгээр хүний хувь заяанд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ сайтар тунгаан ажиглавал нийгмийн хөгжлийн олон олон үйл явц, хүний хувь тавиланд нөлөөлж байгааг мэдрэх боломжтой л доо. Би саяхан нэг ном уншлаа. Тэр зохиолын гол баатрын нэрийг Намжилмаа гэдэг тэр үнэхээр сэтгэл булаам эмэгтэй. Түүний тунамал хар нүд, нумалсан өтгөн хөмсөг, гунхсан сайхан биеийг эргэж харахгүй өнгөрөхийн аргагүй. Тэрбээр хайрт хүнээ ардын цэрэгт мордуулахдаа мөнөөх л сайхан нүдээрээ нар хирттэл мишээж, цагаан сүүнийхээ дээжийг өргөөд үлдсэн. Энэ үе бол түүний сэтгэл сүү шигээ цагаахан аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч хар дайнаас хань нь эргэж ирсэнгүй. Энэ дайн түүний амьдрал болоод ариун сайхан сэтгэлийг орвонгоор нь эргүүлж орхих юм. Yүнээс хойш Намжилмаа бүсгүйн зовлонт хүнд амьдралын жилүүд ургэлжилнэ. Хоёр өнчин хүүхэдтэй хүний бүсгүй үр-амьдралын шуурга, давалгааг сөрж, сэлж гарахад ямар хэцүү байх нь ойлгомжтой. Өрөвдөлтэй хүнд амьдрал, дэндүү сайхан сэтгэл байсан. "Могой боолт" гэдэг нь номыг чи уншаарай. Дайн болоогүй бол Намжилмаагийн амьдрал ямар байхыг чи бод доо. Дайныг Намжилмаа урьж залж авчраагүй. Тэгэхээр дайн бол түүний хувь заяа яав ч биш. Би ингэж л бодсон. Чи ч гэсэн дайн бол түүний хувь заяа биш гэдэгт эргэлзэхгүй байх аа. Бас энэ нийгэмдээ гайгүй сайн бүтээл туурвисан миний найз эрдэмтний бие муудаж гадаадад эмнүүлэх боллоо, Мэдээж асар их мөнгө хэрэгтэй болох нь ойлгомжтой. Yүнийг бидэн шиг социализмын үеийн сэхээтнүүд гаргаж чадах билүү. Ёстой л санасны гарз гэгч нь болно биз дээ. "Багшийг мушгивал эрдэм гарна. Бандийг мушгивал баас гарна" гэсэн үг байдаг даа. Yнэхээр миний нөхрөөс эрдэм л гарах байсан. Харин түүний шавь мөнгө гаргасан. Багшийгаа гүйцэж түрүүлэх байтугай хормойд нь чирэгдэж яваа банди яагаад мөнгөтэй болов. Энэ бол бас л манай нийгмийн оюуны үнэлгээний доод түвшин, эдийн засгийн бодлого, мөн чанар. Санамсаргүй хувь тавилангийн эргэлт юм. Yүнийг нийгмийн хөгжлөөс шалтгаалах хувь заяаны нөлөөлөл гэвэл чи зөвшөөрөх үү. Тухайн нийгмийн зайлшгүй ба санамсаргүй үйлдлүүд хүний хувь заяаг ийнхүү өөрчлөхөөс гадна ихэнх тохиолдолд хэсэгхэн хормоос шалтгаалах зүйл маш их байдаг. Та ямар хормын тухайн яриад байнаа гэж магадгүй. Тухайлбал Клеопатрагийн хамар их муухай байсан бол ертөнц маш ондоо байх байсан. Бонапартын цэргийн их буу арван минут хожимдоогүй байсан бол Франц болон Налолеоны хувь заяа, Европын хувь заяа ч өөр байх байсан. Анд нөхөр Чингис Жамух хоёр адуу хонины бэлчээрээс болж тэр өдөр салж нүүгээгүй бол Монголын эзэнт улсын хувь заяа ч өөр байж болох. Хэрвээ Монгол улсын ухаант хөвгүүн Ш. Отгонбилэгийн сууж явсан онгоцны жолооч хормын төдий буруу шийдвэр гаргаж суулт хийгээгүй бол Отгонбилэгийн болон бусад олон сайхан хүмүүсийн хувь заяа гэнэт эргэхгүй байсан. Маш санамсаргүй юмнаас хүний хувь заяа өөрчлөгдөне. Яг л хар дарсан зүүд шиг. Магадгүй чи миний хэлснийг үгүйсгэж, тийм л төөрөгтэй байсан. Отгонбилэгийн шороо тэнд л пурхийсэн гэж маргаж болох л доо. Дайн дажин, байгалийн гамшиг, осол эндэгдэлтэй адил эргэлт гардаг. Би чамд нэг түүх яръя. Хэдэн жилийн өмнө би нэг эмэгтэйтэй дотно харьцаа тогтоохыг хүслээ. Нилээд чармайлт гаргасан хэдий ч амжилт муутай. Yнэндээ бол итгэл алдарч байлаа. Зөөлөн бороо шивэрсэн нэг л намуухан дүнсгэр орой байсан юм. Магадгүй, тэр хаврын анхны бороо ч байсан байж мэднэ. Орой хамт хооллож байхдаа бүсгүйн харцанд намайг хүндэтгэсэн зөөлөн өнгө илрээд ирэхийг би ажихдаа ялалт тун ойрхон ирснийг мэдэрсэн Юунаас болж тэр харц уярч зөөлөрснийг мэдэх аргагүй. Миний яриа ч юм уу, гарын хөдөлгөөн, харц ч юм уу, эсвэл гадаа шиврэх борооны намуухан чимээ, ярианы өнгө аястай дүйцсэн ч байж болно. Эсвэл бүсгүй маань гэр орон, ажил дээрээ тавгүйтсэнээс болж миний урилгыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй юм, Ямар ч байлаа гэсэн тэр орой бид хамт суугаагүй бол, тэр хормыг зөв ашиглаагүй бол би ялалтанд хүрэхгүй байсан. Тэгэхээр хэсэгхэн агшин ч санамсаргүй явдал ч хүний хувь заяаг өөрчилж болдог юм гэдэгтэй чиний санаа нийлэх байхаа. Хувь заяагаа хөтөлж санасандаа хүрэхэд хэтэрхий оройтжээ гэж олон хүн харамсан боддог. Эсвэл заяа төөргөөрөө л болог гээд амьдралаа зөнгөнд нь орхиж гэлдэрдэг. Ингэх хэрэггүй ээ. Хэдийгээр хүн байгалийн нэг хэсэг болоод түүний хуулинд захирагддаг ч өөрийгөө таньж, өөрийгөө жолоодохыг хичээгээд үз гэвэл чи лав зөвшөөрнө байхаа. Хүн адгууснаас онцгойрох гоц ялгаа нь өөрийгөө жолоодож, ирээдүй хойчоо төсөөлж, бас мөрөөддегт оршино.
Хонгорхон бүсгүй минь. Хэтэрхий оройтжээ гэж битгий л хэлээрэй. Аливаа юмыг эргэлзэлгүй бас хойшлуулалгүй шийдэж байгаарай. Тэгвэл чиний амьдрал илүү сонирхолтой байх болно Өчуүхэн хором ч гэлээ чамд аз жаргал бэлэглэдэг юм шүү. Баяртай. Чамайг үнсье. Тэгвэл хувь заяаны энэхүү хормын нэгээхэн хэсэг болох зовлон жаргал аль аль нь маш харьцангуй юм л даа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 122 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-007.JPG
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3248

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-068.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2672

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-262.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2353


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn