Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Гармаа 	Дорж	 Өгүүллэг: Д.Гармаа : Хүн чанарыг егүүтгэсэн нь
Оруулсан admin Огноо: 2009-03-22 01:03:35 (10271 уншсан)

Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
- За яахав…Гайгүй биз…
- Та хэнийд орох гэсэн юм бэ?
- Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ. Хүн чанар цонхыг нээх гэж оролдов. Галт тэрэг хэдийнэ замаасаа гараад одоохон унах гэж хазайж байх шиг… Олон амьтан аврал эрэн хашгиралдаж нялх хүүхэд уйлах дуун эмх замбараагүй сонсогдоно.
Одоохон галт тэрэг хазайн онхолдох нь…Түймэрт автсан тэрхүү цуваанаас амьд хүн үлдэхгүй ч байж магад… ээ бурхан минь… Энэ хүүгийн амийг л аварч хайрла…
Хүнчанарт удаан бодох сэхээ байсангүй. Цонхон дээгүүр гал шөрвөлзөн одоохон тэрхүү гал тэдний өрөөний хөшгийг юуны өмнө хаман залгих гэж ховдог улаан хэлээрээ долоон долоон байв.
Хүнчанар юуны өмнө цонхны хөшгийг ярж, хэрэвзээ хүчлэн доош дарж гэм онгойх ёстой цонхны түгжээг дарлаа. Өвлийн хүйтэн шуургатай өдөр цан хүүргэнд баригдсан уу цонх доошоо бууж өгөхгүй зовоов.
“Чамаас болж түүний дүү нар өнчрөлийн гашуун зовлон үзсэн болохоор чиний шархдуулсан түүхий зүрх чамайг хүлээж авахгүй биш үү? Энэхэн амь эрсдэм мөчид Хүнчанар ийм нэгэн үгийг амандаа шивнэн хэлжээ. Байз? Би юугаа шивнэх нь энэ билээ. Энэ бол Чадраабалын Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн эхлэл үзэгдэл дээр гарсан Хүнчанар хэмээх дүрийн үг юм. Хүнчанар энэ үгийг таван хүүхдээ хаясан зуйгуул эр Шагдарт хөшигний өмнө хэлдгийг санаж байна уу.
Жинхэнэ нэр нь Билгүүн хэмээх энэ жүжигчин чухам энэ дүрээ улсын Драмын театрт тоглож өгнө үү хэмээн урьснаар Дархан хотоос өнөө өглөө гарчээ. Хэдийгээр туслах чанарын жаахан дүр болов чиг Билгүүний тоглолт хүн бүрт хүрсэн тул тэрбээр энэ дүрээрээ нэрд гарчээ. Олон хүн түүнийг Билгүүн гэхээсээ илүү “Хүнчанар гуай” хэмээн хүндэтгэн дууддаг. Тэр бас олон жүжигчинд эрдмээ заасан театрын сайн найруулагч ажээ.
Тар нярхийсэн чимээ гарлаа. Тавь гарсан болов чиг тэнхлүүн өвгөн юутай ч атугай өрөөний цонхыг чүү ай доош нь дарсаар нээж чадлаа. Шатаж буй вагоны цонхоор эрүүл агаар сэнгэнэн орж ирэв. Хоолой багалзуур хорсгосон утаа намсав уу гэтэл харин ч тэрхүү цонхоор мөнөөхөн галын улаан хэлнүүд хэнийг ч, юуг ч хаман залгин гэсэн мэт цоролзжээ. Хүнчанар юу ч бодолгүйгээр яаран сандран арваад настай жаал хүүг өргөн цонхоор чулуудав... Тэгээд ухаан алджээ...

* * *
-Өвөө, өвөө та яаж байна аа?
Жаахан охин тууз зүүсэн гэзгээ моодойлгон өвөө Хүнчанарын гараас зууран, уйлж байлаа. Бин битүү саванд агаар дутагдан тарчлах шиг амаа ангалзуулан байсан Хүнчанар сая нэг юм сэхэх шиг болов. Тэр хана налж эгээтэй л унасангүй. Азаар жаахан охин түүний гараас зуурч түшин авчээ.
Ай лай гэж... Ерээд онд болсон галт тэрэгний ослоос хойш ингэж Хүнчанар үе үехэн ухаан алдах болсон билээ. Өндөр даваа өөд мацаж явсан суудлын галт тэрэг замаасаа гарч онхолдох үед Хүнчанар харин азаар амьд үлдсэн ажээ. Олон хүн өрөөнөөсөө цонхоороо гарч зугтсан тул шатаж буй вагонд хүн осолдоогүй ажээ. Энэхүү цусгүй аваарийн тухай хожим болтол хүмүүс ярьсаар байсан даа. Чингэж гал авалцсан галт тэрэгнээс буухдаа Хүнчанар хөлөө гэмтээжээ. Баруун хөлийн шилбэ хугарчээ. Тавь гарсан хөгшин хүн бужигнан уралдаж буусан олны түлхэлцээнд хүйтэн хайруу газар хальт гишгэн унажээ. Хэдийгээр шилбэ хугарч, цус сад тавих нь мэдрэгдэн байсан боловч тэрбээр үймж шуугисан олны зүг,
-Хүүхээд нэг жаал цонхоор унасан юмсан. Түүнийг аварч үзээрэй... хэмээн хашгирч байсан билээ. Шархтсан, түлэгдсэн олон хүний хамт Хүнчанарыг гэмтлийн эмнэлэгт аваачжээ. Тэрхүү хуучин цагийн хоёр давхар байшинд хөлөө бороолтол олон хоног хэвтэхдээ мөнөөхөн хүүг суга таягтай хонгилд явж байхыг харжээ.
-Хүүе миний хүү... Сайн уу? хэмээн Хүнчанар дуу алдан тэврэв. Тэр цагаас хойш Хүнчанар хүүгээс салсан нь үгүй. Тэр хүүг Дархан хотын нэгэн багш багаасаа дуулж хөгжимдөх авьяастай хэмээн урлагийн сургуульд бүртгүүлж өгөөч хэмээн захисан байлаа. Хүнчанар хэдэн өдөр гүйж, бүр сайд дарга нар дээр орж баймааж хүүг бүртгүүлжээ. Хүү үнэхээр авьяастай нэгэн байв. Гэм нь галт тэрэгний ослоос цонхоор шидүүлэхдээ хөлөө гэмтээсэн тул бага зэрэг маажиг доголон болжээ. Тэр ямар хамаатай. Хүү харин хэдэн жил Хүнчанарын гэрт байж урлагийн сургууль төгсчээ.

* * *

Жаахан охин Хүнчанар өвөөг хүссэн айлд нь түшсээр оруулж өгөв. Хотын гангацуул шиг тохижсон дөрвөн өрөөнийхөө нэгэн буйдан дээр Галсан хажуулдан хэвтэж байлаа. Царай нь хүрзийн одоохон ходоодоо эргэтэл бөөлжих нь үү дээ гэмээр муухай царайлах ажээ.
-Аа... Хүнчанар. Та ашгүй ирэв үү? Аль вэ намайг авраарай. Үхэх нь ээ... хэмээн Галсан буйдангийн өмнө тавьсан түмпэн руу тонгойв. Хажууд нь очихын аргагүй архины эхүүн үнэр ханхийв. Яг л ийм байдлаар Галсан Хүнчанарыг олонтаа дуудсан билээ. Ерээд оны эхний ид шуурганаар анх найруулагч болчихоод хэдэн жүжигчинтэй нийлэн уугаад өглөө нь босч чадахгүй дуудсаныг Хүнчанар санав. Тэр сонгуулиар тойрогтоо ялагдан санаа сэтгэлээр унан үхэх шахаад дуудаж л байсан... Театрын уран сайхны удирдагч болов хэмээн урлагийнханд гайхуулан уугаад дуудсан... Олон доо олон... Хамгийн сүүлд гэхэд саяхан “Ард түмний гавьяат” хэмээх цолыг хэдэн хүн архидуулж авчихаад бас л уусан байсан... Тэр болгонд Хүнчанар хүүхэд шиг л архинд нь гүйдэг байсан... Анхныхаа уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөөг гаргаж чадахгүй Хүнчанарт өгөөд өөрөө савж алга болсон ч удаа бий.
Ямар нэгэн явдалд хэмжээ хязгаар байх л ёстой бол одоо тэр нь болсон баймаар... Алийн болгон Хүнчанар түүний шарын тайлан гүйх билээ. Гэвч Хүнчанарт өчүүхэн боловч хүн хайрлах сэтгэл байгаа тул шилтэй архиа халааснаасаа гарган өглөө.
-За ашгүй дээ...
Галсан амаа нэгэнтээ хайхрамжгүйхэн шудран арчаад мөнөөхөн шилтэйгийн бөглөөг мултлан шилэн аяганд хол хол хийлгэн. хийв. Тэгээд Хүнчанарыг ярвайн дотор муухайртал ус мэт залгилжээ. Хүнчанар зогссоор л байв. Галсан суу ч гэсэнгүй.
Ай чааваас... Энэ хүн хэзээ ч билээ архи уудаг байсан бол, одоо архи түүнийг уудаг болжээ хэмээн Хүнчанар халаглан бодлоо. Бүх насаараа л энэ хүнийг өөд татах гэж Хүнчанар хичээсэн. Сургуулиа төгсөхөд нь театрт боломжийн ажилд оруулж өгсөн. Овоо хэдэн жил авьяасаараа зүтгэн нэрд гарсан нь үнэн. Тэгээд найруулагч болжээ. Сайн ч найруулагч байсан даа хөөрхий минь. Харин сүүлдээ архинд оржээ. Үе үе ингэж Хүнчанарыг тэр дуудан шараа тайлуулдаг болсон. Нас нь яагаа ч үгүй байдаг. Яана даа энэ амьтан... хэмээн Хүнчанар бодон зогссоор...
Анхныхаа жүжгийг найруулахаас нь эхлээд Хүнчанар хажууд нь байсан даа. Олон ч жүжгийн зөвлөх найруулагч нь байж, мөн ч монголдоо урдаа барьдаг танил зохиолчоороо сайн жүжиг бичүүлэн Галсанд өгч тавиулсан.
Галсангийн найруулсан хэмээн нэрд гарсан тэр сайхан жүжгүүдийн торго имэрдэг шиг яс үзэн имэрч үздэг сэн бол насаараа найруулагч хийсэн, залуудаа шаггүй жүжигчин байсан Хүнчанарын санаа оноо илүү ч байж магадгүй ээ. Харин тэр тухай Хүнчанар буюу Билгүүн өвгөн огт бодоогүй билээ.
Галт тэрэгнээс хүмүүсийг буулган түргэн тусламж зэрэг зэрэг ирж сувилагч нар дамнуур дээр хөл гар нь хугарсан, түлэгдсэн шархтсан хүмүүсийг тавилан зөөж байхад Хүнчанар хэдий хөл хугархай ч,
-Та минь ээ тэнд нэг хүү... Нэрийг нь Галсан гэдэг дээ. Олоод өгөөч... хэмээн хашгирч л байсан. Тэр хүү одоо том болоод баян гэрийнхээ буйдан дээр шартан үхэх гэж нүдээ анин хэвтэж байгаа нь энэ шүү.
-Аа муу Билгүүн өвгөн... хэмээн эцэст Галсан согтуу дуугаар хашгирав.
-Яаж байна даа миний хүү. Бие нь гайгүй юу?
-Чи яах гэж ирээ вэ? хэмээн Галсан бүр агсан тавих шинжтэй өндийв.
-Үгүй хүү минь чи өөрөө дуудаа биз дээ. Шартаж үхлээ гээд... Би өчигдөр тэтгэврийнхээ хэдийг аваад... Гэрээ дулаалах гэсээр оройтож... гэж Хүнчанар аргадах гэтэл Галсан:
-Хаана байна, тэр архи чинь... хэмээн агсарав.
-Хүү минь битгий их уу. Наад диваны чинь өмнө архи чинь байна. Дотроо засаад сайхан амар. Багш нь шөл хийж өгөх үү?
Галсан гараа хөнжлөөсөө гаргаж, явган ширээн дээр байгаа архийг авч шилээр нь ам руугаа хөнтрөв.
-Хэрвээ хүмүүн цэцэгхэн гэвээс... хэмээн согтуу дуугаар ханын шохой холтрон унатал дуулж гарлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Гармаа Дорж | Шинэчилсэн огноо: 2025-10-01 10:51:49 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-04-07 Хөөрхийдөө
2012-12-11 Галсан шиг хүмүүс цөөхөн байгаасай

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 245 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-240.JPG
600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4355

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-229.JPG
600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5085

Должин : Зам зуур
zam-011.JPG
600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4941


Агуулга
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31
· 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn