Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (10 бүлэг)
Оруулсан admin on 2008-12-11 23:47:39 (5657 уншсан)


Уянга буцан суудалдаа суугаар алхаж явахдаа Очисыг ирээгүй байхыг хараад жаахан гайхсаар цагаа харлаа.

Болзсон цагаас аль хэдийнэ арван таван минут өнгөрсөн ч гэсэн Очис одоо болтол алга л байв. Хамтдаа сургалтанд явсан долоо хоногийн сүүлийн шөнө бусдаасаа нуугдан байж гадаа уулзахдаа Очис ихэд царайчлан байж энэ ресторанд уулзахыг гуйсан билээ. Уянга хэдийгээр энд түүнийг хэн нэгэн ресторанд хамт хоолохоор урьсан бол огтхон ч халгаахгүй байсан хэдий ч, нөхцөл байдал өөр байсан хэмээх үгийн учрыг тэнд ойлгожээ. Үнэхээр татгалзах аргагүй нөхцөл байдалд байсан болохоор Уянга өөрийн эрхгүй уулзах амлалтыг Очист өгсөн аж.
Цаг тохирон тал талаас ирэх болзоондоо арван минут хоцрон Уянга ирсэн ч, одоо болтол Очис ирээгүй байхаар нь гайхсан боловч замын түгжрэлд бурууг нь тохон дахин хэсэг ганцаар хүлээгээд, тэсэлгүй гар утсаараа залгахад болзсон цагаас аль хэдийнэ хорин таван минут өнгөрсөн байх нь тэр. Таны утас холбогдох боломжгүй гэсэн үгсийг сонсоод Уянга чихэндээ итгэхгүй, утсаа таслан дахин дахин залгаж үзлээ. Өөрөө гуйн байж уулзахаар товлочоод, утсаа салгаад алга болсон гэж бодоход Уянгад нэг л итгэмгүй, яг одоохон уучлал гуйсаар хаалгаар ороод ирэх мэт санагдан хаалга ширтсээр нилээдгүй хугацааг дахин ганцаар үдсэний эцэст зөн совингоороо утас нь цэнэггүй болоод унтраагүй юм байна гэдгийг ойлгож, зүрх нь гашуунаар базалжээ.

Нэг цагийн өмнө зочлон ирсэн өөртөө итгэлтэй сайхан бүсгүй булангийн ширээнд цаашаа харж суугаад, эргэн тойрны хүмүүстээ анзаарагдахгүйг хичээн нүүрээ алгаараа дарж гомдолтой гэгч нь асгартал уйлж гарахыг хараад зөөгч нар бие биеэ нудран гайхан шивнэлдэх авч та яагаа вэ хэмээн хэн нь ч зориглон очиж асуусангүй. Эмэгтэй хүн гэгч сэтгэлийн амьтан болохоор Уянга ханилсан нөхрөөсөө олж авч чадаагүй сэтгэлийн халуун дулаан илч, хайрыг үгүйлсэндээ биеэ барьж чадалгүй амрагийн болзоонд сэтгэл алдран ирсэн хэдий ч, түүний мартагдаж орхисон сэтгэлийн чавхдасыг хөглөсөн залуу утсаа салгаад таг алга болжээ. Уянга догдлон байж гүйн ирсэн өөрийгөө, утасдаад ирэхгүй гэдгээ хэлэх зориггүй хулчгар Очисыг, өөр хүний залуугаас хайрын хэлтэрхий горьдон амьдрахад хүргэсэн Төөгөөг тэсгэлгүй ихээр үзэн ядаж, урсан гарах нулимсаа арчих ч хүсэлгүй асгартал уйлсаар л.

Хаалганы цоож дуугарах чимээгээр Соёлоо тосон очвол Ханболд үл ялиг халамцуухан орж ирэхээр нь өө чи уучихсан байж жолоо битгий барьж бай гээд хэлээд байхад гэж бухимдах, санаа тавих хоёрын хооронд өгүүлсэнд Ханболд гэнэт тэсрэх мэт хүрэнтэн дахиад л үг сүггүй уурлаж гарах нь тэр. Чи намайг харахаараа л үглэж яншиж байх юм, нүдэнд чинь би хог шиг харагдаад үглэмээр уцаарламаар харагдаад байгаа биз хэмээн агсарч гарав. Ажил чинь ямар байв даа хүнд байв уу, ядарсан уу гээд ганц асуухын оронд чи ингэлээ чи тэглээ гэдгээ урдаа барьж байдаг, гаднаас ороод ирсэн хүнд сайн байна уу гээд эвтэйхэн хэлчихсэн ч яадаг юм, босгоор давав уу үгүй юу өөдөөс уур уцаарын үг шидэж байдаг хэмээн уурлан хашгирч эхлэхэд ойрын өдрүүдэд овоо эвтэй сайн байгаа гэж бодож байсан Соёлоо гайхан алмайрч орхив. Ханболд үглэсэн хэвээр цаашаа өрөөрүү орж зурагтын өмнө тухлан суухынхаа өмнө, хувцасаа ч тохируулаад өмсчихгүй байж, хар шөнөөр гэртээ нэг л гэрэлтсэн улаан хүн яваад байхын гэхэд Соёлоо бараг шоконд орж орхив, юун өмнөөс нь хэрэлдэхтэй манатай. Энэ хүн хэзээ ч түүний юу өмсөж зүүхийг заадаггүй байсан төдийгүй, ийм тийм юм өмслөө гэж хэзээ нэгэн цагт хэлж байсан удаагүй билээ. Хар шөнөөр халамцуу ирчихээд байнга гэртээ өмсдөг бэлтгэлийн улаан цамцыг ад үзнэ гэнээ. Гэрийн ажил хийхэд эвтэйхэн, биед тээргүй энэ цамцыг өчнөөн удаан өмсөхөд өөр юм өмс гэж нэг ч дуугарч байгаагүй хүн чинь хэмээн гайхсаар байсан Соёлоо ямар нэг ажил нь бүтэлгүйтээд л уур цухал нь хөдөлсөн байх, би ч гэж би орж ирэнгүүт нь үглэж дуулаад хэмээн бодсоор халуун цай аргадангуй гэгч нь аягалан өглөө...

Охиноо хөтлөн гэртээ ирсэн оройноо Төгөлдөр ёстой үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Уянгааг ямар нэг ажилтай хоол хийгээгүй байгаа гэж бодоод замаараа нэг цайны газраар дайрч будаатай хуурга савлуулан авсандаа учиргүй олзуурхав. За миний охин жаахан хүүхэлдэй үзэж бай гээд зурагт асааж өгөөд, өөрөө яаравчлан цай чанаж, хоолоо халаагаад охиноо авчран тухтайхан хооллож дуусаад удаа ч үгүй байтал хаалга дуугарах нь Уянга юм болов уу гэж бодоод харайн очиж онгойлговол орон нутгийн сонгууль бололтой нэгэн хүү хэдэн хуудас сонинорхуу зүйл өөдөөс нь сарвайн зогсоно. Авах хэцүү, авахгүй хэцүү ийм зүйлийн ойрын үед өдөрт хэд хэдээр нь оюутнууд настайчууд голдуу хүмүүс хаалга балбан оруулж өгөх нь төвөгтэй. Уянгаруу нэг залгах гэснээ оройноос нааш өөррүү нь олон дахин залгаад байдгүйг нь санаад тэвчиж орхив. Цаг оройн аравт дөхөх үед Төгөлдөр арга хэрэглэн охиноо дуудэв. За ээжийгээ хэзээ ирэх юм хэмээн асуучих, аав нь залгаад өгье гэхэд охин нь дуртай гэгч нь дэгдээд ирэв. Хэсэг зогсоод утсаа авахгүй байна гэж охин дурамжхан өгүүлэхэд нь, Төгөлдөр гайхан дахин өөрөө хэд хэд залгаж, гар утсаараа хүртэл залгасан боловч, Уянга гэрийн ч утсаа, гар утсаа ч тэр авахгүй байсанд гайхсан боловч гэрээсээ залгахад хариу өгдөггүй өөрийнхөө занг эргэн бодлоо. Үгүй ер тас алга болж байхаар утсаа аваад хариу хэлчиж байх нь дээр байдаг юм байна шүү хэмээн инээмсэглэн өөрийгөө шоолоод, охиноо унтуулахаар явлаа.Долоо хоног хамт амьдарсан хоёр болохоор охин нь нэг үлгэрийн талыг нь сонсоод л нам унтаад өгөв.

Харин Төгөлдөр Уянгын утасруу тосох уу, хаана байна хэмээн мэссэж явуулсанд ямар ч хариугүй болохоор, юу хийхээрээ ингэж утсаа ч авах завгүй болдог байна хэмээн эгдүүрхэн бодсоор хүлээж суусаар. Хэсэгхэн хүлээсний эцэст хаалга чимээгүй нээгдэхийг сонсоод Төгөлдөр дөхөн очвол ёстой санаандгүй зүйл болсон байлаа. Сэгсийсэн үстэй, уйлсаар байгаад хавдсан улаан нүдтэй, халамцуу Уянга охиноо унтсан уу хэмээн дохин занган асуусаар үүдэнд зогсож байлаа. Тэрээр сүүлийн хэдэн жил өмсөөгүй даашинзаа өмсөөд, урт түрийтэй өсгийтэй гутал өмссөн нь улайтлаа уйлсан нүүртэй нь нэг л зохицолдохгүй аж. Унтчихсан гэж гайхсан Төгөлдөрийг хэлэв үү үгүй юу, дахин үг цухуйлгахаас нь өмнө Уянга барьж явсан цүнхээрээ нүүрэн дундуур нь татаад авлаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 124 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-015.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3440

Должин : Зам зуур
zam-052.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3041

Г.Ариунболд Зотон, тос 50x60
Нутгийн салхи
Хэмжээс: 600x489 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3635


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn