Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц. Байгалмаа : Тавилан...
Оруулсан admin on 2008-09-10 05:00:39 (3292 уншсан)

Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв. Орж ирэв үү үгүй юу тэндээс кондуктар

- Хүүе тэр дундуур орсон хүмүүс мөнгөө дамжуулчихаарай, бэлээхэн арын хаалга байхад худлаа дундуур дайраад мөнгөө төлөхгүй бултах санаатай байна уу, алив тэр цагаан ороолттой охин хурдал хурдал хэмээн хашгичина. Охин бушуухан хөнгөлөлтийн билетээ үзүүлээд цаашаа харан зогсов. Чингүнжав нүдээ салгаж чадахгүй хойноос нь харсаар. Тэр хөөрхөн торомгор нүд, цантаад хоорондоо нийлчихсэн сормуусыг дахиад хармаар... Тэд явсаар нэг буудал дээр буухад Чингүнжав яагаад ч юм нэг сургууль биш байгаадаа хэмээн битүүхэндээ горьдтол тэрээ Кино урлагын дээд сургуулийг чиглэн явлаа. Чингүнжав хойноос нь дагаж явсаар ямар сургуульд сурдгийг нь мэдээд авсандаа олзуурхан бушуухан өөрөө хойшоо сургууль уруугаа гүйлээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа тааралдах гээд буудал дээр хүлээсэн боловч ер таарсангүй. Гэвч Чингүнжав цөхрөлтгүй хүлээсээр. Нэг их удалгүй хэддэх өдөр хэдэн цагт тардагыг нь мэддэг болов. Иймэрхүү байдалтай явсаар хавартаа золголоо. Нөгөө охин түүнийг анзаарч байгаа шинж алга. Эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг байсан уу. Нэг өдөр хүн багатай таарав. Чингүнжав нөгөө охинхоо араас годхын харайн орж зэрэгцэн зогстол кондуктар тэндээс мөнгөө гэж шавдуулав. Тэрээр мөнгөө олсонгүй " Уг нь яахын аргагүй унааны мөнгө үлдээсэн юмсан, яачихсан юм болоо..." Кондуктар түүнийг элдэвээр хэлэн чирж буулгах юм болов. Тэгтэл нөгөө охин халаасаа уудлан өмнөөс нь мөнгийг нь төлөөд инээмсэглэхэд тэрээр ичиж үхэх гэж байсан ч зүрхэнд нь анхны хайрын оч сэмээрхэн харвасан юм. Дулаарсан болохоор ороолтоо битүү ороохоо больсон тэрээр тийм ч нүд алдам түүний бодож мөрөөдөж төсөөлж байсан шиг царайлаг биш боловч тэр хөөрхөн нүдэнд Чингүнжав татагдахгүй байж чадаагүй юм.

Үүнээс хойш Чингүнжав зориг гарган танилцаж боломж л гарвал хамтдаа байдаг байв. Уянга нэг их юм яриад байдаггүй, бас жаахан зожигдуу нэгэн болохыг Чингүнжав мэдлээ. Чингүнжав бол сайхан залуу, бие хаа, нуруу туруу тэгш, ямарч охины харцыг булаахаар царайлаг билээ. Арван жилд байхдаа олон охинтой үерхэж, олон ч охины зүрхийг шархлуулж явсан тэрээр нэг л өдөр ингээд энгийн нэгэн даруухан охинд ингэтлээ дурлана гэж бодсонгүй. Чингүнжав дандаа санаачлагыг гартаа авч элдэв янзын жижигхэн ч атугаа зүйлээр Уянгаагаа баярлуулахыг хичээнэ. Тэр хоёрын үерхэл нь улам гүнзгийрч асч байлаа. Тэрээр Уянгаагын яг юунд нь болсоноо мэдэхгүй ч түүнийг татах нэг увидас байна гэдгийг л мэднэ. Чингүнжав Уянгаатайгаа байхдаа бүхнээс жаргалтай болж, урд нь зөндөө сайхан охид, хүүхнүүдтэй үерхэж нөхөрлөж байсан ч тэдний хэнээс ч аваагүй тэр л гайхалтай мэдрэмжийг авдаг байв. Тэр хоёр төгсөөд хүүхэдтэй болно, хуримаа хийнэ гэж дандаа мөрөөдөнө. Хаа л явна хөтлөлцөөд явж харагдана. Чингүнжав их завсарлагааныхаа цагаар хайрынхаа сургууль уруу хар хурдаараа гүйн очиж хоёулаа хамтдаа хоолонд ордог байв. Уянгаад охидууд атаархаж Чингүнжавын халамжтай, үнэнчийг нь гайхан шагширна. Тэгтэл Чингүнжав 3 курсдээ шалгалт өгөөд тэнцсэн тул Солонгос улсруу сургуульд явахаар болов. Хоёулаа уйлан байж тавхан жил юу байхав хүлээгээрэй хайрт минь гээд эрдмийн их аянд нисэн одлоо.

Цаг хугацаа өнгөрсөөр. Хоёулаа ярихдаа ярьж, интернэтээр уулзахдаа уулзсаар хоёр жилийг ардаа орхилоо. Чингүнжав Уянгаагаа маш их санадаг, амралтаараа яваад очмоор байдаг ч хажуугаар нь ажил хийдэг байсан болохоор ямарч арга байсангүй. Тэгээд ч тэднийх байнга нааш цаашаа яваад байхаар хөрөнгө чинээтэй айл ч биш болохоор тэвчихээс өөр аргагүй. Тэгтэл гуравдах жилээс нь Уянгаагын харьцаа нэг л хөндий болоод ирлээ. Гайхан асуухаар зүгээр гэхээс өөрийг үл хэлнэ. Чингүнжав энэ бүхнээ орхиод явдаг ч юм билүү гэж хүртэл бодож үзэв. Уянга бүр холбоо барих нь багасч, утсаа ч бараг авахгүй, асуухаар юу ч хэлдэггүй байв. Тэгтэл нэг өдөр түүний найз нь Уянгааг нэг баян бололтой гадаад залуутай машинд нь суучихсан их л аз жаргалтай байгааг түүнд хэлэв. Энэ хэдхэн үг Чингүнжавын тархин дундуур нь дэлсээд авах шиг л боллоо. Тэрээр учрыг нь олох гэж зөндөө залгасан боловч Уянга утасаа ер авсангүй. Сүүлдээ цөхөрсөн ч итгэл нь бөхсөнгүй, тэрээр өөрөө нүдээрээ хараагүй байж хэмээн өөрөө өөртөө түүнийгээ уучилж байв. Тэгтэл Уянга нэг өдөр э-мэйл бичин уучлал гуйгаад хайртай байснаа хэлэн салъя даа гээд биччихсэн байх нь тэр. Эргээд нэг ч холбоо барьсангүй. Чингүнжав хэсэгтээ итгэж чадахгүй элий балай хүн шиг байснаа цаг хугацааны эрхээр түүнийг сэтгэлийнхээ тэртээ мухарт итгэл найдварын хамт далд хийгээд хичээл номондоо улам шамдан өөрийгөө завгүй байлгадаг болов. Ингээд нэг л мэдэхэд сургуулиа төгсөх болж хичээсний үр дүн сургуульдаа толгой цохих сурагчийн нэг хэмээгдэн бүр нэг газар өөрийнхөө компанид ажиллах санал хүртэл тавилаа. Тэрээр зөвшөөрч харин нутагтаа харьж амарч байгаад ирье хэмээв. Чингүнжав ирэнгүүтээ Уянгаатай уулзахыг хэд хэд оролдсон боловч чадсангүй.

Тэгтэл нэг өдөр тэрээр өөрөө утасдаад уулзах хүсэлтэй байгаагаа хэллээ. Чингүнжав догдолж байлаа, Яагаад !!! гэдэг ганцхан асуултын араас ирэх түмэн хариултыг тэрээр хүлээж байлаа. Өөрийгөө цэгнэж, ямарч байсан барьц алдахгүй юм шүү гэж хичээх аж. Тэрээр уулзах газраа түрүүлж очоод хүлээх тэр хэдхэн минутанд зүрх нь хэрхэн хүчтэй цохилж, хайр нь бүр ч унтарчихаагүй байгааг мэдрэв. Тэгтэл ч гаднаас нөгөө л сэтгэлд зүрхэнд нь мөнхөд хадгалагдсан торомгор хар нүд, дэрвэгэр сормуустай анхны хайрын эзэн нь ороод ирэх нь тэр. Чингүнжав өөдөөс нь ширтэн юу хэлэхийг нь хүлээн суухдаа түүнийгээ ажиглаж байв. Уянга нь жаахан намба сууж, өмсөж эдэлж байгаа нь бийлэгжүү ч нэг л өнгө муутай гундуу харагдаж байлаа. Чингүнжав ч яагаад гэдэг үгээ хэлээд хариултаа хүлээн суусаар. Уянга доошоо харан хэсэг чимээгүй сууж байснаа: Чи намайг буруутгаж, харааж зүхэж, цохиод авсан ч болно. Харин надад битгий гомдоорой...би гуйж байна. Би чамайг гомдоохгүйг хүссэндээ өөрөө чамаас холдсон. Тиймээ би чамайг хүлээж чадаагүй, тэгэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болох юм байна, би нь тэрхүү саадыг давахын тулд, аавыгаа аврахын тулд мөнгөтэй Хятадтай гэрлэсэн. Би хайр гэдгийг чамаас л амссан, тэр хайр минь намайг үхэн үхтэл миний сэтгэлд байх болно. Би чамдаа үнэнч байж чадаагүй. Ийм л тавилантай байсан юм байлгүй. Надад үнэндээ өөр арга олдоогүй, би аавыгаа өдий насан дээр нь шоронд явуулахыг хүсээгүй. Уянгаа цааш ярьж чадсангүй. Чингүнжав ч нэгэнт мэдэх гэснээ мэдсэн болохоор цааш нь сонсохыг ч хүссэнгүй.

Тэрээр онгоцондоо суун буцаж явахдаа хэнд ч буруу өгч чадсангүй, бас Уянгаагаа ч тэгтлээ өрөвдсөнгүй. Өөр арга уг нь байх л байсан. Тийм л байсан юм бол эртхэн надад үнэнээ хэлчихгүй хэмээн элдэвийг бодсоор явлаа. Тэгтэл хоол ирсэн тул бодлоосоо түр салан хоолоо авахдаа сая түүний хажууд нэг охин сууж явааг анзаарав. Чингүнжав ч сэтгэлдээ Уянгаагаа баяртай хэмээн хэлээд түүнтэй танилцан яриа өрнүүлтэл өөрийнх нь сургуульд орохоор явж байгаа шинэхэн оюутан байлаа...тиймээ амьдрал үргэлжилсээр...

Төгсөв.

http://boljmor.blog.banjig.net/

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 320 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-061.JPG
Хэмжээс: 600x450 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2835

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-167.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2635

Б. Ганбаатар	36х8х7, холимог техник
Гоо марал
Хэмжээс: 600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4241


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn