Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цэрэнжамц : Хэрээ
Оруулсан admin on 2009-03-30 22:17:54 (4529 уншсан)


Өлийн давааны хүрэн цохио өвгөн хэрээний өсөж төрсөн нутаг яах аргагүй мөн. Гурван зуун жилийн өмнө цохионы эхний хайлааст жалгын эхэнд нэгэн их тулалдааны үед алагдсан цэрэг эрийн цээжний ясан дотор өндөг нь задарч, өд жигүүрээ дэвэн ниссэн тэр л цагаас хойш эдүгээ таван жарныг туулсан бөлгөө.

Тийм болохоор жигүүртний жаргал зовлонг өөртөө нээж, ээнэгшин дассан эх орон нь энэ л Хүрэн цохиот орчмын нутаг ажгуу. Өссөн нутгийнхаа энэ л цэгээс хааш хаашаа хоёр өртөө газрыг нүдээ аниад ч андахгүй хүрэх боловч, хаа очиж харийн шувууд дагаж далавчаа цуцаахын зовлонгүй өдий хүрчээ. Одоо бол хол нисэх тэнхэл нь алдарч ойр зуурынхаа жалга судгийг явгалах нь халгүй самнан идэш ууш эргүүлж салхины урсгалаар дэм аван ойр зуурхан хот айл, гүвээ толгодын дээгүүр нисэх боловч ихэнх өдрийг цохионы нөмөрт нарлан сууж өнгөрөөнө.
Аливаа амьтанд ээнэгшин дассан нутаг нь юугаар ч сольшгүй амь амьдралыг нь тэтгэн тэжээгч эх үүсвэр болдог хойно өвгөн хэрээ насныхаа төгсгөлийг дөхөх тусам туулж өнгөрүүлсэн он жилүүдээ дурсахын зэрэгцээ төрж өссөн энэ л нутагтаа чухам юу болж байгааг нас заасан ухаан, жигүүртний зөн совингоороо андахгүй мэдэх билээ.

Миний энэ өлийн даваагаар хуяг дуулга агссан хүдэр хүрэн баатрууд, эрээн хоргой дээлтэй манж тахар, лам хувраг, ихэс ноёд, бадарчин тэнүүлчин гээд даваагүй хүн ховор доо. Улаантан, цагаантан, гамин, барон гээд үе үөийн дайн дажин амар заяа үзүүлдэггүйсэн гэж бодохуйяа далавчаа хуйхлуулахаа шахсан их бага олон дайны догшин хар утаа цээж гашуу оргиулан, дарь хүхрийн нялуун үнэр амтагдах шиг болов. Хэрээ бид аливаа амьтанд ямар хор хөнөөл учруулах биш дээ. Манай удмынхан аливааг хэзээ ч хүчирхийлэн барьж явсангүйг тэнгэр гэрчилнэ. Энд тэнд үхсэн мал амьтаны сэг зэм тоншиж, уул овоонд өргөсөн идээ цагаахнаар амиа зогоож явлаа. Тийм байтал хүмүүс бидний хар өнгө, дуу авианд зэвцүүцдэг нь яадаг юм бол? Хаа очиж бидэн рүү бууны ам онилдоггүйд нь баярлаж явдаг шүү. Өвгөн хэрээ ийнхүү элдвийг эргэцүүлэн суусан чулуун дээрээс далавчаа сунган чилээгээ гарган суниаж аажуухан өндөр аван хөөрлөө. Зүүн хойд жалган дотор машинтай хэдэн хүмүүс бэлчээрийн үхэр хулгайлан нядалж санд мэнд яаравчлан байгааг олж харав. Жил болгоны өвөл эдгээр хүмүүс үхэр хулгайлан явдгийг хэрээ мэдэх боловч хот айлынх нь гадаа хэл дуулгах санаатай дохиолон гуаглаад олон удаа хөөгдсөн билээ.

Тэр ч байтугай эдгээр малын хулгайчид дотор саахалт айлынх нь зарим хүмүүс байгааг ч тэр андахгүй таньж байлаа. Энэ удаа мөн л заншил ёсоороо очиж гуаглан хашгирсан боловч түүнд зэвүүцсэн хот айлынхан аргал хомоолоор шидлэн нисгэв. Нисэхдээ ч гэсэн зүгийг нь таниулахсан гэж улаа хийж байгаа жалгын зүг хөөрч улмаар салхины урсгал даган баруун гүвээн дээгүүр гарах агшнаа тэр дор улаан шаргал бүс нь алдууран, задран хийсч сунайн хэвтээ нэгнийг олж харангаа дэвэлтгүй шумбалт хийж сэмхэн газардан явгалсаар дөхөж очив. Ажил ажлын түрүүнд үглүүлж, зандруулж явдаг нэргүй зарц Балдангийн ганц хүү мөн болохыг танилаа. Балдан эхнэрээ нас барснаас хойш жил ч хүрэхгүй хугацаанд Сүүдэр цармаар нутагладаг тарган Бадарчийн охиныг гэргийгээ болгон авч ганц хүүгээ хойд эхийн хатуу гарт даатгасан билээ. Дагавар хоёр хүүхэд нь хүүг нүд үзүүрлэн хавчиж байдгийг Балдан төдийлэн мэддэггүй ч юмуу? Эсвэл мэдсэн ч эв түнжин хагарахаас тээршаасандаа ч юм уу таг дуугүй явсаар хоёр жилийн найман улирлыг өнгөрүүлснийг хэрээ андахгүй ээ. Эцгийгээ зовоохгүй гэж гунигаа далд нуусан хүү ижийнхээ шарилын чулуунд очиж хичнээн тайтгарсныг ч өвгөн хэрээ бас мэдэх билээ.

Орон гэртээ байгаа хэрнээ хавчигдан гадуурхахыг үл тэвчиж, эцгийнхээ араас юм уу, эсвэл ижийнхээ булш руу очиж явсны алин болохыг бүү мэд юу ч болсон урьд шөнийн шуурганаар осгож үхсэн нь энэ ажээ. Баян Цоржийнх гэж ямар мундаг айл байлаа даа. Багтаж ядсан мал хөрөнгө нь нэгдэл нийгэмд ч өгөөд бараагүйсэн. Үлдсэн хөрөнгө нь Балдангийн хэдэн үед ч хүрэлцэх байсныг шинэ хадамтайгаа хуваагаад дуусч байгааг гол усныхан харамсан ярьцгаадаг ажээ. Уг нь Балдан ганц хүүгээ эрдэм ном сургаж, хүн шиг авч явж удмаа хадгалан үлдээх ёстой байсан юм даа хэмээн бодохуй Балдан багадаа өөрийнх нь удмын үр төлийн хэдэн өццгийг ганцыг ч үлдээлгүй чулуугаар хага цохисныг санан харууслын шүлсээ дотогшоо залгисан хэрээ хүүгийн осгосон цогцос руу дөхлөө. Хулгавчилж амжаагүй хурган малгайны дороос хөх тэнгэрийг мөнхөд ажиглая гэсэн шиг хүүгийн нүд хараатай чигээрээ царцжээ.

Аврал горьдож, аавыгаа харуулдсан сүүлчийн энэ харцыг зовхи нь хаасангүй. Цорж гуайнхаа хишгийг хэрээ бид мөн ч их хүртсэн дээ. Ганц ачийнх нь нүдэнд хошуугаа дүрвэл алдас болж, өнө удаан жил хүмүүстэй амьдарсны утга алдагдана. Юу ч болсон гэрт нь дөхөж чимээлье байз хэмээн хүчлэн өндөр авч Балдангийн уяаны шон дээр буун хамгийн бачуу дуугаар гурвантаа гуаглав. Хэдийд ч юм бэ малын эрлээс ирсэн Балдан гэрээсээ хээвнэг нөмгөн гарч ирснээ ёрын хар шувуу хэмээн бувтнан зүхэж газраас чулуу шүүрэх тэрхэн агшнаа аль хэдийн нь эцсийн хүчээ шавхан хөөрсөн өвгөн хэрээ нэгэн гүвээний наана цаана байгаа хүүгийн цогцос, хот айл хоёрыг тээр дээрээс зэрэг ажиглан хэлж, ойлгуулж чадаагүйдээ харуусах мэт дон дон шогширсон гунигт дуу тэнгэрт хадаан эргэлдэж байлаа. Балдан мөс тэврэн ирж яваа эхнэрээ тосон очиж мөрөөр нь тэврэн гэрийнхээ хаалгыг онгойлгон оруулж байгаа харагдав.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 152 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-019.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4351

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-163.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3626

Ёл хад
YolHad_15.JPG
Хэмжээс: 700x525 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3710


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn