Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР
Оруулсан admin on 2007-02-09 12:06:00 (8582 уншсан)

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр. Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.

 

Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа. Нагнай сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инээмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрэээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож, сэтгэлий нь таньсанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж, Тялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийгдөхүүлээд эвхэж ваадагнан илүү гэртээбарааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.

Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яав ч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд, Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь нүд од шиг гэрэлтэн сэтгэлий нь өдех шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг сэмхэн хүлээж илүү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.

Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй ваагдагнасан дээлий нь бүслээд морджээ... Орой нь ... маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй...

Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацры нь үнэрлэв.

Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа...

Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ.

Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод айл айлаар буун золгож явлаа.

1992 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 90/19 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Төв цэг
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3067


B3-020.JPG
Хэмжээс: 600x449 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4249

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-139.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2613


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn