Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Х.Э.БЕЙТС : Нэг л өдөр
Оруулсан admin on 2008-09-08 10:49:00 (3852 уншсан)


Их үд. Уул лугаа адил үүлс нэг нэгэндээ тээглэн бүдчиж тэнгэрт хөвнө. Гэрэл гэгээ муутай, нойр хүргэм өрөөнд цонхны ойролцоо залуухан эмэгтэй бөгтийн суугаад хүн орж ирэх, нар жаргах, тушаал заавар буух зэрэг тодорхой цагт заавал болох нэгэн зүйлийг хүлээж буй мэт огт үл хөдлөнө. Нэг гарынхаа арыг аажуухан илж, уйтгартай нь аргагүй хөмсгөө зангидаж, уруулаа жимийжээ. Сүүдэр буусан талыг мөн л гунигтайгаар харснаа баруунтаа ургасан ой уруу харцаа хандуулна. Нарны зурвас гэрэл туссан баруунтаах уулс, уулсын хооронд нэг харахад хар сорви мэт, нэг бодоход толгой хоргодоход тохирсон анир чимээгүй газар мэт санагдах ой модыг хэсүүлэн харна. Хамаг юм холилдон хутгалджээ. Нөгөө өрөөнд үе үе төгөлдөр хуурын хар, цагаан товшлууруудын ид шидэт ая дуугарч бүсгүйн сэтгэл зүрхийг эзэмдэн бишрүүлээд магадгүй нэг минут хэртээ бүхий л бие цогцсыг нь бүрэн эзэгнэснээ нам болов. Гэвч энэхүү эргэлзэл дүүрэн хөгжмийи ая эгшиглэж дуусмагц өнөөх л янзаараа нэг гарынхаа хуруунуудаар нөгөө гарынхаа арыг тэмтчин базалж, дахиад л санаа сэтгэл нь үймэн түгшив.
Хамаг юм холилдон хутгалдаж, учир начир нь үл олдоно. Бүсгүй удахгүй явна. “Би эндээс явлаа, явъя. Энд байж чадахгүй нь” хэмээн оройжин амандаа хэдэн зуун удаа үглэжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ явах гэж оролдсон ч үгүй. Эмэгтэй аанай л суусан хэвээр, цаг хугацаа дэргэдүүр нь урсан өнгөрсөөр л. Тархи толгойд нь ганцхан бодол салахгүй эргэлдэнэ. “Өнөөдөр би эндээс явна. Энд би бүр ядарч гүйцлээ. Би хэзээ ч санаснаа хийж чадахгүй юм. Амьдрал маань юу ч биш боллоо”.
Энэ бүхнийг хэлж, бодож байхдаа эмэгтэйн нүүр царайд баярлан хөөрсөн шинж тэмдэг огт байхгүй бөгөөд харин ч нямбай хүн лүгээ адил бодох нь: “Тэгээд юу юугаа авч явах вэ? Сарнай цэцэг хатгасан хөх өнгийн хувцсаа авах уу? Тэгье. Өөр юу авах вэ? Өөр юу байдаг билээ?”. Тэгснээ “Өнөөдөр би эндээс явна. Би гэж хэзээ ч, юу ч хийж чадахгүй хүн юм аа” хэмээн дахин бодно.
Энэ ч үнэн байлаа. Эмэгтэй амьдралдаа хэзээ ч, юу ч хийж байгаагүй ажээ. Өглөө оройтож босно. Өглөөний цайгаа удаан ууна, ер нь унших, хувцас хунараа засаж янзлах, хоол ундаа идэж уух, төгөлдөр хуур тоглох, үдшийн цагт хөзөр тоглох, орой орондоо орох гээд л юу ч хийсэн туйлын удаан хөдлөнө. Хийх юмгүй байж өдөр өнгөрүүлэхийг бодох тул тийнхүү зориуд удаан хөдөлдөг байжээ. Yнэндээ өдөр хоног солигдон өнгөрөх боловч өөр юм юу ч хийдэггүй байжээ. Гэвч өнөөдөр заавал нэг юм болох гээд байлаа. Yүнээс хойш хэзээ ч орой болгон хөзөр тоглож байхгүй, ер нь нэг нэгнээсээ ялгарахын аргагүй ижилхэн орой болгон аав нь бас л “Өнөөдөр миний аз бүр харьчихжээ. Хөзрийн тамга гарчихсан тэж бодсон буруутав аа” гэх ажээ. Орой болгон “Нэлли, арван цаг болсон байна. Явж унт” гэж хэлүүлж байхгүй. Орой болгон уйтгартай нь аргагүй шатаар дээш өгсөж унтлагын өрөө рүү явахгүй. Өнөөдөр эндээс явна. Явахыг нь хэн ч мэдээгүй боловч үнэхээр санаа шулууджээ. Өнөө оройн галт тэргээр Лондон орохоор шийдсэн аж.
“Явна аа. Харин юу юугаа авдаг юм билээ? Сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа авна. Өөр юу авдаг билээ байз?”. Хөдөлгөөнгүй удаан суусан болохоор бие нь хөшиж шатаар арайхийн мацав. Дүрслэн өгүүлбээс, эмэгтэй нэг газраа олон жилийн турш хөдлөлгүй суусаар байгаад ухаан санаа, бие бялдар нь хөшжээ. Түүндээ гомдож бухимдсан мэт юм хумаа сандчин цуглуулж, юуны өмнө өнөө хөх хувцсаа цүнхэндээ хийж дээрээс нь сая санасан хэд хэдэн юм нэмж шидэв. Эмэгтэй цүнхээ түгжив. Нэг их хүнд болсонгүй. Мөнгөө дахин дахин тоолж үзлээ. Яг л хүрэхээр ажээ! Бүх юм ян тан бүтэв. Эмэгтэй явах нь эргэлзээгүй боллоо!
Эмэгтэй доошоо бууж, харанхуй болсон өрөөндөө сүүлчийн удаа орлоо. Зочдын өрөөнд цайны аяга таваг харшилдах дуу, энэ гэрийн тэсэхийн аргагүй зэвүүн дуу сонстоно. Эмэгтэй өлсөхгүй байлаа. Найман цагийн үед Лондонд очих тул одоо хоол идвэл бүх л замын турш дотор нь муухай оргино гэсэн үг. Хоол идэхээ азнасан нь дээр байлаа. Галт тэрэг зургаа арван наймд хөдөлдөг. Галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг дахин харав. “Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд, Лондонд долоо тавин гуравт тус тус зогсоно”.
Эмэгтэй төгөлдөр хуур дээрээ вальс хөгжим тоглолоо. Эл хөгжмийн дан-да-да, дан-да-да хэмээх удаан, нойр хүргэм ая хэсэг хэсгээр сонстох бөгөөд зүрх сэтгэлд уйтгар шивнэж шимшрүүлнэ. Өрөөнд зэгсэн харанхуй байсан тул эмэгтэй товшлуураа бараг олж харахгүй байлаа. Наадаж буй аяндаа тохируулан “Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд” хэмээн байн байн хэлж, цаг андуурахгүйг ч, мартахгүйг ч хичээнэ.
Хөгжим тоглож байхдаа бодсон нь: “Би дахин хэзээ ч энэ вальсыг тоглохгүй. Энэ ая энэ өрөөний байдлыг тэр чигээр нь шингээжээ. Сүүлчийн удаа тоглож байгаа минь энэ!” Вальс хөгжмийн ая нөгөө л нойрмог янзаараа гулсах мэт дуусав. Эмэгтэй нэг хэсэг нам гүм суулаа. Өрөө нь хав харанхуй тул нэгэн нууцыг агуулж буй мэт. Вальсын ая хэдийнэ замхран арилжээ. Тэгтэл хажуугийн өрөөнд аяга, таваг харшилдан таржигнах дуулдаж, “Би одоо явлаа” гэсэн бодол дахин төрлөө.
Эмэгтэй босож, өрөөнөөс аяархан гарав. Замын хоёр талаар ургасан өвс үдшийн салхины аясаар найган сэрчигнэх нь олон хүн алгаа зэрэг зэрэг зөөлөн үрж буй мэт сонстоно. Yүнээс өөр чимээ гарахгүй бөгөөд эмэгтэйн алхах гишгэх нь хөнгөн тул түүний гарч явсныг хэн ч сонссонгүй. Замаар уруудан явахдаа “Одоо л санасан минь бүтэх нь! Ашгүй одоо л биелэх нь!” гэж бодож байв.
“Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд”. Элдэн уруу явах уу, эсвэл Оулд уруу явах уу гэдгээ мэдэхгүй тул яахаа шийдэхээр замын уулзвар дээр саатан зогсов. Элдэн уруу явбал тэнд түүнийг таних хүн байхгүй нь сайн. Харин Оулдад таньдаг хүн таарч баахан дэмий юм ярьж магадгүй. Тэгвэл Элдэн явсан нь дээр, ямар хамаа байх вэ. Одоо ер нь юунд санаа зовох вэ дээ. Нэгэнт гэрээсээ гараад явж байгаа болохоор бүр яваад өгчихсөнтэй ялгаагүй!
Сэтгэл нь хөөрч догдолсон учир амьсгаа авах тоолонд цээж нь оволзон бие нь халуу шатлаа. Юу юу авч цүнхэндээ хийснээ эргэн санах гэж оролдсон боловч хамгийн түрүүн авч хийгээд дээрээс нь олон юм хийсэн “сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа” л санаж байв. Гэвч одоо энэ чухал биш. Мөнгө халаасанд нь байгаа, бусад юм нь ч гэсэн нэгэн адил бүрэн бүтэн байгаа гэж бодохоос санаа сэтгэл нь уужирч цаашаа явах тусам улам тайвшрав. Гэвч тэрхүү уужран тайвширсан сэтгэл нь дотроо зуу зуун үл мэдэг сэтгэлийн хөдөлгөөн, итгэл, эргэлзлийн аль алиныг нь агуулсан байв. Одоо дахин вальс хөгжмөө тоглохгүй, сүүлчийн удаа хөзөр тоглосон, одоо ганцаардах, айн захирагдаж, дарагдах, удаан хөдөлгөөн энэ бүхэн бүгдээрээ, аймшигт амьдрал, ард нь хоцорчээ. “Ингээд би явлаа!”
Гадаа нэг л дулаан, тавтай сайхан санагдаад байлаа. Бие нь хөнгөн шингэн, үл мэдэг чичрэх нь сайхан санагдах тул шөнийн зөөлөн салхи энхрийлэн илэн таалснаас болж байна уу даа гэж бодмоор. Одоо нэгэнт айдгаа авдрандаа хийжээ. Харин ч “Намайг өөрөө яваад өгсөн гэхэд хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ нээрэн л би өөрөө явж байна шүү дээ” гэж бодоход хор шар нь буцлах шиг, уур омог нь дүрэлзээд явчих шиг боллоо.
Гар нь цуцаж, ачаа нь хүндэрсэн юм шиг санагдав.
Цүнхээ зүлгэн дээр тавьж, өөрөө дээр нь түр амсхийв. Ингэж суух нь орой харанхуй өрөөнд сууж байсантай нь адилхан бөгөөд үнэхээр ч бээлийтэй гараараа нөгөө гарынхаа арыг илж эхлэв. Вальс хөгжмийн нэг хоёр эгшгийг санав. Тэнэг төгөлдөр хуур! Түүний хамгийн доод “си” товшлуур нь үргэлж хөггүй байдаг сан! Ёстой хөгийн юм! Лондон хотыг төсөөлөн бодох гээд чадаагүй тул сэтгэл дотроо нөгөө л үгээ давтан хашхирав. “Би одоо бүр явлаа!” Тэгж хэлэхэд урьд урьдаас илүү бахтай санагдана.
Галт тэрэгний буудалд цорын ганц чийдэн асаж тал тал тийш базаахгүйхэн шаравтар гэрэл тусгах боловч тэглээ гээд улам л харанхуй болсон юм шиг санагдаж, дотор улам бачимдана. Тэгээд ч галт тэрэгний буудал дээр ганц ч хүн харагдахгүй байлаа. Хүйтэн, хоосон талбай дээгүүр цааш нааш холхиж байхдаа дотно санагдах өөр дуу дуулдахгүй байгаад сэтгэл гонсгор байв. Тэртээ хол харанхуйд хэдэн улаан гэрэл огт солигдохгүй юм шиг гөлийн асна. Гэвч эмэгтэй “Би эндээс явна, явна” гэж дахин дахин үглэснээ, “Би бүх хүнийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Би өөрөө өөрийгөө танихааргүй болтлоо өөрчлөгджээ” гэж хэлэв.
Эмэгтэй галт тэрэг ирэхийг тэсэж ядан хүлээнэ. Амьдралдаа анх удаа яг хэдэн цаг болж байгааг мэдэж байсан болохоор хачин санагдана. Эмэгтэй цувныхаа ханцуйг шуужээ. Юу юугүй зургаа гуч боллоо! Даарах шиг болов. Төмөр замын дагуу дандаа улаан гэрэл ассан нь түүнийг дооглож байгаа мэт. “За, өнөө зургаа гуч нь ч боллоо. Тэгэлгүй дээ!” Эмэгтэй хэнэггүй байхыг хичээнэ. “Галт тэрэг цагаасаа хожимдож байна л даа. Өөр яав л гэж” хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдох боловч хүйтэн болоод ч тэр үү, яг үнэнийг хэлэхэд айдас нь улам нэмэгдэж, удалгүй өөрөө ч энэ үгэндээ итгэхээ больжээ.
Эргээд алхаж явахад өнөөх аварга том үүлс улам доошилсон байх бөгөөд түүний санаа сэтгэлийг улам ихээр зовоон бачимдуулна. Салхи ч мөн адил уйтгартайяа улин улин үлээж, санаа сэтгэлд нь гашуудал харууслыг шивнэнэ. Урьд өмнө иймэрхүү юмс түүний санаа сэтгэлийг үймүүлж байсан түүхгүй. Харин одоо өөрийнх нь баларсныг, ирээдүйд амсах зовлон, уйтгар гунигийг хэлээд байх шиг санагдана. Эмэгтэйн урам зориг мохжээ. Гадаа үнэхээр хүйтэн байсан боловч чичрэх ч тэнхээгүй явлаа.
Гүн нойронд автсан мэт тас харанхуй өрөөнд “Өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш. Нэг л өдөр явахдаа л явна. “Нэг өдөр” хэмээн өөрийгөө тайтгаруулж суулаа.
Эмэгтэй дув дуугүй суусаар. Хажуугийн өрөөнд хөзөр тоглох бөгөөд эцэст нь гэнэт “Би хөзрийн тамга гарчихсан гэж бодсон юм” гэж хэлэв. Хүн инээх сонстоно. “Дандаа аз дутна шүү. Yргэлж аз дутна. Yргэлж шүү!” гэж эцгийнх нь хэлэх дуулдана.
Ямар муухай юм бэ! Yүнийг яаж тэвчих юм бэ! Нэг юм хийж үүнийг зогсоох хэрэгтэй! Нээрэн байх суухын арга алга.
Эмэгтэй нөгөө вальс хөгжмөө тоглож эхлэв. Нэгэн зэрэг нойр хүргэм, сэтгэл шимшрүүлэм аяыг сонсож өөрийн эрхгүй нулимс асгаруулав. “Ямар өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш! Би явахдаа л явна. Нэг л өдөр!” хэмээн өөрийгөө зоригжуулна.
Тэр өдрөөс хойш нөгөө вальс хөгжмийн аяыг дарах тоолондоо доошоо тонгойн уйлж, “Нэг л өдөр! Нэг л өдөр!” гэж дахин дахин хэлдэг болжээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 375 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Жагсаад
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3902

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-259.JPG
Хэмжээс: 600x800 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 16218

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эхнэр
Хэмжээс: 600x593 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4849


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn