Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: Антон Чехов : Уй гашуу
Оруулсан admin on 2008-09-14 23:43:26 (5630 уншсан)

Токарьчин Григорий Петров гэгч ур дарханд сайнаараа олны дунд ихэд нэрд гарсан нэгэн боловч бас өөрийн замбараагүй үйл явдлаараа Галчинск хошуу даяар хэлэгдэх болсон ажээ.
Энэ удаа тэр бие нь өвдөж хариугүй муудсан эмгэнээ хошууны эмнэлэгт хүргэх санаатай явж байв. Хошууны төв хүртэл гучин бээр холоос гадна зам нь аймшигтай хэцүү, Григорий шиг залхуу нэгэн байтугай улсын шуудан хүргэгч учрыг нь олж туулдаггүй зам билээ. Ядахад өөдөөс нь айхтар хүйтэн, ширүүн шуурга балбаж байлаа. Хаашаа л харна нэвсийсэн цагаан юм болчихоод энэ их цас чухам хаахнаас, тэнгэр газрын хаанаас орж байгаагий нь нарийн мэдэх аргагүй болжээ. Цав цагаан цасан хөшиг дунд тариан талбай, цахилгаан утасны шон, ой мод ч үзэгдэхгүй. Улмаар Григорийн чанх өмнөөс салхи гэнэт ер бусын их хүчээр уулгалан үлээхэд хөлөлгөөний нь хом шоохой хүртэл үзэгдэхээ больж байв.
Эцэж турж нүднээс гарсан муу гүү нь чүү чамай гэлдрэнэ. Толгойгоо санжигануулан, хэт зузаан цаснаас хөлөө сугалж авах гэсээр байтал гүүний хамаг хүч нь дуусч байх мэт ээ.
Ямар ч гэсэн токарьчин бүхий л сэтгэлээрээ яарч байлаа. Үүний учир тэрбээр суудал дээрээ сэтгэл тайвангүй өндөлзөн гүүнийхээ нуруу руу ороолгосоор явлаа.
Матрена минь, битгий уйл, гэм дээ. Жаахан тэвчиж үзээрэй. Эмнэлэгт очингуут бурхны авралаар наад өвчнөөс чинь нүд ирмэхийн зуур салгаад өгнө өө гайгүй. Павел Иванович эм өгч, цус авч, эсвэл спиртээр арчаад... ингэж байхад мөрний чинь өвддөг аяндаа үгүй болно.
Павел Иванович хөгшрөөд... хашгирч загнаад л сав л хийвэл хөлөө дэвсэлж, нас нь явж байгаа юм байх даа... Одоо ингээд яваад очихоор өрөөнөөсөө гарч ирээд загнаж гарна бий вий. "Яалаа гэж? Яалаа гэж тэгдэг юм бэ? Цагтаа ирэхгүй яасан юм? Би та нарыг дагахаас өөр ажилгүй нохой юм уу, ямар? Өглөө эртхэн ирэхээ яасан улс вэ? Тонил цаашаа! Дахиад нүдэнд бүү үзэгдээрэй. Маргааш ирнэ биз! гээд л хашгичиж угтана даа. Тэгэхэд нь би, "Ноён эмч ээ! Павел Иванович минь! Та минь өршөөн хайрла!" гэж хэлнэ. Ямар ч гэсэн явъя. Чөтгөр минь! Явж үзье!
Токарьчин гүүгээ гуядсаар, эмгэнээдээ ч харсангүй амандаа ямар нэг юм бувтнан өгүүлсээр л явна.
"Та минь өршөөж хайрла! Таныхаа дэргэд ирэхэд үнэндээ надад бурхны өмнө ирсэн шиг л санагдаж байна. Таньдаа залбиръя би! Сэтгэл минь жаал гайгүй боллоо. Ээ бурхан минь, юуны чинь цагтаа ирэхтэй манатай вэ. Эх дагина минь, юунд ийм айхтар хилэгнэж, яасан айхтар шуурга тавих нь энэ вэ? Морь минь явна гэж байхгүй, адуу биш адсага л гэсэн үг, та өөрөө хараад аяндаа мэдээ биз гэнэ. Тэгэхлээр Павел Иваноичийн царай барайгаад, Өө тийм үү, та нарыг мэднэ ээ! Дандаа ямар нэг шалтгаан олно шүү! Ялангуяа ч муу Гришка юу! Чамайгаа би аль эртнээс нэвтэрхий мэднэ! Ногоорсон муу архичин! гэнэ. Би урдаас нь хэлнэ. Дээдэс минь хүлцэж хайрла. Би хэрээстийн шашинтан биш, ямар нэг адгийн шаар болж байна уу, тэгээд? Эмгэнээ амь тавьж байхад би архины мухлагаар гүйж явсан юм уу, ямар! Та юу хэлнэ вэ, болгоож үзээч! Тэгээд ер нь тэр мухлагууд чинь хүн орж гарч байг гэж заяасан юм байгаа биз дээ! Тэгэсхийгээд Павел Иванович чамайг эмнэ­лэгт хэвтүүлэхийг тушаана. Би Павел Иванович дээдийн заяат эзэн минь! Тандаа үнэнхүү баярлан гялайлаа! Золигт гарч байвал таарах адгийн тэнэг муусайн эрчүүл биднээ өршөөж хайрла. Бидэндээ битгий юм санаарай. Эрчүүл бид хэзээний заяа муутай, битүү цасан дунд ч ялгаагүй сөгдөн унаад мөргөж байхдаа таарсан улс гэнэ. Павел Иванович зодох гэж байгаа юм шиг над руу хараад, юун сөгдөх мөгдөх, харин чи л архи гударч явахынхаа оронд эмгэнээ хайрлаж энэрч байвал барав. Чамайг арьсыг чинь хуулахсан гэнэ. Ёстой ёстой, намайг зодвол таарна, Павел Иванович минь бурхан намайг гэсгээгээд өгөөсэй билээ.Арьсыг минь хуулаасай! Төрсөн эцгийн оронд эцэг болсон ачит та нарыгаа байхад бид сөгдөлгүй, мөргөлгүй яах юм бэ? Би бурхны өмнө хэлж байгаа юм шиг л үнэнээ хэлье. Хэрэв намайг худлаа хэлсэн байвал заяа муут миний улаан нүүрээд нулимсан ч таны дур аа. Гагцхүү хөөрхий муу Матрена минь л эрүүл саруул болдог юм бол, та надад хүссэн болгоноо тушаагаарай! Таны энэрэл хайрын хариуд хий гэсэн болгоныг чинь хийе! Та карель нутгийн хусаар хийсэн тамхины хайрцагтай болохсон гэж бодож байгаа бол, наадгайн модон бөөндгий, гадаадын хамгийн сайнаас нь дутахгүй хутга багаж ирлэгч ширээтэй төхөөрөмж юу л бол юу хийж өгье. Танаас сохор зоос ч авахгүй ээ, би! Москвад та тийм тамхины хайрцаг авлаа гэхэд танаас дөрвөн рублийг чинь авна, би сохор улаан мөнгө ч авахгүй. Эмч намайг харж инээгээд, за яахав, яахав ойлголоо! Чиний тэгж их уудаг чинь л даанч тоогүй...Би эмгэний чинь ах нь болох хүн, бурхан тэнгэрээс юу юу гуйх хэрэгтэй болчихоод байгааг сайн мэдэж байна. Намайг тоодоггүй бурхан байдаггүй л юмсан. Одоо ч гэсэн л аварч өршөөгөөсэй. Ээ, энэ шуурганы байгаа царайг! Нүд аргаж орхилоо гэж хэлнэ...
Энэ мэтээр токарьчин цааш нь бас зогсоо чөлөөгүй ганцаараа бувтнан ярьсаар явжээ. Сэтгэлийг нь дарсан гунигт байдлаа жаахан ч айтугай намжаах гэж тийнхүү ам мэдэн ярьж явсан нь тэр. Гэхдээ түүний хэлж ярьж яваа үг хэдий чинээ олон ч санаанд нь хуралдсан бодол, яая гэсэн асуудал түүнээс нь хамаагүй илүү их байлаа.
Гамшиг зовлон токарьчинг гэнэдүүлэх мэт огт санаандгүй явахад нь хүрч ирсэн болохоор энэ удаа тэр юу болж байгаагаа сайн ухаарч, тайвширч, ухаан бодол нь төвлөрч өгөхгүй явжээ. Энэ хүртэл тэр дүнсийчихээд согтуу мэт орон гаран, зовлонгоо ч баяр хөөрөө ч сайн ойлгохгүй явсан адил одоо л сэтгэл нь харлан аюултай муухай хөндүүрлэж эхлэв. Санаа амар тарайж хэвтдэг согтуу толгой ийнхүү сав санаандгүй гэнэт юм юм бодож огтхон ч завгүй, санаа нь зовсон, урагш яарсан, тэр бүү хэл байгалийн энэ хэцүү бэрхтэй тэмцэж, сөрөн яваа нэгэн болж хувирчээ.
Энэ зовлон өчигдөр оройноос анх эхэлсэн гэж токарьчин санав. Өчигдөр орой хэзээний сурсан зангаараа согтуу, дадал ёсоороо гараа савчин, хараал тавьсаар гэртээ орж ирэхэд гэргий нь урьд хэзээ ч түүнийг харж байгаагүй хачин харцаар харсан байжээ. Урьд нь бол түүний хөгширч муудсан нүд зовж шаналж, номхорч гүйцсэн, байнга зодуулж, хоол муутай явсаар гөлийчихсөн нохойн харцаар хардаг байснаа тэр удаа гөлрөнгө атлаа харц нь догшин, их сүсэгтэй эсвэл үхэж байгаа хүн бурхны дүрс өөд яаж хардаг вэ түүнтэй их адилхан харж байжээ. Тун ч базаахгүй, нэг л өөр тэрхүү харцыг харсан үеэс л эл зовлон гуниг нь эхэлжээ. Ухаан гартлаа мэгдэн сандарсан токарьчин хөрш айлаасаа гүүгий нь гуйж эмгэнээ эмнэлэгт хүргэх, тэгвэл Павел Иванович нунтаг эм, түрхлэгийн хүчээр ч юу уу эмгэнийг нь хуучин янзанд нь оруулаад өгөх биз гэж итгэн одоо энд явж буй хэрэг юм.
Хүүе Матрена..чамайг зоддог уу, үгүй юу гэвэл, хэзээ ч үгүй, зодоогүй гэдэг юм шүү! Би чамайг цаашдаа ерөөсөө зодохгүй. Үнэн санаанаасаа загалмайлчихъя. Би чамд муудаа зодсон гэж үү? Зүгээр дэмий л байхгүй юу даа. Одоо би чамайгаа их өрөвдөж байна. Бусад хүн бол тоохгүй надад бол өөр..
Үгүй ээ, энэ шуургыг ээ, мөн ч балбаж байх чинь вэ! Бурхны дур хойно одоо яая гэхэв. Замаасаа гарчихгүй л бол гүйцлээ...
Мөр рүү чинь өвдсөн хэвээрээ нь үү? Матрена яагаад чи дуугарахгүй яваад байгаа юм бэ? Мөрөнд чинь өвдсөөр үү гээд байхад сон-сохгүй байгаа юм уу хаашаа юм бэ?
Тэгээд нэг харвал хөгшний нь нүүрэн дээр унасан цас хайлахгүй, царай нь зэвхий-рэн огт хөдөлгөөнгүй, нэг л ондоо болчихсон байх шиг санагджээ.
Юундаа ингээд...Мангар чинь, би чамд бурхны өмнө үнэнээсээ үг хэлж байхад чинь. Яршиг цаашаа мангар юм! Тэгвэл Павел Иванович руу аваачихаа болино шүү!
Тэр жолоогоо сулруулаад гэнэт бодлогошров. Хөгшнөө-дөө хяламхийн хараад дахин харах гэснээ чадсангүй, харъя ч гэхнээ аймшигтай байжээ. Хөгшнөөсөө үг асуух, асуулаа ч гэсэн хариу хэлэх-гүй гэхээс бүүр аймаар бо-лов.
Эцэст нь эмгэнийхээ нүү-рээд харсан ч үгүй түүний мөс болсон гараас нь атгасанд ёрдойж байсан гар нь гөрмөл ташуур шиг гулжгасхийн унаад өглөө.
Амьсгалаа хураажээ. Хо-ногийн нь тоо гүйцэх нь энэ байж!
Токарьчин уйлж эхэллээ. Энэ явдал түүнд зөвхөн харамсалтай төдийгүй тун ч гунигтай байв.
Энэ орчлон хорвоо дээр юм бүхэн яасан хурдан өнгө-рнө вэ! Зовж сандарч амжаа-гүй байхад хамаг юм ингээд дуусч байх гэж дээ. Токарь-чин хөгшинтэйгээ ханатлаа амьдарч түүнийгээ өвчилсөнд яаж санаа зовж байгаагаа бүрэн хэлж ч амжаагүй бай-тал тэр нь насан өөд болчих-дог байна. Токарьчин гэргий-тэйгээ цуг дөчин жил амьдар-сан ч эл дөчин жил манан будан дунд л өнгөрчээ. Архи-даж зөндөө олон удаа зодол-дож, амьдралын хэрэгцээ гачигдал зовлон гэж юу байдгийг ч мэдэхгүй өнөөг хүрсэн байлаа. Арай л гэж ханиа өрөвдөж, түүнгүйгээр амь-дарч чадахгүй, түүнийхээ өмнө аймшгийн их буруутай гэж ухамсарлан ойлгож эхлэх гэтэл эмгэн нь ингээд үхчих-нэ гэдэг яасан харамсалтай билээ.Тэр муу минь энэ ертөнцөд амрах цаггүй бэ-дэрч бэвтнэсээр дууслаа даа. Би түүнээ хүмүүсээс талх олоод ир гэж зардагсан гэж санаанд нь бас оров.
Дахиад нэг арван жил амьд явсан бол өөр хэрэг, нэгэнт тэгээгүйгээс хойш намайг хуучин юу гэж боддог байсан тэр хэвээрээ л дуусаа биз ээ...
Эх дагина минь! Би чинь одоо ямар савдаг руугаа яваад байна вэ? Одоо эмчлүүлнэ гэх биш оршуулах л үлдлээ. Буцъя!

Токарьчин тэр даруй эр-гэж морио байдгаар нь гуядан явлаа. Зам нь явах тусам хэцүү болж байв. Сүүлдээ морины нь хом хүртэл хараг-дахаа больжээ.
Нэгэнтээ чарга нь ямар нэг бараан зүйлийг мөргөж, токарьчны гарыг урж орхисон нь үзвэл залуухан гачуур таарсан юм байж. Нүдэнд тодорхой үзэгдэх юм юу ч үгүй хаа сайгүй эргэлдэн хуйларсан цасан хөшиг л эрээлжлэн байна.
Энэ өдрөөс эхлэн цоо шинээр дахиад нэг амьдрах-сан гэж токарьчинд бодог-доно.
Дөчин жилийн өмнө Мат-рена хөгжилтэй, царай зүсээр ч сайхан, залуу танхил бай-сан, аав ээж нь бузгай юмтай айл байж билээ гэж токарьчин дурсав.
Өөрийг нь гарын ур сай-тай юм гэж онцлон үнэлж охиноо өгсөн ажээ. Эхлээд сайн сайхан аж төрөх бүх үндэс тавигдсан атал гай болж Григорий хуримынхаа дараахнаас хэтэртлээ ууж, нэгэнтээ пийшин дээрээ тэрийн унаснаас хойш өнөөдрийг хүртэл огтхон ч нойрноос сэрээгүй санагдана.Хуримаа хэрхэн хийж байснаа тэр сайн санадаг, харин хуримаасаа хойш самууртлаа уусан , согтож ойчсон , зодоон цохион хийсэн гэдгээс өөр юм өөрийг нь ална гэсэн ч санадаггүй болно . Ай хөөрхий, тийм л янзаар дөчин жил урсан талийжээ .
Өнөө их үүл, цас алгуурхан бага багаар бараалан бүрий болж эхэллээ. "Би хаашаа яваад байна аа ?"гэж токарьчин гэнэт санаад, "Хүнээ хөдөөлүүлэх байтал би эмнэлэг рүү яваад байдаг... Бүүр ухаанаа гээжээ" гэж үглэнэ. Токарьчин морио дахиад л эргүүлж , ахиад л гуядана. Муу гүү нь хамаг хүчээ шавхан, байн байн тургилсаар гайгүй нэг шогшино. Токарьчин ч байн байн нуруу руу нь ороолгож байв. Ард нь ямар нэг зүйл тогших мэт чимээ гаран токарьчин түүнийг эргэж хараагүй болов ч энэ бол бүрлээчийн толгой чаргаа цохиод байгаагийнх гэж мэдэж байлаа.Ойр хавь улам улам харанхуйлан, шуурга улам хүчтэй тавьж салхи урьд урьд­аас хүчтэй болжээ. Дахиад шинээр амьдрахсан...Шинээр багаж зэвсэг олж аваад хүмүүсээс захиалга авч...мөнгө олоод эмгэндээ өгдөг ч болоосой гэж токарьчинд бас бодогдсон хэвээрээ.
Тэгээд явж байснаа жолоогоо алдчихлаа.Эрж олох гэтэл гар нь хөдөлдөггүй...гар нь ажилгүй болжээ. Тэртээ тэргүй замаа мэдэх юм чинь морь маань яваад хүрнэ дээ. Одоо жаахан унтаж авах юмсан...Оршуулга, хойтын буяны нь хаана үйлддэг юм билээ...Жаахан хэвтээд авах юмсан.
Токарьчины нүд анилдан зүүрмэглэчихсэн юм болов уу?
Хэсэг хугацааны дараа морь нь зогсоод өгөхийг өвгөн мэдлээ. Нүдээ нээхэд өмнө нь ямар нэг том гээчийн бараан юм үзэгдэх нь байшин эсвэл өвс нуруу ч юм уу байгаа юм шиг.
Өөрийг нь чарганаас чирч гулдран буулгаж байгаа ч юм шиг. Юу болж байгаа нь энэ юм. Ямар ч атугай бүхий бие нь хөдлөх нөхцөлгүй. Хэвтсэн газраасаа хөдөлсөнд орвол энэ чигээрээ хөлдөж хөшөөд дуусах нь дээр ч юм шиг. Өөрийн гэх мэдэлгүй унтсаар л байв. Гэтэл дараа нь гоё цэвэрхэн ханатай том гээчийн тасалгаанд ухаан оржээ. Цонхоор нь нарны тод хурц туяа тусч байлаа. Токарьчин өмнө нь өчнөөн олон хүн байгааг үзэж юуны өмнө тэдэнд төв тохитой ойлгомжтойхон ярихыг хичээв.
Хөгшнийгөө... оршуулах юмсан, та минь, ламд дуулгах юмсан.гэж тэр хэлжээ. Тэгтэл хэн нэг нь үгийг нь таслан, Яамай, яамай хэвт гэж хэлэх сонсогдлоо.Өмнө нь эмч зогсож байгааг үзээд токарьчин тун ч их гайхаж, Еэ ачтан минь таныгаа үзэж ингэж гялайдаг юм аа, бас Авралт сахиус минь гэж, тоочин хэлэв. Тэр ухасхийн босоод эмчийн өмнө намсхийн мөргөх гэж бодсон ч хөл, гар нь захирагдаж өгдөг юм биш ээ!
Бурхан минь! Хөл, гар минь яачихдаг нь энэ вэ?
Хөл гартайгаа салах ёс хийж дээ! Хөлдчихөж!
За уйлаад юугаа хийдэг юм! Зөндөө л урт наслалаа, бурхан чамайг өршөөлөө. Жар гэдэг ч бас нас шүү.
Гомдолтой байна. Эрхэм дээдэс минь энэ бүхэн хэцүү явдал мөн биз дээ! Би дахиад тав зургаан жил амьд явсан бол...
Яагаад?
Морь маань хүний юм аа, буцааж өгөх ёстой юм. Эмгэнээ оршуулна гэж нэг ажил байна. Энэ хорвоогийн чинь хамаг юм яасан хурдан өнгөрөөд оддог юм бэ! Авралын эзэн минь. Павел Иванович минь ээ! Карелийн хусаар хийсэн хамгийн ганган тамхины хайрцаг! Багаж хурцлуур...
Эмч гараа савснаа эмнэлгийн өрөөнөөс гаран явлаа. Токарьчинд ч ялгаагүй сүүлчийн мөч иржээ.

Орчуулсан Д.ЦООДОЛ






( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2596

Должин : Зам зуур
zam-010.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2833

Хөвсгөл
kho-005.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4061


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn