Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Шүлэг: Х.УЭЛС: VЛ VЗЭГДЭГЧ ХVН
Оруулсан admin on 2005-07-26 14:21:18 (6870 уншсан)

ХАЧИН ХҮН ИРЛЭЭ

Өвлийн сүүлчийн цас ордог хоёрдугаар сарын тэр нэгэн өдрийн өглөө цас будран , салхи сүүгэж байхад төмөр замын Брэмблхерст өртөөн дээрээс зузаан бээлийтэй гартаа жижигхэн хөвхөн хайрцаг барьсан нэг танихгүй хүн явган хүрч иржээ.Тэр хүн өвч биеэ бин битүү, жин тан дулаалсан тул гагцхүү нарийн цэмбэн малгайн дэлбэгэр хүрээн дотроос хамрых нь үзүүр л цухуйх ажээ. Дал мөр, энгэр заам, барьсан тээш нь нил цас. Тэр хүн “Сүйх тэрэг ба морьд” гэдэг буурчийн газар дөнгөж голтой юм орж ирээд
- - Гал хөс, дулаан орон хайрлаач, осгох нь гэж чанга хэлээд хувцас
хунарынхаа цасыг гүвлээ. Тэгээд байрны хөлс хэлэлцэн тохирохоор Холл авгайг даган зочных нь өрөөнд оров. Олон таван юм ярилцсан ч үгүй хоёр алтан зоос гаргаж өгөөд л байрлах боллоо.
ХАЧИН ХҮН ИРЛЭЭ

Өвлийн сүүлчийн цас ордог хоёрдугаар сарын тэр нэгэн өдрийн өглөө цас будран , салхи сүүгэж байхад төмөр замын Брэмблхерст өртөөн дээрээс зузаан бээлийтэй гартаа жижигхэн хөвхөн хайрцаг барьсан нэг танихгүй хүн явган хүрч иржээ.Тэр хүн өвч биеэ бин битүү, жин тан дулаалсан тул гагцхүү нарийн цэмбэн малгайн дэлбэгэр хүрээн дотроос хамрых нь үзүүр л цухуйх ажээ. Дал мөр, энгэр заам, барьсан тээш нь нил цас. Тэр хүн “Сүйх тэрэг ба морьд” гэдэг буурчийн газар дөнгөж голтой юм орж ирээд
- - Гал хөс, дулаан орон хайрлаач, осгох нь гэж чанга хэлээд хувцас
хунарынхаа цасыг гүвлээ. Тэгээд байрны хөлс хэлэлцэн тохирохоор Холл авгайг даган зочных нь өрөөнд оров. Олон таван юм ярилцсан ч үгүй хоёр алтан зоос гаргаж өгөөд л байрлах боллоо.
Холл авгай галы нь ноцоож, өөрийн гараар хоол унд бэлдэж өгөхөөр гарлаа. Өвлийн цагаар Айпингэд гийчин ирж буух, тэгэх мөртлөө үнэ маргадаггүй тийм зочин ирнэ гэдэг урьд хожид дуулдаагүй их завшаан учир Холл авгай нэр төрөө бодохыг хичээжээ. Юуны өмнө гахайн мах шарж өгсөн байна.
Хэзээний мунгинуун шивгэчин хүүхэн Милли ч яахав эзэгтэйн амнаас егөөдсөн хорон үг баахан сонсоо л биз. Авгай өөрөө ширээний бүтээлэг, аяга таваг, хундага жүнз сэлтийг зэхэн зочныхоо өрөөнд орж, их л ёсорхож хичээнгүйлэн ширээ заслаа. Гал дүрэлзэн өрөөнд дулаан байвч гийчин нь малгай бээлийгээ авч, дээлээ тайлалгүй лавсах цасыг цонхоор ажиглан зогссоор байхыг Холл авгай ажаад баахан гайхав.
Бээлийгээ ч тайлахгүй нуруугаа үүрэн гүн бодолд автсан янзтай харагдана.Мөрөн дээрх цас нь хайлж шалны хивсэн дээр бөнжигнөн дуслахыг харсан эзэгтэй:
- - Таны малгай, дээлийг гал тогооны өрөөнд аваачиж сайхан хатаагаад өгөх үү дээ, эрхэм ээ? гэхэд гийчин нь эргэж ч харалгүй
- - Хэрэггүй ээ гэж ээ.
Хоол авгай чихэндээ ч итгэлгүй дахин асуухыг завдтал цаад хүн нь эргэн харж – Би хувцастайгаа л баймаар байна гэв.
Шанаавчтай, цэнхэр өнгийн нүдний шил зүүсэн байв. Нүүрий нь нэл бүрхсэн үс, хууз сахал пальтоных нь захан дороос ч цухуйна.
- - Та дураараа бол, энэ өрөө маань ингээд бүр дулаахан болно гэж
авгай хэллээ. Цаадхи нь хариу үг дуугаралгүй цааш эргэсэн тул Холл авгай өдийд яриа хөөрөө болох цаг болоогүй юм байж дээ гэж бодоод бушуухан ширээг нь засаад гарч одлоо. Буцаад ороод ирэхэд нөгөө хүн түрүүчийн хэвээр чулуун хөшөө шиг бөгтөсхийн зогсож байжээ. Зах нь босгоостой, чих нүүрийг нь бараг тагласан бүрх малгайны дэлбэгэр хүрээнээс ус дусалсаар ажээ. Холл авгай өндөг, гахайн мах авчирч ширээн дээр нь их л хичээнгүйлэн тавиад:
- - Таны хоол бэлэн боллоо шүү, эрхэм ээ гэж зориг муутайхан
хэлэхэд гийчин нь баярлалаа гэсэн боловч авгайг гаран гартал хөдлөлгүй зогссоор байж гармагц нь эргэн харж шүлсээ залгин ширээнд ирж суулаа.Халбага таваг хавиралдан тян –тан чимээ гарахыг гал зуухныхаа өрөөнөөс сонссон Холл авгай:
- - Ай лүд! Таг мартчихаж. Энэ шивэгчин хүүхэн ийм л бөгсөө дааж ядсан
мунгинуу новш доо! гэж хэлээд гич, цуу бэлдэж дуусгах зуур Миллийг загнаад -Өндөг, гахайн мах шарж болгоод ширээ засаж цөмийг амжуулаад байхад ганцхан цуу ч бэлэн болгочихдоггүй мөн дүүрчихсэн амьтан шүү! Шинэ гийчин ирж, өнжиж хонох гэж байхад ингэж алах уу даа! гэнэ.
Тэгээд Холл авгай гийчний савыг дүүргээд алтадмал хар өнгийн цар дээрээ тавьж намбатайхан алхсаар гийчнийхээ үүдэнд очиж тогшсоноо бушуухан орж очвол гийчин нь ширээнийхээ цаад руу нэг цагаан юм сандруухан нууснаа, бөхийн шалан дээрээс юм авч буй дүр үзүүлэв. Холл авгай гичтэй саваа ширээн дээр тавиад ажиглавал гийчин нь малгай дээлээ тайлаад галын хажуу дахь сандал дээр тавьсан байна. Нойтон хос гутал нь зуухны хасгийг муухай болгох осолтой байлаа. Холл авгай хувцас хунар луу нь шийдэмгийхэн хүрч очоод хулгалгүйгээр:
- - Би таны хувцсыг одоохон хатаагаад өгөх үү? гэв.
- - Малгайгий минь орхичих гэж гийчин битүүлэг дуугаар хэлэхэд
авгай эргэж харвал тэр нь өлийсхийгээд өөрий нь ширтсэн байлаа.
Холл авгай гайхаж гөлрөөд нэг хэсэг юу ч хэлж чадсангүй.
Нөгөө хүн өөрийнхөө авчирсан цагаан даавуу, алчуураар ам хамраа таглавал уруул ам огт харагдахгүй, дуу нь бүдэг болов. Гэвч Холл авгай энүүнээс нь болж их гайхсан бус гэнэ.
Нүднийхээ шилнээс дээш, бас хоёр чихээ цагаан даавуугаар ороосон учир улаан шонтгор хамраас бусад нь харагдахгүй байгааг үзээд гайхсан ажээ. Гийчний хамар түрүүчийнх шигээ ув улаан, гялалзсан хэвээр байлаа.
Хар хүрэн хилэн гадартай богино дээлийнхээ өндөр хар захыг босгожээ. Ороосон даавууных нь завсар хоорондоос өтгөн хар үс дэл сүүл шиг цухуйж дүр байдлыг нь жигтэйнхэн болгожээ. Холл авгай зочны толгойг тийм гэж бодоогүй болохоор гэнэт үзээд нэг хэсэг мэл гайхжээ.
Алчуураа хүрэн бээлийтэй гараар барьсаар бөгөөд цэнхэр шилтэй нүдээрээ ширтэн байлаа. “Малгайгий минь орхичих” гэж гийчин амаа таглаастай хэвээр хүнгэнэв.
Холл авгайн айж тэвдэх жаал гайгүй болж сэхээ ороод малгайгий нь зуухны дэргэдэх сандал дээр буцааж тавиутаа
- - Би мэдсэнгүй шүү, эрхэм ээ би ... гэж хэлээд зовсон байдалтай
дуугүй болов.
- - Гялайлаа гэж өнөөх хүн жишим ч үгүй хэлээд үүд рүү харснаа дахин
өөрий нь харав.
- - Би сайн хатаачих уу, эрхэм ээ гэж Холл авгай хэлээд хувцсыг нь авч
гарахдаа түүний цагаан боодолтой толгой, цэнхэр шил рүү харвал тэр хүн алчуурыг нүүрнээсээ салгалгүй хэвээр байх харагдана. Авгай үүд хаахдаа бүх бие нь чичирч сандарсан нь царайнаасаа андашгүй байв.
“Би ийм юм ер үзсэнгүй” гэж шивнэсээр гал тогооныхоо өрөөнд сэмхэн алхаж орохдоо элдвийн юм бодож байсан тул Миллигээсээ “ Чи одоо юу хийгээд мунгинаж байна“ ч гэж асуусангүй.
Гийчин Холл авгайн хөлийн чимээ чагнан суухдаа цонх руу сэжиглэсэн байдалтай хяламхийв. Алчуураа тайлж нэг зүсэм мах үмхсэнээ дахин цонх руу хяламхийгээд бас нэг огтолж үмхэв. Тэгснээ босож алчуураа барьсаар өрөөн дотуур холхисноо цонхны дэргэд очоод дээд талын хөшгийг цонхны доод талын цагаан хөшиг хүртэл татаж буулгав.
Ингэтэл өрөөнд нь бүдэг бадаг болсонд сая нэг сэтгэл амарсан бололтой эргэж ирээд хоолоо идэж гарав.
- - Хөөрхий энэ хүн зовлонд учраад мэс засал хийлгэсэн байж
магадгүй. Толгойгоо ороосон боолтноос нь хичнээн айв! гээд Холл авгай галдаа жаахан нүүрс хаяж, дээлийн өлгүүр суллан гийчний дээлийг өлгөх зуураа “Нүдний нь шилийг! Энэ ер нь жирийн хүн биш усанд шумбадаг хүн шиг харагдах юм” гэж бодов. Холл авгай гийчний хүзүүний ороолтыг өлгүүрт өлгөөд “Амандаа алчуур бариад ер салахгүй юм. Ярьсан ч хэвээр байна... Ам нь гэмтсэн юм болов уу” гэж үглэснээ гэнэт мартсан юмаа санах мэт давхийн эргэж, эрс ондоо юм руу орж – Ай, үйлс нь харла! Төмсөө болгож бас л гүйцээгүй байна уу, Милли? гэв.
Холл авгай гийчний өрөөг арчиж цэвэрлэхээр орохдоо нөгөө хүний ам
нь гэмтэж муухай болсон байх гэж бодож, тааварласан нь улам лавшрав. Авгай гийчний өрөөнд ороход цаадхи нь тамхи татаж байлаа. Гэтэл эрүү амаа тагласан торгон алчуурыг авгайг гаран гартал ер авсангүй, соруулаа ч уруулдаа хавьтуулсангүй. Мартчихаад тэр үү гэхэд тийм биш, тамхиныхаа улалзаж байгаа гал руу байн байн хяламхийх ажээ. Гийчин өрөөний буланд цонхны наахна сууж тэр тохилог дулаан өрөөнд хоол, унд ууж идээд дулаацсан хойноо түрүүчийнх шиг огцом ширүүн биш дуугаар яриа үүсгэв. Хүйтэнд ёозгүй гялалзаж байсан том шил нь галын улбар туяанд гэрэлтэж зүгээр ч юм шиг харагдана.
- - Миний жаал зугаа юм Бремблхерст буудал дээр байгаа юмсан, хүн
явуулчих аргагүй юу? гэж гийчин асууснаа Холл авгайн хариуг сонсоод боолттой толгойгоо эелдэгээр дохиутаа
- - Маргааш гэнээ? Маргаашнаас наана амжуулж болохгүй юу? гэснээ
авгайгаас бүтэмжгүй үг дуулж урам нь хугарах шиг боллоо.
- - Т а лав мэдэж байгаа биз дээ? Тэрэгтэй хүн явуулчихаж болохгүй гэж
үү?
Холл авгай асуусан юманд нь уйгагүй хариулж, жаал яриа дэлгэх
санаатай байв. Тэгээд тэрэгний тухай сонирхсны нь далимдуулан:
- - Манхан дундуур дайрч наашаа ирдэг зам зарим газраа тун огцом
байдаг юм, эрхэм ээ, нэг жилийн өмнө бил үү, бүр урьд нь ч билүү энүүхэнд нэг тэрэг онхолдож орхисон юм. Сууж явсан хүн, улаач хоёулаа үхсэн. Гай ч ганцхан мөчийн дотор л дайрна шүү дээ. Тийм ээ, эрхэм ээ? гэлээ. Гэхдээ гийчинтэй илэн далангүй яриа дэлгэх гэдэг тийм ч амаргүй ажээ. Холл авгайн өөдөөс зузаан шилтэй нүдээрээ тайван хараад алчуураа амандаа барьсаар
- - Гай дайрах явдал байдаг аа гэж дурамжхан дуугарав.
- - Тэгж гэмтсэн улс амархан эдгэдэггүй!. Тийм ээ, эрхэм ээ? Миний
эгчийн хүү Томыг хар л даа. Тэргэн дээрээс хадуур дарж ойчоод гараа огтолчихсон юм. Тэгээд яасан гэж санана. Гурван сар боодолтой явсан шүү, эрхэм ээ. Үнэмшинэ гэхэд бэрх, түүнээс хойш хадуур гэхээс л үхтлээ айх болсон юм даа, эрхэм ээ.
- - Аргагүй шүү дээ. тэгэлгүй яахав.
- - Бие нь нэг үе их муу байсан болохоор бид хагалуулбал дээр байх
гэж боддог байлаа.
Гийчин гэнэт инээд алдаад болих нь нохой хуцах лугаа төстэй мэт
ажээ.
- - Тэгсэн гэж үү?
- - Нээрэн үнэн шүү, эрхэм ээ! Түүнээс болж би бүр ажилд дарагдаад
инээхтэй мантай байсан юм. Эгч минь хэдэн хүүхэдтэйгээ зууралдаад би л өнөөхийн чинь толгойг боож засаж аялуулдаг байсан. Ингэхлээр би болдогсон бол, ноёнтон минь, зүрх гаргаж анхааруулахад, эрхэм минь … гэтэл гийчин үгий нь гэнэт таслан
- - Танд шүдэнз байна уу? Тамхи минь унтарчихжээ гэв.
Холл авгай аягүйрхэн таг болов.Хүн ингэж байдаг чадлаараа санаа
тавьж байхад иймэрхүү зан гаргах дэндүү найгүй хэрэг биш үү? Авгайн зэвүү хүрч гийчнээ муухай харснаа өнөөх хоёр алтан зоос санаанд нь орж чүдэнз авчрахаар гарав. Чүдэнз авчраад өгөхөд гийчин гялайлаа гэж огцомхон дуугараад цааш эргэж дахин цонх руу харав. Хагалах, боох тухай яриа зочны сэтгэлд аятайхан санагдаагүй бололтой. Холл авгай дахин зүрх гарган анхааруулсан ч үгүй, гийчин ч үг дуугаралгүй тас дайраад байсанд авгайн дургүй хүрч, лайгий нь Милли л оройжингоо амсжээ. Гийчин дөрвөн цаг хүртэл өрөөнөөсөө гаралгүй суухдаа хүн орох шалтаг ер гаргасангүй.Өрөөндөө их төлөв чимээ аниргүй, бүрэнхий болж байхад галын дэргэд тамхиа татаж суугаа ч юм уу, зүүрмэглэж байгаа ч юм уу гэмээр байв. Сонирхсон хүнд бол нэг хоёр удаа гал засаад өрөөн дотуур таван минут хэртэй холхиж яваа чимээ дуулдсан билээ. Бас ганцаараа ярьж байх шиг, тэгээд сандал шархийх чимээ гарч дахин суух шиг болжээ.

ТЕДДИ ХЭНФРИЙН
АНХНЫ СЭТГЭГДЭЛ

Дөрвөн цагт их харанхуй болох үеэр гийчнийг цай уух уу, яах вэ гэж асуухаар оръё гэж Холл авгай зориг шийдээд байтал цагчин Хэнфри тэднийд орж ирээд:
- - Яасан муухай өдөр вэ? Холл авгай минь би ядахнаа дулаан хувцас
өмсөөгүйг хэлэх үү гэв.
Цас улам ширүүсэж байлаа.Холл авгай тэнгэр үнэхээр муухай байгааг зөвшөөрөөд гартаа барьсан савы нь ажиглаж: - Тедди гуай, ирсэн тань сайн болж, манай зочны өрөөнд байдаг цагийг үзэж өгөхгүй юү? Явах нь явж, дуугарах нь гайгүй сайн байх юм, гэтэл зүү нь зургаа дээр зогсоод ердөө хөдлөхгүй юм гэв. Авгай цагчныг дагуулж очоод зочны өрөөний хаалгыг тогшин үүдийг нээхэд зочин нь галын дэргэдэх зөөлөн сандал дээр суучихсан, боолттой толгойгоо унжуулан зүүрмэглэж байх шиг байжээ. Гагцхүү галын улбар туяа өрөөг муухан гэрэлтүүлнэ.Бүрэг бараг улбар туяатай өрөөнд юм хум сайн харагдаж өгөхгүй, тэгээд ч Холл авгай сая өрөөнийхөө дэнг асаагаад гэрэлтэй газраас ирсэн болохоор нүд нь харанхуйд дасаагүй байв. Хартал, нөгөө хүн санаанд багтамгүй лут нүүрнийхээ доод хэсгийг эзэлсэн муухай том амаа ангайж байх шиг боллоо. Цагаан юмаар боосон толгой, аймаар муухай бүлтийсэн нүд, харанхуйлж харласан ам эл бүгд эгшин зуур харагдаад өнгөрөв. Гийчин ухасхийн хөдөлж сандал дээрээ эгцлэн суугаад нэг гараа дээш нь өргөв. Холл авгай тасалгааг улам гэрэлтэй болгох гэж хаалгыг цэлийтэл нээхэд гийчин нэлээд тод харагдан түрүүнд нь амандаа алчуур барьж байсан бол одоо хүзүүнийхээ ороолтыг барьжээ. Харанхуй болоод л тэгж харагдсан байх даа гэж Холл авгай бодсоноо төдхөн сэхээрч:
- - Цагчин орж, цаг үзвэл яах вэ? Та дургүйлхэхгүй биз? гэхэд
гийчин амаа таглан:
- - Цаг үзэх ээ? гэж асуугаад нойрмог маягтай эргэн тойрон харснаа,
нойр нь нэлээд сэргэх бололтой: -тэг тэг гэв.
Холл авгай дэнлүү авчрахаар гарахад гийчин босож суниав. Гэрэл асаж Тедди Хенфри орж ирээд, толгойгоо боосон тэр хүнтэй яг тулгарав. Хожим цагчин өөрөө ярихдаа “яггүй цочсон” гэжээ.Танихгүй зочин өөдөөс нь хар шилнийхээ цаанаас “ хар алгана” шиг хачин ширтэж “Сайн байна уу?” гэсэн гэжээ.
- - Би танд саад болоогүй байгаа даа? гэж Хенфри асуухад цаадхи
нь:
- Хаанаас даа гэснээ Холл авгай руу эргэж- Гэхдээ би энэ өрөөг миний мэдэлд байгаа гэж бодож байна шүү гэв.
Холл авгай
- Цаг явж байхад танд л зүгээр бол уу, ноёнтон… гэтэл гийчин авгайн үгийг тасалж:
- Тийм нь ч тийм. Гэсэн ч би ганцаараа баймаар байна. Ер нь тэгээд хэнийг ч гэсэн бүү саад болооч гэмээр байна гээд буруу харж нуруугаа үүрэн зогссоноо:- Цаг засаж дууссаны дараа цай уумаар байна. Цаг засаж дуусахаас нааш хэрэггүй шүү гэв.
Холл авгай энэ удаа гийчинтэйгээ яриа дэлгэх гэвэл Хенфрийн нүүрэн дээр эвгүй байдалд орж магадгүй гэж бодоод гарч одохыг завдтал, гийчин нь Бремблхерст буудлаас юмы минь авчруулсан уу гэж асуусанд авгай, шуудан зөөгчид хэлсэн л юмсан. Маргааш өглөө аваад ирнээ гэв.
- Тэрнээс нааш тун горьгүй юм биз дээ? Нэлээд ёозгүй байгааг нь авгай ажжээ.
- Би тун их даарч бээрээд юм ярихтай мантай байлаа. Уг нь би туршлага хийдэг эрдэм шинжилгээний хүн юм гэж: гийчин тайлбарлав.Түүний үг Холл авгайд сүртэй жинтэй санагдаж:
- - Ээ тийм юм бий, ноёнтон минь гэв.
- - Юман дотор маань аппарат сэлтээс өгсүүлэн элдэв багаж
хэрэгсэл бий.
- Лав их чухал юм байгааг нь би ойлгож байна, ноёнтон минь гэж Холл авгай хэлэв.
- Ажлаа бушуухан үргэлжлүүлэхсэн.
- Тэгэлгүй яах вэ, ноёнтон минь
- Айпингэд миний ирсэн учир гэвэл … Ганцаараа байхыг эрмэлзсэн юм. Ажилд маань хүн саад болоход би дургүй байна. Ажлаас гадна гай болж … гэж зочин үг бүрээ цэгнэн хэлэв.
“Би тэгэж бодсон юм” гэж Холл авгай дотроо бодов.
- Хааяа ганцаар байх хэрэг гарах юм. Нүд маань эдгэх яагаа ч үгүй, үе үе айхтар өвдөх нь харанхуй газар л түгжиж аваад удаан суухаас өөр аргагүй болдог. Тэр болгон арай ч тэгээд байдаггүй юмаа. Зарим үед ялимгүй юм болох, гаднаас хүн гэнэт ороод ирэх төдийд тун айхтар цочдог юм… Үүнийгээ л би танд сайн ойлгуулмаар байна гэлээ.
- Аргагүй байлгүй, эрхэм минь. Би нэг юм асуувал яана гэж Холл авгай хэлтэл, гийчин үгийг нь тас дайрч, түрүүчийнх шигээ маргахын эрхгүйгээр:
- - Ингээд л болох биз ээ гэж эрсхэн дуугарав. Холл авгай юм
асуух тохиромжтой цагийг хүлээн хойшлуулж өрөвч сэтгэлээ илэрхийлэв.
Эзэгтэйг гарсан хойно тэр хүн галын хажууд зогссон хэвээрээ цаг засахыг ажиж байсан гэж Хенфри хожим ярьжээ. Цагчин дэнлүү ойртуулж тавиад ажиглахад дэнлүүний бүдэг ногоон гэрэлд цагны хүрээ, эрэг шураг, зүү, цагчны гарыг гийгүүлж тасалгааны бусад хэсэг бүрэг бараг болов. Цагчин дээш харвал нүдэнд янз бүрийн гэрэл цацарна. Цагчин угаас их сониуч, хэрэгт дуртай хүн байсан болохоор өрөөнд жаал саатах, чадвал нөгөө хүнтэйгээ яриа дэлгэх санаатай цагийн механизмийг дэмий задлав. Гэтэл цаад хүн урьд нь хөдлөхгүй дуугүй зогссоор л байна. Тэгж огт хөдлөхгүй байх нь Хенфрид аягүй санагдлаа. Тасалгаанд ганцаараа байгаа мэт санагдах болсонд нүдээ өргөж харвал боолттой толгой өмнө нь бараалан сүүмэлзэж, өөдөөс том хар шил гөлрөн ширтээд өөрийнх нь нүд эрээлжлэн шар туяа манарав. Хенфрийн биеэ зарсхийх шиг болж, хоёулаа хэсэг зуур бие биеэ ширтэхэд Хенфри дальдарч дахин доош харав.Яасан ч аягүй юм бэ! Нэг юм хэлэхсэн. Энэ жил цаг хатуу, хүйтэн байна гэж хэлдэг юм бил үү.гэж бодоод туршиж үзэх санаатайгаар өөдөөс нь харж:
- Тэнгэр … гэж эхэлтэл хөдөлгөөнгүй зогсох цаадхи хүн уураа арай ядан барьж байгаа бололтой:
- - Та ажлаа бушуухан дуусгаад явахгүй яасан хүн бэ? Та наад
цагныхаа зүүг голтой нь бөхлөөд гүйцэх байсан, гэтэл дэмий энд мунгинаад байна шүү дээ гэв.
- Одоохон явлаа, эрхэм минь. Би бүр мартчихаж…
Хенфри ажлаа дуусгаад гарав. Гэвч гарсан хойноо маш их зэвүүрхжээ. Хенфри тосгон дотуур шуурга сөрж явахдаа:
“Хай бүү мэд, чөтгөр, цагий чинь хааяа засах л болно шүү дээ. Хүн харахад яагаад болдоггүй юм? Зэвүүн хог вэ?” гэж ганцаар үглэн алхана. “Болдоггүй байж ч болох юм даа. Хэрэв цагдаагийн газар чамайг мөрдөж байгаа бол үүнээс илүү яаж ч боож баглах билээ дээ.” гэж дахин үглэнэ.
Хенфри, Глисений байшингийг дэргэд саяын хүн суусан” Сүйх тэрэг,морьд” гэдэг буудлын эзэгтэйтэй гэрлээд удаагүй байгаа Холл байхыг олж харав. Холл одоо Айпингийн өртөөний тэргэнд улаач хийж, тохиолдсон хүмүүсийг замыг уулзвар буудал Сиддербрижд хүргэх болжээ. Одоо бас өртөөн дээрээс буцаж яваа нь энэ аж. Тэргээ жолоодож яваагий нь харвал өртөөн дээр “жаахан балгасан” бололтой. Хажуугаар өнгөрөхдөө: За хө, юу байна, Тедди? гэж дуудав. Тедди хариуд нь – Танайд нэг хачин эр буужээ гэхэд Холл юу болсныг сонирхох гэж жолоогоо татан:
- Юу гэнээ? Гэхэд Тедди:
-Танайд хачин гийчин ирсэн байна.Зочин л юм даа хөөрхий! гээд Тедди тэднийд ирсэн хачин зочных нь дүр байдлы нь сүрхий гаргаж: - Үнэндээ зүсээ буруулсан гэмээр юм, хөөш! Манайд хүн ирж буулаа гэхэд би л лав царай зүсийг нь үзнэ гэх юм байна. Бүсгүйчүүд гэдэг чинь танихгүй хүнд итгэмтгий амьтан шүү дээ. Танайд ирээд бууж дээ. Тэгсэн мөртлөө нэр усаа ч хэлээгүй байх юм, Холлоо гэв.
Холл угаас сүрхий хурц ухаантай хүн биш болохоор:
- Та арай хэтрүүлж байгаа байлгүй гэхэд Тедди:
- Нээрэн, долоо хоногийн өмнө мөнгө төлсөн гэнэ.хэн ч байсан дүүрч дээ. Лав л долоо хоногтоо салж чадахаа өнгөрчээ. Их юмтай яваа хүн юм байх. Маргааш авчруулах юм гэнэ. Хайрцагт нь чулуу л битгий байгаасай. Ай бүү үзэгд, Холл минь гэв.
Тэгээд урьд хоосон хайрцаг савтай ирсэн нэг танихгүй хүнд Гастенгит суудаг эгчээ хэрхэн залилуулсныг, мань хүн Холлд ярьж өгөв.
Холл нэлээд сэжиг авч, хөдлөхдөө:
- - За адсага минь явж үз. Очиж янзы нь үзэлгүй горигүй юм шиг
байна гээд морио турхирлаа.
Теддийн дотор овоо онгойх шиг болж цааш алхав. Холл очиж “янзы нь үзэх” нь бүү хэл харин Сиддербрижид их удлаа гэж эхнэртээ толгойгоо эргэтэл загнуулав. Нөгөө гийчний тухай жаахан асуугаад орхисон чинь бас баахан загнуулжээ. Гэсэн ч Теддийн төрүүлсэн сэжгийн үр Холлын санаанд хадагджээ. Холл гийчнийхээ учир байдлыг аль болох түргэн мэдэж авахыг бодож –Бүсгүйчүүд та нар ер юмны учрыг бүрэн мэдэх биш гэжээ.
Оройн есөн цаг хагасын үед гийчнийг нойрссон хойгуур Холл, унтлагын өрөөнд зоримог нь аргагүй орж, эхнэрийнхээ тавьц төхөөрөмж сэлтийг эндэхийн эзэн нь зочин биш би гэдгээ үзүүлэх гэсэн байртай хянуур гэгч эрэгцүүлэн хараад түүний орхисон нэг сэжигт тоо бодлого бодсон хуудсыг авч нэлээд харав. Холл унтахын өмнө тэр хүний маргааш өглөө ирэхээр сайн ажиглаарай гэж эхнэртээ захихад цаадхи нь: - Чи ч хувиа хичээ, би ч хувиа хичээе, Холл минь гэв
Гийчин үнэхээр хачин хүн, тэгээд чухам ямар хүн болохы нь Холл авгай сайн мэдэж чадахгүйдээ дотроо бухимдаж нөхөртөө ийнхүү ширүүн аашилж байлаа.
Холл авгай шөнө дунд лут том манжин хэлбэртэй толгойнууд учир тоймгүй урт хүзүүгээ сунган ойртоод, муухай том хар нүдээр өөдөөс ширтэж байна гэж зүүдлэн сэржээ. Гэвч яггүй ухаалаг хүн болохоор айдсаа дарж орондоо хөрвөснөө төдхөн дугжирчээ.

МЯНГА НЭГЭН ХОНХ

Тийнхүү хаврын урь дөнгөж орсон хоёрдугаар сарын есний тэр нэг өдөр энэ хачин хүн Айпингэд газрын хаанаас гараад ирэв гэмээр гэнэт хүрч ирсэн ажээ. Маргааш өглөө нь түүнийи юмыг шавар шавхайн дундуур арай чарай авч ирсэнийг бодоход овоо дорвитой ачаа байсан бололтой. Аливаа аяны хүний авч явдаг хоёр гурван хөвхө н хайрцагнаас гадна бас голдуу нэг их амар гаргагдахааргүй бичигтэй том том зузаан ном хийсэн хайрцаг байв. Тэгээд бас арваас цөөнгүй жижиг сагс, хайрцаг саванд сүрлээр ороосон юм хийжээ. Хэрэгт дурлан онгичиж үзэхэд дотор нь шил савууд л байх шиг санагджээ. Нөгөө хүн дээл, малгай, бээлийтэй хэвээр Фиренсайдын тэргийг угтан яаруу гарч ирэв. Холл юм хүмнээс нь оруулалцах санаатай улаачтай яриа дэлгэн зогслоо. Гийчин, Холлын хөлийг залхуу нь хүрсэн янзтай үнэрлэж байсан Фиренсайдын нохойг ч ажигласангүй.
- - Бушуухан оруулалцаад өгөөч, хичнээн хүлээв дээ гэж хэлээд
тэрэгний хойд талд ачаастай байсан жижиг сагснаас өөрөө нэгийг оруулах гэсэн бололтой довжооноос буулаа.
Гэтэл нохой түүний барааг хармагц үс өрвийлгөн арзасхийн муухай архирснаа, ойртон ирмэгц нь хулгасан маягтай байснаа гэнэт ханцуйнаас нь хавхийн үмхлээ.
Холл нохойноос угийн их айдаг хүн болохоор уулга алдаж хашхираад гэдрэг огло харайв. Фиренсайд
- Хэвт! гэж зандраад ташуураа далайв.
Нохой бээлийтэй гары нь тавихад гийчин түүнийг өшиглөв. Нохой огло үсрэн, ухасхийн доогуур дайрахад нөгөө хүний өмд хүүрэх чимээ гарчээ. Фиренсайд ташуураараа ороолгоход нохой муухай гаслан тэргэн доогуур оров. Энэ бүх байдал агшин зуур л болох нь тэр. Хүн бүхэн хүүе хайя гэж байснаас биш, бүтэн үг хэлсэн хүн нэг ч үгүй. Гийчин хүү татуулсан бээлий, бас өмд рүүгээ бушуухан харав. Бөхөсхийснээ больж яаран өрөө рүүгээ өгсөн явлаа. Түргэн алхсаар хвс дэвсээгүй шатаар гарч унтлагын өрөөнд орох чимээг хүн бүхэн сонсов. Фиренсайд ташуураа барьсан хэвээр суудал дээрээсээ: “Муу улианыг даа” хэмээн бууж ирэхэд нохой нь эзнээ хигээсний завсраар хялам хялам харна.
-Нааш ир, муу улиан! гэж Фиренсайд зандрав.
Холл мэл гайхан зогссоноо – Нохой урчихлаа, юу болсныг нь орж үзье гээд гийчний хойноос гэлдрэн явтал үүдний пинд гэргийтэйгээ тааралдаж:
-Улаачийн нохой гийчнийг урчихсан шүү гэж дуулгав. Холл шатаар шууд өгсөн гарч гийчний өрөөний хаалга дутуу хаалттай байсан болохоор өрөвдсөндөө зөвшөөрөл авах барих ч гэлгүй шууд оржээ.
Цонхны хөшиг буулгаатай, өрөөнд бүдэг бадаг байлаа. Холлын нүдэнд агшин зуур царвуугүй гар, бас цагаан дэвсгэр дээр алаг нүдэн цэцгэрхүү чухам юу нь үл мэдэгдэх гурван том толботой нүүр бүртэлзэх шиг хачин жигтэй юм харагджээ. Холл үүдээр үсрэн гартлаа хэнхдэг рүүгээ цохиулав. Хаалга хавхийн хаагдаж дангинатал цоожлох чимээ гарлаа. Энэ явдал агшин зуур болсон учраас Холл өөр юу ч ажиглаж чадсангүй. Тийм гэхийн тэмдэггүй нэг юм л хөдлөн цохиод түлхэн гаргасан ажээ. Холл шатны харанхуй тавцан дээр чухам юу харснаа ч мэдэхгүй мэл гайхан зогсов. Мань эр төдхөн буудлынхаа өмнө цугласан хэдэн хүнтэй нийлэв. Фиренсайд юу болж өнгөрсөн тухайг хоёр ч дахин нэгд нэгэнгүй ярьжээ. Холл авгай гийчнийг минь урж байх тийм эрх энэ нохойд хэн олгосон юм гэж загнана. Замын хажууд аар саар юм худалддаг мухлагийн эзэн Хекстер хүн болгоноос элдэв дээдийн олон юм шалгааж байна. Төмрийн дархан Сенди Волжерс, гүнээ бодлогошрон зогсож байхад хэдэн хүүхэд бүсгүйчүүл- Энэ нохой намайг хазсан бол ч, ийм нохой тэжээж болохгүй шүү дээ. Үгүй, ер нь энэ нохой тэр хүнийг яагаад урав аа? гэх мэтчилэн ярилцана.
Холл довжоон дээрээс тэдэн рүү гөлрөн яриагий нь чагнан саяхан тийм хачин юм харсан эсэхээ эргэлзэж байв. Тэрнээс гадна сэтгэгдлээ гаргаж ярина гэхэд хэлнийх нь баялаг даанч дулимхан хүн байлаа.
Эхнэрийнхээ асуухад – Туслалцаа хэрэггүй гэж буй бололтой, гэсэн ч юмы нь оруулалцаад өгчихсөн нь дээр биз гэв.
-Нохойд хазуулсани газры нь, ялангуяа хувилах янз байвал бушууан төөнөсөн нь дээр гэж Хекстер хэлэв.
-Би бол тэр муу нохойг буудчих байсан даа гэж нэг авгай хэлэх сонсогдоно. Гэтэл өнөө нохой дахин архирч эхэллээ.
-Түргэлж үзвэл зүгээр байна! гэж уурласан дуу хаалганы цаанаас гарч өнөөх боолттой хүн захаа босгож, бүрх малгайныхаа хүрээг доош нэлмийлгэн гарч ирээд, Юмы минь оруулчих болсон юм биш үү! гэв.
Тэнд байсан хүн хожим хэлэхдээ, тэр хачин хүн өмд, бээлий хоёроо сольж амжсаныг ажсан гэжээ.
-Та нохойд уруулчмхав уу? Айхтар аягүй юм боллоо. Миний нохой …. гэтэл нөгөө хүн:
-Зүв зүгээр. Шүд нь арьсанд ч хүрээгүй. Юмы минь л бушуулж үз! Гэлээ. Тэгээд аман дотроо хараал тавьсан гэж Холл хожим ярьжээ. Эхний хайрцагтай юмыг зочны өрөөнд оруултал нөгөө хүн тэсэлгүй яаран задалж, жииргэлсэн сүрлийг нь цацсаар нунтагтай пагдгар шил, өнгө бүрийн цэнхэр уусмалтай хуруу шил, хор гэсэн бичигтэй цэнхэр өнгийн барзгар шил, нарийн хоолойтой цолдгор шил, том том ногоон, цагаан шил, шилэн бөглөөтэй бүдэг бадаг бичигтэй, углаа модон бөглөөтэй, архи, тосны янз бүрийн шил сав гаргаж ирээд шүүгээ, зуух, цонх, ширээ, шал, номын ташинга дээр энд тэндгүй эгнүүлэн тавьжээ. Бремблхерстийн эмийн газар хүртэл өдий олон шил савтай байж чадаагүй дэг. Харууштай сонин юм байна. Зургаан хайрцагийг задлахад дандаа шил сав гарчээ. Ширээн дээр ч бөөн сүрэл боллоо. Хайрцагнуудаас нь шилтэй юмнаас гадна хоосон хуруун шил, нямбайлан багласан дэнс гарчээ. Гийчин хайрцагтай юмаа онгичин гаргаж дуусмагц гадаа байгаа номтой хайрцаг, оруулж ирсэн бусад юм хүмээ, гал унтарчихсан байгаа зэргийг огт анзааралгүй цонх руу ойртож очин ажилдаа даруй оров.
Холл авгай хоол унды нь оруулж өгөхөд цаадхи нь шилтэй юмнаас хуруу шил рүү шингэн зүйлийг тоолон дусааж, ажилдаа айхтар улайсан учир авгайг хог сүрэл арилгаж дуусан дуустал орж ирснийгнь анзаарсангүй. Шал муухай болгосонд дургүйцсэндээ Холл авгай хоолны тосгуураа ширээн дээр дуутай гэгч тавихад гийчин сая нэг эргэж харснаа, даруй дахин цааш харжээ. Гийчин нүднийхээ шилийг аваад хажуу дахь ширээн дээрээ тавьсан байв. Түүний нүдний ухархай авгайд гайхалтай гүнзгий юм шиг харагдав.Гэтэл нүднийхээ шилийг зүүгээд дахин эргэж харлаа. Холл авгай хог тарилаа гэж зэмлэх санаатай байжээ. Гэтэл зочин өрсөж, нөгөө л айхтар догшин байдлаараа:
-Таныг хаалга цохилгүйгээр битгий орж байгаасай гэж хүсмээр байна гэв.
-Би цохисон шүү, харин…
- - Тийм ч байж болох юм. Миний энэ шинжилгээний ажил тун ч
яаруу, жаахан чимээ… хаалга тар хийсэн ч тэр … ер нь би танаас гуйхад…
-Тэгэлгүй яах вэ, эрхэм минь. Таны мэдрэлд тийм муу юм болж байгаа бол та хаалгаа цоожилчихоод сууж болно шүү дээ. Хэзээ ч гэсэн тэр!
- - Санадаг санаа байна шүү.
- - Эрхэм ээ, энэ сүрэл чинь … арай ч …
- - Хэлээд юу хийхэв. Танд сүрэл саад болоод байгаа бол миний
тооцоонд оруулаарай гэж гийчин хэлээд бас нэг юм аман дотроо бувтнах нь хараалын үг байсан байж мэднэ.
Нэг гартаа шилэн лонх, нөгөө гартаа хуруу шил барьчихаад
зоримог дайчин бөгөөд уурсангуй байдалтай зогсох ер бусын хүнээс Холл авгай баахан хулчийна. Гэхдээ Холл авгай угийн шийдмэг эмэгтэй болохоор:
-Тэгвэл, эрхэм минь, та хэдийг өгмөөр байна? Гэхэд:
Гийчин –нэг шиллэнг, нэг шиллэнг гээд биччих, нэг шиллэнг болно биз дээ? гэв.
-За та өөрөө л болно гэж байгаа бол, бололгүй яахав гэж авгай хэлээд ширээгээ засаж эхлэв.
Цаад хүн буруу харж суув. Тэр хүнийг үдээс хойш эх төлөв хаалга цоожлоод чив чимээгүй шахам суусан гэж Холл авгай ярьсан билээ. Харин нэг удаа түг гэх нүсэр чимээ гарч, шил савнууд харшин хангинах нь ширээгээ шаагаад лонх шидэх шиг санагджээ. Тасалгаан дотуур урагш хойш холхих хөлий чимээ гарахад Холл авгай юу болов хэмээн зовсондоо үүдэнд нь очсон боловч, үүдий нь тогшихоос зүрхшин чагнаж зогслоо.
-Ердөө ч болж өгөхгүй нь ээ! Тун болохгүй нь! Гурван бум! Дөрвөн бум! Булай их тоо ёо! Худлаа даа! Энэ насаараа ч барахгүй юм байна. Гэсэн ч тэвчээр, тэвчээр хэрэгтэй … Ай би мөн их тэнэг хүн ээ! гэж гийчин солиотой хүн шиг үглэж байв.
Яг тэр үеэр архи пиво уух өрөөний хоосон шалан дээгүүр төмөр хадаасан тахтай савхин гуталтай хүн явах нүсэр чимээ гарсан тул Холл авгай тэр хүний ганцаар ярих үгийг дуустал чагнаж чадаагүйдээ гонсойжээ. Холл авгайг дахиж ирээд чагнахад гийчний өрөөнөөс сандал хааяа хяхтнах, сав шил харшихаас өөр юу ч дуулдахгүй байлаа. Ганцаараа ярихаа болиод ажлаа эхэлсэн бололтой. Холл авгай цай оруулж өгөхдөө өрөөний өнцөг дэх толины дор шил аяганы хагархай, хагас дутуу арчсан алтлаг өнгөтэй толбо байхыг ажиглав. Энэ тухай гийчиндээ сануулахад гийчин нь уцаарлангуй:
- Миний тооцоонд оруулчих. Битгий саад хийгээд байгаарай, гуйя! Хэрэв би танд хохирол учруулсан бол гайгүй, миний тооцоонд оруулаад биччихээрэй гээд өмнөө дэлгээстэй байх дэвтэртээ юм тэмдэглэн бичиж гарлаа.
Мөн өдрийн орой “Айпингийн татуурга” гэдэг пивоны мухлагт ороод сууж байсан Фиренсайд учиртай янзаар:
- Би чамд нэг юм яръя гэхэд Тедди Хенфри –За юу хэлэх гээ вэ? гэв. Нөгөөдөх нь – таны өнөө ярьдаг, миний нохойд уруулдаг өнөөх гайхал чинь хар арьстан юм байна шүү. Лав л хөл нь хар өнгөтэй юм байна билээ. Нохой өмдийг нь хүү татахад тийм харагдсан. Хүний ягаан бие цухуйх ёстой байсан биз дээ? Тийм юм харагдаагүй, хав хар л юм харагдсан шүү! Миний малгай шиг хар юм байсан гэж би хэлж байна шүү дээ гэв.
-Аа, тийм бий! Хачин юм даа. Хамар нь будаг түрхчихсэн юм шиг улаан байсан шүү! гэж Хенфри гайхахад Фиренсайд: -Үнэн, мэдэж байна. Би тэгээд юу бодож байгаагаа танд хэлэх гэсэн юм. Тэр хүн цоохор арьстай юм. Тедди минь. Энд тэндээ хар цагаан толботой. Тэгээд л ичээд байгаа юм шиг байна. Эрлийз хүн дэг. Цус нь муу холилджээ. Тийм хүн байдаг гэж би урьд сонссон. Адуунд бол яахав, гайхах юм алга тийм зүстэй байх чинь ёс хойно яахав гэлээ.

КАСС НӨГӨӨ ХҮНТЭЙ ЯРИЛЦЖЭЭ

Тэр хүн Айпингэд хүрч ирсэн тухай тодорхой бичсэн учир гэвэл, хүмүүс түүнийг шохоорхон сонирхох болсон шалтгааныг уншигч авхай нарт ойлгуулахыг хичээснийх билээ. “Клубын баяр болох хүртэл түүний тэнд байсан тухайд гэвэл хоёр хачин явдлыг нь дурдаад бусдыг нь орхиж болох юм. Орон байрны эмх журмын талаар Холл авгай тэр хоёр хааяа хааяа муудалцах боловч дөрөвдүгээр сарын эцэс хүрч цаад хүн мөнгө цэнгийн талаар баахан бэрхшээлтэй болтлоо авгайг хялбархан аргалдаг, тухай бүр хангалттай мөнгө өгөөд салдаг байв. Холл авгайн нөхөр тэр гийчинд тун дургүй, бушуухан явуулах юмсан гэж хааяа зүрх гарган хэлдэг байж гэнэ. Гэхдээ түүнд муу байгаагаа үргэлж нууж, гийчинтэй нүүр учрахгүйг хичээж явдаг байв. ”Зун болтол хүлээе, зураачид ирдэг цаг даа, тэр үед харъя” гэсэн цэцэн ухаан Холл авгайд төрөв.”Яахав жаахан ихэрхвэл ихэрхэж л байг.Юу ч гэсэн төлбөрөө нямбай өгнө гэдэг! Төлбөрөө нямбай төлнө гэдэг чинь бас нэг үг шүү дээ!” гэнэ.
Гийчин сүмд ч очиж мөргөхгүй, жирийн өдөр өмсөх хувцсаа ням гаригт ч сольдоггүй байв.
Холл авгайн бодоход тэр хүн жигдгүй ажилладаг. Заримдаа эрт босож зочны өрөөнд, ороод зогсоо зайгүй ажиллана. Заримдаа орой босож, дурамжхан байгаа янзтай тасалгаан дотуураа холхиж тав муутай байгаа нь илт, тамхи татах юм уу, задгай зуухны дэргэдэх зөөлөн сандал дээр зүүрмэглэн сууна. Өөр хүн хартай ч ярилцахгүй. Өнөө л адайр хэнтэг зан хэвээрээ. Ихэвчлэн бухимдан ундууцна. Хааяа уурандаа цухалдан бачимдаж гартаа тааралдсан юм хумаа эвдэж, урж, хаяж цацална. Ганцаараа аяархан ярьдаг зан нь бүр даамжирчээ. Холл авгай чих тавин мэрийн чагнавч юу ярьж буйг нь ойлгохгүй.
Тэр хүн өдрийн цагаар гадаа гарах нь ховор, харин үдэш бүрий болоход тэнгэр ямар ч байсан хамаагүй, толгойноосоо хөлөө хүртэл битүүлж боож гараад аль мод ихтэй бартаатай, буйд зөргөөр зугаална. Зэвүүн шил, нэлмэгэр малгайных нь дороос цухуйх боолт болсон чөтгөр аятай муухай зүс царай нь харанхуйгаас гэрэлд гэнэт гарч ирэхийг ажлаасаа харьж явсан зарим хүн хараад зэрхийн цочдог байж. Бас Тедди Хенфри нэг үдэш “Улаан дээл” гэдэг архины мухлагаас гарч гуйвсхийн явж байтал нь өнөө хүн эсгий малгайгаа гартаа барьж яваад гэнэт гэрэлд гарсанд толгой нь гавлын яс шиг харагдсанд мань хоёр үхтэлээ цочжээ. Үдэш оройн цагаар явж байгаад түүнтэй тааралдсан хүүхэд багачууд тэр шөнөдөө чөтгөр шулам зүүдэлдэг болжээ. Ер нь хүүхдүүд түүнд зэвүүцэх, түүний хүүхдэд зэвүүцэх хоёрын аль нь илүү байсныг хэлэхэд бэрх билээ. Юу ч гэсэн хоёр талаасаа л тун сүрхий зэвүүрхдэг байв.
Айпинг шиг жижигхэн тосгонд, тийм хачин дүр байдалтай, зан авирта хүн бөөн яриа хөөрөө дэгдээх нь аргагүй. Ялангуяа түүний мэргэжлийн тухай хүн бүр тус тусдаа нэг юм бодно. Холл авгай энэ талаар баахан эмзэг байж. Хүмүүс асууж лавлахад “ туршлага хийж байгаа эрдэмтэн” гэж хэлнэ. Гэхдээ магадлахаас айж болгоомжилдог байв. Чухам ямар юмны шинжилгээ хийж байгаа юм дээ? гэж асуухад авгай мэдэмхий дуугаар – Эрдэм боловсролтой хүн андахгүй мэдэх ёстой, “Янз бүрийн нээлт хийж байгаа хүн” гэж хариулдаг байлаа. Цааш нь –Манай гийчинд гай тохиолдож нүүр гарых нь өнгө зүсийг муухай болгосон юм. Тэгээд угаасаа баахан нэрэлхүү хүн болохоор түүнийг нь сануулахад тун дургүй юм гэнэ. Зарим хүн, түүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн этгээд байх, цагдаагаас нүүрээ буруулахыг оролдож байгаа хүн байх гэж Холл авгайгаас далдуур ярилцана. Хамгийн түрүүнд Тедди Хенфри тэгж бодсон ажээ. Хоёрдугаар сарын дундаас шувтарга болтол шальтай томгэмт хэрэг гарлаа гэж үнэндээ дуулдаагүй билээ. Гэвч ардын сургуулийн туслах багш сүрхий хэтрүүлдэг зантай Гульд энэ хүнийг тэслэн дэлбэлэх бодис бэлтгэж байгаа, зүсээ хувилгасан засаггүй үзэлтэн гэж боджээ. Зав чөлөөндөө түүнийг хянан мөрдөж байхаар шийджээ. Түүний хэрэглэсэн арга гэвэл нөгөө хүнтэй өөртэй нь тааралдахдаа нүүр рүү нь сүрхий ширтэх, бас гйичнийг ер үзээгүй хүмүүст өдөж сэдсэн асуулт тавьдаг байжээ. Гэвч түүнд олж мэдсэн юм огт үгүй байлаа.
Нэг хүн Фиренсайдын бодлыг баримталж тэр хачин хүнийг цоохор арьстай гэх буюу нөгөө нь бүр ч давсална. Жишээ нь: Сайлас Дерган ярихдаа “ Тэр хүн зах зээл дээр гарч биеэ үзүүлэх юм бол дороо л хөлжих эр” гэхийн дээр өөрөө ялимгүй сүжигтэй хүн болохоороо тэр хачин хүнийг нэг л увдистай хүн гэж боддог байлаа. Бас зарим нь зүүдний л өвчтэй, гэмгүй амьтан байх гэнэ. Энэ таавар зөв бол юм бүхний учир шууд тайлагдах нэг сайн талтай байж. Ийм ийм гол бодолтой хүмүүсийн зэрэгцээгээр бас эргэлзэн тээнэгэлзсэн ч юм уу, аяндаа дагалдах хүмүүс ч байлаа. Сассеск нутгийнхан мухар сүсүэг багатай учир зөвхөн дөрөвдүгээр сарын шинэдээр болсон хачин явдлуудаас хойш сая, нэг л биш гэж тосгоноороо шивэр авир ярилцах болжээ. Тэгэхдээ ч бас зөвхөн эмэгтэйчүүд нь тэгэж байв.
Ер нь түүний тухайд тэд юу гэж боддог байсан ч айпингийнхэн түүнд цөмөөрөө дургүй болжээ. Түүний уцаар түргэн зангийн зовлонг хот газрын оюуны хөдөлмөрийн хүн ойлгох боловч Сассескийн амарлангуй хүн ардад гайхалтай санагдана. Заримдаа тэр хүн гараараа учиргүй дохин занган яваа харагдана. Бас нар шингэсний дараа гудамжны өнцөг булангаар яах ийхийн зуургүй хурдан гарч ирээд өнгөрнө. Үг өдөж яриа үүсгэхийг оролдсон хүнийг огтхон ч халгаадаггүй байлаа.Бүрэг харанхуйд дуртай, үүд хаалгаа түгжиж цонхныхоо хөшгийг буулган, лаа дэнгээ унтраана. Энэ бүгд нь хэнд таатай байх билээ дээ. Гудамжаар явж байгаад тааралдсан хүмүүс түүнээс буруулж, доогтой залуучууд захаа босгож, малгайныхаа хүрээг нэлмийлгээд араас дагаж тэп тап алхаж гишгэхийг нь элэглэнэ.
Тэр үед “ Хүн-буг” гэдэг нэг дуу их дэлгэрчээ. Сэтчель авгай тэр дууг сургуулийнхаа үдэшлэг дээр дуулж авсан шангаа сүмд чийдэнгийн шил авч өгөхөд зориулжээ. Тэрнээс хойш тэр тосгоныхон нөгөө хүний бараа харагдах болгонд заавал тэр дууны аль нэг бадгийн аяар ч юм уу, чангаар исгэрэн аялдаг болжээ. Харанхуй болтол тоглосон хүүхдүүд түүний хойноос “хүн-буг” гэж хашхиралдан айх, айлгүйтэх зэрэгцэн гэр гэрийн зүг хар хурдаараа гүйлддэг болжээ.
Тэндэхийн эмч Касс учры нь олж мэдэх юмсан гэхээс тэсэж суухаа больжээ. Тэгээд тэр хүний толгой түрүү үргэлж боолттой явдгийг эмч хүний хувьд сонирхож, үй түмэн шил савтаигий нь сонсоод атаархах сэтгэл төржээ. Түүнтэй нэг ярилцаад үзэх завшаан эрсээр амжилгүй дөрөв, тавдугаар сарыг өнгөрөөжээ. Сүүлдээ бүр тэсэхийг болиод улаан өндөгний баяр ёслол болохоос өмнөхөн тосгоны эмнэлгийн сувилагчийн цалин хэрэглэлийн талаар бадар барих хуудас аваад далим гарган очив. Холл авгай гийчнийхээ нэрийг мэлэхгүй байсанд эмч их гайхжээ.
-Нэрээ хэлж өгсөн л юмсан, би даанч дуулсангүй өнгөрөөчихсөн гэж Холл авгай худлаа хэлэв. Өөрийндөө сууж байгаа хүний нэрийг мэдэхгүй байна гэдэг авгайд ичгүүртэй юм шиг санагджээ.
Касс хүлээж авах өрөөний хаалгыг тогшоод ороход хараал тавих үг тод дуулджээ.
- Дайраад орчих шив дээ. Өршөөгөөрэй гэж Касс хэлэхэд үүд яг хаагдсан болохоор Холл авгай тэр хоёр юу юу ярилцсаныг дуулж чадсангүй.Арваад минут хир тэр хоёр дунгэр дүнгэр ярилцах чимээ дуулдаж байлаа. Дараа нь гайхаж дуу алдах сонсдож, хөлийн чимээ гараад сандал унав. Огцом муухай инээх дуулдаж, сандарч яваа хүний хөлийн чимээ ойртсоор Касс гараад ирлээ. Кассын царай зэвхий дааж, эргэн эргэн харсаар үүд хаалга ч хаалгүй задгай хаяж, эзэн авгай руу ч харах сэхээ сэтээгүй сандчин шатаар бууж , ум хумгүй гараад замаар орон хурдан хурдан алхан холдох хөлийн чимээ сонсджээ. Касс малгайгаа

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 30/8 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 148 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Гадаад хэргийн яам
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3612


art_14.jpg
Хэмжээс: 600x436 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3250

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-161.JPG
Хэмжээс: 600x450 32k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2433


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn