Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ДАЛДААК
Оруулсан admin on 2008-09-16 22:58:26 (3571 уншсан)

“Нагац нараа дурсахуй” гээд өөрийн гурван нагац ахынхаа туулсан амьдралын тухай нэгэнтээ өгүүлж эхэлсэн билээ. Уг нь бол энгийн л хувь хүмүүсийн тухай өгүүлээд байгаа мэт боловч миний хүүхэд ахуй, бага залуудаа дайрч зах зухаас нь амсан өнгөрсөн нийгмийн тухай буюу согогтой соц-нийгмийн тухай л өгүүлээд байгаа ухаантай юм. Гэхдээ ямарваа нэгэн юм сайн, муу хоёр талтай байдаг болохоор бидний одоо цагт муулаад байдаг өнгөрсөн тэр нийгэмд ч, тэр далан жилд ч мэдээжийн хэрэг сайн юм ч бас байсан л байж таараа. Феодлын хоцрогдсон нийгэм, Манжын дарлалаас салан ганцхан мал аж ахуйн орон байснаа атар газрыг эзэмшин, орчин үеийн газар тариалан, үйлдвэр завод хөгжиж, ажилчин анги үүсэн бий болсон, хоцрогдсон эсгий тосгон байснаа орчин үеийн өнгө төрх бүхий Улаанбаатар хот болон цоо шинээр Дархан, Эрдэнэт хотууд сүндэрлэн боссон гээд дурьдвал барагдахгүй их зүйл бий л дээ. Хэн мэдэх вэ дээ, эрхэм уншигч авхай таны сонирхолыг татахааргүй хуучин цаг, өнгөрсөн үеийн элий балай дурсамж, дурдатгал хөврүүлж байгаа бол та зүгээр л уншихаа болчихно биз, унших нэг нь, сонирхох нэг нь сонирхох буйзаа гээд ямар ч байсан үргэлжүүллье гэж шийдлээ.
Ер нь ямарваа нэгэн юм заавал хүн бүрт таалагдаж байх албагүйн учраас таалах нэг нь таалан соёрхож, мяалах нэг нь мяална л биз гээд цааш нь өгүүлсүү.
Хоёр бага нагацынхаа тухай дурсах дурсамж ихтэй ч байсан юм уу, аль эсвэл багаасаа тэр хоёртоо их эрхэлж нааддаг, наалддаг байсан ч юм уу, эс бөгөөс тэр хоёр маань маш их нийтэч, хүнийг ихийг нь их гэдэггүй, багыг нь бага нялх гэхгүйгээр эвсэж чаддаг ч байсан юм уу яагаад ч юм бэ бүү мэд тэр хоёрынхоо тухай дурсамж бичихэд шууд л өчигдрийн юм шиг сэтгэлд дурайн бууж байлаа.
Харин Том агаагынхаа тухай бичих гээд суутал хаанаас юунаас нь эхлэхээ мэддэггүй, би хоёр бага нагац ахаа бодвол Том нагацтайгаа арай хөндий, додь байсан юм болов уу даа. Тэгээд ч агаа маань миний мэдэхийн л яриа хөөрөө муутай гэх үү дээ, овоохон дуу цөөнтэй, овоохон жожиг талдаа, архийг бол амсах ч үгүй, харин тамхийг бол нэгийг татаж дуусаад л дараагынхыг нь ороож эхэлдэг өндөрдүү янхигар биетэй хүн байсан юм. Чухам юунаас нь, хаанаасаа эхлэх вэ гээд толгойгоо гашилгаж байсан үедээ нэгэн явган шог сонссоноор (Сонсох ч юу байх вэ, өөрийн ордог хэдэн вэб сайтаа ухаж байгаад нэг онигоо олж уншсан юм) хаанаас нь хэрхэн яаж эхлэхээ, чухам ямар талаар нь бичихээ оллоо доо. За ямарч байсан нэгэн явган шог өгүүлье.
“Далдаганах уу?”
Ойн амьтад онгоцоор нисч байна гэнэ. Гэтэл хэрээ нисэгчийн бүхээгт орон элдэв товч, унтраалага гээд юм юмаар нь дарахыг нь дараад, түлхэхийг нь түлхээд, татахыг нь татаад, эргүүлж мушгихыг нь ийш, тийш нь эргүүлээд л оролдож өгч байна гэнэ шүү. Туулай, баавгай хоёр хэрээг гайхан харсанаа:
-Хэрээ, чи юу хийж байгаа юм бэ? Хэрээ:
- Аан, би далдаганаж байнаа.Нөгөө хоёр:
- Тэгвэл бид хоёр бас далдаганаж болох уу? Хэрээ:
- Өө, бололгүй яах вэ гэснээр гурвуулаа нийлээд далдаганаж өгч дээ. Төд удалгүй онгоцны тохиргоо алдагдан унаж эхлэхэд туулай, баавгай хоёр сандран:
-Хэрээ, чи одоо буцаагаад янзалж чадах уу? Хэрээ:
-Үгүйчишш. Нөгөө хоёр:
-Тэгээд янзалж чадахгүй байж яах гэж далдаганасан юм бэ? Хэрээ:
- Тэгвэл би та хоёроос асууя, та хоёр нисч чадах уу? Нөгөө хоёр:
- Үгүйчишш. Хэрээ:
-Тэгээд, нисч чадахгүй юм байж хэн та хоёрыг далдагана гэсэн юм бэ? Гэснээ нисэн одов гэнээ.
* * *
Ямартай ч намайг ухаан орох тэр үед Том агаа маань манай арын гудамжинд ганцаараа амьдардаг байсныг нь би мэддэг юм. Мөн хожим нь атрын хоёр дугаар аянаар Төв аймгын Угтаалын САА-н Цээлийн бригад буюу 4-р тасаг гэж байсан нь тусдаа гарч “Залуучууд” –ын САА гэж байгуулагдахад САА-н хаминдаа (Комендат- Аж ахуйн нярав)-гаар ажиллаж байх үед нь хоёр ч зун очиж зуссанаа санадаг юм. Баргийн бол хүнтэй дуугарахгүй, ер нь л дуугүй талдаа. Өдөржин хүүхдүүдтэй бужигнасаар орой харуй бүрийгээр л ороод ирэхэд радио сонсоод л тамхиа баагиулаад л сууж байх юм уу, аль эсвэл хятад хүрэн суман сампин, орос том сампин зэрэгцүүлэн тавиад бөөн бичиг данс болчихсон “Тэдийг тэдээ-ээр үржээ- дээ ээ, хасах нь төдөө-өө, нэмэх нь төдөө- өө, гарсан нь тэдээ-ээ, мөнгө нь цэгээ ээ…” гээд амандаа аялгуулан солгой гараараа сампингынхаа эрхийг нааш нь, цааш нь нэг л донжтой гүйлгэн, баруун гараараа данс, даваагаа эргүүлэн бичихийг нь бичин баллахыг нь баллан суудагсан. Яг ингээд тооцоо нийлэн суухдаа гар нүүрийн цагаан алчуураар толгойгоо боон баруун шанааруугаа хорын болон балын харандаа, хөх ба улаан хоёр үзүүртэй харандаа цувуулан хавчуулж ширээн дээрээ магвантай хөх болон чернилэн ягаан хоёр өнгийн бэх, хар тушь хэд, хэдэн дүрдэг үзэг зэрэгцүүлэн тавиад, үе үехэн өрөөсөн нүдээ үл ялиг анисхийн толгойгоо бага зэрэг гилжийсхийн, хичээнгүйлэн бодон суух нь нэг л гоё, цаанаа л нэг донжтой харагддагсан. Тамхи баагиулдаггүй ганц цаг, мөч нь тэр болой. Бүтэн оройг хамт өнгрөөхөд заримдаа бүр ганц ч үг амнаасаа унагаахгүй ч байж магад. Их л бодож “Хоолоо идээ хө… За дугжрах шив дээ…” гэсэн хэдхэн үг л амнаас нь гарна. Хааяа миний талаар хов, жив орж ирсэн үед “Одоо ирэх шуудангаар хариарай хө” гэнэ. Энэ нь намайг айлгаж л байгаа болохоос биш тэгж ч хэлснээрээ буцаагаад байхгүй л дээ. Заримдаа тооцоо хийгээгүй үедээ бичгийн цаас дэлгэн юу ч юм бүү мэд, ямар нэгэн юм их л хичээл зүтгэл гаргаж бичээд суучихна. Ямар ч шугамгүй, цулгай цагаан бичгийн цаасан дээр яг л шугамдсан юм шиг, эв эгц босоогоор нь жирийлгэн бичиж хуудас дүүрээд ирэнгүүт дугаарлан, дараагынхаа цаасыг аван бичиж өгнө дөө. Энэ үедээ бол үе үехэн улаан тамхиа баагиулан хойшоо налан бага зэрэг гилжийн суугаад тэр дээрхи тааз, хана хоёрын завсраас ямар нэгэн юм олж харах гэж байгаа юм шиг нүдээ онийлгон ширтээд ямар ч хөдөлгөөнгүй суучихна. Тасалгаанд чив чимээгүй, нэг л тийм түгшүүртэй оргиж үе, үехэн нагацын хойшоо налан суусан конторын хүрэн матмал сандал л аяархан хяхтнан дуугарч энэ хүн амьд юм шүү дээ гэх шиг чимээ өгнө. Татаж байгаа тамхи нь дуусан уруулд нь цог нь хүрэн шажигнахад л сая ухаан орон нулимж хаячихаад нөгөө юмаа үргэлжлүүлэн зарим газар нь улаан харандаагаар, зарим газар нь хөх харандаагаар бичиж тодруулах болон хэсэг газар бичсэнийхээ ар талд нь улаан, хөх харандаагаараа тодруулан зарим газар нь шулуун, зарим газар нь долгионтуулан зураас татах буюу зарим хэсэгт бодвол өгүүлбэрийн төгсгөлд л болов уу анхаарлын болон асуултын тэмдэгийг нэг бол жижгээс томруулан, аль эсвэл томоос нь жижгэрүүлэн угсруулан гурвыг тавин, хачин донжтой хичээнгүйлэн бичиж эхлэнэ. Уншиж мэдэхгүй ч харахад их л гоё өнгө алаглаад зураг ч юм шиг нэг л гоё харагддагсан. Ихэнхдээ хуучин монгол бичгээр бичих бөгөөд бүтэн оройжин өчнөөн хөдөлмөр болгон бичиж дуусаад хэд, хэд дахин нягталж хянаж уншиж дуусчихаад тэр их хөдөлмөр болгож бичсэн зүйлээ бүгдийг нь пийшэнлүү хийн шатаагаад шатаж дуустал нь хүлээж байгаад бүрэн шатаад дууссаны дараа л үнсийг нь юу ч үлдэхгүй болтол нь шилээврээр тарааж хаясныхаа л дараа холдоно доо. Чухам юу бичдэг байсныг өөрөөс нь өөр хүн, ер хэн ч огт мэдэхгүй. Уг нь Том агаа маань ийм ч бүрхэг хүн байгаагүй юм гэсэн. Харин яагаад ийм битүү, бүрхэг хүн болсон тухай хожим нь овоо том болж ухаан орсон үедээ аав, ээж болон ах эгч, бусад нагац нараасаа сонссоноо өөрийнхөөрөө эвлүүлэн өгүүлсүү.
* * *
…Шоронгын зузаан модон хаалганы цаанаас төмөр гинж, цоожны харчигнан харших чимээ гарахад өрөөнд байсан дөрвөн хоригдол бүгд босон хана руу харан зэрэгцэн, хоёр гараа ардаа зөрүүлэн зогслоо. Чухам ямар учраас, юунаас болон энд хоригдсоноо өөрөө ч үл мэднэ. Энэ харанхуй бөгчим хирнээ, чийгтэй хүйтэн өмхий өрөөнд нэг л өдөр дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буутай цагдаад туугдан орж ирсэнээс хойш яг хагас жил болж байгаа боловч сардаа хоёрхон удаа хэдхэн хором наралгаанд гаран тусгайлан бэлдсэн дайгы нь гадагш нь харуулан хадсан, өндөөр банзан хашаа тойрон алхсаныг эс тооцвол ганц ч удаа гарсангүй, ядаж л ганц ч удаа байцаагдаж яагаад энд хоригдох болсныхоо ч учрыг мэдээгүй байдаг. Хоёр ч удаа хянагчаас асуусан боловч “Хулгайч минь, хохь чинь шүү” гэдэг үг сонсон нэгэнд нь хэмх бороохойдуулан, нөгөөд нь салам сэлэмдүүлснээс (Тэр үед хуягууд сэлэмний ирээр нь бус хавтгай талаар нь цохих эрхтэй байсан гэнэ. Гэхдээ мэдээж хэрэг хэмжээ хязгаартай л байсан байж таарах боловч тэр ганц удаа сэлэмдүүлснийх нь ул мөр муу нагацын маань хоёр гуя болон /бодвол бөгсөн бие нь тэр чигээрээ биз дээ, би л хараагүйгээс биш тэр шүү дээ!/ ууц нуруу нь гүвдрүүтсэн цагаан сорвинууд зурайн үлдсэн байсан юм. Тэр сэлэмдүүлсэн цагаас нь хойш хориод жилийн дараа миний харахад тэр шүү дээ, бодоод үзээрэй дээ) хойш дахиж асуух ч зүрх хүрээгүй бөлгөө. Энэ хагас жилийн хугацаанд хөгшин залуу, нүдэнд хүйтэн, дулаан, ширүүн, зөөлөн янз бүрийн ааштай ихэнхдээ эрүүгийн хэрэгтэн, зэрлэгдүү хулгарууд голдуу орон гаран солигдсоор олон ч хүний нүүр үзэж, хэдэн эвгүй хулгаруудад гайгүй сайн арчуулан, яргалуулан гарынх нь шүүс болсон бөгөөд хүн гээч амьтан тамд боловч дасдагийн үлгэрээр зодуулж, нүдүүлэн хулгаруудын гарын шүүс болон дасмар аядаж буй бөлгөө. Гэхдээ энэ нь анх орж ирж байсан үеэ бодвол л тэр болохоос биш юуных нь дасах байх вэ дээ, шорон гээч юм хүн гээч амьтаны хүсээд байх газар яавч биш нь ойлгомжтой. Өнөөдрийн хувьд яадаг ч байсан байцаагдаж ямар хэргийн учир энд хоригдох болсон талаар мэдэж авъя гэж, их л бодож дахиад л нэг зодуулна биз, тэртэй тэргүй өдөр болгон л хулгаруудын гарын шүүс болж байгаа юм чинь яавал ч яаг гээд баттай шийдчихсэн байсан учир өглөөнөөс хойш хаалга дууграхыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд харин хүссэнийг нь мэдсэн юм шиг “Сэжигтэн Д.Лу байцаалтанд” гэж анх удаа хэлэх дуулдлаа. Хэдийвээр дээлийн тамтагаа толгой дээгүүрээ битүү нөмрөн зөвхөн зам харах төдий завсар гарган гарсан боловч урдах хянагчаа даган арынхаа хянагчид жадтай буугаар чичлүүлэн явсаар гадаа гарангуут л юу болсныг мэдэх сөхөөгүй нүд нь харанхуйлан, өвдөг нь сөхөрч орхих нь тэр. “Баашлаад байгаарай хулгайчаа” хэмээн хоёр хянагч хоёр талаас нь өшигчиж, бороохойдсоноо тусгай тоноглосон М-бикаав (pikkap- ачаа суудлын тэрэг) машины арыг онгойлгон дөрвөн хүн л өөд, өөдөөсөө харан арай хийн багтах зайнд долоон хүн хүчээр чихэж хийгээд өөрсдөө жолоочын бүхээгт суун хөдөллөө.

* * *
…-За хө, чи тэгээд ямар ч хэрэг хийгээгүй юм биз дээ? Гээд өөдөөс нь ёжтойхон, тавлангуй дүрлийтэл ширтэх, өөрөөс нь ганц, нэгхэн дүү бололтой гялалзсан залуухан офицер нэг л дээрэлхэнгүй бөгөөд тоомжиргүй. Тэгсэнээ заналтай нь аргагүй:
-Муу хулгайч минь, чи ингээд л яс заагаад байя гэж шийдсэн үү? Аль хир яс заахыг чинь харнаа… гэж заналхийлэх үеэр дотуур холбооны комудатр нь дуугархад авч хэсэг ярилцсанаа, цэх болон яг л урд нь удирдах хүн нь байгаа мэтээр:
-Мэдлээ ахмадаа, гүйцэтгье! Гээд ёслох нь халаг болон утсаа тависанаа нэг л сонин харц нь, ааш нь зөөлрөн өөрийнхөө сандлыг аван ирж зэрэгцэн суугаад:
-За хө, Лу минь. Чи бид хоёр адилхан л залуу улсууд. Аавын хүү аль алдаж онохыг тэр гэх вэ. Муу ээж чинь бие нь тааруухан хоногоо хүлээж байна гэнэ. Сая дарга хэллээ, бас үүрэг өглөө. Чи эртхэн хэргээ хүлээчихээд муу ээжийгээ амьдад нь очиж уулзвал дээргүй юу. Чи хэргээ хүлээчихсэн байхад сайндаа л хоёр жил авна шүү дээ. Тэгээд л чиний урьдчилсан хоригдсон хугацаанд чинь багтах учир шууд л наранд гарна шүү дээ...

* * *
...Нэг л мэдэхэд шоронгын модон нааран дээр дээшээ харан тэрүүхэн дээр байх жижиг дөрвөлжин нүхээр дөнгөж сүүмийх бүдэг гэрэл ширтэн “Хорвоогын нэг өдөр ингээд дуусдаг байж дээ, хөөрхий” хэмээн завдаархуу бодон хэвтэж байлаа. Өнөөдөр ээлжит байцаалтанд яваад ирэхдээ байцаагдсан проткол дээр гарын үсэг зурахдаа он сар өдөр харсанаа тооцож үзвэл яг гурван жил, гурван сар шоронгын харанхуй өрөөнд хоригджээ. Анхлан өрөө дамжин гарын шүүс болон явдаг байсан бол одоо өөрөө шүүслээд байхгүй ч ямартай ч шүүслүүлээд байхааргүй л болчихож. Гэхдээ бие гэж эцэнхий, хариугүй. Цаагуураа л нэг ядарч байгаагаа мэдэрнэ. Анх яагаад энд орсоноо мэдэхгүй хагас жил болсоноо бодвол ямар хэрэг тулгаад байгааг ч мэднэ, бас ямар нэгэн аргаар заавал өөрт нь тохох гээд янз бүрийн аргаар оролдоод дарамтлаад байгааг ч мэднэ. Зодуур бол ер юу ч биш шүү дээ. Анхандаа залуу хүний шазруун зангаар яагаад ч хилс хэрэг хүлээж болохгүй гаж шазуур зуун тэвчиж байсан бол одоогоос жил гарангын тэртэйд шинэхэн залуу байцаагч гэнэ алдан буруу тактик хэрэглэн арван хэдэн жилийн тэртэй талийгч болсон эхийг нь амилуулан биеийг нь муудуулж, амьдад нь уулзуулах гэж оролдсоноос хойш бол яагаад ч энэ хилс хэргийг хүлээж болохгүй хэмээн өөртөө андгайлсан билээ.
Гэвч тэвчээрийн тэлээ тасрах ойртсоор л. Хоригдлуудын дунд “Удахгүй Батгүн газарт орно, хотоос хойш нилээн зайтай газарт герман маягын орчин үеийн шинэ шорон баригдаж байгаа” гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа тархаж байсан үе ба зарим нэгэн онгиргон, сагсуу байцаагчдын хэлснээр “Жинхэнэ Бухенвальд” хүлээж байгаа, түүнээс өмнө хийгээгүй хилс хэргээ хүлээгээд нарсанд очдог ч юм билүү хэмээн цөхөрч байсан үе. Одоо бол бүр шүүхийн камерт шилжчихсэн яллагдагч болчихсон тун удахгүй ирэх долоо хоногт шүүх хурлаар орно.

* * *
...Санхүүгийн техниккумын толгойтой цөөн хэдэн банди нарын сор гэгдэн, сургуулийнхаа хамгийн хөөрхөн охиныг сугадан дагуулж үрийн зулай үнэрлэж хөл газар хүрэхгүй харайлгаж явсан нь саяхан мэт боловч одоо тэр нь өөрийнх нь газар дээрхи ганц, үнэрлэх охин үрийг нь хүүхэд асрах газарт хүний юм шиг орхичихоод өөр хүнтэй ханилаад, чухамдаа бол тостой гараар баримгүй гялалзсан цэргийн дарга, үнэн хэрэг дээрээ өөрийг нь эхний үед байцааж байсан мөрдөн байцаагчтай суугаад явчихсан эхнэрээ бодохоор хуурамч хорвоог үзэн ядна. Гурван жил, гурван сар хулгайч, дээрэмчин, тонуулчин, алуурчин, зодооч гээд есөн шидийн эрчүүлтэй хоригдож байсных амьд л гарвал заавал өшөөгөө авна гэсэн залуу насны аагархуу нэгэн хонзон байхад, үгүй ээ тэгж ч энэ муусайнуудад муугаа үзүүлэхгүй юм шүү, амьдрал яагаа ч үгүй байна, дөнгөж хорин долоохон нас шүү дээ, яагаад ч хийгээгүй хилс хэрэг хүлээж болохгүй шүү хэмээн өөрийгөө зоригжуулан, өөрөө өөртөө итгэл өгөх нэгэн сэтгэлийн хат байх бөлгөө...

* * *
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн оны зун цаг. Цоо шинэхэн хөвөнтэй хар жигүүнэн дээл өмсч, гялалзсан хар орос хромон гутал хөлдөө жийж, саарал бүрх толгойдоо хэлтгийдүү тавьж, гартаа баадантай юм барьсан ганган шаавай өндөөр хар хүн Циркийн үүдэнд шавар шавхай, замын тоосонд дарагдсан ачааны тэрэгнээс буун Циркийн гудамжаар өгссөөр нэгэн будаг нь халцарч бүдгэрсэн хүрэн дааман хаалганы явган хаалгыг сурамгай гэгч нь онгойлгон орсон нь миний нагац ах Том агаа Лу байсан ажгуу. Гэрийн эзэн болон хөл хүндтэй, чухам л өнөө маргаашгүй тулгар болсон (Тэр гэдсэнд хэн байсан нь эрхэмсэг уншигч авхай та нарт одоо бол бараг л тодорхой байхаа гэж найднам) гэрийн эзэгтэй нар хөл алдан хэдэн хүүхдүүдээ хамаатан саднуудынхруугаа чавхдуулж хоол цай болон хөл алдан бужигналаа. Төд удалгүй ах, дүү нар нь ч ирж хонуутаар ярьж хөөрч, хонон өнжин суусан нь Том агаа мааньт хэцүү нэртийнд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг арван жил суугаад гарч ирсэн нь тэр байсан бөлгөө.
* * *
Сайн морь, сайхан хүүхэн буг болдог гэж ардын аман яриа байдагчлан Том агаагын минь ханилсан хүүхэн нь үнэхээр эрчүүлийн хараа булаасан үзэсгэлэн гуа бүсгүй байгаад үнэхээр амьдрал дээр биелсэн буг болсон юм болов уу даа. Тэр л хүүхнээс болж Том агаа маань амьдралынхаа арван жилийг хийгээгүй хилс хэргийнхээ төлөө нарсанд өнгөрүүлсэн нь үнэхээр харамсалтай.
Нагац ах маань Санхүүгийн коом (Санхүү-Эдийн засгийн Техниккум)-ыг улаан дипломтойгоор дүүргээд Толгойтын Бөөний Бараа Баазад нярваар ажиллаж байхдаа үнийн дүнгээр 3000 төгрөгний буюу 750 хос бор эсгий гутал Амгалангын оёдлын артельд шилжүүлсэн нь замдаа нэг бүр нь долоон төгрөг тавин мөнгөний тоногтой, нарийн цагаан эсгий гутал болон хувирсан ч очих газраа хүрэлгүй ор сураггүй алга болсноос үүдэн өөрийн өмсч байсан тоногтой нарийн эсгий гутлаа ч эд мөрийн баримт гэлгэн хураалгаж, хөхөө өвлийн хүйтнээр хөл нүцгэнээр Батгүнгийн хатуу босгыг алхсанаар амьдрал нь орвонгоороо эргэж, орчлон ертөнц хөмрөх шиг болсон юм гэдэг. Хуучны луугар гарууд Агаагаар маань падаан бичүүлээд гарын үсэг зуруулчихсан нь яах аргагүй зарлагын падаан бичиж, дээр нь гарын үсэг зурсанаараа хорин дөрөвхөн настай залуу хүү буюу Том агаа минь сугарч гарахааргүй намаг, балчигт унасан нь тэр л дээ.
Бүтэн гурван жил, долоон сар Батгүнд нар салхи үзэхгүйгээр хоригдож, “Социалист өмчийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан” гэсэн яллах дүгнэлттэйгээр, “Давж заалдах” болон өршөөл зарлиг, магадлан шүүх хурлаар орох, хамрагдах эрхгүйгээр арван жил хорих ялаар “тулгаж” таслагдан Ерөөгийн шоронд зургаан жил, таван сар мод хийн, хийгээгүй хэргийнхээ төлөө яс арван жил ял эдлэхдээ “Би чадаж байна, надаас өөр хэн ингэж чадах юм, хэн ч чадахгүй” хэмээн омойтож яваад өөрөө ч мэдэлгүй бусдын бэлдэж тавьсан урхи, занганд унасанаа тээр хойно ухаарсан нь харамсавч барашгүй.
Санхүүгийн Коомын Толгой банди гэгдэж явах тэрхэн үед өөрөө ч мэдэхгүй, өч төчнөөн найзуудтай болж, тэд нь чухамхүү төрсөн мэт ижий, ахай болон чаргууцалдан манай хүн ч өөрийгөө “Би эс ингэвээс, өөр хэн ингэх юм бэ” хэмээн омойтож явсан нь амьдралынхаа ид сайхан үе, хорин дөрвөөс гучин дөрөв хүртлээ хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр шоронд хоригдсон нь үнэхээр юу ч гэлтэй билээ.
Хаалттай соц нийгмийн үед “тулгаж таслах” гэж айхтар хэцүү нугалаа байсан нь үнэн түүх бөгөөд тулгаж таслахад “эд мөрийн баримтаар”, “гэрчийн мэдүүлгээр” хөдөлбөргүй батлагдсан хэмээгээд хамгийн аймаар нь ихэнхдээ “давж заалдах”, болон “өршөөл, зарлиг магадлан шүүх хуралд” хамрагдах эрхгүйгээр тулгаж тасалдаг байсан нь хүний эрхийг яаж зөрчдөг байсан нь эрхэм уншигч авхай танд бага боловч ойлгомжтой байх болов уу. Мэдээжийн хэрэг тулгаж таслахад олны өмнө нээлтэйгээр бус, хаалттай хуралдан шүүгч, улсын яллагч, ардын төлөөлөгч гээд шүүх хавийн ямар нэгэн албан хаагч суун, өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй ч байж магад хуралдан хүчээр тулгаад тасалчихдаг байсан ажээ.
Үнэн хэрэг дээрээ сурлага сайтай байсан нь л Агаад маань гай болсон ажгуу. Мэдээж Санхүүгийн коом гэхээр ямаршуухан хүмүүс ихэвчлэн сурах нь тодорхой буюу, тухайн үеийн элитүүдийн үр хүүхдүүд ихэвчлэн сурдаг байсан нь тодорхой. Эрхийн тэнэгүүд ээж аавынхаа нөөлөгт банжиж, үеийн залуусын арай дөмөг, толгойтой гэгдсэн хүүхдүүдийг тойрон хүрээлж, найз нэрийн доор элдвээр татсаар бас ч гэж бага биш балгуулж сургаад, хүнийг эвдрэх замд нь зугуухан оруулсан ажгуу.
Сургуулиа төгсөхөд бага биш балгачихдаг болчихсон байсан ба нөгөө олон элитийн гаралтай найзуудынхаа эцэг, эхийн татаасаар Бөөний бараа баазад няравын ажилд орсон нь их уналтынх нь л эхлэл тавигдаж байсан ажгуу. Зүгээр ч нэг нярав бус, “өргөн хэрэглээний” барааны агуулахын нярваар тависан нь эртнээс зохион байгуулсан бүлэг луйварчдын цэвэрхэн ажиллагаа л байсан бөгөөд тийм дээ ч хүчээр тулгаж таслуулан арван жилийн ялыг биеэр яс эдэллүүлсэн бөлгөө.
Ердөө л Батгүнрүү шидэгдэн хоригдсоноос нь хойш тун ч удалгүй ханилсан хань нь, дундаасаа төрүүлсэн ганц охиноо хүний юм шиг хүүхэд асрах газарт өгчихөөд тостой гараар баримгүй цэргийн дарга буюу өөрийг нь байцааж байсан байцаагч залуутай дэр нийлүүлээд яваад өгсөн нь үнэхээр өөрийнх нь толгой эргэж гялалзсан цэргийн даргад татагдсан уу, аль эсвэл Агаагаар маань ацдуулан барьцаалагдаж байцаагчын арганд аргагүйн эрхэнд хүчээр орсон уу гэдгийг ёстой л зургийг нь буруу зурсанаараа бурхан, бурууд адтайгаараа буг, чөтгөр л мэдэх буйзаа.
* * *

Бараан захын баруун урд хаалганы дэргэд шуудайтай цайруулсан самар заран суух анх ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхээргүй болтлоо сааралтаж гандсан торгон дээлтэй эмэгтэй Гандангын дэнж ширтэн сууснаа өөрөөс нь самар авахаар ирсэн хүнийг нэг харснаа бушуухан тонгойн нүүр буруулан байж салгалсан гараар арайхийн самар аягалахчаа болон өнгрүүлээд өнгрөөд явсан хойно нь араас нь доголон нулимстай нүдээр ширтэн байсан нь Том агаагын маань анхлан ханилсан авгай байсан бөлгөө. Агаа маань ч тэр холоос таниад өөрийг нь чиглэн очих бараанаар сандчин нүүр буруулахад нь уг нь мэнд мэдэхээр очиж байсан ч олон хүний нүдэн дээр яаж ч чадалгүй цаашлан одохдоо “Хүн гээч амьтан арав гаранхан жилд ингэтлээ өөрчлөгдөж, хөгширдөг юм байжээ” хэмээн өөрийн эрхгүй дотроо дуу алдсан гэдэг юм.
* * *

Яг хэдэн онд билээ гэдгээ санадаггүй юм, ямартай ч сургуульд орохоос өмнө л юм даг. Хотын бараан зах ХИД-1 дэлгүүрийн буурин дээр байсан тэр үед ээж, нагац эгч хоёртой бараан захын зүүн хойд талын хөх дааман хаалгаар нь орон бараа сонирхож явсаар баруун урд хаалгаар нь гаран 33-р дэлгүүр орохоор явах үед үс гэзэг нь ширэлдэж, хир даг, дайр болсон тас хар нүүртэй хөгшөөн эмэгтэй ээж, нагац эгч хоёрыг их л танимгааран уулзаж нилээн шалж байж гурван төгрөг аваад эргэсэн нь цагийн сайханд Улаанбаатарын гангачуулын нэг гэгдэн Элдэв-Очирын кино театрын болон Төмөр замчдын соёлын ордны нийтийн бүжгийг алгасалгүй эргүүлэн, залуусыг араасаа хөл алдуулан гүйлгэж, гайхуулж явсан цагаан Д... буюу Том агаагын маань анхны эхнэр байсан юм. Салаад явсаных нь дараа ээж, эгч хоёрын ярианаас ойлгож мэдэж авчихаад гэртээ ирэнгүүт Агаагынхруу харайлган хүрч гэрт нь байх жаазтай зургийг нь хараад түрүүний тааралддаг тас хар авгай, энэ жаазтай зураг хоёрыг нэг хүн гэхэд дэндүү итгэмээргүй санагдаж байсан нь саяхан мэт санагдавч аль хэдийн дөчөөд жил өнгөрчээ..
Гэвч хорвоо хүнд гоо сайхан гээч юмыг харамгүй өгдөг ч цаг нь болохоор юу ч үлдээлгүй буцаагаад авчихдаг нь энэ буюу. Түүнээс хойш 33-р дэлгүүр, Шар дэлгүүрийн хавиар явахдаа хэд, хэдэн удаа тааралдсан бөгөөд 33-ын гэх тодотголтой архичидтай согтуурхан автобусны буудал дээр нэг бол хэн нэгнийг шаналган аль эсвэл бүр гуйлга гуйн суух ба заримдаа согтуурхан хашгирч агсамнан байдаг байсан бөгөөд хамгийн сүүлд гурав дугаар ангид байхдаа тааралдсанаас хойш ер харагдаагүй билээ.
Агааг хилсээр шоронд ороход байцаагчтай нь суугаад салаад явснаас хойш хэд, хэдэн хүнтэй суугаад сүүлдээ гудамжинд гарч архичин болон адаг сүүлд нь нохойн үхлээр үнэ хүндгүй хорвоог орхих үйлийн үртэй хүн байж дээ, хөөрхий.
Харин Том агаа маань ял эдлэн гарч ирсэнээсээ хойш насан өндөр болтлоо насаараа улсад зүтгэж, эргээд дандаа нярав, ня-бо хийж явсан нь бас л гайхавч барашгүй л зүйл. Хамгийн сонирхолтой нь “соц-өмч их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан” гэгдээд арван жил ял эдлээд гарч ирсэн хүнийг эргээгээд ня-бо, няравын ажил хүлээж байсан нь үнэхээр мэдлэг боловсролтой боловсон хүчин дутмаг байсных уу, аль эсвэл амьдралынх нь бүхэл бүтэн арван жилийг хилсээр үрчихсэнийхээ төлөөсөнд үү, үгүй бол нэг алдсан хүн дахиж алдахгүй гэж итгэл хүлээлгэсэн үү гэдгийг одоо энэ цаг үед хэн ч мэдэхгүй нь харамсалтай.
Агаа маань шоронгоос гарч ирсэнээсээ хойш дахиж ер гэрлээгүй нь эмэгтэй хүнд итгэх итгэл, ерөөсөө хэн нэгэнд итгэх итгэлээ алдсаных л байсан болов уу. Тийм дээ ч тийм дуу цөөнтэй, зожиг болсон юм болов уу даа. Хийж байгаа ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй ч гавъяа шагналд тодорхойлогддоггүй байсан нь урдийн ял шийтгэл нь гай болдог байсан бөгөөд харин баярын бичиг, сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнуулах бол баяр болгоноор байдаг байсан гэхээр ямаршуухан хөдөлмөрч хүн байсныг нь бага боловч тодруулах байхаа.
Санхүүгийн коомын сурлагатай, толгой банди гэгдэн томчуулын хүүхдүүдтэй нийлэн далдаганаж яваад эргэж босохооргүй нам унасан үнэн түүх энэ бөгөөд ардаа хамгаалж өмгөөлөх “том” хүнгүй, дээрээ татлаа, түлхээгүй яаж ч болох өнчин өрөөсөн хүнийг шилж сонгон, хөөргөж гайгүй ажилд тавиад юм мэдэхгүйгээр нь далимдуулан хилс хэрэгт унаган соц-өмч идэн шамшигдуулсан тэр этгээдүүд хүний зовлонгоор жаргал хийж явсан ч бурханы өмнө хийсэн нүгэлдээ энэ болон хойд насандаа шийтгэлээ хүлээсэн л байж таараа.
Ер нь хүн “Би, би... Би чадаж байна, надаас өөр хэн ингэж чадах юм бэ” гээд биеэ тоогоод ирэхээрээ л болохоо байж байдгыг би ч мөн л залуу омголон явах үедээ амьдрал дээр өөрийн биеэр амсаж үзсэн билээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-09-17


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 275 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Р. Лхамсүрэн 1948	90.2х100.7, зотон тос
Их нүүдэл
Хэмжээс: 600x808 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4065

Должин : Зам зуур
zam-032.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 49835

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-002.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2782


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn