Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№7 АРҮБАЕТЧИН
Оруулсан admin on 2008-09-10 09:42:37 (2653 уншсан)

...Ногооны айлууд ид ажил багатай байдаг үе нь байсан болохоор яаж ч хайгаад хоёр хоног арүбает олдсонгүй. Уг нь хоёр хоногийн бүү хэл долоо хоног хийх арүбаеттай айл байсан ч тэднийд буюу хүргэн Тагучийнд ажилласан ганц өдрөө л “толгой баячуул”, “каше шиг айл” тодотголтой лаг, лаг айлуудын мөн чанарыг дэндүү ойлгосон учраас, энгийн айлуудад ажиллах толгой баячуулынд ажиллах хоёр чухамдаа бол өдөр шөнө шиг ялгаатайг нэгнийд нь бүтэн есөн сар ажилласан ч анхнаас нь өөрөө жаахан хэнэггүйтэж байж санасанаараа яс цаг барьдаг, ганц ч минут илүү хийдэггүй болгон сургасан байсан ч чухамдаа бол ямар ч сэвт сэвээгүй яг л машин шиг хөдөлж, ажиллаж байснаа хүргэнийд нь ажилласан ганцхан өдрөө ухаарсных яагаад ч эргэж очихгүй гэсэн амандаа багтан хоёр өдөр гадуур тэнэн арүбает бэдэрч, утасаа улайстал нь, нэгжийг нь барагдтал яриад ч юм олсонгүй. Нөгөө нэг эмээ, өвөө нарынхаар занималдах ч байдаггүй шүү. Гэхдээ хоёрхон хоног бол юу ч биш шүү дээ, бүтэн сараар ч ажилгүй туудаг гарууд байдаг л юм чинь хэмээн өөрийг тайвшруулна. Арүбает сурахын хажуугаар зүдто (тууштай, байнгын) ажил сурсан ч мөн л сураггүй. Жил гаран хатакны шороо идсэнийх энд, тэнд зүгээр явахдаа ч тариалсан ногоог харан энэ нь сайхан ургаж байна, энэ жаахан оройтуулчихсан юм уу даа, ээ дээ энэ ч шууд хаягдах л юм байна даа хэмээн өөрөө ч мэдэлгүй хараад дотроо бодоод явдаг болчихсных нэгэн талбайд тариалсан сато эмон (төмсний төрлийн булцуут ургамал) хараад өөрийн эрхгүй дуу алдав…
-Ер нь хүмүүн гээч амьтан өөрөө ямар ажил хөдөлмөр эрхэлж байна түүнтэйгээ ижил төстэй ажил хөдөлмөрийг, ямар унаа тэрэг унаж байна түүнтэйгээ ижил төрлийн унаа тэргийг гээд өөрийн мэргэшил, сонирхолоороо өөрөө ч үл анзааран шохоорхон хараад байдаг ажгуу. Түүнээс биш “хонгор азарга”-нд учиргүй дуртайдаа биш, хамгийн гол нь ирчихээд удаагүй байсан тэр үед хамгийн аюул осол багатай (хараар байгаа хүнд хамгийн гол аюул бол баригдаад харих шүү дээ!) ажил бол хөдөө бөглүү, дайд газар хувь айлд ганцаараа ажиллах байсан учраас л тэгж “хонгор азарга”-нд гүрийж зүтгээд байсан хэрэг шүү дээ.
…Эмон тарьсан юм уу, аль эсвэл зэрлэг тариалаад завсар зайгаар нь эмон ургачихсан юм уу гэмээр талбай харагдана. Энд л хэд хоногийн арүбает байгаа юм биш үү гэж бодогдож байна. Гэтэл япончууд хэзээ ч таньдаггүй хүнтэй шууд харьцдаггүй, зөвхөн заавал танил талаараа дамжуулдаг сонин бичигдээгүй хуультай учир эзнийг нь яаж дэмбээдэх вэ гэж хэсэг гайхширав. Зэргэлдээх талбай дээр нь өвгөн, эмгэн хоёр ажиллаж байна. Очлоо. Очоод мэндээ мэдэлцэн, сүүлийн хэд хоног айхтар халж байнаа… энээ, тэрээ хэмээн үг өдлөө. Өвгөн овоо яриа өвгөн таарч “Аа сука” (Аа тийм үү?) гээд л овоо яриа дэлгэлээ дээ. Ямартай ч хэлгүйгээ мэдэхгүй яриа өдөж орхилоо. Дунд нь “Энэ Тагучи саны талбай юу” гэдэг үг хавчуулж нохойтлоо…
-Ах дүү гурван Тагучийн хэнийх нь талбайд ч бүртийх ч зэрлэг байдаггүйг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч зөвхөн ярианы сэжүүр гаргах гэж л тэгсэн хэрэг л дээ. Миний ажиллаж байсан Том Тагучийнх л гэхэд 84 настай ээж нь л бүх талбайнх нь зэрлэгийг ганцаараа хийчэхдэг байсан юм. Өглөө ирэхэд аль хэдийн талбай дээр байж л байна, орой буугаад явахад ч талбай дээр үлддэгсэн. Нуруу нь зүгээр “П” үсэг шүү дээ, хэзээ ч тэнийхээргүй болсон. Нээрээ одоо анзаарч байхад намайг анх ирж байх тэр үед тийм “П” нуруутай эмгэд их байдаг байсан юм байна, одоо ч бараг л харагдахаа байж дээ хөөрхий.
…Өвгөн ч “Тагучи саны талбай яаж ийм байх вэ дээ, энэ чинь Икома сангийн талбай” гэнэ. За одоо л яриагаа эвтэйхэн зүгт хандуулж чадвал ч учиртай даа гэж бодоод “Икома сангийн бас нэг талбай сургуулийн ард байдаг билүү? Би өнгөрсөн жил арүбает хийж байсан байхаа” гээд шал худлаа санаандаа орсоноо аваад хаячихлаа. Өвгөн ч “Самар эргүүлсэн үү?” гэнэ, тиймээ л гэж амыг нь дагууллаа. Тэгсэнээ “Икома санг энэ талбайн зэрлэгээ хийлгэвэл надруу утасд гэж дамжуулчихаарай, намайг Батаа гэдэг” гээд өвгөн, эмгэн хоёртой салах ёс гүйцэтгэн эргэж явсанаа гэнэт мартсанаа санасан хүн болон эргэж ирээд “Ээ би мартчихаж, өнгөрсөн өвөл би утсаа сольчихсон юм. Та миний энэ шинэ дугаарыг өгнө үү” гээд цаасны булан дээр өөрийн утсыг Батаа гэж нэртэйгээ бичиж өгөөд мөн өвөөгийн алдар нэрийг асуун мэдэлцэж танилцаж аваад эргэлээ. Ингэж би “Аа, сука” (Аа тийм үү? Гэсэн хар ярианы үг) өвөөтэй танилцсан юм. Нэрээ хэлсэн ч хэл хугармаар нэртэй, шүдгүй амаар сийгүүлж хэлсэн нэрийг нь үнэндээ тогтоогоогүй юм. Хожим нь Аа сука өвөөгийнд овоо олон өдөр ажиллаж, өвөө эмээ хоёрт нэг хэсэгтээ л эрхлэх юм гэж тэр үедээ санаагүй л явсан даа. Сүүлд мэдэхнээ манайхан хоорондоо Аа сука өвөө гэж ярилцдагийг мэдэж авч билээ. Мэдээжийн хэрэг хэн ч нүдэн дээр нь тэгж хэлэхгүй Ожижаан (өвөө) гэх юм уу аль эсвэл сачо (даргаа, эзээн) л гэнэ дээ. Аа сука өвөөгийн амнаас байнга унадаг Аа тийм үү гээр нь л нэрлэчихсэн хэрэг шүү дээ. Жинхэнэ нэрийг тогтоосон хүн ганц ч байгаагүй л юм.
Маргааш нь хаа байсан Хонда-д (гуч нилээн гаран км зайтай) ганц өдрийн арүбает олон хийж байтал утас дуугарлаа. Тэгтэл нөгөө таньдаггүй танил Икома сан утасдаж байна. Уг нь ч би нэг их найдаагүй л дээ, гэтэл утасдаж байна. Өөд өөдөөсөө харалцаад хөл гараа хөдөлгөн байж ойлголцдог хүн чинь утасны цаанаас яг л ярилцаж харагдаач. Ямартай ч орой зургаа хагасаас долоогын хооронд нөгөө талбай дээр нь уулзахаар болзож дөнгөлөө. Инээд алдсан сайхан ааштай өндөөр настай, жижигхэн өвөө байна. Энэ талбайгаас гадна хоёр ч талбай яг ийм болчихсон байгаа. Өөр хүн олдох уу гэнэ. Олдох байхаа, би эргээд танд хэлье. Би японоор муу ойлголцдог учир гэрт чинь биеэрээ очиж хэлье. Та гэрээ заагаад өг гээд гэрийг нь заалгаж аваад эргэлээ. Утасны маань нэгж саяын хоёр хоногт бараг л дууссан байсан тул дэлгүүр орон 3000 ээнээр цэнэглэж аваад арүбаетны хүн хайсан нь, ногооны айлууд ихэнх нь хима (завтай) байсных гурван хүн оллоо. Эргэж Икома сангынд очоод орж явтал бас нэг хүн утас цохин нэмэгдээд надтай тавуулаа болов.
Ингээд маргааш өглөөнөөс нь сато эмоны зэрлэг тавуулаа зулгаалаа. Ид халууны үеийг хэлэх үү, миний хувьд бол болдогсон бол футфолка ч тайлаад хаячихмаар санагдана. Даан ч наран нутагт цээж нүцгэн ажиллана гэсэн ухагдхуун үгүйн учир гүрийхээс өөр аргагүй. Хамт ажиллаж байгаа ах дүү хоёр залууг хараад өмнөөс нь бүтэж үхэхийг шахав. Тэр халуунд комбинзон өмсөж, зөвхөн нүдээ л гаргаад алчуураар нүүрээ битүүлэн ёстой жинхэнэ нинжа болжээ. Ажлын завсар зайгаар асуувал учиргүй харлаад гоо сайхнаа алдчих юм байхаа. Эр хүмүүс гэхэд сонирхолтой л санагдаж байлаа. Харин хаа очиж ганц хүүхэн, дөрвөн эр гар нийлэн овоо туушиндлаа. Гэхдээ нэг их дайчилж, хүчээ шавхаж биш шүү дээ. Тэгсэн хэдий ч тавын таван хүн жигдхэн, зугуухан зүтгэхэд нэг талаасаа эхлээд харах царайны талбай өнгө ороод цэвцийгээд, цэмцийгээд л ирлээ. Арав арай болоогүй байхад Икома сан аяганы хийц авчирлаа. Хүйтэн цай болон ундаа, зүсэж тавгалсан хүйтэн тарвас болон сэмбээ чихэр авчирчээ. Бид хэд ч модны сүүдэр бараадан цайлж бараг хориод минут суугаад эргээд зэрлэгэндээ гарлаа. Гурвын цайг эмээ авчирч өгөв. Мөн л ундаа, цай болон хэдэн сэмбээ, цэв хүйтэн усан үзэм таваглан тавих хоорондоо атгасан гараа бусдаас нуун миний гарт нэг юм атгууллаа. Эвхээтэй цаас нь мэдрэгдэнэ, ингэж анх удаагаа наран нутагт саабис (урамшуулал) ч юм уу хахууль ч юм уу авч үзлээ дээ, чухам хэдэн ээнэ байгаа бол…
Энэ өдөр нөгөө том талбайн талыг нь зүгээр л тааваараа ярьж хөөрч, заримдаа суусан шиг хийсэн ч элбэг нугалж орхиж. Тавын хонх дууграх үеэр Икома сан өөрөө ирж бидний цалинг өглөө. Гурван түмэн ээнэ задлуулаад аваарай гээд надад өгөхдөө мөн л атгасан гараа гялалзуулан гарт мөнгө атгуулсанаар ногооны ажил хийгээд анх удаагаа 8000 ээнэ авч үзэв шүү дээ. Эмээ, өвөө хоёр хоёулаа хувийн зүгээс олон хүн олж ирж ажлыг нь амжуулж өгсөнд талархаад гарын бэлэг мянга, мянган ээнэ бусдаас нууж атгуулсан хэрэг л дээ.
Харих замдаа “Тэнэг толгой, ганц юм уу хоёр хүн л дагуулсан бол арав гаран хоногийн ажил байна шүү дээ, уулгамч гэдэг нь” хэмээн өөрийгөө хувьчхан, амиа бодсон зан минь зэмэлж л явлаа. Маргааш нь нөгөө хүүхэн ирсэнгүй, дөрвүүл, нөгөөдөр нь өөр дөрвөн хүнтэй гээд ямартай ч тэдний зэрлэгийг дуусгалаа. Хамгийн гол нь өөрийн тааваараа, хэт ухнадахгүй хийчихээд хаяа ганц мянган ээнэ илүү атгачихаад байгаа юм чинь. Икома сангийн зэрлэгийг дуусдаг өдөр Икома сан “Өөр айлд ажиллах уу?” гэнэ, мэдээж уухайн тас л байлгүй яах вэ…
Дахиад арваад хоног заримдаа ганцаараа, заримдаа хоёулаа, аль эсвэл гурвуул дөрвүүлээ ч нийлж гурав, дөрвөн айл дамжиж зэрлэг зулгаалаа. Нийтдээ хориод хоног Самбу хавийн хэдэн хөгшчүүлийнхийг дамжин хамаг л зэрлэгийг нь барчихаад маргаашнаас ажил олдох нь уу гэж байтал Икома сан нэг хүрээд ирээч гэж утасдлаа. Очтол нэгэн хүнтэй танилцуулсан нь “NEW NARITA TAWN” хорооллын газрын албаны дарга байлаа. “Ойролцоогоор хорь гаран хоногийн гурван хүний ажил байна хийх үү?” гэнэ. Дуун дээр нь дуугаран алдсанаа “Яг юу хийх юм бэ, ямар ажил юм, очиж үзэж байж ярилцаж болох уу?” гэснээр хамт явлаа. Шинэ хороолол барихаар байшин, байшингынхаар нь хашаалахад бэлэн болгож зассан газруудын зэрлэгийг хадах ажээ. Гэхдээ тэгш талбайгы нь өөр хүн зориулалтын трактроор хадаж талбайн ташуу хэсгүүдийг нь моторт хадуураар хадан, хамж зайлуулах ажил байлаа. Энэ ажлын хувьд өнгөрсөн жил мөн л хоёр, гурван монгол залуу өдрийн 8000 ээнээр хийж байсан гэж сонссон байсан чинь харин энэ удаа өдрийн 7000 ээнээр гэнэ. “Долоогоор бол өөрийнхөө ажлыг очиж хийе дээ” гэх ухааны юм ойлгуулаад буцах гэтэл “Бинто (үдийн хоол) кашенаас шүү дээ” гэнэ. Эргэлзэх хэрэг юун ч, бас л жаахан өөдгүйтмээр санагдсан ч “Баагий, болоо юм биш үү? Чи хэзээ байхдаа өдрийн долоогоор ажиллаад, дээрээс нь үнэгүй бинто идэж байлаадаа, боль, боль” хэмээн дотор хүн маань үглэхэд нээрээ ч тийм дээ гэж бодсоор бантахдаа “Арав, гурвын цайны юм...” хэмээн мэдээжийн юм асууж хэг, ёг хийснээ маргааш өглөөнөөс нь эхлэхээр болоод саллаа.
Ингээд маргаашнаас нь яаж ийгээд өдрийн хоёр хүн дагуулсаар яг хорин нэгэн хоног зэрлэг хадсандаа. Анхлан хатакны ажил хийж, “хонгор азарга”-нд зүтгүүлж байхдаа “Ядаж л ганц өдөр тэр хадуураар нь зэрлэг хадаж, нуруу тэнэгэр явж үзэх юмсан” гэж мөрөөддөг байсан тэр ажлаа ингээд хийж үзлээ. Эхний хэд хоног ч сайхан байсан ч хүний уйдамхай зангаар бас л дуу чимээ, энээ тэрээнээс нь бас л залхаж эхэлж байна шүү.
Хүний даврамхай зан гэж, анх наран нутагт хөл тавиад өдрийн 4000 ээнээр тохирч эхэлж байсан, хими цэвэрлэгээнд 12-13 цаг ажиллаж байж арай гэж 6000 бариулдаг байсан, Урусай (Яршиг төвөгтэй, залхмаар) эзнийд үхтлээ загнуулж, үглүүлж, яншуулж байж авдаг байсан өдрийн 6800, Тагучийнд яс 8 цаг сэвт, сэвээгүй хөдөлж байж авдаг байсан 6000 ээнийг бодвол боломжийн тааваараа ажиллаад өдрийн долоо, дээр нь бинто цаанаасаа үнэгүй, бас ч гэж болоогүй хадуурны бензинээс саагаад тэргээ цэнэглэчихээд байгаа мөртлөө чадвал өөр сайн ажил, болж өгвөл гемба (барилгын ажил) олоод хийчих юмсан гэж санагалзаж байлаа.
“NEW NARITA TAWN”-ы зэрлэгийн ажил хийж байхдаа нэг мэдсэн зүйл бол орон сууцны энэ газрын үнэ байсан юм. Дөрвөлжлөн засаж, гадна талыг нь битондон бэлдэж, завсар хоорондынх нь замыг тавьсан энэ газруудын үнийг нь бичин хатгасан пайзнуудаас анзаарч байхад дунджаар 15Х15 метр талбай гэхэд байрлалаасаа болоод 2 сая таван зуугаас 3 саяар үнэлэгдсэн байсан юм. За тэгээд хугацаатай, хэмжээтэй ажил дууслаа. Харин сая анзаарвал энэ сар хагасын хугацаанд япон хүмүүстэй харьцаж, бага боловч хэл нэвтрэлцэж, ойлголцдог болжээ. Анхны хэдэн ажил монголчуудтай байсан болохоор бэлэн хэлмэрчтэй байсных, Урусай эзнийд ярих, хэлэх эрхгүй ердөө л яншуулж үглүүлдэг байсных, Тагучийнхан таг дуугүй хүмүүс учир гээд ер нь урьд нь япон хүмүүстэй харьцаж байгаагүй болж таарч байна.
Бороотой үед хаус (хүлэмж)- тай айлуудын хаусны зэрлэг зулгаах, бороогүй өдөр самар эргүүлэх, самар бухалдах, цайруулах болон тутрага хураалцах гээд арүбаетаар ер тасарсангүй. Долоо хоног буулгадаг гемба ч хийж үзлээ. Нэг гэм нь өглөө оройд нийлээд дөрөв, таван цаг машинаар явах нь ядаргаатай, ядаж байхад өдрийн долоо болохоор өдрийн зургаагаараа найман цагаа нүдээд явах нь дээр санагдаад буулгадаг гембаг орхилоо.
Арван сар гарлаа. Тагучийнхийг орхиод нэг л мэдэхэд дөрвөн сар гаран болчихсон, би гээч хүн дан арүбаетаар дагнасаных өөрөө ч мэдэлгүй арүбаетны зуучлагч болчихож. Айлууд ч надруу утасдаж хүн захидаг, монголчууд ч надруу залгаж арүбает сурдаг болчихож.
Энэ үед гэмгүй танилцсан нэгэн дүү хүү надад ажил санал болгосоноор түүнээс сарын дараа одоогын энэ ажилдаа 2005 оны 11-р сарын 10-нд орсондоо. Хамгийн сонирхолтой нь анх удаагаа зудто ажил гэж орж үзсэн бөгөөд, мөн л хамгийн анх удаа хаалт төлөхгүйгээр орж үзсэндээ.
Түүнээс биш ирээд хөлөө олох гэж долоон эзэн сольж (хэрвээ арүбаетаар дагнасан өвгөдийг оруулбал ч тоогоо алдана л даа), долоон ажил дамжихдаа дандаа л хаалт төлж, арүбаетаар гэж орж байсан байх юм. Гэхдээ одоо ажиллаж байгаа ажлынхаа тухай бол одоохондоо дурсахгүй ээ, зүгээр л “Ий шиготу даёо” (Сайн ажил шүү дээ) л гэе. Ингэх учир бас байнаа, цагаан хэл ам идчихвэл яана, түй түй (Туурга тогшин цээр гаргав).
Тиймдээ ч гайгүй төвхнөн хомпүүтэр гээч юм аван, интернетэд холбогдсоноор өөрийн үзсэн харсан, бодсон санасанаа эвлүүлж эхэлсэнээр эрхэм уншигч авхай нар та бүхэнтэйгээ ичнээ танил болсон минь энэ буюу.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-09-10





( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 273 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor063.jpg
Хэмжээс: 600x817 182k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5030

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3113


B3-013.JPG
Хэмжээс: 446x600 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5370


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn