Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Батзаяа 	Б	 Өгүүллэг: Б.Батзаяа : Цэцэглэдэггүй цэцэг
Оруулсан admin Огноо: 2009-05-04 01:10:49 (11268 уншсан)


Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Цаг хугацаа ... Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут" Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин "царай муут" салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй "царай муутын" хоёр гурван ишийг хайчилж орхив.

Цаг хугацаа ... Өдөр хоногууд ар араасаа цуварсаар нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө. Эзэгтэй өглөө бүр хуримын бэлгэнд ирсэн цэцгүүдээ харна. Баримагана цэцгээс сэтгэлийн таашаал, Бортголжоос баяр баясал, Мөнхрөөгөөс бол халуун дулаан мэдрэмж, Удумбараас эрч хүч олж авдаг мөртөө Хөгнөлжийг ингэтэл тэмүүлэн ургадагт нэг л дургүй байсан нь салхивч нээхэд саад болдогтой холбоогүй бололтой. Хөгнөлж ургасаар ахиад л салхивчны бариул хүртэл авирчээ. Гэхдээ өмнөх шигээ бариулыг сайтар ороосонгүй ердөө л тулсан төдий. Төмөр хайч гялалзан шилбээр нь ахиад л тайрч орхив. Бусад цэцгүүд сүүдэр туссан мэт болохыг эзэгтэй даанч олж харсангүй.

Өвөл анх нахиалсан болоод ч тэрүү "царай муут" сэрүүн цэнгэг агаар сэвэлзэх салхийг хүсэж, шархалсан иш нь хайраар дутаж байв. Гэвч эзэгтэй нөхөртөө аргадуулан энхрийлүүлж, халуунаар тэврүүлэх дуртай мөртлөө хүн цэцэг хоёул байгаль эхийн хүүхдүүд гэдгийг ойлгохгүй хэвээр.

Цаг хугацаа ... Тэр хоёрын хуримын халуун шөнөөс хойш нэг жил өнгөрчээ. Эзэгтэй хөшигөө яран салхивчаа нээгээд эргэснээ гайхан зогтусав. Салхивчны бариулаас зуурчихдаг өнөөх Хөгнөлж ... Тэр Хөгнөлжийг хараад хайч руу яарав. Царай муут дээшээ тэмүүлэхээ больжээ. Тэр гоёмсог саваа тойрон тэвэрч 2 метр гаруй урт ургажээ. Гэвч ямар ч цэцэг гаргасангүй. Эзэгтэй энэ удаа түүнээс ердөө төө хэртэйг л үлдээлээ. Гоёхон Хайтан, Тогосон сүүлт цэцгүүд Хөгнөлжийн уй зовлонг хуваалцах гэсэн шиг дэлбээгээ түүний арьсархаг навчин дээр унагалаа. Хэт хатуу хандах үед зовлонг даван туулах ёстой, маш тэсвэртэй Мөнхрөө цэцэг ч олон жижигхэн дэлбээгээр уйллаа. Цаг хугацаа л харин юуг ч үл тоох тул улиран өнгөрсөөр л байлаа.

Цаг хугацаа ... Ахиад л өвөл болж цонхон цаана нэвсгэр цагаахан цас хаялавч Хөгнөлж түүнийг харах гэж өндийсөнгүй. Эзэгтэй түүнд арай илүү анхаарал хандуулах болсон ч тэрээр энэ урт хугацаанд ердөө хоёр төө л ургажээ. Уг нь ийм хугацаанд салхивчны бариулаас хэд хэд ороон хоёр метр гаруй урт ургачихсан байдагсан. Эзэгтэй түүний гоёмсог савыг арчиж байгаад хэд хэдэн газар цуурсан байхыг олж үзээд ихэд харамсан "хайран сайхан сав өөр цэцэг суулгасан бол дээр байж дээ" гэж бодов. Нөхөр нь тэр орой савны цуурхайгаар шороо нь асгарсан хэдэн навчийг гаргаж хаях тушаал буулгав. Ямар өндөрт тэмүүлэн ургадаг байсныг нөхөр нь нэг ч удаа хараагүй болохоор түүнд "царай муут" огтхон ч хайран биш байв.

Маргааш өглөө нь эзэгтэйг гарахад гадаа зөөлөн цагаан цас хаялж байлаа. Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд Хөгнөлжөө уутнаас гарган тавиад зайтайхан суугаад бодов. Бодолд дарагдан суусан эмэгтэйг цочтол орилов. Хөөх цэцэг... Жаалхүү гүйж очоод цуурсан савыг хагартал өшиглөлөө. Эзэгтэй сандлаасаа огло үсрэн босоход түүний царай ихэд цочирдон айж балмагдсан шинжтэй байв. Зөөлөн цас хаялсаар л. Цав цагаахан цасан дээр хар шороо цацагдаж, хар шороон дундаас цас мэт цагаан од мэт олон цэцэгс гэрэлтэнэ. Хөгнөлж үндэсээ хэрэн шороон дундуур тэмтэрсээр гоёмсог саваа цууртал ургасан байжээ. Эзэгтэйн амнаас "Дотогшоогоо ургачихаж, дотогшоогоо цэцэглэчихэж" гэсэн үг өөрийн эрхгүй унав. Цас мэт цагаахан цэцэгс өвлийн цэнгэг салхийг хөлөглөн нэг нэгээрээ нисэж будрах цасан ширхэгүүд дунд уусан замхрах нь удаан хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байх шиг байлаа. Эзэгтэй нүүрээ даран асгартал уйллаа.



Энэхүү бичлэгийн эхийг www.zaya.sr.mn сайтаас авсан болно.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Батзаяа Б | Шинэчилсэн огноо: 2009-05-04 01:10:49 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-04-29 Ih taalagdlaa. tand uran buteeliin amjilt, eruul enhiig erooe
2013-05-23 Tiim shuu uneheer saihan bichjee. haraad baimaar, tsaanaa l dulaahan her n bodlogoshrongui tsaraitai zohiolch ah bdag ym. Az jargal erooe!
2012-10-08 wow... gaihaltai... uulzaj uzehsen ene zohiolchtoi.
2012-03-31 oooo yamar goe yum be yun goe bichsiin mash ih dald utga aguulsan bn o bayarlala amjilt hvsii da
2009-09-16 ee yamar orowdoltei yum be? Uilchihlaa. Ene Hognoljoog hun gewel yamar ih zowson bol doo hoorhii. Ih goy bichjee

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 303 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-010.jpg
300x398 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7705

Должин : Зам зуур
zam-036.JPG
600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5407

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-084.JPG
600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4798


Агуулга
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31
· 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn