Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Нирунзу : Болзоо
Оруулсан admin on 2008-10-03 06:26:51 (4424 уншсан)


1
Билгүүн болзоондоо явахаар бэлдэж, яг үнэндээ бол биеэ бэлдэж, үгүйэ дотроо засахыг оролдож байлаа. Өчигдөр нэгэн найзынхаа төрсөн өдөрт очсон ба мөнхүү төрсөн өдрийн баярт очихоосоо өмнөхөн бүтэн сарын турш утсаар ярьж, мессэж бичиж, бардам сэтгэлээ уландаа гишгэн байж хөөцөлдсөн бүсгүй нь ажил руугаа хүргэж өгөхийг гуйснаар удтал мөрөөдсөн гэгээн дүрийг нь харж, маргааш нь уулзахаар болзсон билээ.
Ийнхүү сэтгэл нь ихэд хөөрсөн байсны харгайгаар хундага өргөх болгонд хөнтөрч, караоке-ний микрофон булаацалдан тэнхээ мэдэн дуулсаар үүр цайлгасны гор нь гарч, одоо бол толгой нь заадлаараа салах шахан ангалзаж, дотор нь муухайран нүд нь эрээлжлэх нь тэсвэрлэхийн аргагүй ажээ.
Өдий хүртэл бас бишгүй л ууж идэж үзсэн шиг боловч ингэж муухай шартаж байсан удаа үгүй юм шиг санагдана. Уг нь өнөөдөр л түүний хувьд өөрийн бүх л сайн сайхан чанараа харуулж, сэргэлэн цовоо ухаалаг харагдах ёстой өдөрсөн. Гэтэл одоо бүх юм эсрэгээрээ болж, урвагар үрчгэр, дуу ч гарах чадваргүй яравгар дүртэй нэгэн анхны болзоондоо очих болждээ.
Яах ч аргагүй тэлчилсээр цаг болж, бүх л оюун мэдрэлээ дайчлан байж босон душнд ороод, хувцсаа өмсөж байтал утасных нь мессеж жин жин дуугарлаа.
Яаран авч харвал “Uuchlaarai. Bi unuudur amjihgui n bn” гэсэн мессеж иржээ. Хэдийгээр удтал хүлээсэн болзоо нь бүтэлгүй болсонд бяцхан гутарсан ч, иймэрхүү өөдгүй дүртэйгээр бүсгүйн нүдэнд харагдах хүсэлгүй байсан тул харин ч санаа нь амарч, “Tegvel margaash yaryj bgad uulzay” гэж хариу бичээд ор руугаа үсрэн орлоо.
Гэвч маргааш нь бүсгүй утсаа авсангүй. Нөгөөдөр нь ч бас адил, нөгөөдрийн маргааш, долоо хоног... Утсаа ч авахгүй, мессежний хариу ч байхгүй ажээ. Гэлээ ч Билгүүн цөхрөлтгүй залгасаар байв.
Дугаараа нууцлаад ч юм уу, эсвэл өөр утаснаас залгавал Ундрам утсаа авах нь ойлгомжтой боловч Билгүүн үүнийг хүссэнгүй. Чухам өөрийх нь утсыг л авахгүй, хариу өгөхгүй байгаад сэтгэл нь эмзэглэж, бодлынхоо гүнд тэр түүний сэтгэлийг сорьж байгаа байх гэсэн нэгэн бодол найдварын оч болон сүүмэлзэх аж.
Гэтэл үүний зэрэгцээгээр аль 3-4 сарын өмнөөс түүний утсыг ээрэх болсон үл таних бүсгүй байнга дохиж, мессеж бичих нь төвөгтэй. Хэзээ хаанаас түүний утсыг авснаа нууж, жинхэнэ нэрээ ч үл хэлэх атлаа “танилцая, уулзая, энэ тэр” гэх нь уур хүргэнэ. Чухам энэ үл таних хүүхнээс болон хуучин найз охинтойгоо муудалцан салсанаа бодохоос улам дургүй нь хүрэх тул, түүнд “хорлон сүйтгэгч” гэсэн нэр өгөөд байгаа юм.

2
Иймэрхүү маягаар өөрөө Ундрам руу утасдаж, харин түүн рүү “хорлон сүйтгэгч” утасдсаар хоног өдрүүд улиран сар гаруйн хугацаа өнгөрөхөд мань эр хорвоогийн хатуу араншингийн учрыг олж цөхсөөр Ундрамыг тэр эгнэгт алджээ гэсэн гашуун үнэнтэй эвлэрлээ. Түүнийг ямар учраас алдсанаа ч тэр барин тавин гадарлаж байх шиг санагдана. Тэр өдөр Ундрам арван жилийн ангийхантайгаа уулзана, тэнд удалгүй эртхэн бултаж гараад түүнтэй уулзана гэж тохирсон байсан билээ. Тэр орой ирсэн мессеж “Уучлаарай, өнөөдөр амжихгүй нь” гэдэг бол найзууд нь явуулахгүй байна гэсэн үг. Найзууд нь... Маргаашнаас нь тэр таг дуугүй түүнээс зугтсан. Тэр шөнө юу болсон байж таарах вэ? Билгүүн үүнийг бараг л тааж байх шиг бодогдоно. Урьд нь тэд хоорондоо мессеж бичилцэж, хүсэл мөрөөдлөө хуваалцан энгийн сайхан харьцаатай байсан бус уу?
Тэр шөнө, тэр шөнө л нэг юм болж. Тэнд мэдээж найз охидууд нь, тэдний найз залуучууд, тэднийх нь найзууд... Бодох тусам дотор нь муухайрах шиг санагдана. Тэр орой л заавал уулзмаар байна гээд зүтгээд байсан бол Ундрам гараад ирэх л байсан. Гараад л ирэх байсан. Хэрвээ тэр өдөр л түүнтэй уулзсан бол түүнд бүх сэтгэлээ дэлгэж, амьдрал тэднийг гэгээн бүхнээрээ соёрхон адислах байсан юм. Гэтэл одоо бүх юм өнгөрчээ.
Ундрам магадгүй тэнд өөрт нь таалагдах залуутай танилцаад, найз залуутай болсон байх. Тэгээд түүнийг утасдах болгонд, ер нь цаг үргэлж тэр залуутайгаа хамт байдаг болсон ч юм билүү.
Харин... харин бүсгүй түүнд сэтгэлтэй байсан бол...? Хэн нэгэн залуу түүнийг согтоож байгаад ашигласан бол...? Бүсгүй тэгээд л түүний нүүрийг харж чадахгүй болсон бол, тэгээд л түүнээс зугтсан бол...?
Эсвэл бүсгүй түүнийг уулаасаа тоохгүй байсан байх, тэгээд түүнийгээ шууд хэлж чадахгүй яая даа гэсэн эргэлзсэн сэтгэлээ хэн нэг найзтайгаа хуваалцахад цаадах нь “эргэлзэх хэрэггүй шууд хая” гэхчилэн зөвлөж түүнийг шатаасан ч байж болох юм шиг.
Иймэрхүү маягаар бодоод байхул ахиад маш олон хувилбар болон үржих ба ямар ч хувилбараар бодсон Билгүүнд гагцхүү түүнийг алджээ гэсэн ганцхан хариу гарах нь юутай гашуун.
Тэр өдөр тэр зүтгэсээр байгаад болзоондоо очсон бол...
Уг нь Ундрам түүнд анх харсан мөчөөс л маш их таалагдсан. Түүний хөөрхөн царай, харц тулгарах бүрд нүд гялбах мэт болдог цогтой харц, турьхан гоолиг бие. Билгүүн түүний зургийг нэтээс олж аваад компютерийнхээ десктоп дээрээ нандигнан байрлуулж өдөр болгон, цаг мөч болгон энхрийлэн ширтдэгсэн.
Яадаг ч байсан одоо бүх юм өнгөрчээ. Ундрам түүний утсыг хэзээ ч авахгүй, тэр ч мөн ахиж түүн рүү утасдахгүй. Санаснаас сүүлийн үед мөн “хорлон сүйтгэгч” ч ашгүй түүнийг оролдохоо байсан тул сэтгэлийн доторх сармагчинг үймүүлэн өдөөх зүйлгүй болж.
Налгар намрын намуухан өдрүүд гэж... ийм үгтэй дуу ч байдаг билүү? Эсвэл хаа нэгтэй уншсан ч билүү? Ямар ч гэсэн тийм л өдрүүд ээлжлэн, дурлалын халуун түүх бага багаар хөрөх шиг, сэтгэл нь юуг ч үл үгүйлэн өнгөрөх болов.
Одоо бол түүнд эмэгтэй хүнийг хүсэх, найз бүсгүйтэй болох юмсан гэж бодогдохоосоо илүү, аж амьдралаа цэгцлэх, насныхаа залууд ямар нэг үр дүнтэй ажил хийх буюу ирээдүйнхээ төлөө сурч боловсрохыг эрхэмлэх нь зүйтэй гэсэн бодол төрөх болж. Дээд сургууль төгсөөд нэг л мэдэхэд дөрөвдэхь жилээ өнгөрөөж байх атал тогтож суурьшсан ажил төрөл ч үгүй хийж бүтээж гавьсан ч юмгүй хүн хүний үгийг дагаж дэмий эргэлдсээр цаг хугацааг өнгөрөөж байгаагаа анзаарах болов. Яах ийхээ шийдэж ядсаар явтал өдөр хоногууд жирэлзэн өнгөрсөөр намар дуусаад өвөл эхэлжээ.

3
Улс тунхагласаны баяраар ангийнхаа хэдэн найзуудтайгаа нийлж тэмдэглэх юм болов. Оюутан насных нь нэг ангийнхан бараг арваад хүүхдүүд цуглаж, нэгнийхээ ажиллуулдаг кафед цуглаад, сургууль төгсөөд ийм удсанаа гайхацгаан хэн хэрхэн өөр болсоныг тодруулан инээлдэцгээж ууж идэж эхлэв. Энэ баярыг чухам оюутан байхдаа л чухалчлан тэмдэглэдэг байснаа дурсан, хэн хаана юу хийж байгаа, хэн хэнтэй суусан, хаана хэнтэй хэрхэн тааралдсан зэрэгээ нэгд нэгэнгүй тоочиж дуусаад, цаг арав өнгөрөхийн алдад авгай, нөхөр, хүүхэд хүлээж буй, маргааш эрт ажилтай, мартагдашгүй сайхан орой боллоо гэлцэн уван цуван харьцгааж баяр өндөрлөх тийшээ хандахад мань эр төгссөнөөсөө хойш ч гэсэн байнга шахуу нийлсээр байгаа итгэлт найз Батхүүтэйгээ хоёулаа үлдээд аминыхаа яриаг ярьж жаахан суухаар болов.
Хоюулаа ганц ганц зуу татан дөрөөгөө улам чангалаад яриа ид өрнөж байтал Батхүү нойл ороод ирье гэж босч яваад нэлээд удах шиг болсноо хүрч ирэнгүүтээ мань эрийг “юмаа авчих хоюулаа тийшээ очиж сууя” гээд дагуулан явлаа. Шууд явсаар кафений цаад булангийн ширээнд суух 2 бүсгүй дээр ирээд “Ийшээ сууцгаая” хэмээхэд даган суулаа. Нөгөө хоёр нь ч царайлаг аятайхан бүсгүйчүүд байх тул татгалзах зүйл байсангүй, Батхүүгийн л таньдаг охидууд юм байхдаа, сая нойл орох хоорондоо танилцчина гэж баймааргүй л юм гэсэн шүү юм бодож байтал нөгөө хоёр хүүхэний нэг нь
-Яасан ховор хүн дагуулаад ирвээ, манай Батхүү чинь, за Билгүүн сонин сайхан юу байна? Монголд байгаа юу, ингэхэд гадагшаа гарсан уу? Хэмээн танимгайран яриа өдөхөд мань эр ихэд гайхлаа. Амыг нь дагуулсхийн
-Өө яахав байж л байна, гэсхийгээд хоёр бүсгүйг дахин сайн нягтлан харваас нэр, зүс огтхон ч толгойд нь үл орж ирэх ажээ.

4
Нөгөө хоёр ч Батхүүтэй ойр зуурын юм ярихын зэрэгцээ Билгүүнийг хоюулаа осолдохгүй сайн таньдаг бололтой тул мань эр бантсандаа амыг нь дагуулсхийн дуугарсан болоод чимээгүйхэн л ууж суув.
Яриан дундаас соносож байхад хоёр бүсгүй нэгийг нь Цэцгээ, нөгөөхийг нь Урнаа гэх агаад тэдний сургуулийнх ч биш мөртлөө нэлээн эртний танилууд бололтой.
Бодоод бодоод тэднийг хэрхэн хэзээнээс таньдаг болохоо үнэхээр санахгүй байлаа.
Арай нөгөө “хорлон сүйтгэгч” чинь эдний нэг биш байгаа гэсэн бодол гэнэт зурсхийн орж ирэхэд “нээрээ магадгүй шүү” гэсэн бас нэгэн бодол түрэн орж ирэв.
Бүгдээрээ нэлээн халж байх бололтой тул ярианы явцыг тааруулан нөгөө хоёрын утасны дугаарыг аятайхан асуутал Цэцгээ толгойгоо ганасхийлгэн өөдөөс нь хурцаар хараад
-Уянгаагийнхаа утсыг асуухгүй байж бидний утсаар яаах гэсэн юм. За одоо ч тэртэй тэргүй хэрэггүй дээ гээд ширэв татлаа. “Ямар Уянгаа?” гэсэн асуулт аман дээр нь автоматаар гарч ирсэн боловч хоёр бүсгүй өөдөөс нь цоо ширтэж буйг хараад асууж чадалгүй буцааж залгиад өөдөөс нь гайхан харав. Цэцгээ нүдээ цавчилаад дуугаа зөөлрүүлж
-Уянгаа ч тэгэхэд чамайг мөн ч их хүлээсэндээ, өглөө болтол харсан. Чи ч бас тэгжээгаад хөгийн залуу шүү гэж аяархан хэлээд санаа алдах шиг болов.
-ХЭЗЭЭ? Гэж Билгүүн хашгирах шахан асуугаад “хэзээ?, хаана? Ямар Уянгаа?” хэмээн бачимдан бодлоо.
-За чи больдоо, тэгэхэд чи бид нарыг шөнөжингөө хүлээлгэж хаячихаад сонгууль монгууль гээд шизоороод алга болоо биздээ? Гэж өсөрхүү аястайгаар Цэцгээ хэлээд урдахь пивээ авч балгаад тамхи асааан чимээгүй болов. Билгүүн Батхүү рүү аврал эрэн харахад цаадах нь өөдөөс нь жишимчгүй
-Яаагаав, урдны сонгуулиар... бид нар чам руу шөнөжингөө утасдаагүй юуу... гэв.
Сонгуулийн шөнө.... нээрээ тэгэхэд баахан охидууд шуугилдан бид нар хаана хүлээж байх юм бэ гэж утасдаад л Багшийн дээдийн арын Пицца деликаса-гийн гадаа сууж бай, ойрхон чинь явж байна удахгүй гэж хэлээд Улаанбаатар зочид буудлын хажууд явж байсан, замын хажууд гарсан аймаар том нүхэн дээгүүр харайлгаад намын байрны үүдэн дээр ирж зогсоод буухад хүнээс түр зээлэн унаж байсан спорт загварын 2 хаалгатай И-Ди-гийнх нь дохионы гэрэл донсолгоонд мултраад унжихсан байсан нь, тэр гэрлийг гараараа үүрэнд нь чихэн оруулж байсан нь зүүдэнд үзэгдэх мэт нүдэнд нь тодхон харагдав. Тэгээд яалаа?... Намын байранд сонгуулийн штабын өрөөнд шөнөжин суусан, том том ах нар, дарга нар, сонгуульд гарч ирсэн шинэхэн гишүүд ар араасаа орж ирээд л гар барьцгааж баяр хүргэцгээгээд л, хэвлэлийн бага хурал шөнийн 3 цагт болсон. Тэгэхэд мань эр дөнгөж сургуулиа төгсөж байсан. Бүтэн хагас жил сонгууль, оюутны холбоо, сонгууль гэж гүйсэн ажлынхаа үр дүнг бахархан харж, хэдийгээр мань эрийг тоож байгаа ч хүнгүй, үүрэг роль ч байхгүй байсан ч тэндээс гармааргүй санагдаж, найзууд нь, нээрээ Батхүү ч ярьж байсан, нөгөө охидууд яаасан бэ хүлээгээд байна, хурдлаачээ гээд л утасдаад л мессеж ирээд л байсан.
Энэ хоёр чинь тэгвэл тэр охидуудын хоёр нь юм байна. Харин тэд нартай мань эр хаана яаж танилцсан юм бол... Уянгаа гэж хэн бэ? Яагаад түүнийг шөнөжин хүлээсэн тэр охиныг тэр санахгүй байна ааа?
-Аа нээрээ тиин. Та нар тэгээд хэр байсан? Хэд хүртэл суусан бэ? Гэж дотор нь бага зэрэг онгойн Билгүүнийг дуугарахад нөгөө хоёр ам уралдан
-Чи ёстой балайраа, Уянгаа биднүүсээр чам руу яриулаал , мессеж бичээл өглөө болтол хүлээсэн, бид нар бүр өглөө болоод бүүр гэгээ орцон хойно үхтлээ ядраад харьцгаасан гэцгээнэ.
Билгүүн Уянгаа гэгч хэн болохыг тодруулахаар эрс шийдэж
-Тэгээд Уянгаа одоо сайн уу? Хаагуур юу хийж байгаана даа цаадах чинь? Хэмээвээс
-Өө Уянгаа яаахав, өөрөө миссээ хийгээд л, нөхөр нь боссоо хийгээд л байжээгаашд гэцгээв.
-Хэзээ нөхөртэй болцийн?
-Чи нээрээ..., цаадах чинь чамайг ярих болвуу гэж бараг бүтэн жил хүлээсэндээ...
Билгүүн энэ үгийг дуулаад бүүр дүйрч хоцров. Нөгөөдүүл инээлдээд л хоорондоо юу ч юм ярьцгаана. Уугаад л суугаад байлаа. Согтуу ухаанд нь бүх юм холилдож, өнгөрсөн дөрвөн жилийнхээ амьдралыг ээлж дараалан санахыг оролдоно. Ямар их юм болж өнгөрөө вэ, гэвч Уянгаа гэж үг үсэг, дүр зураг хаана ч алга, огт санаанд орох юм алга. Бүтэн шөнөжин түүнийг харуулдан хонож, бүтэн жил түүнийг хүлээсэн Уянгааг тэр яаагаад санахгүй байна аа?

5
Цаг аль хэдийн шөнийн нэг цаг болж ангийнх нь анд, кафений эзэн хаах цаг аль хэдийн өнгөрөөд одоо зөвхөн тэднийг хүлээж байгааг сануулахаар ирэв. Бүгдээрээ босоцгоож тооцоогоо хийгээд ангийн андтайгаа тэврэлдэн салах ёс хийцгээгээд гарцгаав. Өвлийн шөнийн утаат гашуун агаар нүд хорсгон, гадаа хүйтэн байлаа.
Нөгөө хэд шуугилдан такси зогсоож түүнийг дуудна. Тэд Батхүүгийнд очиж үргэлжлүүлэхээр болцгоожээ.
Билгүүн хэдийгээр их согтож, их ч ядарсан байсан боловч Уянгаа гэгч хэн болохыг мэдэх хүслэндээ оосорлуулж тэднийг уяатай нохой шиг даган явна.
Батхүүгийнд ирээд тэд үргэлжлүүлэн ууж, Батхүүгийн хийсэн амтат зууш хачруудыг амаа олохгүй идэцгээж, мөн дэвэн дэлхийн сонин хачныг амаа хамхилгүй ярьцгаалаа. Билгүүн тэдний яриаг үе үе, сэм сэмхэн өөрийн хүссэн сэдэв рүү хазайлгасаар Уянгаа бол царайлаг, гоолиг бөгөөд зан ааш ялдам, хүмүүжил сайтай товчхон хэлэхэд хүүхний хүүхний сор болохыг ойлгоод тийм охин өөрт нь сайн байсан, гэтэл тэр түүнийг огт санахгүй байгаадаа гол нь харлан гонсойж, харласан сэтгэлээ нэгмөсөн архинд живүүлэхээр уусаар байлаа.
Тасарчээ..., харанхуйд тэр диван дээр унтаж байгаагаа мэдэв. Хажууд нь халуун биетэй, анхилуун үнэртэй бүсгүй хүн унтаж байлаа. Билгүүн зөнгөөрөө гараа сунгаж цамцан доогуур нь гараа оруулахад торго шиг зөөлөн арьстай час халуун бие нь тэмрэгдэн бүх биеэр нь амьдралын халуун илчийг түгээх мэт болов. Цамцыг нь дээшлүүлсээр тайлахад, цонхоор тусах бүдэг гэрэлд бүсгүйн гоолиг бие цайвалзан харагдана. Тэр бүсгүйд наалдан халуун биенийх нь үнэрт мансууран дайралдсан газраа үнсэхэд бүсгүй нүүрээ бултуулан хажуу тийш болгосон ч ариун биеэ түүний хязгааргүй бадрах хүсэлд нийцүүлэн даатгажээ.
Энэ бол түүний хүсэн дурлаж байсан Ундрам ч биш, бас түүнийг бүтэн жил хүлээсэн Уянгаа ч биш, харин түүнд огтхон ч хамаагүй Урнаа гэдгийг тэр мэдэж байвч энэ одоо түүнд огт чухал биш агаад энэ бол бүх ертөнцийн, үе үеийн эрчүүдийн мөрөөдөж ирсэн, өнө амьдралын охь булаг болсон бүсгүй хүн гэдгийг л тэр мэдэрч байлаа.

6
Үд болсон бололтой нарны хурц гэрэл нүүрэн дээр нь тусаж, амттайхан хоолны үнэр хамар сэрвэгнүүлэхэн түүнийг сэрээлээ. Аминдаа арчаатай Батхүү гал тогооныхоо өрөөнд хоол хийж байгаа бололтой аяга сав дуугаргаж, крантны ус шожигноно.
Билгүүн өндийн суниагаад энд тэндээс хувцсаа олж өмсөн, нойл ороод дараа нь гал тогоонд оров.
-Чи мөн үхэр шиг унтахымаа гэж үглэсээр Батхүү өндөгтэй шөл аягалан ширээн дээр тавина.
-Нөгөө 2 явциймуу?
-Өглөө ажилтай гээл алга болж өгсииш.
Хоолоо идэн хэсэг чимээгүй ёууж байтлаа Батхүү
-Нээрээ чамд мессеж ирсэн гээд өөрийнхөө утсыг сарвайлаа.
Билгүүн гайхасхийн утсыг авч үзвэл “Bilguund minii utsiig bitgii uguurei. Bid ahij uulzahgui shuu” гэсэн байлаа. Бүр учрыг нь ойлгосонгүй.
-Энэ одоо юу гэсэн үг вэ? Гэвэл
-Яахавдээ, чамтай ахиж уулзахгүй л гэжээнэ
-Яагаад тэгээд байгамбол?
-За чи больж үз. Өчигдөржин Уянгаа Уянгаа гэж орилж орилчихоод, ойлгомжтойшд
-Нээрээ Уянгаа Уянгаа л гээл байсан би ерөөсөө сандагүэ. Ингэхэд тэр сонгуулиас хойш та нар одоо болтол уулзаалэгамуу?
-Чи ер нь мэдрэл чинь муудсан байхаа. Тэрнээс чинь хойш уулзаагүэ. Дээр айришд бөөнөөрөө явжиихдн тааралдсийн. Тэгээл хааяа уулздийн. Танай Уянгаа чинь бас тэхэд явжлээсэн гээд Батхүү чимээгүй болов.
Билгүүн юу ч ойлгосонгүй. Дотор нь бачимдаж,
-Танай Уянгаа, танай Уянгаа л гээдахин. Тэрий чинь би санахгүй байна. Ямар Уянгаа? Би яаж таньдийн?
-Яагаавдээ, Гүнж, гүнж чиний гүнж... гэж Батхүү уцаарлан үглээд аяга руугаа тонгойв.
Билгүүний дотор бөмбөг тэсрэх шиг, тархинд нь аяга цахилгаан цахих шиг болоод үсрэн бослоо.
ГҮНЖ.... Тэр бүгдийг саналаа. Түүний нүдний өмнө тансаг үнэртэн, алдартай брэндийн рекламны гэрэлт самбарууд ярайсан уужим танхим, жигдхэн дүрэмт хувцастай эгнэн зогссон хөөрхөн худалдагч охидууд үзэгдэх шиг болов. Тэдний дундаас гоц ялгаран нүдэнд тусах сайхан бүсгүй түүний нүдэнд үлгэрийн дагина шиг л харагдаж байсан. Мань эр нүд салгаж чадахгүй хэсэг зогссоноо санаж байлаа. Тэгээд бантахдаа дэмий л дэлгүүр дотор тойрч жаахан яваад гарч билээ. Шөнөжингөө тэр охиныг бодож нойр нь хулжин тамхи татаж хоносонсон. Маргааш нь тэр Батхүүг цуг явья гэж гуйж “Чи л тэр брэнд мрэндийн учрыг олно. Юм авах гэж байгаа дүр үзүүлж жоохон яваадах” гэж ятгасаар дагуулан очиж билээ. Тэгэхэд Батхүү нээрээ л юм мэддэг хүний дүртэй ихэмсэг алхлан энийг ч үнэртэж, тэрийг ч үзэж цаг нөхцөөн алхалж байсан нь одоо ч бичлэг үзэж буй мэт нүдэнд нь тодхон харагдана. Билгүүн тэгэхэд сиймхийг ашиглан цаасан дээр бичин бэлдэж ирсэн утасны дугаараа нөгөө охинд сэмхэн өгсөн.
Түүний мөрөөдлийн гүнж түүнтэй холбоо барьж, тэгээд тэд болзсон юм байжээ.
Тэр түүнийг яаж мартаж чадваа?

7
ЯАЖ ЧАДВАА? Тэр мөчөөс хойш юу болсон яаснаа санах юм огт алга. Хэн нэг нь, үгүйэ чмар нэгэн нууцлаг хүчин түүний толгойноос бүгдийг арчин хаясан гэж үү? Батхүү түүнийг чиний гүнж гэж нэрээр нь мэдэж байна. Найз охидууд нь хүртэл өчигдөржин өөрийг нь зэмлэж, түүнийг нэр зүсээр нь таньж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэдний хооронд юу болсон юм бол? Бүтэн дөрвөн жил өнгөрөхөд тэр өөрт нь гүнж байсныг, тэр нь түүнийг хүлээж байсныг огт сэжиггүй амар тайван өнгөрөөжээ. Нөгөө ховсдуулна гэдэг нь болсон юм биш байгаа?
-Би түүнийг яаж мартаж чадваа... гэж Билгүүн гашуудан шивнэж байлаа.
-Аргагүйшд, чи ч тэр үед юун хүүхэн шуухан... сонгууль, нам, карьер гээл улаан шизоо л явдаг байсанш гэж Батхүүгийн намуухан дуугарах нь сонсогдоход Билгүүн сая л сэхээ орлоо.
Сэхээ ороод хүчлэн бодолхийлэв. Сонгууль, сонгуулийн шоу, орон нутгийн сонгууль, ялалтын марш, хөөрсөн хүмүүс үг хэлээд л тэрч өөрөө үг хэлж байсан. Холбооныхоо ажлыг хүлээлгэн өгч байсан, хайртай ах нартаа молигдуулан амаараа шороо үмхэж байсан, архидаж дампуурч байсан, ажил хайж байсан, нэг найз хүүхэн, бас нэг байсан. Тэр бүгдийг санаж байна. Видео бичлэгийг буцаан ухрааж эргүүлэн тавьж байх мэт бүх амьдралаа тэр санаж байна. Оюутан байснаа, арван жилд байснаа, зусланд амарч байнаа, цэцэрлэгт явж байснаа, бүр цэцэрлэгийн ангийхнаа, юу ярьдаг, яаж тоглодог байснаа, ээжийнхээ өвөрт унтдаг байснаа, тэр ч бүү хэл 2 настай байхдаа эмнэлэгт хэвтэж байснаа, дөнгөж төрөөд удаагүй байхад нь эмнэлгийн өрөөнд ширээн дээр тавьсан нялх хүүхдийн жин хэмждэг, тахир төмөр хавтгай дээр түүнийг тавихад уйлж байснаа хүртэл санаж байлаа.
Гэвч тэр өөрийнхөө гүнжийг санахгүй байв. Анх хараад дурлаж байснаа, шөнөжин бодож хоносноо, яаж нарийн ухаан сийлж зориг гарган танилцаж байснаа санасан боловч түүнээс хойш юу болсныг огт санахгүй байв. Нэрийг нь ч, царай зүсийг нь ч бүх дурсамж нь арчигджээ. Түүнээс хойш бүхэл бүтэн дөрвөн жил өнгөрч.

Төгсгөлийн оронд
Билгүүн ширээнээс босч найган байж гутал, гадуур хувцасаа углаад гарлаа. Шатаар уруудан гадаа гарахад тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байлаа. Тэр цээж дүүрэн амьсгаа аваад урд орой машинаа хаясан зогсоол руу алхав. Өдий хүртэлх түүний амьдралд хоёрхон л болзоо байжээ. Нэг нь түүнийг огтхон ч хүн гэж тоогоогүй бүсгүй, нөгөөх нь түүний гүнж. Гэвч тэр энэ хоёр болзоонд хоюуланд нь очоогүй юм. Болзоондоо очоогүйгээс болоод хоюуланг нь алдаж. Тэр сэтгэлээр унасан боловч явсаар байна. Явсаар ч байх болно. Яагаад гэвэл амьдрал түүнийг дуудаж байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 283 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Өвлийн наран
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4104


erd-005.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3526


erd-024.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2716


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn