Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Баяраа Баярмаа хоёр
Оруулсан admin on 2008-10-05 22:49:00 (3790 уншсан)

      Баяраа анх ирснийгээ бодвол шинэ газраа дасаж олон сайн найз нөхөдтэй болж анх хөдөөний болхи бүдүүлэг хоцрогдсоныг гайхан  өөрийгөө соёлтой боловсон хэмээн дөвийлгөж байсан бардам зан нь төдий л удалгүй хөдөөний гүндүүгүй тайван тусархаг сайхан сэтгэлтэй охид хөвгүүдийн хиргүй тунгалаг аашинд ариусаж цамхран одсон билээ.Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд хагас жилийг ардаа орхисон байлаа.Баяраа хотын ганган хээнцэр охидын жинхэнэ дүр төрхийг биш, будаж шунхдсан охидыг хараад шохоорхдог байсан бол  ,одоо будаг шунх оо энсэг хэрэглээгүй эхээс заяасан унаган төрхөөрөө байгаа хөрслөг бор царайтай охид Баяраагийн зүрх сэтгэлд нэгийг шивнэх болов. Тиймээ дунд зэргийн нуруутай мах мярай нь тэнцүүхэн, шулуун хамартай, давхраатай  хонин бор нүд, үл ялиг сэвхтэй хацар,нимгэн ягаан уруул нь тэрүүхэндээ зохицсон,шингэндүү богино гэзгээ хоёр салаа сүлжиж үзүүрт нь улаан тууз зангадсан  хүнээс гойд сайхан юмгүй хирнээ эгэл жирийн даруухан бор охины дүр төрх Баяраагийн зүрх сэтгэлд байр сууриа эзлээд уджээ.Гэвч түүндээ сэтгэл  зүрхнийхээ нандин үгээ хэлэх зориг зүрх хүрэхгүй тэр нэгэн өдрийн гэнэн ч гэх үү,  шохоорхол ч гэх үү явдал бодогдож  яс мах нь хавталзах ажээ.

    Баяраа,Баярмаа хоёрынх нэг байранд байдаг учраас Баяраа анх шилжиж ирээд удаагүй байхдаа Баярмаатай сүрхий дотносож  хичээлд явахдаа ч гэртээ ирэхдээ ч байнга хамт явна.Энэ хоёрын жирийн сайхан үерхэлд атаархсан зарим царайлаг охид хотоос ирсэн хөвгүүнд тоогдоогүйдээ Баярмааг элдэв янзаар муулж, нэр нүүрийг нь гутаах боловч Баярмаа ер гомдсонгүй. Харин ч сайхан юмгүй хирнээ хотын сурлага сайтай, царайлаг хүүтэй үерхэж байгаадаа сэтгэл бардам явдаг байлаа.
 Нэг өдөр тэр хоёр хичээлээсээ тараад,ердийнхөөрөө энэ тэрийг ярилцсаар гэрийнхээ гадаа ирэв.Баярмаа Баяраагаас цүнхээ авах гэтэл өгсөнгүй.Тэрбээр түрүүнээс хойш юм хэлэх гээд чадахгүй тээнэглзэж явсаар сая л нэг ам нээж:"Баярмаа би чамд нэг юм хэлэх гэсэн юмаа" гээд ичингүйрэн харцаа  буруулав.Баярмаагийн сэтгэл догдолж, зүрх нь амаараа гарчих шахам булиглаж, хамаг бие нь халуу оргиж,ухаан бодлын гүнд түгжмэл байсан нууц оньс мултрах шиг болж  чухам юу гэж хариулах вэ?"Би  бас  чамд ..." гэх үү эсвэл "Үгүй" гэх үү, хэмээн  хоромхон зуур бодонгоо,цочсон байдалтай хойшоо ухасхийн  царай нь час улаав.Тэрээр энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээвч,сэтгэл ихэд хөдөлсөндөө үгээ эвлүүлж ядна байж:"Чи юу гээ вэ?" хэмээн чичирхийлсэн хоолойгоор асуув.
Баяраа нилээн хүч зориг гарган байж,"Би нэг охинд захиа өгөх гэсэн юм..." "Өөрөө өгөх гэсэн чинь.." Баярмаагийн дүрэлзэн бадарч байсан сэтгэл,хоромхон зуур харанхуй ангал руу харвасан сум шиг алга болж ,нүд нь бүрэлзэж, чих нь шуугиад Баяраагийн сүүлчийн үгс бүдэг бадаг сонсогдож,сүүлдээ юу яриад байгаа нь мэдэгдэхгүй зөвхөн ам нь хөдлөөд байх шиг санагдав.Баярмаа чухам хэдийд гэртээ орж ирснийгээ мэдсэнгүй, тэрээр цурхиран уйлж  байлаа.Түүний сэтгэл ихэд үймэрч хүний орчлонгийн эрээн барааныг амсаагүй ч,хүсэл хяслангийн энэ  орчлонд  бүсгүй  заяандаа ч гомдох шиг хүнд хайр сэтгэлтэй болж, түүндээ тоогдоогүйдээ гомдсон сэтгэлийн гашуун нулимс нүдийг нь бүрхэж байв."10 А-ийн Туяа ....гэсэн үү?" " ..тэр  хөөрхөн, бас хичээл номондоо сайн" би түүний хаана ч хүрэхгүй...."Баяраа,чи яагаад энд шилжиж ирсэн юм вэ?" "ядахдаа өөр ангид орохгүй яаваа.." Тэр нэгэн өдрийн чиний зөөлөн инээмсэглэсэн харц,намайг хөдлөх тэнхэлгүй баглаад авах шиг болсон.Тэгэхэд харин чи, намайг зүгээр л сонжиж магадгүй нууцхан тохуурхал даажигналаар харж байсан ч болно.Харин надад,  чиний тэр инээмсэглэл чинь  хайр сэтгэл, баяр баясгалан, хүсэл мөрөөдөл, гунгийг авчирч чамайг сэтгэл зүрхэндээ хайрлаж, хүсэж мөрөөдөж, бас хэн нэгнээс харамлах сэтгэл төрдөг болж, чамтай явахдаа өөрийгөө азтайд тооцон үеийнхээ охидод битүүхэндээ гайхуулж  өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг болсон.Гэтэл чи өөр хүнийг...Тэгээд  түүний захиаг би хүргэж өгөх гэж үү? "Бурхан минь юунд намайг дамшиглан вэ?"" яалаа гэж?" Яалаа гэж?"бодох бүрийд  түүний хоолой зангирч, бүх биеийн судас шөрмөс хүчтэй булиглаж байвмой." Үгүй, би яасан ч  чадахгүй" Баярмаагийн сэтгэлийн хямрал дээд цэгтээ хүрч, хамар нь гашуунаар шархирч,харууслын гашуун нулимс нүдийг нь бүрхмой.Нэг л мэдэхэд нүүр нүд нь хавдаж, хоолой ам нь хагсаж ,сүүлдээ дуу ч гарах тэнхэлгүй зөвхөн дотор нь  бачимдаж, бүх бие нь дагжин чичигнэж байлаа....
  Баярмаа эцэг эхээсээ гурвуулаа.Дээрээ хоёр ахтай. Аав , ээж нь ганц охиндоо ухаангүй хайртай боловч, эрхлүүлээд сүүд болоод байхгүй.Баярмаа жаахан дураарай зөрүүд, альгүй охидын дэргэд эршүүд  гүдэсхэн зантай, хов жив, жиг жуг ярианд дургүй, санасан бодсноо шууд хэлдэг, цайлган, хүнд тусархаг, зөөлөн өрөвчхөн сэтгэлтэй, ам халаад яривал,муухай санаагүй их яриа  охин ажээ.

  Цас ихээр унаж,орчлон ертөнцийг цав цагаанаар бүрхсэн хүйтэний улирал аль хэдийнээ эхэлсэн байлаа.Сар гаруй хүлээсэн захианы хариу сая л нэг эзэндээ ирж, цөхөрсөн сэтгэлийн  шаналгааг арилгав.Баярмаа Баярааг нүднийхээ булангаар ажиж  инээмсэглэх боловч цаана л гунигтай нууцхан гүн шүүрс алдмой.Саяхан баяр баясгалан гэрэлтэж байсан Баяраагийн царай ,хоромхон зуур хувисхийн өөрчлөгдөж,нүүр нь бараан, хөмсгөө атирлуулж хачин болсноо захиагаа Баярмаа руу сарвайв.Мэл гайхаж, цэл хөхөрсөн Баярмаа учрыг үл ойлгон захиаг авч  уншвал" Баярмаа та хоёрыг мэдэхгүй хэн байгаа юм вэ?" "Нүдтэй болгон харж, амтай болгон ярьж, чихтэй болгон сонсож байхад...""Намайг юу ч мэддэггүй тэнэг амьтан гэж бодоо юу" гэсэн зурвас тодров. Баярмаа нүдэндээ итгэж ядна байж дахин уншаад, "Хүүе ер" хэмээн уурлаж зэвүүрхсэн өнгөөр дуу алдснаа:" Туяа, чи бид хоёрын жирийн үерхэлийг эрт орой хэзээ нэгэн цагт ойлгох болно" "Би түүнд бүгдийг ойлгуулах болно" хэмээн уурлах, учирлах аястай ширүүхэн хэлээд гэрлүүгээ эргэв.
      Баярмаа Туяад хэдэн өдөр учирлаад , тусыг эс олсондоо бухамдан Баяраатай ойр дотно нөхөрлөхөө болихоор шийдэв. Энэ нь өөрийнхөө сэтгэлээс Баярааг холтгох давхар санаа байлаа.Энэ өдрөөс эхлэн Баярмаа өчүүхэн аяг шалтаг гаргаж, тийшээ ч явна ийшээ явна,  тийм ч ажилтай гэх мэтээр хоцорч, заримдаа түрүүлж Баяраатай  цуг явахаа болив. Гэвч энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй.Тэсхим хүйтэн өглөө Баярмаа хичээлдээ  явахаар эртлэн гартал Баяраа аль хэдийнээ хүлээж зогсов. "Яасан эрт ч хүн бэ?"  "Хир удаан хүлээхийг чинь харья"
 хэмээн амандаа бувтагнаад Баярмаа Баяраагаас нуугдаж амжлаа..Хичээлийн орох цаг болов. Баяраа зогсоор, хоёр, гурав, дөрөвдүгээр  цагийн хичээл орлоо. Баяраа мөн зогссон хэвээрээ.Баярмаагийн тэвчээр алдагдаж " Би яалаа гэж үүнээс зугтаад байгаа юм бэ?" " Туяа юу гэх бол?"... "Ер нь хамт явлаа гээд хардаж сэрдээд байхдаа ч яах вэ?" гэж бодонгоо  нэг л мэдэхэд Баяраагийн дэргэд очсон байлаа. Баяраа Баярмааг тийм гэж хэлэхын аргагүй хачинаар хараад,юм хэлэх гээд ам нь өмөлзснөө больж , хөмсгөө зангидан харц буруулав.Тэрбээр дуугарах  гэсэн боловч хоолой нь зангираад,чухам юуны  учир ингээд байгаагаа ер ойлгосонгүй.Магадгүй Баярмаад уурласандаа ч тэр үү, эсвэл хүйтэнд удаан  зогсож даарсандаа шарлахаад ч тэр үү бүү мэд. Баярмаа гэмшингүүгээр " Уучлаарай, надаас болоод чи хичээлээ тасалчихлаа" гэхэд Баяраа сандарч бачимдсан дуугаар "Үгүй, үгүй ээ харин чи намайг уучлаарай" гэснээ, " Хоёулаа ямар ч үед хуучин шигээ л сайн найзууд байя" хэмээн царайчлангуй гуйвмой.
     Маргааш нь Баяраа Баярмаа хоёрыг хичээлдээ ирэхэд ангийнхан тохуурхаж гоочилсон харцаар харж,өөр хоорондоо жиг жуг гэлцэн жогтойхон инээлдэж,гүйдэг хар хочтой Гомбо " Өчигдөр та хоёрыг гэрлэлтээ батлуулж явна гэсэн" гээд бусдаас дэмжлэг горьдон тачигнатал инээв.Гэтэл нэг нь" Баяраагийн аав хадаг сүү бариад, Баярмаагийнх руу явж байлаа" " Энэ хоёр ч жаргалтай харагдаж байна шүү" "Ямар атаархмаар юм бэ?" "... Ингэж дурлаж үзэх юмсан.." "Биднийгээ хуримдаа урихаа мартваа"...гэж элдэв янзаар хэлж  анги дүүрэн инээд ханиад болж  байтал, ашгүй багш орж ирснээр эх захгүй, эмх замбраагүй задгай яриа завсарлав.Тэр өдрөөс хойш Баяраа Баярмаа хоёрын тухай элдэв цуу яриа улам газар авч, заримдаа бүр хүн сонсоход эвгүй муухайгаар чих дэлсэвч,тэр хоёрын жирийн сайхан үерхэлд саад болсонгүй.

    Бор шувууны шулганах дуу, хорхой шавьжны дүнгэнэх чимээ, хөөс татуулсаар хорчигнон урсах жижиг горхины шуугиан энэ бүхэн байгаль эжий эх дэлхийгээ бүүвэйлэх аялгуу гэлтэй.Урин дулааны нар дээрээс төөнөж, сэв сэв үлээх салхины сэрчигнээ сэтгэлд нэг л тааламжтай.Баярмаа жижиг горхины намхан эрэг дээр сууж,удахгүй эхлэх шалгалтандаа бэлдэхээр хичээлээ унших гэсэн боловч төвлөрч чадахгүй, түүний сэтгэлээс нэгэн зүйл салахгүй гуниг цөхрөл нь хүсэл мөрөөдөлтэйгээ хутгалдаж, сэтгэл нь ихэд шаналах ажээ.Гэнэт хүний хөлийн  чимээнээр Баярмаа цочин өндийтэл Баяраа инээмсэглэлсээр айсуй.Баярмаа долоовор хуруугаараа өвс ногоог хайр найргүй нугачин дарж,"Бурхан минь Баяраа" хэмээн дуу алдав.
Баяраа Баярмаагийн дэргэд ирж суугаад,"Сайн уу?" "би чамайг хичнээн  удаан хайв аа " хэмээн гомдол  мэдүүлэх өнгөөр хэлэв.Баярмаа Баяраа руу тийм гэхын аргагүй хачинаар харснаа:"сайн" "Ямар нэгэн юм болоо юу" гээд жигтэйхэн гунигтайгаар санаа алдав.
Баяраа ихэд гайхаж, учрыг үл ойлгон" Чи яаваа бие чинь зүгээр үү? " гэж асуулаа.
- Би зүгээрээ гэснээ:" Туяагийн захиаг авсан уу?"
-Авсан
-Аан....Туяа, чи бид хоёрын жирийн сайхан үерхэлийг эрт орой,хэзээ нэгэн цагт ойлгох болно" гэж би чамд хэлж байсан.гэхэд Баяраа ер баярласан шинжгүй, -Туяа одоо надад огт хамаагүй" гээд гэмгүй царайлав.Баярмаа гайхан:
- Юу уу?" хэмээн  дуу алдахад
-Тиймээ,тэр охин надад огт хамаагүй...
-Үгүй, чи чинь... гээд Баярмаа гайхан алмайрснаа, гэнэт сэхээ орж байгаа юм шиг "Туяа, та хоёр өөрсдөө учраа ололц,энэ явдал одоо надад хамаагүй "  гэж ширүүхэн хэлээд,голын ёроолд харагдах өнгө өнгийн чулуунууд  түүний наагуур цаагуур орж дураараа сэлгүүцэх загас жараахайг харавч, үл хайхран бодолд автагдмой.Баяраагийн дотоод сэтгэл ихийг өгүүлмээр байвч, чухам юунаас эхлэж,юуны тухай ярихаа мэдэхгүй нилээд дуугүй байснаа,
 - Өнөөдөр  халуун өдөр байна шүү, хоёулаа модны сүүдэрт суух уу? гэлээ.
 -Надад ингээд суух нь сайхан байна гэснээ, Миний бага нас энэ хол дээрээ өнгөрсөн. Бага байхад энэ гол их л өргөн том юм шиг санагддаг байж билээ. Гэтэл одоо ганц алхаад нөгөө эрэг дээр нь гарна.Тэр үед элдвийн юм бодно," Энэ голын  эхлэл, төгсгөл нь хаана хүрэх бол  өдөржин явбал хүрэх болов уу?"Хэрвээ энэ голын төгсгөл нь газрын ангал руу орвол загас, шараахайнууд нь яах бол гээд мэдэх гэж мэрийдэг байж билээ. Баяраа Баярмааг шоолонгуйхон харж инэмсэглэснээ:
-Чи тэгээд энэ голынхоо эхнээс, адаг хүртэл явж  үзсэн үү?
-Тиймээ, би зүүд нойрондоо, хүсэл мөрөөдөлдөө явж үзсэн гэж хэлээд, гэнэт зүгтмээр санагдаж Баяраа руу ус цацаж  орхив. Санаандгүй ус цацуулсан Баяраа цочсондоо муухай орилсноо, эргүүлээд ус цацлаа. Тэд голын наана цаана  гарч, өгсөж уруудан нэг нэг рүүгээ ус цацан тоглож эхлэв.
      Хүүхэд насаа үдэх мэт гол дээр өнгөрүүлсэн энэ өдөр ,магадгүй хүүхэд насны эцсийн баларшгүй  ул мөр болон үлдмой. Тэдний  хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл яг л урсан мяралзах гол мөрөн шигээ тийм ариун тунгалаг ажээ.
                                                                                                                                                        1993 он АУИС Баянсангийн Болормаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 279 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-045.JPG
Хэмжээс: 600x800 201k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3782

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-115.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2711

Хүрэлтогоот
khureltogoot-17.jpg
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3108


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn