Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: О.Генри : Тильдигийн дурлал
Оруулсан admin on 2008-09-20 10:13:09 (3546 уншсан)

Хэрэв та одоо болтол Боглийн "Уушийн газар, гэр бүлийн зоогийн газар"-ын тухай юу ч дуулж мэдээгүй яваа бол олон юм алдаж. Яагаад гэвэл та үнэтэй цайтай зоог зовлонгүй хүртэх аз заяат эрхмүүдийн нэг бол ядаж хүмүүний ертөнцийн нөгөө хагас чинь идэш уушаа яаж цааш нь харуулж буйг харахнаа сонин байна биз дээ. Зөөгчийн өргөн барьж буй тооцооны хуудас мартагдашгүй үйл явдал болдог нөгөө хагаст нь харьяалагддаг бол та Боглийг сайн мэдэх ёстой, түүнээс өөрийнхөө мөнгөнд таарч тохирохыг төвөггүй авдаг болохоор арга ч үгүй биз, (дор хаяхад л тоо ширхэгээрээ тохирохыг нь авна шүү дээ).
Боглийн зоогийн газар баячуулын хорооллын яг төвд, Наймдугаар гудамжинд Браун-Жонс-Робинсоны цэцэрлэгт гудамжинд байрладаг. Танхимдаа хоёр эгнээ, эгнээ бүр нь зургаан ширээтэй, ширээ бүхэн дээрээ "хөлөг онгоцтой" амтлагчтай. Та тэр амтлагчийнх нь чинжүүний савыг сэгсчиж, юу ч юм бэ, амт шимт ч үгүй, галт уулын тоос гэмээр уйтгар төрмөөр пургидасыг нь цацаад үзээрэй. Давсны савнаас нь бүр юу ч пургихгүй. Цагаан манжингаас улаан шүүс садартал атгагч эрхэм ч Боглийн давсны савнаас ганц ширхэг үйрмэг унагаж дөнгөлгүй тэнхэл нь тасарна. Энэнээс гадна ширээ бүхэн дээр "Энэтхэгийн нэгэн ражийн жор"-оор бэлдсэн, дуураймал хуурамч, хэл ам ер бусын дарвигануулагч халуун сүмс тавиатай.
Хөрзгөр хүйтэн, ууртай, боольхой, догшин Богль кассныхаа ард сууж, танаас мөнгийг чинь хамж авна. Овоолоотой шүдний чигчлүүрийн цаанаас хялайн харснаа, танд хариулт мөнгийг чинь өгнө, бас тооцоог чинь хатгуурт хатгачихаад, мэлхийнх шиг паагисан тасалданги дуугаар тэнгэрийн араншингийн тухай хэдэн үг заавал хэлнэ. Танд өгөх миний зөвлөгөө бол түүний цаг агаарын зурлагыг зөвшөөрөөд түргэхэн зайлагтун. Та ямар Боглийн танил биш, эднийд хооллоод гарсан жирийн нэг үйлчлүүлэгч, тэс хөндлөнгийн нэгэн. Гаврийлийн бүрээ таныг сүүлчийн зоогт дуудан цангинах тэр өдрийг хүртэл түүнтэй дахин нүүр учрахгүй ч юм билүү. Тэгэхээр хариултаа аваад, толгой хандсан зүгтээ чөтгөр шулам руу ч хамаагүй даруй тонилсон нь өлзийтэй. Боглийн өөрийнх нь ганц зарчим тийм.
Боглийнд морилогсдыг хоёр зөөгч бүсгүй, Уяхан хоолойт хэмээх эр гурав үйлчилдэг юм. Бүсгүйчүүлийн нэгийг Эйлин гэнэ. Тэр чацархуу өндөр, царайлаг, гоо үзэсгэлэнтэй, эвлэг сэргэлэн, яриа хөөрөөтэй, хэлээ булталзуулсан шооч. Түүний овог уу? Боглийн хувьд овог, гар булхагч төмпөн шиг хэрэггүй юмны нэгд тооцогддог.
Хоёр дахь зөөгчийг нь Тильди гэж дуудна. Яахаараа заавал Матильда гэж? Чихээ онгойлгоод сонс, "Тильди, Тильди". Тильдигийн бие жижиг, бэлхүүс уужим. Бас царай муутай, юуг ч атугай бүхний сэтгэлд нийцүүлэх гэж тэр хуруу хумсаа хуйхлах шахна. Сүүлийн энэ өгүүлбэрийг гурвантаа уншаатахвал энд ямар нэгэн далд утга буйг та эрхбиш гадарлах байлгүй.
Уяхан хоолойт бол ёстой үзэгдэх бараагүй хүн. Тэр гал тогоонд л байх заяатай, хүний нүдэнд тусах юмгүй эр. Тэр бол зөөгч нарын хашгирсан идэш ууш, хоол хошны нэрийг энгүүхэн давтаад сэтгэл нь ханачихдаг, эрдэмгүй Уяхан хоолойт.
Гоо үзэсгэлэнт Эйлин хэмээн давтан давтан хэлэхийг минь надад болгоож ажаам уу, эрхэм ээ. Хэрэв тэр хоёр зуун долларын үнэтэй даашинз өмсөөд, Улаан өндөгний баярын гоёлын хувцасны үзэсгэлэнгээр сэвэлзтэл алхдаг бол, тэр үед нь та түүнийг харсан бол, өөрөө ингэж хэлэх гэж учиргүй адгана даа.
Боглийн үйлчлүүлэгч нар цөмөөрөө түүний боолууд байсан юм. Тэр зургаан ширээнд зэрэг түүртэлгүй үйлчилнэ. Яарсан улс түүний уян налархай бие, хурдан шаламгай хөдөлгөөнд сэтгэл булаагдан саатсандаа баярлаж, адгаж дэвэрсэн сэтгэлээ дор нь номхруулна. Цадчихсан хүмүүс түүний сайхан инээдний мансуурам гэгээнд жаахан байзнах гэсэндээ дахиад юу ч хамаагүй захиална. Эр хүн, тэр дундаа эмэгтэй хүн Боглийнхоор шагайх нь ховор, түүний сэтгэлд хүрэхсэн гэхдээ хумсаа мэрэх нь халаггүй юм болно.
Эйлин арван үйлчлүүлэгчтэй ч амны зугаа үг зэрэг зэрэг чулуудалцах шидтэй. Хоёр амтаас цацарсан үрлэн сум лугаа адил инээмсэглэл бүр нь хэд хэдэн эрийн зүрхийг цоо цоо шархлуулна. Чухам тэр үедээ тэр уран шалмаг, овтой аргатайн гайхамшгийг үзүүлж, хайруултай, сархинагт савтай, хэвтээ, босоо өч төчнөөн янзын идээ зоог, шоштой гахайн мах, хавиргатай хуурга, шарсан өндөг, буудайн сүмстэй хиам сэлтийг ширээн дээр төвөггүй өрдөг юм. Энэ бүх зоог, сээтэгнээн, билиг ухааны гялбаан, хэл хөсөөн Боглийн зоогийн газрыг цэнгээний танхим болгон хувиргадаг агаад Эйлин энд хатагтай Рекамьегийн дүрд тоглоно.
Зүгээр нэг санамсаргүй шагайсан үйлчлүүлэгч үзэсгэлэнт Эйлинд унаж үхэж байхад Боглийнхоос салдаггүй улс бүр яадаг гэж санана? Тэд түүнийг ухаангүй биширдэг юм. Тэд хоорондоо улайран өрсөлдөхийг яана. Эйлин үдэш бүрийг зугаа цэнгэлтэй өнгөрүүлэхнээ ч ядах юмгүй. ямар ч гэсэн долоо хоногт хоёр удаа хэн нэг нь түүнийг театрт ч юм уу, бүжигт урьдаг юм. Тильди тэр хоёрын "Бодон" гэж хочилдог нэг бүдүүн эрхэм түүнд бүр оюу шиптээтэй бөгж хүртэл бэлэглэжээ. Засварын газарт ажилладаг "Увайгүй" хочтой өөр нэгэн, хөтөч ах нь Есдүгээр гудамжинд тээвэр хийх гэрээ хийнгүүт, түүнд буржгар үст нохой бэлэглэнэ хэмээн ам алджээ. Харин цагийн мөнхөд бууцайтай гахайн шарсан хавирга захиалдаг ноёнтон болохоор би биржийн зуучлагч, чамайг "Парсифаль"-д урина хэмээн ярьдаг бүлгээ.
-Тэр "Парсифаль" нь хаа ч байдаг юм. Тийшээ хэр хол явдгийг ч мэдэхгүй юм гэж Эйлин Тильдид хэлээд:
-Гэхдээ миний хуруунд хуримын бөгж зүүж өгөөгүй цагт, аяныхаа хувцасны ганц ч товчийг товчлохгүй. Миний зөв үү, буруу юу, аан? гэжээ.
Уур чийг, шүлстэй чалчаа үг, байцааны үнэр нэвчсэн Боглийн зоогийн газарт элэг эмтлэм эмгэнэлт жүжиг чимээгүйхэн нүргэлж байсан юм. Товчин бондгор хамартай, сүрлийн өнгөт үстэй, оочин цоочин сэвхтэй, оондгор Тильдийг хэн ч, хэзээ ч эргүүлж эрхлүүлдэггүй. Өлсөхийн эрхэнд шүлсээ залгин захиалсан хоол руугаа шуналтай харна уу гэхээс биш түүнийг зоогийн газраар гүйж явахад нэг ч эр хүн араас нь харцаараа үддэггүй, хяламхийдэг ч үгүй. Хэн ч түүнтэй тоглоом наадам хийдэггүй, оюун ухаан сорьсон хөгжилтэй дайралцаанд түүнийг хэзээ ч урин дууддаггүй. Өнөөдөр хоолоо ийм удаан авчирч байгаа хойно, өчигдөр шөнөдөж харьж хэмээн үл мэдэгдэх азтанд илгээсэн атаархлаа доогтой инээдэн дороо нууж ядан, өглөөгүүр Эйлингээр даажин хийдэг шиг эрчүүл түүгээр тоглоом наадам хийдэггүй, тоож түүнтэй ярьдаг ч үгүй. Хэн ч, хэзээ ч түүнд оюу шигтгээт бөгж бэлэглэж байгаагүй, алсын, нууцлаг "Парсифаль"-д бүр ч урьдаггүй.
Тильди ажилд гаргуун болохоор эрчүүл түүнийг аргагүйн эрхэнд тэвчдэг. Түүний ширээний ард суусан улс хоолны цэснээс эшлэл авсан цөөхөн богинохон үгээр түүнтэй учраа ололцоод, дараа нь жингэнэсэн зэс хонхон дуугаар сайхан Эйлинтэй сэтгэлээ харамгүй хуваана. Тэд сандал дээрээ хавчилзан, айсуй яваа Тильдигийн биеэс Эйлинийг олж харахыг тэсгэлгүй хүсэмжлэх агаад түүний гоо үзэсгэлэн гахайн утсан махтай шарсан өндгийг нь хачин тансаг зоог болгож орхиосой хэмээнбайж ядна.
Сэтгэл тэтгэсэн сайхан үг, бишрэл хайрын хувь нь Эйлинд оногдож байг хэмээн Тильди эгэл боргил, ажилч хувь тавилантайгаа эвлэрчээ. Товчин бондгор хамар нь өндөр богино хамарт жолоогүй үнэнч. Тэр Эйлиний найз болохоор Эйлин яажшуухан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэгнэн, эрчүүлийн анхаарлыг уур савссан нимбэгт жигнэмэг, шүлсэндээ цацмаар бялуунаас ховх татан соронздож буйг хараад, дотор нь агзагананбаярладаг билээ.
Нэг өглөө Эйлин нүдээ хөх няц болтол цохиулчихаад ажилдаа ирэхэд, Тильди нүдний хавдартай хүнийг ч сэвгүй эмчлэм сэтгэл хуваасан үгээ түүн дээр харамгүй асгажээ.
-Нэг муу увайгүй юм, -гэж Эйлин учрыг тайлж:
-Өчигдөр орой намайг гэртээ харьж явсан чинь Хорин гуравдугаар гудамжинд гэнэт ноцоод. Учиргүй долоочих гээд. Тэгэхээр нь яахав, би цохиод авахгүй юу, ашгүй холдлоо. Гэтэл тэр муу миний араас нохой шиг сэмхэн дагаад байж. Арван наймдугаар гудманд дахиад чаргуулдаад эхэллээ шүү. Би далайхаараа нэг далайж, ангайнгуут нь хацарт нь аваад хаячихгүй юу! Тэгтэл нэг мэдсэн миний энд будаг тавьчихаж. Тиль, нээрээ, миний царай аймаар байна уу? Ноён Никольсон арван цагт шарсан талхтай цай уух гэж ирэхдээ харна даа, одоо би яанаа гэв.
Тильди амьсгаа даран чагнаж, зүрх нь бишрэл баяраар бялхаж байлаа. Ганц ч эр сүвтэн түүн рүү хэзээ ч дайрч байгаагүй. Тэр өдөр, шөнийн ямар ч цагт гудамжаар явж байхад өчүүхэн ч аюул тохиолддоггүй. Эр хүн чамайг нэхэн мөрдөж, хайрлаж дурласандаа нүдэн дор чинь тодоос тод тэмдэг тавина гэдэг ямар сайхан, биширмээр, бахдам явдал бол!
Үзэхсэн!
Боглийн хаалгыг онголзуулагчдын дунд угаалгын газар ажилладаг Сидерс гэдэг залуу бий. Ноён Сидерс турьхан биетэй, дөнгөж сая хатаагаад цардчихсан юм шиг хялман цайвгар царайтай. Эйлиний нүдэнд өртөе гэхнээ даанч яав гэмээр бүрэг болохоор мань эр Тильдигийн ширээнүүдийн нэгний ард сууж, таг дүмбийх, чанасан загас хэмлэх хоёроор өөрийгөө тарчлаадаг юм.
Нэг удаа ноён Сидерс үдийн хоол идэхээр иртэл амнаас нь шар айраг сэнхийгээд явчихжээ. Зоогийн газарт ердөө хоёр гуравхан хүн байв. Чанасан загасаа тээрэмдэж орхиод, ноён Сидерс босонгуутаа Тильдигийн бэлхүүсээр тас тэвэрч, эрээ цээргүй, чанга гэгч нь үнсээд авах нь тэр. Тэгснээ гудманд гарч, угаалгын газар руугаа салаавч тавьчихаад, автомат тоглоомын сүв руу зоосон мөнгө чулуудахаар худалдааны төв рүү салдархийлжээ.
Тильди хэдэн секунд мэлэрч орхив. Эйлин түүн рүү хуруугаа гозойлгон чичилж,
-Хөөе, чи, Тиль, зальт үнэг! Энэ чинь юу гээч вэ! Миний хамаг эрчүүлийг булаах чинь дутаа юу. Харж харгалзалгүй горьгүй нь чамайг, хонгор минь хэмээн цангинуулж буй нь хэзээ хойно түүний ой тойнд хүрчээ.
Бас өөр нэгэн бодол Тильдигийн ухаан бодлын чанад зурсхийжээ. Хоромхон зуурт тэр горь тасарсан номхон дорой бараа болоочоос Евагийн энхрий охин, бусдын л адил бүсгүй, бүхнийг чадагч Эйлиний дүү болон хувирчээ. Өдгөө тэр Купидон эрхмийн зөнч, янаг сумны бай, Цирцее, басхүү ромууд найрлаж хуримлаж ахуйдаа сэрэмжилбэл зохилтой гоо төгөлдөр бүсгүй болон дахин мэндлэв. Эрчүүлд түүний бэлхүүс дур булаам харагдах болж, уруул нь тэдний тачаал шуналыг хөдөлгөдөг болов. Дурлалдаа шатаж мансуурсан, амгалан Сидерс угаалгын газар тусгай хөлсөөр бүтээдэг илбэ жилбээрээ түүнийг ховсдож орхижээ. Царай муут бүдүүн таарыг нь хуу татаж аваад, мань эр ердөө ганцхан эгшний дотор угааж, хатааж, цардаж, толийтол индүүдээд, Венера хатны өмсгөл зүүсгэл байхнаа ч сэтгэл төвдөмгүй бишрэм нарийн торго болгоод түүнд эргүүлж өгсөн авай.
Тильдигийн сэвх улаа бутарсан баяр баясгалангийн галд хайлж алга болов. Очтон гялалзах нүднээс нь Цирцее, Психее* хоёр зэрэг зэрэг жуумагнан байлаа. Бүхний нүдэн дээр зоогийн тазарт Эйлинийг хүртэл хэн ч тэвэрч үнсэж байгаагүй юм чинь арга ч үгүй шүү дээ.
Энэ гайхамшигт нууцыг Тильди яаж сэтгэлийнхээ гүнд нууж дарж чадах вэ. Хэл хөсөөн бяцхан намжих сиймхийгээр тэр санаандгүй мэт Боглийн бүхээгний тэнд зогсознов. Түүний нүд баяраар гийж, хэлэх үгэнд нь бахдал, сайрхал тодроод ирэх вий гэсэндээ тэр яаж биеэ барьсан гэж санана.
-Нэг нөхөр өнөөдөр намайг яаж доромжлов оо, гэж тэр хэлээд:
-Тэр бэлхүүсээр минь тас тэвэрснээ, үнсчихлээ, -гэсэнд:
-За тэр шүү, хэмээн Богль нүүрнийхээ ажил хэрэгч халхавчийг сэвхийтэл нь сөхөж:
-Ирэх долоо хоногоос та нэг доллар илүү авч байгаарай гэжээ.
Үдийн хоолны үеэр Тильди таньдаг улсынхаа хоолыг дөхүүлж байхдаа хүн болгонд онгиргон хөөрүү магтаалаар үл дутах эгэл энгүүн зангаараа,
-Нэг нөхөр өнөөдөр намайг яаж доромжлов оо. Бэлхүүсээр тас тэвэрч байгаад үнсчихлээ хэмээн зарлан тунхаглав.
Амаа хөдөлгөгч эрхмүүд энэ мэдээг янз янзаар хүлээж авав. Нэг хэсэг нь үл итгэсэн аятай байхад, зарим нь түүнд учиргүй баяр хүргэж, нөгөөдүүл нь урьдын цагт гагц Эйлинд зориулдаг байсан даажин, тоглоом наадмаа түүнд харамгүй илгээв. Тильдигийн зүрхэнд аз жаргал бялхаж, ингэж удаан төөрөлдсөн нэг янзын уй төрөм, сав саарал хээр талд өөдрөг сэтгэлийн цац суварганууд сүндэрлэн үзэгдвэй.
Хоёр өдөр Сидерсийн бараа харагдсангүй. Тэр хооронд Тильди сонирхолтой, аятайхан бүсгүйн байр суурийг олж чаджээ. Тэр баахан тууз авч, яг Эйлин шиг үсээ янзлав, бэлхүүсээ бүр хоёр дюймээр бачуу чангалах болсныг яана. Ноён Сидерс зоогийн газарт дайраад ороод ирж магад, түүн рүү гар буугаар гал маналзтал буудвал яана гэж бодохоос нэгэн бодлын аймаар, нөгөө бодлын сайхан ч юм шиг. Хараажаар тэр ухаангүй дурлачихаж. Жолоогүй янаглан дурлагч нар аймшигтай хартай байдаг. Эйлин рүү хэзээ байхдаа гар буугаар тас няс буудаад байлаа. Битгий л буу шийдэм болоосой, би үргэлж Эйлиний үнэнч нөхөр байсан, тэгээд ч түүний нэр төрийг гутаахыг юунд хүсэх билээ хэмээн Тильди Психее Эрвээхэй, гоо бүсгүйн дүрд биелсэн хүний сэтгэлийн илэрхийлэл. Герегийн бурхан бодов.
Гурав дахь өдөр нь дөрвөн цагт эрхэм Сидерс гэгээн дүрээрээ морилов. Бусад ширээний ард амь голтой нэг ч амьтан байсангүй. Зоогийн газрын тээр буланд Тильди саванд гич хийж, харин Эйлин бялуу зүсч байлаа. Ноён Сидерс хүүхнүүд рүү дөхөөд ирлээ.
Тильди өөдөөс нь өлийн харав. Бүсгүйн амьсгал давхцаж, гич хутгаж байсан халбагаа цээжиндээ тас атгажээ. Түүний үсэнд улаан тууз бадамлаж, хүзүүнд нь Наймдугаар гудамжиндаа л гоо дагина Венера болсон бүсгүйн тэмдэг, хайрын мөнгөн зүрхтэй сувсан зүүлт гялалзана.
Ноён Сидерсийн царай нь улайж, бухимдуу байгаа нь илт. Тэр нэг гараа халаасандаа чихээд, нөгөө гараа хулуутай шинэхэн бялуун дээгүүр алгуурхан сунгав.
-Хатагтай Тильди, тэр орой зоргоороо аашилсныхаа төлөө танаас би уучлалт гуйх ёстой. Үнэндээ таг тасарчихсан байсан, тэгээгүй бол би хэзээ ч тийм юм хийхгүй. Хэрэв эрүүл байсан бол би хэзээ ч, нэг ч бүсгүйг тийм байдалд оруулахгүй. Та уучлалт гуйж байгааг маань болгоож, хэрэвзээ би юу хийж буйгаа мэдэж байсан бол, согтуу хөлчүү байгаагүй бол ийм юм хийхгүй байсан гэдэгт итгэнэ гэж найдаж байна, хатагтай Тильди.
Өөрийнхөө гэм бурууг ийнхүү эвтэйхэн цайруулсан ноён Сидерс нүглээ наминчиллаа гэж бодсон бололтой түгдэгнэн ухарснаа, зоогийн газраас гарч одов.
Гэтэл авран хамгаалагч халхавчныхаа ард Тильди цөцгийн тосны хэлтэрхий, кофены аяга хөглөрсөн ширээ рүү толгойгоороо шааж ойчоод, гол зурам гашуунаар мэгшин уйлсаар, сүрлийн өнгөт сэвлэгтэй, бондгор товчин хамартай түүн шиг бүсгүйчүүл цөхөртлөө бэдэрдэг мөнөөх нэг янзын саарал талдаа эгнэгт буцаж иржээ. Час улаан туузан цэцгээ тэр базаад шалан дээр чулуудчихав. Сидерсийг тэр ямар их үзэн ядав аа. Түүний халуун үнсэлтийг хөөрхий бүсгүй, илбэ жилбэд автсан дүнсгэр нойрны хаант улс руу очих замыг олж, нойрмог хиа нарыг түйвээж, унтаахай цагийг сэрээсэн хан хүүгийн хайрын үнсэлт гэж эндүүрчээ. чэндээ тэр үнсэлт хөлчүү, тачаангуй, сохор үнсэлт байсан бөгөөд нойрны хаант улсын эрхмүүд тийм хуурамч түгшүүр дуулаад давхийсэн үгүй, тэр зуун зууны турш нойрссон гүнж хэвээрээ үлдэх гашуун тавилантай байж.
Гэхдээ арай ч хамаг юм өнгөрчихөөгүй байлаа. Эйлин түүнийг тэвэрч, Тильдигийн ув улаан гар найзынхаа халуун дотно сэтгэлийг мэдэртлээ ширээн дээрх хоолны үлдэгдлийг тэмтэчжээ.
-Сэтгэлээ барь, Тильди, хэмээн юу болсныг сайн ойлгоогүй Эйлин хэлээд: -Тэр муу Сидерсийн төлөө ингэхийн хэрэг юун. Олигтой ч эр биш, орны даавуу торгоодог хувхай цагаан хавчаар байхгүй юу, тэр чинь. Эр хүн байсан бол ингээд уучлалт гуйгаад ирэв гэж хэмээн тайтгаруулах гэж оролдсоор байв.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 185 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-263.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3741


erd-026.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4160

Хүрэлтогоот
khureltogoot-30.jpg
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3025


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn