Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Зураач жаал
Оруулсан admin on 2009-01-25 22:40:09 (5466 уншсан)

                               (Өгүүллэг)  
      Их хотын түм түжигнэж бум бужигнасан олны хөлийн газар, зургаа долоо орчим насны нар салхинд хуурайшиж хогжруутсан хацартай,тачирхан үстэй сэргэлэн хар нүдтэй туранхай бор хүү,  халтартаж хиртсэн цаасан дээр сохолж баллахгүйгээр , орчныхоо юмс үзэгдлыг маш гайхалтайгаар зурж сууна. Нааш цааш холхин өнгөрөх олон түмэн хүүгийн зурж байгаа зургийг үл хайхрах боловч, сониуч зандаа хөтлөгдсөн нэгэн хэрэг болгож сонирхон үзээд,хүүгийн авъяасыг бахархах гайхах нь зэрэгцсэн өнгөөр дуу алдаж,бишрэн магтах үгээ олж ядна,тав арван төгрөг хүүд өгнө.Жаалхүү ингэж бор хонгийнхоо хоолоо олж идэхын тулд, өдөржин нар салхинд гандан, тоос шороонд дарагдаж, хэд гурван төгрөгний төлөө олны хөл татарсан үдшийн бүрий болтол зураг зурж, сая л нэг байдаг оромжиндоо ирнэ.Эхний үед жаалхүү "Ахаа, эгчээ таны зургийг зураад өгье, Би хурдан юуг ч зурж чадна.Та хараач"хэмээн хүмүүсийн урьд хойно дагаж гүйгээд, царай алдан гуйдаг байв.Түүний энэ гуйлтыг хүлээж авах нь тун ховор, харинч бүр хүмүүсийн дургүйцлыг хүргэдэг байлаа.       Шөнийн орсон бороо хорвоогийн муу муухай бүхнийг угааж ариутгасан гэлтэй, гудамж талбай цэв цэвэрхэн,өнгө жавхаатай,сэтгэл сэргэм сайхан өглөө, Баатар жаалхүүгийн дэргэдүүр өнгөрч явахдаа"Энэ хүү ийм эрт юу хийж суудаг байна" гэж хоромхон зуур бодонгоо хайхрамжгүйхэн хараад ажил руугаа алхав.Энэ өдрөөс хойш өглөө бүр автобусны буудлын ойролцоо нэг л газраа тогтмол сууж зураг зурж байгаа жаалхүү Баатард анзаарагдах болж хүүгийн зурж байгаа зургийг маш хянамгай ажиглан ховор авъяасыг гайхан биширч,"Монголын ирээдүйн суут авъястан "хэмээн дуу алдав.
     
                       ***       ***     ***
        Баатар бол нэгэн төсвийн байгууллагад албан хаагч,дунд зэргийн нуруутай махлагдуу,цэмцгэр бор хүн.Түүний гэргий сургуульд сурган хүмүүжүүлэгч, хоёр хүүдийн сайн ээж, халамжит ханийхаа түшиг тулгуур болсон жирийн сайхан эзэгтэй билээ.Тэднийх өнөөгийн орой бусгай цагт дутагдаж гачигдах зүйлгүй ч илүү хураагаад байсан хөрөнгө чинээгүй,сэтгэл сайхантай энгийн амьдралтай гэр бүл .Эхнэр Бадам нөхрийнхөө ярианаас хэнд ч үл анзаарагдах бяцхан хүүгийн дүр зургийг сэтгэлдээ төсөөлж, нөхрийнхөө нэгэн адил тус болохыг хүсэж байлаа.
  Үүр хаяарч, тэнгэрт түгсэн үй олон од, мичидын хурц туяа бүдгэрч,орчны юмс үзэгдэл тодорч эхлэв.Баатарын дэргэд тайван нойрсож байгаа эхнэрийнхэн дөлгөөн царай өнгөлөг сайхан харагдана. Баатар өөрийнхөө хүүхдийн төлөө ч ингэж санаа тавьж байсангүй хирнээ эцэг эх, ах дүүтэй эсэх нь үл мэдэгдэх огт танихгүй жаалын төлөө санаа тавин, шаналж байгаагаа ч үл анзааран, эх захгүй үй түмэн бодол ээлж дараагаар толгой тархинд эргэлдэн орж гарч хором ч унтаж чадсангүй.
     Амралтын өдөр Баатар эртээ босож, аль хэдийнээ хүүгийн дэргэд очсон байлаа.Тэр хоёр хэзээний танил болсон хирнээ нэр усаа мэдэлцээгүй байв. Жаалхүү Баатарыг хараад инээмсэглэх аядан жуумалзав.Баатар хүүгийн түнтгэр толгойг өхөөрдөн илснээ:"Чи  үнэхээр сайхан зурах юмаа.Ингэхэд миний дүүгийн нэр хэн билээ?"гэж их л дотноор давхцуулан асуухад, жаалхүү нусаа шорхийтэл татснаа:Саруул гэв.Баатарын сэтгэл ихэд хөдөлсөн бололтой өнгө аястайгаар
"Саруул, Саруул "хэмээн давтан хэлээд, үнэхээр нэрэндээ тохирсон хүү байна гэв.Жаалхүү Баатарын сэтгэлийн хөдлөлийг огт анзаарсан шинжгүй дэмий л өөдөөс нь хараад инээмсэглэх аядав.--Чи маш сайхан зурах юмаа гэхэд, хүү энэ үгэнд их л урамшиж нүүр дүүрэн инээв.-Чамд ингэж гоё зурахыг хэн зааж өгдөг вэ?
-Би...өөрөө л зурдаг
-Чи хэдэн настай вэ?
-Долоо хүрч байгаа
-Сургуульд орсон уу?
-Үгүй... Тэр хоёр ярилцсаар.......
                                                                          
                         ***    ***     ***
Баатар Саруулыг гэртээ дагуулж ирлээ. Өглөө эрт эвгүй үнэр танартай хир буртаг болсон ноорхой хувцастай
гэнэтийн зочинг Баатарын хүүхдүүд хараад, мэл гайхаж цэл хөхөрсөн харцаар цоо ширтэв.Саруул хүү ч цэвэр сайхан орчинд орж ирсэндээ тэр хоёроос дутуугүй ихээр цочирдож, тэдний цэрвэж гоочилсон харцтай харц тулгарч ,ичихдээ харцаа буруулж,дэмий л орж ирсэнээ ухаарах мэт ухарч, эргээд гарах гэсэн боловч огт хөдөлж чадсангүй хамаг бие нь халуу оргиж бяцхан зүрх нь цээжиндээ багтаж чадахгүй дэлбэрэх шахам булиглаж байлаа.
  Тэр өдрөөс хойш Саруул Баатарын хоёр хүүхэдтэй сүрхий дотно найзууд  болж, Баатарынд бүртгэлгүй ч бүрэн эрхт нэг гишүүн болов.Баатарын том хүү Мөнхнаран найман настай сургуулийн сурагч,удаах нь Мөнхболд таван настай.Тэд хамтдаа тоглож бас зураг зурж, Мөнхнаран өөрийнхөө хир хэмжээгээр нөгөө хоёртоо үсэг зааж, тоо бодуулж, зуны дэлгэр сайхан өдрүүдийг цугаатай хөгжөөнтэй өнгөрөөч байв.Саруул ухаанд орсоор ийм жаргалтай байж  үзээгүйгээр аз жаргалтай байлаа. Түүний нүдэнд хуралдсан нууцхан гуниг аль хэдийнээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ариун хайранд уусан алга болсон гэлтэй, сэргэлэн бор нүд нь улам хурц баясгалантай харцаар гэрэлтэж, царайнд нь байнга инээмсэглэл тодорч өнгө жавхаа нэмсэн байлаа.
     Өсвөр насны хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарласаныг Баатар мэдээд Саруулыг уг уралдаанд оролцуулах хүсэлдээ автагдан, гоц авъястай хүүхдийн зургийн дугуйланд хамруулахаар хөөцөлдөж оруулахаар болоход тодорхой хэмжээний төлбөр нэхэгдэв.Баатар  Төмөрөө хэмээх худалдаа арилжаа хийгээд нилээд хөлжсөн багын найздаа их л найдлага тавин очиж уулзахаар болов. Баатар Төмөрөө хоёр цэцэрлэгээс эхлэн, их сургууль төгстөлөө хамт байж, муу ах дүүгээс илүүгээр дотны салдаггүй найзууд, гэр бүлтэй болоод ч байнга орж гарч,олсноо хувааж идэж, ууж сурсан төө зайгүй найзууд байлаа.Нийгэм өөрчлөгдөж зах зээл эхэлснээс хойш Төмөрөө ганзагын наймаанд явж Баатарынхаар орж гарах нь багасаар, сүүл сүүлдээ нэг нэгтэйгээ уулзахгүй долоо найман жил болсон байв.Одоо Төмөрөө Худалдаа арилжааны томоохон компаний захирал. Уулзаагүй удсан хоёр найз учраад, дуу алдан тэврэлдэн мэнд усаа мэдэлцэв.Төмөрөөгийн хувьд багын Төмөрөө биш болсон нь үйл хөдлөл, харц ярианаас мэдрэгдэж байв. Гэвч Баатар горьдлого, найдвараар дүүрэн өөрийнхөө зорилго явдлаа хэллээ. Төмөрөө Баатарын ярьж байгааг тоомжиргүй сонсож үнэтэй бэлэн тамхи гаргаж өөрөө нэгийг авснаа Баатарт тамхилахад, гар хүрээд авсангүй. "Нээрээ чи тамхи татдаггүй бил үү" гээд, тамхи асааж шуналтай сорсноо, доогтойхон өнгө аястай,"Үгүй чи юу яриад байна аа, тэр тэгээд чиний хүүхэд биш юм байгаа биз дээ.Арай нөгөө нууц мууц нь биш биз дээ.гээд алтаар бүрсэн үүдэн шүдээ ярзаалгаж тачигнатал хүйтнээр инээв.Баатарын дургүйцэл зэвүүрхэл нь давхцсан боловч энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээн инээмсэглэх аядав. Төмөрөө тамхиа татаж,Чингэс шар айргийг тамшаалан шимж уугаад нилээд чимээгүй сууж байснаа:"Тэр тэгээд хир ашигтай юм бэ? гэв.Баатар нилээд гайхсан өнгөөр,
-Юу..уу тэр вэ? гэхэд
-Яав... Гудамжны жаалын зураг чинь?
Төмөрөө Баатарын зэвүүрхсэн харцтай харц тулгарсан ч огт тоосон шинжгүй,
-Чиний алдар нэрэнд тийм чухал нөлөөтэй зүйл үү? гэж ёжлох нь Баатарын бухамдлыг улам бадраав.Шуналдаа улаарсан тэрээр баяжихын тулд, ямарч муу муухай нүгэл үйлдэж, бүр хүч хэрэглэхээс сийхгүй болтлоо булингартсаныг сая л ухаарсан Баатар хар цагаан юу ч хэлэлгүй гарч одов.
      Хэд хонгийн дараа Төмөрөө Баатар руу утасдаж өсвөр насны хүүхдүүдийн дунд зохиогдсон уран зургийн уралдаанд түрүүлсэн хүүгийн тухай ам мэднэ магтаж, түүнийг сарын дараа болох олон улсын тэмцээнд амжилт олно гэдэгт итгэлтэй байна гээд, хэрвээ хүүг амжилт үзүүлвэл бидний нэр хүндэд тодорхой нөлөөлөх буюу зурсан зургийг гадаад дотоодын аялал жуулчлалын пүүс компанитай гэрээ хэлэлцээр хийж хялбар аргаар ашиг орлого олж болох юм гэсэн санал болгов.Үүнийг сонссон Баатар галзууртлаа уурлаж хэлэх үгээ олж ядна бачимдахдаа,
"Өөдгүй новш"  гэж хэлээд харилцуураа тавив.

                        ***   ***   ***
Намрын налгар сайхан орой  Баатар автобусанд суусангүй явган алхахаар шийдэж гэрийн зүг тайван алхлав.Сэрчигнүүр зөөлөн салхи модны шаралсан навчисыг ганц нэгээр нь хийсгэн  унгахад, наашаа цаашаа зөрөн өнгөрөх олны  хөлийн  дор гишигдэн  шаржигнах чимээ үл тасарна. Гэвч энэ чимээ чихэнд хоногшсон аялгуу мэт нэг л сонсголонтой.
Баатар гэртээ ортол гэрийн доторх зөөлөн дулаан уур амьсгал нь уйтгар гунгийн манан будантай,бүгд уруу царайтай хүйтэн уур амьсгал угтав.Саруул бүр уйлчихсан нус нулимстайгаа холилдон зогсож байлаа. Мэл гайхсан Баатар учрийг нь лавлан асуухад бага хүү нь:
-Ээжийн бөгжийг Саруул  хулгайлсан гэв.
-Юун бөгж... Эхнэр Бадам
-Миний бөгж олдохгүй байна.
-Чи тэгээд хаана тавьсан юм вэ?сайн хайгаач,тавьсан газраа сайн мэдэхгүй байгаа юм уу хэмээн уцаарлангуй асуув.
-Би уржигдар ажлаасаа ирээд(толины өмнө байгаа гоёлолын жижиг шармал савыг заагаад) энд л хийсэн.Ер нь тогтмол энд л байдаг юм гэв. Мөнхнаран хошуу нэмэрлэн өчигдрөөс хойш манайд Саруулаас өөр хүн ирээгүй.
Баатар тийм гэхээргүй хачинаар Саруулыг хараад хэсэг чимээгүй байснаа түүний дэргэд ирж зогсоод:
-Чи авсан уу?гэж их л болгоомжтой асуув. Саруул гомдож цөхөрсөн дуугаар
-Үгүй би аваагүй гээд, нулимсаа хүчлэн барих гэсэн боловч,ямарч үр ашиггүй хацар дээгүүр бөмбөрөн цувж эхэр татан мэгшиж байлаа. Баатар тайвшран:
-Саруул аваагүй гэж байна шүү дээ""Чи нэг газар тавиад мартсан биз. Сайн хайгаач гэлээ.Мөнхнаран
-Ааваа Саруул шинэ цамц өмсчихсэн байна шүү дээ гэв.Саруул Мөнхнаран руу тийм гээд хэлэхийн аргагүй хачинаар хараад,"үгүй .. үгүй.... сугсран уйлж,үүнийг ээж авч өгсөн юм гэж эвлүүлж ядна байж хэллээ. Баатар мэл гайхшран үг хэлэх гээд ам нь өмөлзөн Саруулыг харахад тэрээр гомдсон сэтгэлийн гашуун нулимстай нүдээрээ Баатарыг харснаа юу ч хэлсэнгүй гарч одов.

                                                                                ***        ***      ***
Борооны усаар дүүрсэн хонхор газар шавар шавхай , хог новш ихтэй тахиралдсан нарийн гудамжаар удаан эрэл хийсний үр дүнд сая л нэг Саруулын гэрийг олов. Шавар шохой нь нурж, хуучирч муудсан цонх гэгээвчээр нь нарны туяа тусдаггүй зүүн хойшоо харсан жижигхэн байшинд орлоо.Гэнтийн гийчинг жаалхүү дотночлол дургүйцлийн аль нь ч цухуйлгахгүй ажин харав.
Баатар түүний цонхийж цайсан царай, тамтаг болтол өмссөн ноосон цамцны цаанаас хавирганы яс тоологдохоор туранхай болсон биеийг хараад, өвдөж дээ гэж бодон өөрийн эрхгүй сэтгэл өвдөх шиг болж:
-Чиний бие зүгээр үү? Өвдөө юу гэж асууллаа?
-Үгүй ээ.. би өвдөөгүй, харин та яаж манай гэрийг олов оо? Баатар тайвшрах мэт санаа алдснаа:
-Чамайг би  хичнээн олон хоног хайв аа,...Чамаас уучилт гуйх гээд.Саруулын нүдэнд илт баярын оч гэрэлтэж
-Бөгж олдсон уу?Ашиггүй дээ, би хичнээн их санаа зовж байв аа,байнга олдоосоо гэж боддог байлаа гэж хэлээд, Баатар руу харан нүүр дүүрэн инээх нь. жаалхүүг  зовоогоод байсан бул хар чулуу гэнэт бүлт үсрэн гарахдаа гэрэл гэгээ татуулан сэтгэлийн шаналгааг ул мөргүй арилгаж царайнд нь гэрэл туяарч эхлэв. Сэтгэл нь ихэд догдолсон жаалхүү:
-Баатар ахаа бөгж хаана байсан вэ? гэж асуув.
-Оо ...нэг муу хүн авсан байсан.
-Сүрэн гэдэг  хүн үү?
-Чи яаж мэдсэн юм вэ?
-Тэр хүн Мөнхболд бид хоёрыг байхад ирээд явсан гэж хэлэхдээ их л эвгүйцсэн янзтай, тэр ах гоё хувцастай хирнээ хулгайч байжээ.Түүнийг би хулгайч гэж ер бодоогүй шүү үнэн сэтгэлээсээ хэлэхдээ нэгийг бодов бололтой.Сүрэнгийн нүд салгахгүй ширтэх нь харалган хүнд ч анзаарагдахгүй өнгөрч чадахааргүй тийм эвгүй зэвхий саарал царай Саруулын нүдэнд харагдах шиг болж. түүний ар нуруугаар хүйт оргиж,жихүүдэс хүрэх шиг болов.Баатар Саруулын энэ байдлыг ер анзаарсангүй.
-Чи хэн хэнтэйгээ  амьдардаг вэ?
-Аав ээжтэйгээ. Баатар Саруулыг яагаад ч юм бүтэн өнчин хүүхэд гэж бодоод сэтгэлийн эмзэглүүлэхгүй гэсэндээ эцэг эхийнхэн тухай огт асуугаагүй ажээ..Тэр өдөр ээжтэй гэдгийг нь сонсоод ихэд цочирдсон билээ. Өнөөдөр  харин жаалхүүг аавтай бүр элэг бүтэн болохыг сонсоод энэ удаа огт цочирдсонгүй,ийм сайхан хүү төрүүлчхээд гудамжинд гаргаж орхисныг дотроо гайхаж байлаа.
-Аав ээж чинь ажилдаа явсан уу?Саруулын нүдийг хөнгөн гуниг бүрхэж, гүн санаа алдан хэсэгхэн чимээгүй байснаа,
-аав ээж хоёр их оройтож ирдэг, заримдаа бүр ирдэггүй гэхэд Баатар:
-Тэд ээлжийн ажилтай юу уу? гэв.
-Үгүй....тэд архи уудаг юм гэж түгдчин байж шүүрс алдан хэлэв.
     Саруулын аав ээж хоёр аль хэдийнээ архаг архичин болсон байлаа.Тэд цагтаа гутлын үйлдвэрт нэртэй,төртэй сайн ажилчид, бусдын адил эгэл жирийн сайхан амьдралтай гэр бүл байв.Гутлын үйлдвэр хувийн хэвшилд шилжиж, цөөн хэдэн хүний эрх мэдлийн асуудал болж, ажилчдыг олноор нь цомтгож ажилгүйдлыг бий болгов.Ажилгүй болсон Саруулын аав ээж хоёр эхний үед хийж сурсан эрдмийнхээ ачаар өөрсдөө гутал хийж, зах дээр зардаг байлаа. Нэгэн сайн найзын зөвлөлснөөр удалгүй тэд архи спирт зардаг болов. Энэ нь гутал хийж зарснаас илүү хурдан борлогдож, биед амар ,ашиг орлого ихтэй наймаа байлаа. Тэдний амьдрал эрс дээшлэж, тэр хэмжээгээр найз нөхдийн хүрээ өргөссөж,идэж уух,наргиж цэнгэх нь ихсэж эхлэв.
Цаг цагаараа байдаггүй,цахилдаг хөхөөрөө байдаггүйн адил тэд нэг л мэдэхэд архийг нилээд хүртэх болж,олз омог нь багассаж амьдрал нь уруудаж байгааг мэдрэвч, улам бүр архинд шунах болов. Найз нөхдийн хүрээч хумигдаж,зөвхөн шараа тайлах архины найзууд хэвээрээ үлджээ.
   Саруул намууханаар аав ээж хоёр архи уудаггүй бол мөн сайхнаа,эсвэл архи гэж байдаггүй бол хэмээн шүүрс алдан хэлээд уйтгарлав.Жаалхүү хэсэг чимээгүй байснаа "Гэхдээ би аав ээж хоёрдоо хайртай" гэж нэмж хэлэв. Амьдралын хатуу хүтүүд нухлагдсан тэрээр бяцхан биендээ байхааргүй илүү ихээр ухаажиж төлөвшсөн гэлтэй.Баатар жаалхүүг өрөвдөж хайрласан харцаар харж, хамт явахыг хүсэхэд. Жаалхүү,"Дахиад хэн нэг нь намайг байгааг далимдуулан танайхаас хулгай хийгээд байвал яах вэ хэмээн  эрс татгалзав.

                                                                   ****      ***      ***
        Олон улсын өсвөр хүүхдүүдийн дунд зарласан уран зургийн уралдаанд оролцохоор Саруул хэсэг хүүхүүдийн хамт алс холын Франц улс руу явжээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Энэ өдөр уралдааны дүн гарах сүүлчийн өдөр,уралдааны явцыг зурагт радио, хэвлэл мэдээлэлээр цацаж байлаа. Баатар болон түүний гэр бүл сэтгэл догдлон чих тавин сонсож суутал,"Олон улсын өсвөр насны хүүхдийн дунд зохиогдсон,уран зургийн уралдаанд Монгол улсын бяцхан зураач Баярын Саруул тэргүүн байрыг эзэлж алтан медаль авлаа хэмээн нэвтрүүлэгч бүсгүйн цангинасан дуу уужим дэлхийгээр цуурайтуулан нэвтрүүлэхыг сонссон Баатар баярласан сэтгэлийнхээ хөдөлгөөнийг барьж ядахдаа, дэргэдээ сууж байсан бага хүүгээ чангаас чанга тэвэрч,"Би итгэж байсан юм, тиймээ Саруул түрүүлсэн байна""Монгол улсын уран зургийн ертөнцөд нэг бяцхан зураач шинээр нэмэгдлээ" хүү минь хэмээн  баяр бахдалтайгаар давтан хэлж,баярласан сэтгэлийн гашуун нулимс хоолойг нь хорсгож байлаа.
 Орчлонгийн өөр нэг орчинд сэтгэлийн хөөрлөө барьж дийлэхгүй болсон Саруулын ээж хүч тамир нь бүрмөсөн шавхагдаж хамаг бие нь суларч хөл дээрээ тогтож чадахгүй гудхийн унав.Харин Баяр хүүгийнхээ амжилтыг сонсоод цог золбоогүй болсон нүдэнд нь гэрэл сүүмэлзэн сэргэж,эгээтэл муужирч унасангүй ,өчигдөр уусан архи нь гүйцэт гараагүй мөхөл сэхэл нь давхцсан тэрээр үгч хэлж чадахгүй цурхиран уйлмой.
    Саруул болон зураач хүүхдүүдийг тосож авахаар Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал, бас бус албаны хүмүүс, хэвлэл мэдээлэлийн сурвалжлагч,Баатарын гэр бүл болон хүүхдүүдийн эцэг эхчүүд ирсэн байлаа.Онгоцны хаалга нээгдэхэд Саруул хамгийн түрүүн гарч ирнэ олны дундаас хэн нэгнийг эрэлхийсэн харцаар харж,яаран бууж ирээд, Баатарыг хүзүүдэн тэврүүлж үнсүүлчхээд, хүүд баяр хүргэхээр ирсэн хүмүүсийг үл анзааран тэдний дундуур гаран, олноос зайдуухан зогссон хувцас хунар муутай архи тамхинд идэгдэж харалсан тарчиг царайтай эрэгтэй эмэгтэй хоёрын зүг  хар эрчээрээ гүйж очно тэвэрч  авав.Бяцхан хүүгийн хувьд согтуу галзуу,уранхай ноорхой ч төрсөн эцэг эхээс илүү эрхэм нандин зүйл үгүй билээ.Хүмүүний амьдралын баяр жаргал, гуниг зовлон ээлжлэн сүлэлдсэн энэ өдөр дээрээс төөнөх  шар нарны хурц туяа баярласан олны сэтгэлийг улам бүр гэрэлтүүлэн гийгүүлмой.


Баянсан Болормаа                                                                               2003 оны 8 сар   



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 255 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-190.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3797

Зураач : Б.Хонгорзул
khongor025.jpg
Хэмжээс: 600x476 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5193

Хавар 2007
IMG_1087.jpg
Хэмжээс: 600x449 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3711


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn