Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Виктор Доминго Сильва : Бүсгүйн заяа
Оруулсан admin on 2009-02-12 14:05:27 (3262 уншсан)

Виктор Доминго Сильва (Чилийн нэрт зохиолч эмэгтэй)

Тэрбээр олзлогдсон олон хүний хамт сүүний үйлдвэрт иржээ.Тэгэхэд тэр есөн настай байв.Мал сүрэг яйруулж,түм буман тариачинг өлсгөж цөлмөсөн аюултай ган гачигаас болж тэднийх уугуул нутгаа орхин гэрээрээ нүүх болов. Эмээ,өвөө,эцэг,ах дүү нар нь цөм нүүхээр хөдөлжээ. Харин эх нь нялхын халуунаас болж бүр дээр үед нас барсан учир Удосия дүүдээ эхийг нь орлох болжээ.Тэрбээр тийнхүү уй гуниг, гуйранчлал дүүрэн амьдралтай учирчээ. Бяцхан охин Удосия том хөлөг онгоцонд суун аялж явснаа хэзээ ч үл мартана.Тэр хөлөг онгоцны өвөрмөц үнэр,тээсэн малын өмхий ханхлах хашлага, хоолны үлдэгдэл дүүрсэн хувин,таваг барьж сүлжилдсэн үйлчлэгчид,гал тогооны хамар сэтлэм ханхалсан эхүүн үнэр,хоер зуу шахам хүн хооллож,унтдаг эмх замбараагүй,давчуу,бүгчим бүүдгэр өрөөг удтал дурсах аж. Аль хэдийний тэр дурдатгал уран барималч хүний сийлбэр мэт түүний сэтгэл санаанд сэргэн нүдэнд нь харагдах мэт болно.
Удосия гологдож зүдэрсэн уй зовлонд цөхрөнгөө барсан,ажилгүй аз заяа нь мөхөсдөж бүтлээ алдсан хүмүүстэй хөлөг онгоцны удирдах бүрэлдэхүүний хэрцгий догшин харилцдаг байсныг ер мартдаггүй ажээ.
Тэрбээр навсгар хувцастай,сэтгэл шимшрэм орилж чарлан сүүдэгнэсэн бяцхан дүүгээ хооллон бүүвэйлж,огиулж явахад нь тохиолддог байсан хараал зүхэл, нудраан цохиог өчигдөрхөн болсон мэт санана.
Бүсгүй төрөл төрөгсөдтэйгээ нэг албан газраас нөгөөд шилжсээр байжээ.Тэднийг авч ирсэн төлөөлөгч бусдын адил золиосныхоо хүмүүсийг аль хуурахыг тэр гэх вэ.
Тэднийг зол жаргал,эрх чөлөөтэй амьдран үр бүтээлтэй ажиллаж,их цалин хөлс авна гэх буюу нэг үгээр хэлэхэд өмнөд нутагтаа үзэж сонсоогүйг өгүүлж ятгажээ.
Удосия зарим зүйлийн учрыг ойлгож чадахгүй даанч бага байжээ. Гэвч тэр үүлгүй тэнгэр мэлтийж, улаавтар хад хүрээлсэн эзгүй буйд тал дээгүүр нь тоос манан хадсан умар зүгийн гунигт байгаль орчин, хогийн нүх шиг овон товон газар өгөр мод,шуудайгаар барьсан давчуу овоохой,шинэ амьдралдаа ер дассангүй.Охин ногоорон цэлийх төрөлх тал,үнэр ялдам хөндий, хоржигнон урсах гол горхио дурсан санаашрана.
Удосия албан газар үргэлж дамжин явснаа төрөлх нутгийг нь санагдуулах сайхан газар олох гэж байгаа хэрэг хэмээн анхандаа бодож байжээ. Гэвч тэр бүх албан газар адилхан, умрын их тал, нэг л өнгө, аястай уйтгартай...болохыг удалгүй ойлгож ухаарчээ.
Настангууд нутгаа мөрөөсөн шаналж,дассан орчноосоо хагацсан мал амархан яйрдаг шиг төдөлгүй насан өөд болцгоожээ.Эзнийхээ эдлэн газарт ажиллахдаа жилдээ анхны ургац хураах үеэр ганц нэг балгадаг байсан эцэг нь сэтгэл санаагаа засах гэж архи дарс ууна.
Цорын ганц эзэгтэй Удосия гэр орны угааж арчих, томоогүй дүү нараа асран хүмүүжүүлэх зэрэг бүх ажлыг хийхээс өөр аргагүй болжээ.Тэрбээр эцэг, мал туудаг ах Криспуло нарынхаа болхи бүдүүлэг, аашлан авирлахыг олонтаа тэвчнэ. Эцэг нь заримдаа хоёр гурван хүнтэй зэгсэн согтуу хүрч ирэх бөгөөд Удосия тэдэнд хоол унд, архи өгөхөд хүрнэ.Тэд таван жилийн дотор гуйранч, бэрх амьдралтай болж 10-15 газар сольж нүүжээ.

Удосиягийн эцэг гэртээ улам оройтож ирдэг болсон аж. Тэр эцгээ тэртээ талд ажилладаг,явах газар нь хол учир тийнхүү оройтож ирдэг байх хэмээн бодно.Гэтэл ах Криспуло нь эцгээ нэгэн бүсгүйд сэтгэлтэй болсон,удалгүй гэрлэнэ байх хэмээн Удосияг сэнхрүүлжээ.Бас тийм яриа ажилчдын дунд гарчээ.Удосия юу ч дуугарсангүй.Эцэг нь эр хүн болохоор санасанаараа шийдэх байлгүй. Эцэг нь гэрлэнэ хэмээн бүр шийдэхдээ хүртэл тодорхой юм хэлсэнгүй.Гэтэл нэг өдөр хойт эх нь хүрч ирээд гэрт нь суучихжээ.Тийм явдал болно хэмээн санаагүй байсан Удосия доош харан юу ч дуугарсангүй. Харин Удосия тэр шөнө Дарь эх Андаколь бурхандаа урьд өмнө мөргөөгүй ихээр хичээнгүйлэн мөргөөд унтахаасаа өмнө мэгшихээ мэдэгдэхгүйн тул дэрэндээ шургаж удтал уйлжээ.
Криспулогийн нэгэн найзыг Лоренсо гэх боловч хүмүүс түүнийг зүгээр л Лоло гэнэ.Лоло бусдынхаа нэг адил тэнхээтэй,эрээгүй тууварчин залуу байв.Түүнийг бурханд сүсэглэдэггүй, тэргэнд хөллөдөг хамгийн зөрүүд лууснаасаа дутуугүй бүрэг нийцгүй хүн гэлцэнэ.
Хойт эхтэйгээ харгалдан хэрүүл зодооныг тэвчих эцэсгүй болсон үед Удосия Лолотой танилцжээ.Аманцар, боломж гарвал хүүхэд зодох гэдэг перу гаралтай хойт эх нь Удосияг хүртэл зоддог болжээ.Эхнэрийнхээ үр хүүхдэд хайр, халамжтай мэт ханддагт хууртсан эцэг нь охиноо эс өмөөрнө. Криспуло энэхүү будлианы тухайг Лолод өгүүлжээ. Нэг өдөр Лоло перу бүсгүйг элдвээр хараан зүхэж хөөрхий ядсан бүсгүй Удосияд ая тал засжээ.Бас тэгээд Удосия нас бие гүйцэж анхны хайрын сэрэл төрөх цаг нь болж байжээ. Хүн хэчнээн ядуу, зовлонтой ч гэсэн бүдэг бадаг нэгэн мөрөөдөлд автан, сэтгэл санаа уярах тийм үе бас байдаг.
Нэг сайхан өдөр ах Криспулогийнхаа тусламжтайгаар,бас нэг эгчийнхээ өвдөн зовж зүдэрч байгаагаар далимдуулан Лоренсо,Удосия хоёр оргожээ.Тэр хоёр үхтлээ үүрд нэг нэгэндээ дурлана хэмээн өчицгөөжээ.
Удосияг энэрч таалсан Лоло хорвоогийн бүх хойт эх,түүний дотор Удосиягийн хойт эхийг элдвээр зүхнэ.Хайр,таашаалд уярсан залуу бүсгүй нөхрийнхөө үслэг цээжинд наалдана.
Үйлт чили бүсгүй эхлээд эцэгтэйгээ, дараа нь ах, нөхөртэйгээ, эцэстээ хүүтэйгээ үүрд зовж зүдрэх бэрх заяа тавилантай байдаг ажээ! Удосияд тохиосон жаргал нь хоромхон зуурынхаа илчээр ивээсэн өвлийн нарны хуурамч туяа, инээмсэглэл мэт ахархан байжээ.
Хөөрхий бүсгүй яаран оргож түгшин айх аюулд автсан хуримын сарынхаа дараа бөөн уй гуниг,бэрх,гуйранч амьдралтай учирна хэмээн огт бодсонгүй. Лоло нь хуншгүй хуурамч этгээд байжээ.Тэрбээр Удосияг усан замын буудлын орон сууцны нэг муу жигтэйхэн бохир өрөөнд оруулчихаад өөрөө өдөржингөө алга болчихдог байв. Оройдоо шал согтуу хүрч ирээд аваачаад худалдчихмаар юм гэрээсээ гөлөлзөн өлбөлзөж эрнэ.
...Нэг өдөр Удосия нөхрөө эрүүл,ээлтэй ирээсэй гэж нэн чухал нэгэн зүйлийг хэлэхийг хүсэн хүлээж байжээ.Түүний бүсгүй хүн бүрийн туйлаас баярлан үртэй боллоо хэмээн эцэгт нь хэлэх гэдэг их оргилуун хүсэлд автан бахархаж байсныг өгүүлэх юун. Гэтэл Лологийн нэгэн найз нь түүнийг сэргийлэхэд баригдсан хэмээн аюулт мэдээг сонсгожээ.
Лоло өрсөлдөгчөөсөө бяр тэнхээгээр илүү ч гэсэн түүнд бэрх аюул учирчээ.Өрөөсөн талаадаа хутгалуулж шархалсан Лоло эмнэлэгт үхлийн даваан дээр байжээ. Үйлт бүсгүй эмнэлэг рүү ухаан жолоогүй гүйв. Гэвч мал шиг эргүү нөхөр нь гоморхон учирлахын оронд өрсөлдөгчөө хараан зүхэж бушуухан эдгээд өс хонзонгоо ганц сайн авахсан гэж мэтгэнэ.
Нөхрийнхөө биеийг засарч эхлэнгүүт Удосия аль дивангар хэлэх гэж мөрөөссөн чухал зүйлээ чихэнд нь шивнэв. Гэтэл нөхөр нь түүний бэлхүүсээд хараад ярвасхийжээ... Удосия хорь хүрээгүй авч бүр хэзээний гучтай мэт харагдана.Түүнийг сайхан хүүхэн гэж ерөөс хэлэмгүй авч аятайхан бүсгүй хэмээж бүр өчиж болох байв.Тэрбээр ухаалаг сэргэлэн харцтай, танан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэдэг, цэвэрхэн бор царайтай бүсгүй байв. Тэгэхдээ тэр бүхэн нь үгүй болжээ...
Одоо Удосия үрчгэр нүүртэй, бараг бүх шүд нь уначихсан, байнга нойр муутай, уйлснаас болж нүдний нь гал унтарчихсан, бүүдийсэн сүүдэр, гунигт зүйлд мэт харагдана. Дөрвөн хүүхэд төрүүлсний нэг нь дөнгөж гараад нас баржээ. Бас нэг нь Лоло хүчтэй өшиглөсний улмаас дутуу гарчээ.
Лоло хэлсэн үгэндээ хүрч өштнөө шархдуулаад өөрөө шоронд оржээ.Удосия цөхрөнгөө бартал ажиллан угааж, арчиж, өрөөлийн хүүхэд асарна.Тэрбээр долоо хоногийн пүрэв гариг бүрт шоронд суугаа нөхөртөө янжуур, идэх амттан, хувцас хунар, бас мөнгө аваачиж өгөх гэж туйлдталаа зүтгэнэ.
Гэвч гайхал”баатар”шоронгоос гараад өөрийн үр хүүхэд,эхийг нь харж хандах байтугай дурсахыг ч хүссэнгүй.Тийнхүү хөөрхий бүсгүйн амьдралд тохиосон хамгийн хэцүү үе эхэлжээ.Удосия нөхрөө гуанз,цэнгээн,архи дарсны газраар олонтоо орж хааяа оловч хамт архидагчид нь түүнийг доромжлон түлхэж гаргана.
Лоло юу ч мэдэхийг үл хүснэ.Түүнд үргэлж өлбөлзөж байдаг хүүхэд,анхны эхнэр нь нэн яршигтай санагдана.Удосия цөхрөнгөө барахдаа хуучин ажилдаа эргэж орох гэсэн авч бие нь нэгэнт мууджээ.Хүүхэн урьдын адил хувцас хунар угааж,индүүдэн амь зуух ацаг хөлс авч чадахаа больжээ. Удосия ханиалгаж,цустай цэр гаргадаг болов. Тэрбээр ямар нэг айлд зарцлагдахсан гэж хүснэ. Умард нутагт зарц бүсгүй ховор учир тухтай айл,аятай ажил олох тийм ч хэцүүгүй байжээ. Гэвч хүүхдүүдээ яах билээ? Чонын бэлтрэг шиг ховдог хоёр жаалтай бүсгүйг хэн зарцаар авах вэ? Удосия хуучин муу даашинзаа худалдаж олсон сүүлчийн хэдэн мөнгөө ажилчид хөлсөлдөг,хувхай зальтнуудын төлөөлөгчийн газарт луйвардуулжээ.
Усан замын буудлын оршин суугчид хоёр хүүхэд дагуулан гудамжаар хэсч айлын хаалга балбадаг хөөрхий,тэнүүлч бүсгүйг харжээ. Тэрбээр амьтан хүмүүсээс гуйлга гуйсангүй. Харин яс махныхаа тасархай болсон бяцхан үрсээ тэжээж тэтгэхээр аятай шудрага ажил хайж явжээ. Удосия ажил эрэн бүтэн гурав хоног нааш цааш холхижээ. Хүүхэн өөрөө амсах,үр хүүхдийнхээ голыг зогоох үмх талх, толгой хорогдох оромжгүй болжээ. Нэг ажилчин бүсгүй тэднийг өрөвдөн гэртээ байлгасан аж. Гэвч тэр бүсгүй өөрөө ядуу зүдүү учир тэднийг удаан байлгаж чадсангүй. Удосия хүн гуйж ах Криспулодоо захидал илгээсэн авч хариу огт ирсэнгүй. Ах,эцэг нь хуучин газраа ажиллахаа больсон юм болов уу... Үмх талх,орох оронгүй,олонд ширвэгдсэн,өлсөж уймарч ухаан сэхээгүй шахам болсон тэд тэнгисийн эрэг рүү оджээ. Бүлээн элс, цэлмэг тэнгэр хоёр тэднийг уурхайн хотын хэвлийгээсээ гаргаж хаясан сүүлчийн оромж болдог болов уу. Энэ явдал усан замын буудалд үдээс өмнөхөн болжээ. Зуушны газар, ресторонд бөөн хүмүүс хөгжилдөн шуугина. Ширээ, лангууны ард олон хүн коктейль ууж, хоолныхоо өмнө дарс балган тамшаана.
Далайчид,усан замын буудлын ажилчдын хурах дуртай ”Адтай тэнүүлчин” хэмээн зуушны газар цугларагсадад тос тортог болсон нэг галч “Үдшийн мэдээ” гэдэг сониныг дэлгэж “тэнгисийн хөвөөнөөс нэгэн бүсгүй, хоёр хүүхдийн цогцсыг өнөө өглөө цагдаа нар олов. Бодвоос тэднийг тэнгисийн давалгаа гаргаж хаясан бололтой. Тэднийг золгүй явдал, гэмт хэргийн алинаас болж үхсэн шалтгааныг одоогоор хараахан тодруулаагүй байна.
Талийгаачийг хоёр хүүхэд дагуулан хотын гудамжаар хэд хоногийн өмнө хэрж явсан ядуу ажилчин бүсгүй мөн хэмээн олон хүн манайд мэдэгдэв.Зарим хүмүүс түүнийг сэтгэл мэдрэлийн гажигтай гэж нотлож байна. Эмэгтэй хувцас угаагчаар ажилладаг,Удосия Карвахаль гэгч мөн хэмээхээс өөр баримт бидэнд үгүй байна”...гэж чанга дуугаар уншив.

Э.Номуундарь орчуулав.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_02.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 774348

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-017.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3212

Их Монголын шүтээн зураг
b-010.jpg
Хэмжээс: 300x398 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5663


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn